Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2021/0779

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “З” ХХК,

Хариуцагч: Барилга, хот байгуулалтын яам,

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “Н” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК, “Х” ХХК, “Р” ХХК нар,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/2021/0******* дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1*******, А-2/1*******, А-2/1*******, А-2/1, А-2/1 дугаартай зөвлөмжүүд, “Н” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК, “Х” ХХК, “Р” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын -ний өдийн 2021/3, 2021/3, 2021/3, 2021/3, 2021/3 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “З” ХХК-ийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгах,

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ж.О, Төрийн худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Б.С, С.О, гуравдагч этгээд “Н" ХХК-ийн төлөөлөгч Д.Б, "Д" ХХК-ийн өмгөөлөгч А.З , "Э" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, "Х" ХХК-ийн төлөөлөгч Г.Г, "Р" ХХК-ийн төлөөлөгч Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчээс Төрийн худалдан авах ажиллагааны газрын үнэлгээний хорооны сумдад хүүхдийн тоглоом бариулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгч сонгох, тендерийн үнэлгээний хорооны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэл хүчингүй болгуулах, Төрийн худалдан авах ажиллагааны газраас захиалагч Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-21*******, А-21*******, А-21*******, А-21, А-21 дугаартай зөвлөмжүүдийг хүчингүй болгуулах, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нарт хүргүүлсэн гэрээ байгуулах мэдэгдлүүдийг хүчингүй болгуулах, Тухайн 5 багцад шалгарсан 5 компанитай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 20213, 20213, 20213,20213, 20213 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах, мөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын А/011 тоот манай хүргүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож нэхэмжлэгчийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Төрийн худалдан авах ажиллагааны газар нь тус тендерийг  2 удаа зарласан байдаг. Эхний шалгаруулалтад манайх бүгдэд нь оролцсон байгаа. Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдах авах тухай хуульд зааснаар бүх тендерээс татгалзаад дахин тендер зарласан байдаг. Дахин тендер шалгаруулалт нь 08 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан байдаг. Гэтэл Үнэлгээний хороо нь  А/011 тоот мэдэгдлээр одоо гүйцэтгэж буй дуусаагүй ажил байвал энэ талаар тодорхойлолтыг ирүүлэх шаардлагыг танайх ирүүлээгүй тул манай тендерээс татгалзсан байдаг.

Бид нар урт нэртэй хуулийн дугаар зүйлийн .4-т заасны дагуу эс зөвшөөрч байгаа. Эс зөвшөөрсөн гомдлоо Сангийн яаманд гаргасан. Сангийн яамнаас 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариу өгсөн. Мөн маргаан бүхий тендерийн хүчинтэй хугацаа дууссан. 5 багцад шалгарсан байгууллагуудтай гэрээ байгуулсан учир бид шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.

Манай тендерээс татгалзаад байгаа мэдэгдэл нь тодорхойлолт ирүүлээгүй гэх ганц үндэслэлээр татгалзсан байдаг. Яагаад манайх энэ тодорхойлолт ирүүлээгүй вэ гэхээр тендерт заасан өгөгдлийн хүснэгтэд сүүлийн гурван жилийн хугацаанд хүснэгтийн дагуу нөхөж ирүүлнэ гэсэн заалт байсан. Ийнхүү ирүүлж байгаа ажлын гүйцэтгэл нь 70 хувиас их байх ёстой. Энэ тендер нь 08 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан байдаг. Үнэлгээний хорооноос татгалзаад байгаа сургуулийн барилга нь тухайн тендерт оролцох үед гүйцэтгэл нь 70 хувьдаа хүрээгүй байсан. Ийм учир бид тендерийн баримт бичигт хавсаргаагүй.

Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 5.2.г-д заагаад байгаа сүүлийн 3 жил хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн баримтуудыг шаардлага хангуулаад хавсаргаж өгсөн байдаг. Тухайлбал бид төмөр бетон цех-ийн туршилтын барилга, Сэлэнгэ аймаг дахь 3 дугаар багт барьсан цэцэрлэг гэх мэт хийж гүйцэтгэсэн барилгуудын ажил гүйцэтгэх гэрээ, хүлээлгэн өгөх акт гэх зэрэг бүх холбогдох баримтуудыг фото зургуудын бид хавсаргаж өгсөн юм. Иймд манайхыг шалгаруулахаас татгалзсан шийдвэр нь хууль бус гэж үзсэн.

