Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Х.Алтангүл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2236000000202 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл долоо, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дүгээр () багийн дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн // дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тус шүүхийн шүүгчийн оны 07 дугаар сарын -ны өдрийн 92 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай ( оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 19 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, регистрийн дугаар: пэ82**************12.

Холбогдсон хэргийн талаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор “шүүгдэгч Х.*******ийг 2022 оны дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр (Бугат) багийн 25 дугаар гудамжны 5 тоот хашаанаас насанд хүрээгүй хохирогч ы улаан өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4*******’000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2022 оны дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* дүгээр () багийн нутагт байх плазагийн хашаанаас хохирогч ы Мустанг-5 загварын мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1’410’000 төгрөгийн хохирол учруулсан нь тус тус тогтоогдсон” гэж дүгнэж түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...аас гаргасан “******* аймгийн ******* сумын Бугат багийн 25-5 тоотод байх хашаанаас манай хүүгийн унадаг дугуй алга болсон” гэх гэмт хэргийн талаарх ...гомдол, мэдээллийг 2022 оны дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 45 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дугаар хуудас);

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...аас гаргасан “******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр плазагийн хашаан дотор байсан улаан хүрэн өнгийн мустанг-200 маркийн мотоцикл алга болсон” гэх гэмт хэргийн талаарх ...гомдол, мэдээллийг 2022 оны дугаар сарын 18-ны өдрийн цаг 00 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 89 дүгээр хуудас) зэргээр насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , хохирогч нараас гаргасан гомдлын дагуу энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

1.2. Хэргийн газар үзлэг хийсэн “...Тухайн хэрэг гарсан гэх газар нь ******* аймгийн ******* сумын Бугат багийн 25-5 тоот хашаанд болсон байлаа. Уг хашаа нь ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан цэнхэр өнгийн том хаалгатай банзаар барьсан хашаа байх бөгөөд уг цэнхэр өнгийн хаалгаар дотогшоо ороход зүүн хойд буланд цэнхэр хаалгатай шавар амбаар хашааны баруун хэсэгт улаан тоосгоор барьсан цэнхэр дээвэртэй байшин байв. Тухайн улаан өнгийн тоосгоор барьсан байшингийн хаалга нь хар бор өнгийн төмөр хаалгатай байх бөгөөд хаалганы урд хэсэгт унадаг дугуй байсан гэх газрыг хар малгайтай улаан цамцтай 12 настай хүүхдээр заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас);

- Насанд хүрээгүй хохирогч ы “...******* аймгийн ******* сумын Бугат багийн 25-5 тоотод байх ...унадаг дугуйгаа хулгайд алдсан. ...2022 оны дугаар сарын *******-ний өдөр 18 цагийн үед алга болсон байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас) зэргээр насанд хүрээгүй хохирогч 2022 оны дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр (Бугат) багийн нутгаас унадаг дугуйгаа хулгайд алдсан нь нотлогджээ.

1.3. Насанд хүрээгүй хохирогч ы унадаг дугуй 4*******’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь Вендо ХХК-ийн ХЦ2-9 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Тодруулбал насанд хүрээгүй хохирогчид 4*******’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.

1.4. Насанд хүрээгүй хохирогч ы унадаг дугуйг шүүгдэгч Х.******* хулгайлсан болох нь:

- Гэрч А.*******ийн “Би 2022 оны дугаар сарын *******-ний өдөр ажлаасаа гараад явж байтал танихгүй эрэгтэй үүдэн дээр таараад “мөнгөний хэрэг болчихлоо, эхнэр эмнэлэгт хэвтчихсэн хоёр хүүхэд асрах хүнгүй, хоёр хүүхдийн хоол унднаас эхлээд мөнгөний хэрэг гараад байна. Энэ дугуйг 400’000 төгрөгөөр авч байсан, чи 180’000 төгрөгөөр авчхаач” гээд гуйсан. Тэгэхээр нь би надад 180’000 төгрөг алга байна, та жаахан яриад 150’000 төгрөгт өгнө гэвэл би авлаа гэсэн чинь за тэг гэсэн. Би өөрөөс нь хулгайн дугуй биш биз, ард нь янз бүрийн юм болох юм биш биз гээд өөрийнхөн гэрийн хаяг, хаана ажилладаг зэргийг асуухад Гантөмөр гэдэг Жижгээ гэвэл захынхан андахгүй гэж хэлсэн. Мөн гэрийн хаягаа шинэ дулааны доод талд байдаг, өөрөө зах дээр цемент, гурил ирэхээр буулгадаг гэж хэлсэн. Би дугуйг манаачид захиад гал тогооны гэрт оруулж үлдээчхээд өөрийг нь автомашинтай авч яваад Оргио зочид буудлын хажууд буулгаад Номингийн АТМ-ээс 90’000 төгрөг, буудлын ресейпшнээс 60’000 төгрөг авч өгсөн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);

