| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/202230027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2023 03 06 2023/ШЦТ/25
**************НГ*******Л УЛ*******ЫН НЭРИЙН Ө*******НӨӨ*******
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн .............дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Н
Улсын яллагч Н.Х
Шүүгдэгч ******* нар оролцов.
*******онгол улсын иргэн, 19...оны .... дүгээр сарын .....-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, .... настай, эрэгтэй, ........боловсролтой, ............. мэргэжилтэй, “.............”-т цахилгаанчин ажилтай, ам бүл .........., .............. хамт Улаанбаатар хот, ******* дүүргийн...... дугаар хороо, ..... дүгээр байры ...... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ...............Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............оны ............дүгээр сарын ..............-ны өдрийн..............дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн.......... дугаар зүйлийн .......... дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, ............... хорих ял оногдуулсныг ...........оны ...........дугаар сарын ..........-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасч ..........жил ............сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, *******. овгийн *******-н ******* /РД:../.
******* нь ...........оны .........дүгээр сарын ..........-ний өдөр ........цагийн орчим өөртэй нь найз нөхдийн харилцаатай бүхий хохирогч *******-тай ******* дүүргийн . дугаар хороо, ... дугаар байрны ....тоот гэрт нь архи буюу согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэн согтуурсан үедээ түүнтэй хэл, ам зөрөлдөн маргалдаж, улмаар гал тогооны өрөөнд байсан заазуурыг гартаа авч, ******* руу “би чамайг ална шүү” гэх зэргээр заналхийлэн түүний хүзүүний зүүн хэсэгт гартаа барьсан заазуураараа зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т*******Д*******РХ*******ЙЛ*******Х нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******и ..........оны ............дүгээр сарын ............-ний өдөр найз З-н хамт 2 шил архи уугаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн. Эрүүлжүүлэхээс гараад найзтайгаа уулзаад найзынхаа биед заазуураар гэмтэл учруулснаа мэдсэн. Найз маань надад гомдол саналгүй гэсэн ч би эм тариа авч өгсөн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо нөхөн төлнө...” гэх мэдүүлэг (хх-ийн 48, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и тухайн үед ээлжийн амралттай байсан учраас найз *******-г гэртээ дуудсан бөгөөд ******* орж ирэхдээ 2 шил 0.750 граммын “Элекс” нэртэй архи авчирсан. Тэгээд авчирсан архиа дуусаад дахиад 2.5 литрийн 3 том савтай пиво авчраад ууж байгаад би тасарчихсан байсан. Гэнэт найз ******* намайг татаж сэрээсэн бөгөөд ******* агсам тавих маягтай суугаад байхаар нь би “чи чинь одоо яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд хоорондоо маргалдан барьцалдаж авсан. Тэр үед манай дүү ******* бид хоёрыг салгаад намайг том өрөө рүү түлхээд оруулсан. Тэр үед ******* өөрийгөө ална гэж орилоод байхаар нь би гал тогооны өрөө лүү ортол ******* гартаа заазуур барьчихсан байж байхаар нь би дөхөж очоод заазуурыг нь авах гэхэд заазуур нь байхгүй болчихсон байсан. Тэгээд би дүүдээ хандаж “гэр лүү нь хөөж явуул” гэж хэлсэн бөгөөд манай дүү ******* *******-г түлхээд гэрээс гаргахаар нь би араас нь орц руу гартал дүү ******* надад хандан “таны хүзүүнээс цус гарч байна” гэж хэлсэн. Тэгээд би хүзүүгээ гараараа барьж үзтэл цус гарч байсан. *******и хүзүүндээ 7 оёдол тавиулсан. Надад гомдол санал байхгүй, хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16)
Гэрч А.*******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...*******и гэртээ 14 цагийн үед ирсэн бөгөөд ах З *******.нар 2 шил архи уучихсан юм яриад сууж байсан. Тэгээд архи нь дуусаад дахиад дэлгүүрээс пиво аваад ууж эхэлсэн. *******рой 18 цаг өнгөрч байхад гал тогооны өрөөд ах З найз *******-той маргалдаад “хоёулаа үзэх үү” гээд барьцалдаад авахаар нь би дундуур нь ороод салгаад Золжаргал ахыг том өрөө лүү оруулаад ******* ахыг үүдний өрөө рүү түлхсэн. Тэгтэл З ах үгэнд орохгүй гал тогооны үүдний хэсэгт очиход ******* ах гал тогооны өрөөнд байсан ногоон иштэй заазуурыг баруун гартаа барьчихсан үүдний хэсэг рүү гарч ирээд “ална шүү” гэж хэлээд дайраад З ахын толгой хүзүү хэсгээр дээрээс нь заазуураа эргүүлж байгаа харагдсан. Тэгэхээр нь би орилоод эгчийгээ дуудаад ******* ахыг орц руу гаргатал З ах хойноос нь гараад ирэхээр нь эргээд хартал З ахын хүзүүний зүүн мөр орчмоос цус урсаад гарч байхаар нь сандраад цагдаа, эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 18)
Гэрч *******-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “Тэр өдөр гэртээ байж байхад ахын найз ******* ах гаднаас архи барьчихсан орж ирсэн. *******и гадагшаа гарч найзуудтайгаа архи уугаад согтоод гэртээ хариад шууд унтсан. Намайг орж ирэхэд З ах, ******* ах сууж байсан. *******и унтсан болохоор юу болсныг мэдээгүй” гэх мэдүүлэг (хх-н 20),
Насанд хүрээгүй гэрч *******.*******-н мөрдөн байцаалтад мэдүүлсэн “*******и .... дугаар байрны ... тоотод усанд орохоор очиход З ах нэг танихгүй ахтай архи уугаад сууж байсан. З эгч цаад өрөөндөө унтаж байсан. *******и усанд орчихоод 17 цаг өнгөрч байхад тэднийхээс харихаар явсан” гэх мэдүүлэг (хх-н 23),
Иргэний нэхэмжлэгч -н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүзүүний шарх оношоор ойрын дуудлагаар 48.000 төгрөг, гэмтлийн оношоор эмчлүүлж 91.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн амбулаторийн үзлэгээр 15.000 төгрөг, нийт 154.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 33/19 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул яллагдагч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэжээ (хх-ийн 89)
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №09шэ/044 дугаартай дүгнэлтэд: “*******-н биед хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шгэжээ. (хх-ийн 35-36),