Мөн Х******* аймагт баригдаж байгаа сургуулийн барилгын талаар явцыг мэдэх шаардлагатай гэж үзсэн бол Тендерийн тухай хуулийн дугаар зүйлийн .9-т зааснаар манайхаас үнэлгээний хороо тайлбар санал тодруулгыг авах боломжтой байсан. Энэ талаар бүхий л тодруулга мэдээллийг өгч болно гэдгийг бид хавсаргаж өгсөн байдаг.

1-5 багцад шалгарсан хуулийн этгээдүүд нь бүгд тендерийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Тухайлбал 1 дүгээр багцад шалгарсан хуулийн этгээд нь Барилга хот байгуулалтын яамны барилга байгууламжийн засвар чимэглэл гэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлгүй компани энэ тендерт ороод байна. Дээрээс нь гэрээ хэлцэл байгуулах эрхийг шилжүүлсэн итгэмжлэлээ нотариатаар батлуулан хавсаргаж өгөөгүй. Зөвхөн хуулбар хувийг нь өгсөн байдаг.

Багц 2-т шалгарсан хуулийн этгээдийн хувьд мөн адил тусгай зөвшөөрөл аваагүй. Багц 3-т шалгарсан компанийн хувьд мөн адил тусгай зөвшөөрөлгүй. Гэрээ хэлцэл байгуулах эрхийг шилжүүлсэн итгэмжлэл нь нотариатаар батлуулсан байх шаардлагатай байхад энэ шаардлагыг хангаагүй.Мөн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулах тухай албан бичгээр хяналтын төсөвт тусгасан үнэ нь 10.000.400 төгрөг өөрчлөлт оруулсан байхад “Э” ХХК нь 9.990.000 төгрөг гэж ирүүлсэн.

Багц 4-т шалгарсан хуулийн этгээд нь мөн адил тусгай зөвшөөрөл байгаагүй. Мөн тухайн ажлыг хийж гүйцэтгэх инженерүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ гэх шаардлагыг хангаагүй. Мөн гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл маягт зэргийг хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдэгдэл ирүүлэх байсан боловч ирүүлээгүй.

Багц 5-т шалгарсан хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлгүй. Мөн инженерүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар, дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлнэ гэх шаардлагыг хангаагүй. Дээрх шаардлага хангаагүй, бүрдэл дутуу компаниудыг шалгаруулаагүй үнэлгээний хорооны шийдвэр нь хууль бус байна.  Тендерт шударгаар оролцох эрх нь зөрчигдөөд байна. Мөн хариуцагчаас гаргаж байгаа шийдвэр нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцэх зарчмуудыг хангаагүй байна. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэтгэлцсэн, нотлох баримт шинжлэн судалсан, асуулт хариултын шат явсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага дахь зүйлс тодорхой болж байна гэж үзэж байна. Учир нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт гэж байна. Тус хүснэгтийн орой хэсэгт нь тухайн тендер шалгаруулалтын үр дүн гүйцэтгэх ажиллагааны талаар дор дурдсан өгөгдөл нь тендерт оролцогч нарт өгөх зааварчилгааны холбогдох зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах зорилготой  байна. Хэрэв тендерт оролцогч нарын зүйл заалттай зөрчигдвөл мэдэгдлийг зөв гэж үзнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн мэдээлэл нь эцсийн байдлаар үнэн зөв. Ямар нэгэн байдлаар тайлбар хийх боломжгүй. Хэрэв  өгөх зааварчилгааны 5 дугаар зүйл дээр дүйцүүлэх талаар дурдсан бол бас өөр асуудал. Гэтэл тийм зүйл байхгүй. Барилга хот байгуулалтын яамны БА8-1 гэдэг тусгай зөвшөөрөл шаардсан. Түүнтэй холбоотой дүйцүүлэх заалтууд нь 2021 оны 06 дугаар сарын 147 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан юм байна шүү гэж зааж байгаа. Магадгүй дүйцүүлэх заалтыг нь оруулаагүй байвал өөр. Гэтэл дүйцүүлэх заалтуудыг нь чиглүүлээд заасан байгаа.

Энэ тушаал дээр нь 2.1.1-ийг 8.1.1-тэй дүйцүүлнэ гэсэн зүйлгүй. Үүнд ямар тусгай зөвшөөрөл олгох вэ? гэдэг байдлаар зохицуулсан байна. Тийм учир завсар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл олгохдоо энэ тусгай  зөвшөөрлийн журам баримталсан. Үүнийг нь баримтлан шүү гэдэг байдлаар хүснэгтдээ заасан байна. Гэтэл үнэлгээний хороо нь үүнийгээ зөрчөөд А33 дугаар тушаалыг бариад байгаа нь үндэслэлгүй байна. Энэ тушаалыг нь Legalinfo.mn цахим хаягаас хайсан боловч олдсонгүй. Хүчин төгөлдөр эсэх талаар нь тодорхойгүй байна.