- Прокурорын 110 дугаартай “...Crolan гэсэн бичиглэл бүхий улаан хар саарал өнгийн нэг ширхэг унадаг дугуйг ******* аймгийн ******* сумын Тахилт багийн 12-10 тоотод оршин суух хаягтай Амгалантогтохын *******оос хураан авах зөвшөөрлийг тус аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Р.Цогтоод олгов” гэх зөвшөөрлөөр (хавтаст хэргийн 20 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авсан “...Crolan гэх улаан болон хар саарал өнгийн бичиглэл бүхий хар өнгийн унадаг дугуй байв. Уг дугуй .5”Х5 гэсэн цагаан болон улаан хар хосолсон алаг 10 салаатай обудтай. Урд дугуй дээрээ амортизатортай үйлдвэрийн хүрд болон суудалтай нэг ширхэг унадаг дугуй” гэх тэмдэглэлээр (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас);

- Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Crolan гэх улаан болон хар саарал өнгийн бичиглэл бүхий хар өнгийн унадаг дугуй байв. Уг дугуй .5”Х5 гэсэн цагаан болон улаан хар хосолсон алаг 10 салаатай обудтай. Урд дугуй дээрээ амортизатортай үйлдвэрийн хүрд болон суудалтай нэг ширхэг унадаг дугуй байсныг 2022 оны дугаар сарын 14-ний өдөр 10 цаг 50 минутад Батбаярын Өлзийбуянд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн тэмдэглэлээр (хавтаст хэргийн 25 дугаар хуудас);

- Гэрч Ж.Даваажаргалын “А.*******ийг дугуй худалдаж авахад хамт байсан. ...Эхлээд 200’000 төгрөгөөр зарна гэж хэлэхэд А.******* 200’000 төгрөг алга байна гэсэн чинь “та тэгвэл байгаагаа өгчхөөч 150’000 төгрөг байсан ч болно” гэхээр нь А.******* авахаар болоод дагуулаад явсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас);

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Таньж олуулах ажиллагааг ******* аймаг дахь Цагдаагийн газрын 2******* тоот өрөөнд 10 цаг 25 минутад эхэлж гэрч Ж.Даваажаргалаар иргэн А.*******т “улаан бичигтэй, хар өнгөтэй унадаг дугуй” зарсан хүнийг та ямар шинж тэмдгээр таних талаар асуухад “намхан нуруутай, хар царайтай, гартаа том хар өнгийн цагтай, тухайн үед өмсөж явсан хувцас зэргээр танина” гэв. ...Х.*******т 1-ийн тоо бариулж, Б.Есүхэйд 2-ын тоо бариулж, Х.Мягмар-Эрдэнэд 3-ын тоо бариулж зогсоогоод дахин гэрч Ж.Даваажаргалаас унадаг дугуйг А.*******т зарсан хүн аль нь вэ? гэж асуухад 1-ийн тоо барьж зогсож байгаа Х.*******ийг зааж байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас);

- Шүүгдэгч Х.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “...Он сар өдрөө санахгүй байна. Дүүгийнхээ гэрээс гараад хүүхдийн парк руу явж байгаад дааман нь онгорхой хашаа байхаар нь харсан чинь улаан тоосгон байшингийн урд талд унадаг дугуй данхраадсан байхаар нь ороод түрээд хашаанаас гараад явж байтал барилга барьж байсан газраас хоёр эрэгтэй хүн гарч ирсэн. Дугуйгаа зарна гэсэн чинь хэдэд зарах юм гэхээр нь 150’000 төгрөгөөр зарна гэхэд тухайн хүн авахаар болоод миний дугуйг барилгынхаа хашаа руу оруулж тавиад намайг автомашинд суулгаж яваад АТМ-ээс 100’000 төгрөг бэлнээр авч өгсөн. Дараа нь буудал ороод эмэгтэй хүнтэй уулзаж байгаад 50’000 төгрөг авч гарч ирээд өгсөн” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас) тус тус нотлогджээ.