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “...******* дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байрны ..... дүгээр орцны ..... давхарын хэсэг хүрэх шатны 2 дахь хэсэг дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл байсныг 3 тоогоор, гомдол гаргагч ******* зодоон болон хутгалуулсан хэсэг гэж үүдний хэсэг болон гал тогооны хэсгийн голын коридор хэсгийг заасан тул 2 гэсэн тоогоор тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн байрны том өрөө хэсэгт ороход гомдол гаргагч А.******* заазуур байгаа гэж заахад ертөнцийн зүгээр зүүн тийш харсан цонхны хажуу талд байсан тул 1 гэсэн тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв. Тус заазуурт үзлэг хийхэд нийт урт нь 27 см, ажлын хэсэг нь 16 см, ногоон өнгийн бариултай заазуур байсныг эд мөрийн баримтаар хураан авав” гэжээ /хх-ийн 2-6/
Шүүгдэгч, хохирогч нарын согтуурлын зэрэг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлтээр “******* 2.04, ******* 2.93 хувийн согтолттой” гэжээ /хх-ийн 80/
*******өрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “бүртгэлийн 92 дугаартай хэрэгт ногоон өнгийн бариултай заазуур 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 12)
******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны 33/19 дугаартай албан бичгээр “Иргэн А овогтой З /РД:...../ нь 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* дүүргийн Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлагаар 48.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламжаар 91.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр амбулаторийн үзлэгээр 15.000 төгрөг нийт 154.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ /хх-ийн 86/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай тогтоол, ялын санал (хх-н 104-105),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-н 53), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-н 55, 59-64), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-н 68-69), 2022 оны 1 дүгээр сараас 2 сар дуустал, 2022 оны 10 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар дуустал хүртэл хугацааны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-н 71), ажил хөдөлмөр эрхэлдэг болохыг тодорхойлсон албан бичиг (хх-н 70) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 154.000 төгрөгийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь *******онгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 116/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар ...............оны ..............дүгээр сарын .............-ний орой 18 цагийн үед ******* дүүргийн ..........дугаар хороо, ..........дугаар байрны ..........тоотод найз *******-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар гал тогооны өрөөнөөс заазуур авч түүний хүзүүний зүүн хэсэгт гартаа барьсан заазуураараа зүссэний улмаас эрүүл мэндэд нь хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...*******и хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******-н “...******* гартаа заазуур барьчихсан байж байсан. *******и хүзүүгээ гараараа барьж үзтэл цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч А.*******-н “******* ах гал тогооны өрөөнд байсан ногоон иштэй заазуур аваад “ална шүү” гэж хэлээд З ахын толгой хүзүү хэсгээр дээрээс нь заазуураа эргүүлж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-н 18/, хохирогчийн биед хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 044 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь хамт архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь *******онгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******-н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн тусгай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-н хүзүүний зүүн хэсэгт зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.
“*******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
*******өрдөн байцаалтын шатанд хохирогч *******-с “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогч *******-д төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж заажээ.
*******өрдөн шалгах ажиллагааны явцад ******* дүүргийн прокурорын газраас хохирогч ******* нь дүүргийн эрүүл мэндийн төвийн түргэн туламжийн ойрын дуудлагын болон гэмтлийн яаралтай тусламжийн үйлчилгээ, амбулаторийн үзлэг хийлгүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 154.000 төгрөгийн зардал гарсан буюу төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан хэмээн дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасны дагуу тус прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх прокурор -г иргэний нэхэмжлэгчээр тогтоож, дээрх зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч *******-с гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх зорилгоор нэхэмжлэл гаргажээ. /хх-89/
Улмаар хэрэгт прокурорыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна.
Хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 154.000 төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь ******* дүүрэг дэх Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны 33/19 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-н 86/
*******өрдөн байцаалтын шатанд шүүгдэгч ******* нь 154.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч -н нэхэмжилсэн 154.000 төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүх шүүгдэгч *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан ба шүүх хуралдаанд шүүгдэгчээс тусгай санал гараагүй болно. /хх-ийн 97,104-105/
Иймд шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 7, 8 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т*******ГТ**************Х нь:
1. Шүүгдэгч *******овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-н *******-д 800 (найман зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт урт нь 27 см, ажлын хэсэг нь 16 см урттай, ногоон өнгийн бариултай 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч *******-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 154.000 (нэг зуун тавин дөрвөн мянган) төгрөгийг шүүгдэгч *******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкин дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.*******АЙГАЛ*******АА