Гуравдагч этгээдийн зүгээс асуулт хариултын үе шат болон шүүх хуралдааны үеэс тус тусгай зөвшөөрөлгүй гэдэг нь тогтоогдсон гэж үзэж байна. Хэрэв байгаа бол баримт бичгээ тусгайлан судлуулах ёстой байсан. Тэгэхээр хүснэгтэд заасан тусгай зөвшөөрлийг хангаагүй компаниуд шалгаруулсан гэдэг тодорхой гэж үзэж байгаа юм. Мөн зарим бичиг баримтуудын хүрээнд баримтын шаардлага хангуулж ирүүлээгүй гэдэг талаар  шинжлэн судалсан.

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар шалгасан. Харин бусад компаниудыг ингэж шалгасан зүйл байгаа юм уу гэхээр байхгүй.  Нэхэмжлэгчийн санал болгоогүй ажлыг нь үндэслээд манайхаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй. 5.2.г гэх заалт нь зөвхөн чадварын талаар гэж үзэж байгаа юм. Зөвхөн чадвараа л нотолсон зүйл ирүүлж байгаа юм. Түүнээс биш чадвараа нотлоогүй баримт ирүүл гээгүй. Үүнийг туулийн утгаар нь ойлгох юм бол бүх хийж гүйцэтгэсэн ажлын захиалагчийн тодорхойлолтыг ирүүлэх юм шиг туйлширсан нөхцөл байдалд хүрнэ.

Ийм асуудлаар бүгд тусгай зөвшөөрлүүд байхгүй учир ингээд шалгаруулсан  гэдэг байдлаар яваад байгаа бол тендерийн утга агуулга нь алдагдаад цаашдаа ямар байгууллага шалгаруулах нь дурын асуудал болоод явна. Шалгарч чадахгүй компанийг шалгаруулсан үнэлэлт дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнийг үндэслэсэн гэрээ нь өөрөө хүчингүй учир хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Монгол улсын 2021 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжих сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерийг зохион байгуулсан байдаг. Үнэлгээний хороо нь тус газрын даргын 2021 оны 117 дугаар тушаалаар байгуулсан. Уг сонгон шалгаруулалт  нь нийтдээ 2 удаа зарлагдсан. Эхний удаагийн сонгон шалгаруулалтын 07 дугаар сарын -ны өдөр нээсэн. Эхний удаагийн сонгон шалгаруулалтад нийт 8 оролцогчийн 22 санал ирсэн. Бид тус 22 саналд хууль журамд заасны дагуу үнэлгээ хийхэд шаардлага нийцсэн 1 ч болов оролцогч байхгүй учир бид татгалзаад тендерийн баримт бичиг агуулгын өөрчлөлт дахин оруулж зарласан.08 дугаар сарын 02-ны өдөр Төрийн худалдаа авах ажиллагааны газар зарласан байдаг. 09 дугаар сарын 02-ны өдөр тендерийг нээсэн. Ингэхэд нийт 5 багцад 30 санал ирсэн. 09 дүгээр сарын 09-ний өдөр үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулсан. 09 дүгээр сарын 10-ны өдөр шалгарсан оролцогчид болон шалгараагүй оролцогч нарт нэгэн зэрэг мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцахад нь эхний тендер шалгаруулалтад дурдаагүй шалгуураар 2 дахь тендерээсээ татгалзсан гэх агуулга ярьсан. Эхний тендерт ижил төстэй ажлын туршлагын мэдээллийг 2019-2020 онуудад шаардсан байгаа. 2 дахь тендерт шалгаруулалтад агуулгыг нь өөрчилсөн байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд одоо гүйцэтгэж байгаа буюу дуусаагүй ажил тайлбар ажлын гүйцэтгэлийн талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй  байдаг. Энэ талаар холбогдох мэдэгдлийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим сайтаас хараад 2018 оноос хойш дуусаагүй ажлын мэдээллийг ирүүлээгүй байгаа гээд үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар мэдээллээ бүрэн ирүүлээгүй гэж үзсэн. Тус сайтаар хүн болгон харах боломжтой нийтэд илэрхий нөхцөл байдал юм. Тендерт оролцож байгаа этгээд нь бүрэн бүрдэл хангуулах үүрэгтэй байдаг.