1.5. Хэргийн газар үзлэг хийсэн “...Мотоцикл алга болсон гэх ******* аймгийн ******* сумын плазагийн хашаанд ...хэргийн газрын үзлэгийг явуулав. ...Том оврын автомашины түлшний банк байх ба зүүн талд нь В1 давхар луу орсон шат байв. Шатны зүүн талд мотоцикл байсан гэх газрыг 1 дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 90-93 дугаар хуудас);

- Хохирогч ы “******* аймгийн ******* сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг плазагийн хашаан дотроос 2022 оны дугаар сарын 17-ны өдрийн :50 минутын үед Мустанг 200 загварын хүрэн улаан өнгийн мотоцикл алдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дугаар хуудас) зэргээр хохирогч 2022 оны дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс Мустанг-5 загварын мотоциклоо хулгайд алдсан нь нотлогдож байна.

1.6. Хохирогч ы мотоцикл 1’410’000 төгрөгийн үнэлгээтэй болох нь Вендо ХХК-ийн ХЦ22-175 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Тодруулбал хохирогчид 1’410’000 төгрөгийн буюу Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан байна.

1.7. Хохирогч ы мотоциклыг шүүгдэгч Х.******* хулгайлсан болох нь:

- Гэрч Б.Гансүхийн “******* аймгийн ******* сумын Ургамал захын урд 2022 оны дугаар сарын 17-ны өдөр улаан хүрэн өнгийн Мустанг 5 загварын мотоцикл түрж явсан Х.******* гэх хүн ирээд надаас “мотоцикл авах уу?” гэж асуусан. “Чамд ямар мотоцикл байдаг юм, хулгайлж ирсэн байлгүй” гэж хэлсэн чинь “шинэ мотоцикл, аваад сар болоогүй байна, 300’000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. “Хуцалгүй зайл” гэхэд тэр газар нь хаячхаад яваад өгсөн ба байрандаа 15 цаг хүртэл байсан” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 100 дугаар хуудас);

- Прокурорын 113 дугаартай “...SHINERAY Мустанг 5 маркийн улсын дугааргүй хүрэн улаан өнгийн мотоцикл нэг ширхэг ...хураан авах зөвшөөрлийг тус аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, дэслэгч Р.Цогтоод олгов” гэх зөвшөөрлөөр (хавтаст хэргийн 102 дугаар хуудас);

- Эд зүйл хураан авсан “...*******, ******* сумын нутагт байрлах Ургамал захын урд талд байх засмал замын ертөнцийн зүгээр хойд талын явган хүний зам дээр гэрлийн шон түшүүлж тавьсан SHINERAY Мустанг 5 гэсэн бичиглэлтэй, улаан хүрэн өнгийн мотоциклийг ...хураан авав” гэх тэмдэглэлээр (хавтаст хэргийн 1******* дугаар хуудас);

- Эд зүйл хүлээлгэн өгсөн “...SHINERAY-Мустанг5 гэх цагаан болон цэнхэр бичиглэлтэй, улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл ...байсныг 2022 оны дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 50 минутад хохирогч д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв” гэх мөрдөгчийн тэмдэглэлээр (хавтаст хэргийн 1 дугаар хуудас) тус тус нотлогдон тогтоогдож байна.