Нэхэмжлэлийн шаардлага дотор тодруулга авах боломжтой байсан гэж байна. Аливаа тендерийг ил тод, үр ашигтай хэмнэлттэй,өрсөлдөх тэг боломжтой гэх зарчмын хүрээнд зохион байгуулдаг. Энэ тендер шалгаруулалт маш онцлогтой.  Бид нар өрсөлдөөнийг дэмжих зорилгоор газар зүйн байдлаар нь 5 багц болгоод хуваасан. 30 санал ирсэн байхад бид байхгүй материалд нь тодруулга авч давуу байдал үүсгэх боломжгүй. Ийм учир өөрсдөө ирүүлээгүй баримтуудыг бид нэхэж аваагүй.

Сонгон шалгаруулалтын хурал дээр “нэхэмжлэгч нь 2011 оноос хойш барилга хот байгуулалтын яаманд дуусаагүй ажилтай” гэдэг тайлбарыг хурлын тэмдэглэлд тусгасан байдаг. Мөн шинэ нөхцөл байдал гарсан. Тухайн тендер 09 дүгээр сарын 02-ны өдөр нээхэд манай Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажилд 1.5 тэрбум төгрөгийг ажилд нэхэмжлэгч шалгараад мэдэгдэл аваад явсан байдаг. Гэрээг хэрэгжүүлэх чадвар гэсэн зүйл яригдсан.  Энэ нь давхар ажилтай эсэх талаар гэрээ хэрэгжүүлэх чадавх зэргийг магадлан үзсэн. Тухайн үнэлгээний хороо хууль журамд заасны дагуу үнэлээд мөн гэрээ байгуулах чадваргүй, мөн  дээрээс нь шаардлагатай материалыг ирүүлээгүй гэж үзсэн байгаа.

Нэхэмжлэлийн үндэслэлийг сонссон. Заалтыг буруу ойлгосон юм шиг байна. Нийт хийж гүйцэтгэсэн ажлыг ирүүлэх ёстой байсан. Дээрээс нь одоо дуусаагүй ажил байвал тэр талаараа ирүүлэх ёстой. Яагаад энэ талаар шаардаад байгаа вэ гэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга угсралт нь улирлын шинж чанартай. Мөн чанарын асуудал яригдана. Нийт олон тендер авах юм бол тендер удааширдаг. Иймд бид дуусаагүй ажил  байгаа бол бүрэн мэдээллээ ирүүлж байж давхцал байгаа эсэх талаар шалгаж үздэг. Өөрсдөө гэтэл нэхэмжлэгч нь материалаа ирүүлээгүй.

Мөн 70 хувийн гүйцэтгэлтэй гэж буруу ойлгосон байна. Зөвхөн дурдсан жилүүдэд дор хаяж нэг удаа хийж гүйцэтгэсэн байх ёстой ажлын өртгийг зааж байгаа шалгуур.  Тус үзүүлэлтийг нэхэмжлэгч нь хангасан. Түрүүн дурдсан ажлуудаараа бол бүрэн хангасан. Харин одоо дуусаагүй байгаа ажлыг тайлбар ирүүлээгүй гэх үндэслэлээр бид татгалзсан.

Шалгарсан хуулийн этгээдүүд нь тусгай зөвшөөрөлгүй гэсэн байдаг. Багц нэгт шалгарсан хуулийн этгээд нь 5 жилийн хугацаатай олгосон тусгай зөвшөөрөлтэй. Тус тусгай зөвшөөрөл нь барилгын засал чимэглэл, орчны тохижилт гэж байгаа. Барилга хот байгуулалтын яамны сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар дүйцүүлэн үнэлдэг. Үүнийг бүх барилгын байгууллагууд мэдэж байгаа. Бид үүнийг дүйцүүлэн үнэлээд тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр тул аргачлалыг батлаад өгсөн учир тооцсон байгаа.

Мөн итгэмжлэлийн тухай асуудал ярьж байна. Багц нэгт шалгарсан хуулийн этгээдийн хувьд захирал нь өөрөө өөртөө итгэмжлэл гаргасан байдаг. Тендерийн баримт бичиг дээрээ бид ямар нэгэн байдлаар нотариатаар гэрчлүүлнэ гэдэг шаардлага тавиагүй. Хуулийн этгээдийн хувьд тамга тэмдгээ дараад итгэмжлэлээ ирүүлэхэд болдог. Мөн тендерийн баримт бичигт төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх бол гэсэн байгаа. Түүнээс биш төлөөлөх эрхээ захирал нь өөр хүнд  шилжүүлэх агуулга байхгүй байсан.

Багц 2-т шалгарсан хуулийн этгээдийн хувьд мөн адилхан байсан. Дүйцүүлж үнэлдэг аргачлалтай учир дүйцүүлээд үнэлсэн байгаа.

“Э” ХХК ийн хувьд тусгай зөвшөөрлийн хувьд адилхан. 2017 оны 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Гэрээ хэлцэл байгуулах эрхийг нотариатаар гэрчлүүлээгүй гэсэн байна. Ямар нэгэн байдлаар нотариатаар гэрчлүүлнэ гэсэн зүйл байхгүй. Төлөөлөх эрхээ бусдад шилжүүлэх бол итгэмжлэл гаргаж өгнө гэж заасан байгаа. 9 сая төгрөг болон 10 сая төгрөгийн тухайд зөрүү гарж байгаа гэж ярьсан. Энэ тендер шалгаруулалт нь нэг маягийн зурагтай буюу нэг загвар зургийг 5 суманд ашиглахаар онцлогтой.    Нэг удаа 10.000.400 төгрөг гаргаад бусад компаниудтайгаа холболтын маягаар буюу нэг компанид 4 сая орчин төгрөг оногдохоор гэрээний хэрэгжилтийг тохируулахаар зааж өгсөн байдаг. Тус компани нь 9 сая төгрөг гэж ирүүлсэн байдаг. Тендерт ирүүлсэн үнийг үнэлэхдээ үнэ рүү орж үнэлдэг. Тэгж үнэлж байгаа тохиолдолд жижиг хэмжээний залруулга хийхийг хуулиараа зөвшөөрдөг. Иймд бид залруулсан байгаа. Үүнийг үнэлгээний хорооны тайлан болон тэмдэглэлээс харах боломжтой. 

4 дүгээр болон 5 багцад шалгарсан хуулийн этгээдийг мөн адил тусгай зөвшөөрөлгүй гэсэн. дугаар багцад шалгарсан хуулийн этгээд нь мөн адил тусгай зөвшөөрөл нь дүйцэж байгаа. Мөн “Р” ХХК-ийн инженер болон сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлээгүй гэх шаардлага хангаагүй гэсэн байна. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар нэр бүхий ажилчдыг томилоод тэдгээрийн иргэний хуулбар болон сургуулийн дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн байна. Монгол улсын иргэний цахим үнэмлэхийг гэрчлүүлэх шаардлага тавиагүй. Учир нь эхээс хуулсан хуулбарыг ирүүлнэ гэсэн байдаг. Иймд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерт оролцогч нар нь материалаа иж бүрэн ирүүлэх талаар өөрсдөө хариуцлага хүлээдэг. Ирүүлээгүй байгаа бичиг баримтуудыг тодруулаг байдлаар тендерт оролцогч болон бусад этгээдээс авах эрхгүй. Гомдол хянан шийдвэрлэгдээгүй асуудлаар шүүхэд гаргаж байгаа эрх нь байгаа ч гэсэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна  гэж би үзэж байгаа. Тендерт оролцогч нар өөрсдөө мэддэг. Нэхэмжлэгч нь тендерт олон удаа оролцсон туршлагатай л байгууллага байх.5 хоногийн дотор 42 удаа хандалт хийгээд баримт бичгүүдтэй танилцсан бол хууль журмаа мэддэг л байх гэж бодож байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Худалдан авах ажиллагааны газраас үнэлгээний хороо байгуулсан. Үүнтэй холбоотойгоор 5 багцад 5 байгууллагыг шалгаруулсан байдаг. Тус 5 байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэл гэж юу вэ гэх талаар заасан байдаг. Барилга хот байгуулалтын яамны ямар хууль бус үйл ажиллагаа байгаа юм бэ? Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол яаж хөндөгдөөд байгаа талаар огт тайлбарлаагүй.  Мөн шүүхээс гарах шийдвэрийг хуульд заасан байдаг. Гэрээ байгуулахгүй татгалзсан эс үйлдэхүй гэх мэт зүйл байхгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байна” гэв.

Гуравдагч этгээд “Н” ХХК-ийн төлөөлөгч: “Нэхэмжлэгчийн ярьж байгаагаар тусгай зөвшөөрөл гэж ярьсан байгаа. Манайх барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрөлтэй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сайн ярьсан. Дүйцүүлэн авч үзэж болдог. Агуулгаар нь харж үзээрэй гэж хэлмээр байна. Хоёр дахь асуудал нь төлөөлөх эрх бүхий тус эрхээ шилжүүлэх бол гэж заасан байдаг. Энэ нь бусдад шилжүүлэх бол гэсэн байдаг. Би бусдад шилжүүлээгүй байгаа. Нотариатаар баталгаажуулж ирүүлнэ үү гэдэг үг үсэг байхгүй учир үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээд Д" ХХК-ийн өмгөөлөгч А.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөгчийн ярьсантай бүрэн санал нэг байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл шаардлага үндэслэл ойлгомжгүй хэвээр байна. 1 дэх шаардлага нь 04 дүгээр тэмдэглэл хүчингүй болгох гэдэг. Гэтэл үнэлгээний хорооны  02 дугаар зөвлөмжөөр гэрээ байгуулах  эрх олгохыг Үнэлгээний хороо нь шийдвэрлээд байгаа. Энэ зөвлөмжийн асуудлын талаар шийдэхгүйгээр дараа дараагийн асуудлыг шийдэх ямар ч боломж бололцоо байхгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох ба шүүхээс тодруулж, дэм болох боломжгүй. Гэрээг хүчингүй болгуулна гэж байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газраар дамжуулаад тендерт оролцогч нарт гэрээний дуудлага санал болгож байгаа. Түүнд нь тендерт оролцогч нар өөрсдийн үнийн саналуудыг техник, эдийн засгийн бүх үндэслэлүүдээ өгдөг. Түүнээс нь сонголт хийх эрх нь тендерийн үнэлгээний хороонд өөрт нь байгаа. Энэ эрхийн хүрээнд явагдаад шаардлага хангасан хуулийн этгээдийг сонгосон. Гэтэл нэхэмжлэл гаргаад байгаа нэхэмжлэгч нь тендерээс татгалзагдсан байдаг. Энэ асуудлаараа гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаа хэтэрсэн учир татгалзлыг хүлээж аваагүй. Татгалзалтай холбоотой асуудлыг нэгэнт эрх бүхий байгууллага шийдвэрлээд дууссан байхад шүүхэд хандсан байна. Татгалзалтай холбоотой асуудлыг эхэлж шийдвэрлэх байхад дараа дараагийн асуудалд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хоёрыг ялгаж салгах хэрэгтэй. Нэгэнт шийдсэн асуудлыг шүүх дахин шийдвэрлэх боломжгүй байхгүй. Талууд нэгэнт санал солилцоод дууссан байхад талуудын хооронд байгуулсан гэрээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаад байна. Гэрээ нь хуульд заасан хүчингүй болох ямар нэгэн шаардлага байхгүй л бол хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй.Яг ямар заалтын дагуу эдгээр гэрээнүүд хууль зөрчсөн бэ?  Илт хууль бус гэрээ юм бэ гэдэг үндэслэл одоо ч байхгүй.  Анх нэхэмжлэлийн шаардлага 2 удаа өөрчлөгдсөн. Нэхэмжлэлийн шаардлага л тодруулсан болохоос биш үндэслэл нь огт өөрчлөгдөөгүй байдаг. Гэрээ байгуулахыг даалгуулах, татгалзал хууль бус болохыг тогтоох шаардлага бүүр ч ойлгомжгүй. Шүүхийн тогтсон практик нь хууль бус эс үйлдэхүйг л даалгах нэхэмжлэлийн шаардлага байдаг. Хууль журмын дагуу татгалзаад байхад үүнийг нь хууль бус татгалзал гээд сонгон шалгаруулалттай холбоотой асуудал гээд эс үйлдэхүй гаргасан юм шиг яриад байх юм. Түүний эсрэг даалгаж шийдвэрлүүлэх гээд байгаа нь бүүр ч ойлгомжгүй байна.Нэхэмжлэлийн шаардлага ийм тодорхой байна. Гаргасан шаардлагын хүрээн мэтгэлцэх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хариуцагчаас маш тодорхой тайлбар өгсөн байна.  Манайх тендерт шалгарсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн шаардлага хангахгүй гэсэн. Гэтэл 2018 оны Барилга хот байгуулалтын яамны сайдын аргачлал батлах тухай 33 дугаар тушаалын хавсралтаар дүйцүүлэх байдлаар тусгай зөвшөөрлүүдийг харьцуулан тооцно гээд аргачлалыг нь батлаад өгсөн байдаг. Ямар ч тусгай зөвшөөрөлгүй гэсэн зүйл огт байхгүй шүү. Энэ тендер нь 2 удаа зарлагдсан. Эхний удаа зарлагдаа бүх тендер нь хүчингүй болсон. Хүчингүй болсон асуудалд нэхэмжлэгч огт гомдол гаргаагүй. Хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт хүчингүй болох юм бол дараагийнх нь шинэ тендер гэж үзнэ. Дахиад шинээр зарлагдаж байхад өмнө байсан баримт нь заавал байх ёстой. Өмнө нь ийм заалттай байсан гэж болохгүй. Тендер болгон шинэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр тендертээ нотлох баримт дутуу өгсөн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Дутуу өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа энэ талаар бид нар лавлагаа авах байсан гээд байдаг. Лавлагаа л авна гэж байгаа болохоос биш нотлох баримт авна гэсэн зүйл байхгүй. Хэрэв та нар үүнийгээ авч ирээгүй байна гээд материал авах юм бол ил тодорхой, нээлттэй, шударга зохион байгуулагдах боломж нь хязгаарлагдана. Танайх үүнийгээ тодруул гээд байх юмгүй.

Үнэхээр яг баригдаж байгаа сургуулийн барилгатай холбоотой материалаа өгсөн байгаад тэрний хүрээнд тодруулах зүйл байвал тус нэхэмжлэгчийн ярьж байгаа заалтыг хэрэглэнэ. Үнэхээр өгөөгүй тохиолдолд тааж үнэлэх боломж байхгүй. Хууль журмын дагуу материал ирүүлэх үүрэгтэй. Түүний хүрээнд татгалзаад шийдвэрлэгдсэн. Та бүхний татгалзалтай холбоотой гомдол гаргах хугацаа дууссан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх асуудал байгаа гэдгийг шүүхийн зүгээс анхаарч үзнэ үү.  Манай байгууллагын  хувьд хуульд заасан шаардлага шалгуурын дагуу тендерт шалгарсан.  Заавал бид нар бүх тендер авах ёстой юм шиг хандаж байдаг. Урьд нь авсан барилгууд нь ч гэсэн дутуу хийгдсэн байдаг.

Ийм учир татгалзал нь шийдэгдсэн. Тус шийдвэр нь хүчин төгөлдөр. Нэг мөр шийдэгдсэн асуудал байхад тендерийн оролцогч нар оролцоод шалгарч чадаагүй гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ерөнхийдөө бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын тайлбартай ярих зүйл маань давхцаад байна. Нэмж хэлэх шаардлагагүй байх” гэв.

Гуравдагч этгээд Х" ХХК-ийн  төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Бусад компаниудтайгаа адилхан хууль дүрэм журмаараа явсан. Инженер техникийн ажилчдын үнэмлэхийн хуулбарыг гэрчлүүлээгүй гэж байна. Манай бүх нотариатаар батлуулсан бүх материалууд байгаа. Мөн гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлүүдийг ирүүлээгүй байна гэж байна. Энэ нь ч бас дугаар хуудсанд байгаа. Шаардлагатай бүх материалуудыг бид явуулсан байгаа. Ямар үндэслэлээр байхгүй гэж хэлээд байгаа талаар нь мэдэхгүй байна. Үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна” гэв.

Гуравдагч этгээд "Р" ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Бусад Гуравдагч этгээдүүд нь сайн ярчих шиг боллоо. Холбогдох материалуудыг бүрэн гүйцэт явуулсан байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор “Төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-ыг баталж, үүнд Б******* аймгийн сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тендер сонгон шалгаруулалтыг явуулж, гуравдагч этгээд нарыг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэжээ.

Улмаар Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай 2021 оны 09 дүгээр сарын -ний өдрийн 2021/3, 2021/3, 2021/3, 2021/3, 2021/3 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.

Нэхэмжлэгчээс “гуравдагч этгээд нарын тусгай зөвшөөрөл ТОӨЗ-ны шаардлага хангаагүй, ажилчдын дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлээгүй, тодруулга авах боломжтой байсан” гэж, хариуцагч Барилга хот байгуулалтын яамнаас “гэрээг хуулийн дагуу байгуулсан” гэж, хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас “сонгон шалгаруулалт хуульд нийцсэн, гуравдагч этгээд нарын тусгай зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын сайдын тушаалын дагуу дүйцүүлсэн” гэж гуравдагч этгээдүүдээс “тендер хуульд  нийцсэн” гэж  тус тус маргажээ.

Тус тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 5.2 дугаар зүйлийн Г-д “хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын нийт мөнгөн дүнг жил жилээр харуулсан жагсаалт ирүүлэх шаардлагатай жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг доорх загварын дагуу ирүүлнэ../хүснэгтээр/...Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ” гэжээ.

Нэхэмжлэгчээс уг зааварчилгааны дагуу хэд хэдэн ажлын барилгын ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтүүдийг хавсаргасан хэдий ч 2018 онд гэрээ байгуулсан Х******* аймгийн Ч*******-Ө******* суманд баригдаж буй 320 суудалтай сургуулийн барилгын ажлын тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дугаар зүйлийн .1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гээд .1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, .1.2-т “техникийн тодорхойлолт”, .1.3-д “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, мөн хуулийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн .1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, .4-д “Энэ хуулийн .3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс уг тендерт оролцохдоо 2018 онд гэрээ байгуулсан дуусаагүй барилга буюу Х******* аймгийн Ч*******-Ө******* суманд баригдаж буй 320 суудалтай сургуулийн барилгын ажлын тайлбар болон ажлын гүйцэтгэлийн талаар захиалагчийн тодорхойлолтыг ирүүлээгүй байх тул хариуцагчаас түүнийг дээрх хууль, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Учир нь захиалагчаас тендерт оролцогчдын чадавхийг тодорхойлох зорилгоор дээрх шаардлагыг тавьсан байх бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д ““тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”,  22 дугаар зүйлийн 22.3-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно”, мөн хуулийн дугаар зүйлийн .1-д Тендерийг тендерийн баримт бичигт товлосон хугацаанд, дурдсан хаягаар, заасан хэлбэрээр ирүүлэх бөгөөд тендерт оролцогч энэ хугацаанд тендерт нэмэлт, өөрчлөлт оруулах, татгалзах саналаа ирүүлж болно” гэж тус тус заасны дагуу тодруулга, нэмэлт мэдээллийг авах боломжтой байжээ.

Мөн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 4.4 дүгээр зүйлийн В-д “БА-8.1.1. Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил заалт шаардана. Тусгай зөвшөөрлийн заалтыг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаар тушаал, 2021 оны 06 дугаар сарын -ны өдрийн 147 дугаар тушаалуудын хавсралтаар батлагдсан журмын заалтуудтай дүйцүүлж тооцно... ” гэжээ.

Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар /Барилга угсралтын 2.1.1 “барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” тусгай зөвшөөрлийг/ мөн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар хүчингүй болгож, журам шинэчлэн /БА-8.1 “барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрлийг/ баталжээ.

Улмаар Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар дээрх 2013 оны 89 дүгээр тушаалаар баталсан ажлын төрөл, суурь нөхцөл, шаардлагатай дүйцүүлсэн аргачлалыг нэгдүгээр хавсралтаар баталсан бөгөөд хавсралтад 2.1.1 “барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” тусгай зөвшөөрлийг БА-8.1 “барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” тусгай зөвшөөрөлтэй дүйцүүлэхээр хүснэгтэлсэн байх тул дээрх 2 тусгай зөвшөөрлийг дүйцүүлж дүгнэсэн хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.

Учир нь  дээрх 2 тусгай зөвшөөрөл нь хоёулаа засал чимэглэл, орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар мөн сайдын 2013 оны 89 дүгээр тушаалыг хүчингүй болгосноос бус тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, уг тусгай зөвшөөрлүүдийг дүйцүүлэх талаар мөн сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн дүйцүүлж дүгнэсэн шийдвэр үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс “ажилчдын дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлж ирүүлээгүй” гэж маргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогч нараас цахимаар ирүүлсэн тендерийн бичиг баримтыг нотлох баримтаар шинжлэн судлахад дээрх баримтуудыг ирүүлсэн болох нь тогтоогдсон.

Харин нэхэмжлэгчийн Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1*******, А-2/1*******, А-2/1*******, А-2/1, А-2/1 дугаартай зөвлөмжүүд, “Н” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК, “Х” ХХК, “Р” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1“Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дээрх зөвлөмж, мэдэгдлүүд нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг танилцуулж буй хэлбэр бөгөөд дангаар эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй.

Өөрөөр хэлбэл тухайн тендерийн үнэлгээний хорооны хуралдаанаас хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулах эрх олгохоор, шалгараагүй оролцогч нарт энэ талаар мэдэгдэхээр тус тус шийдвэрлэж, шийдвэрээ танилцуулж буй хэлбэр нь дээрх албан бичгээр хүргүүлж буй мэдэгдэл, зөвлөмж юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Төрийн худалдан авах ажиллагааны газраас Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн А-2/1*******, А-2/1*******, А-2/1*******, А-2/1, А-2/1 дугаартай зөвлөмжүүд, “Н” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК, “Х” ХХК, “Р” ХХК-иудад хүргүүлсэн “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлүүд, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А-1/1 дугаар тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзсугай.

2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дугаар зүйлийн .1, .4тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилга, хот байгуулалтын яам, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох хэргийн нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарласан БХБЯ/2021/0******* дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 04 дүгээр тэмдэглэл, Барилга, хот байгуулалтын яамнаас гуравдагч этгээд нартай байгуулсан 2021 оны 09 дүгээр сарын -ний өдийн 2021/3, 2021/3, 2021/3, 2021/3, 2021/3 дугаартай “Сумдад хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгуулж, “З” ХХК-ийг тендерт шалгарсан болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