1.8. Дээр тогтоогдсон үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Х.******* нь 2022 оны дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сумын дүгээр (Бугат) багийн нутаг дэвсгэрт байсан насанд хүрээгүй хохирогч ы унадаг дугуйг хулгайлж аваад гэрч А.*******т 150’000 төгрөгөөр зарсан, мөн 2022 оны дугаар сарын 17-ны өдөр тус сумын ******* дүгээр () багийн нутаг дэвсгэрт байсан хохирогч ы Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклыг хулгайлж аваад гэрч Б.Гансүхэд худалдахыг санал болгосон нь хөдөлбөргүй тогтоогдож байна.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” хулгайлах гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Х.******* нь хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчид нь мэдэгдэж, зөвшөөрөл авахгүйгээр насанд хүрээгүй хохирогч ы унадаг дугуйг авсан, хохирогч ы Мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклыг авсан үйлдлүүд нь дээр дурдсан хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив талын шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч д 4*******’000 төгрөгийн, хохирогч д 1’410’000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол тус тус учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан. Шүүгдэгч нь хоёр удаагийн үйлдлээр буюу насанд хүрээгүй хохирогч ы 4*******’000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг, хохирогч ы 1’410’000 төгрөгийн үнэ бүхий мотоциклыг тус тус хулгайлж нийт 1’815’000 төгрөгийн хохирол учруулсан байна. Тодруулбал нэг төрлийн буюу хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн бол үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үздэг хууль хэрэглээний тогтсон практик юм.

2.3. Шүүгдэгч Х.*******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн // дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 75-80 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч нь урьд ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн // дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн оны 07 дугаар сарын -ны өдрийн 92 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай ( оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 19 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг 2022 оны дугаар сарын *******, 17-ны өдрүүдэд буюу үргэлжилсэн үйлдлээр үйлдсэнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан үзнэ.

3. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, ... оны дүгээр сарын -ны өдрийн // дугаартай шийтгэх тогтоолын ялын үлдэгдлийг нэмж нэгтгэж оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна” гэх санал;

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүгдэгчийн хувийн байдал болон хүүхдүүдийн эрх ашгийн үүднээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёр зуун дөчин цагаас долоон хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Шүүгдэгч нь ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн // дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тус шүүхийн шүүгчийн оны 07 дугаар сарын -ны өдрийн 92 дугаартай захирамжаар Өршөөл үзүүлэх тухай ( оны) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 09 сар 19 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.

Шүүгдэгч нь дээрх зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөний улмаас тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ХМШЗ/31 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг 190 хоногийн хорих ялаар сольжээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай захирамжаар цагдан хорьж, хорих ял эдлэхийг зогсоосон ба тодруулбал ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн // дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 99 хоногийн хорих ялын үлдэгдэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.*******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн 2022// дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 99 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурван) сар 09 (ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоов.

3.3. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

3.4. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай захирамжаар (хавтаст хэргийн 178-180 дугаар хуудас) уг хэрэгт холбогдуулан шүүгдэгч Х.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба өнөөдрийг хүртэл шүүгдэгч нь 65 хоног цагдан хоригдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон хугацааг шүүгдэгчийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох буюу оногдуулсан ялаас хасна. Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын “...Би хүүхдийнхээ дугуйг хүлээж авсан байгаа. Бүрэн бүтэн ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас), хохирогч ы “...Би мотоциклоо алдаад нэг хоноод Ургамал захаас олж, цагдаа дуудаж цагдаагаас хүлээн авсан байгаа. Ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, бүрэн бүтэн байсан. ...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130 дугаар хуудас), мөрдөгчийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 25, 1 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч Х.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь нотлогдож байна.

Мөн шүүгдэгч нь хулгайлж авсан унадаг дугуйг гэрч А.*******т 150’000 зарсан байх ба уг мөнгөө буцаан өгсөн нь А.*******ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Миний хохирол мөнгийг бүрэн барагдуулж өгсөн учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл алга байна” гэх мэдүүлгээр (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас) нотлогдож байна. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ургийн овогт Хорлоогийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.*******т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял дээр тус шүүхийн оны дүгээр сарын -ны өдрийн 2022// дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 99 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 (нэг) жил 3 (гурван) сар 09 (ес) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******ийн энэхүү хэрэгт цагдан хоригдсон 65 хоногийг оногдуулсан ялаас хасаж тооцсугай.

6. Шүүгдэгч Х.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 (арван дөрөв) хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗАЯА