Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

    2023         3            09                                    2023/ШЦТ/191                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн

улсын яллагч Ч.Батбаатар

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 220300684***** дугаартай хэргийг 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** оны ** дүгээр сарын ** нд Төв аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Премиум” ХХК-д барилгын материал, хяналтын инженер ажилтай гэх, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ амгалан хотхон 302 дугаар байр, ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

********** дугаарын регистртэй, Ч овогт Б-ын Г

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.Г 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06:30 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Кёкүшю таур”-ын урд замд Тоёота приус-20" маркийн, **** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Бийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Үйлдсэн хэрэгтээ гэм буруутай гэдгээ ойлгож, гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулсан. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би 2022 оны 4 сард ажилд орсон гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өмнө нь бүгдийг ярьсан тул одоо ярих зүйл алга даа. Хохирлын мөнгө гэж авсан. Гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С-ийн Н “... 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 10:00 цагийн үед Бий эхнэрийн утас руу цагдаагийн байгууллагаас залгаад Бийг зам тээврийн осолд орж нас барсан байна гэж хэлсэн. Бид нар цагдаа дээр ирж үзэхэд манай хүү Б нас барсан байсан. Манай хүү Б нь гагнуурчин мэргэжилтэй бөгөөд яг тогтсон ажил байхгүй энд тэнд гагнуурын ажил хийгээд явдаг байсан. Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага наран 45-07-02 тоотод би хүү Б, түүний эхнэр Ганцэцэг, ач нарын хамт нэг байшинд амьдардаг. Осол гарахаас өмнөх өдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны орой манай хүү ажлаа тараад гэртээ 22:00 цаг өнгөрч байхад дунд зэргийн согтолттой орж ирээд ойролцоогоор нэг цаг орчим болоод эхнэртээ бие засчихаад ороод ирье гэж хэлээд гараад явсан байсан.

Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06:00 цагийн орчим миний ***** дугаарын утас руу манай хүү Б өөрийн ******** дугаарын утаснаас согтуу залгаад ээжээ би архи уучихсан байна, та намайг ирээд авчих гэж хэлэхээр нь би хаана байгааг нь асуухад гэрийн ойролцоо байна гээд байгаа хаягаа яг тодорхой хэлж чадахгүй байсан. Би гэрээсээ гараад машинаа жолоодоод гэрийн ойролцоо 10 буудлын тэр хавьд очиход байхгүй байсан бөгөөд утас руу нь залгахад Яармагийн зам дээр алхаж явна гэхээр нь Яармаг руу явж байгаад залгасан чинь Саппоро дээр явна гэж хэлэхээр нь би юугаар яваад байгаа юм бэ, такси бариад гэртээ харь гэж хэлээд би гэртээ ирсэн. Би гомдолтой байна. Оршуулгын зардал болон бусад холбогдон гарах зардал мөнгийг нэхэмжилж байна” /хх-н 23/,

“... оршуулгын зардалд 4 удаа нийт 15.100.000 төгрөг дансаар авсан. Уг нь жолоочоос 30.000.000 төгрөг гаргуулж авахаар нэхэмжилсэн боловч жолооч хүүгийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж 15.100.000 төгрөг аваад үлдэгдэл нэхэмжилж байгаа мөнгөө авахгүйгээр шийдсэн” /хх-н 207/ гэж,

гэрч Э-н Ж “... би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06 цаг 10 минутын орчим ажилдаа явах гээд гэрээсээ гараад баруун 4 замын автобусны буудал дээр найз Гийг хүлээж байгаад түүний эзэмшлийн, цагаан өнгийн, “Тоёота Приүс-20” маркийн, **** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад бид хоёр хамт ажилдаа явсан.

Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Кёкүшю таурын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй явж байсан чинь гэнэт зам дээр хүн сууж байх шиг харагдаад Г-д хэлж амжилгүй тухайн хүнийг машины зүүн урд хэсгээр мөргөж осол гаргасан. Тэгээд Г цааш явж байгаад машинаа зогсоогоод бид хоёр буцаад гүйгээд ирсэн чинь зам дээр эрэгтэй хүн ухаантай, ярьж хэлж чадахгүй хэвтэж байсан. Тэр үед гадаа гэгээ ороогүй харанхуй байсан. Түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удалгүй түргэн тусламж ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Г осол гарах үед ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би утсаа оролдож байгаад урагшаа зам руу харсан чинь яг зам дээр нэг саарал юм харагдаад тэгээд дөхөж ирэх үедээ хүн байгааг харсан. Гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Тухайн явган хүнийг хараад шууд тоормос гишгэсэн боловч зогсоож чадалгүй мөргөж осол гаргасан. Уг осол гарах үед харанхуй, гэрэлтүүлэг багатай, тээврийн хэрэгсэл багатай, зам дээр ямар нэгэн цас бороо ороогүй, хуурай байсан” /хх-н 60/ гэж тус тус мэдүүлсэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2776 дугаартай дүгнэлтэд:

“... Талийгаач Н.Б нь толгой, цээж хэвлийн хавсарсан хүнд гэмтэл, их тархины 2 тал бөмбөлгийн ховил завсар болон бага тархины 2 тал бөмбөлгийн ховил завсар аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархай, духны голын хуйхны цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урагдал, задрал, 2 уушгины дэлбэнгийн цус хуралт, баруун талын 1-11-р хавирганы хоёрлосон хугарал, цээж, хэвлийн хөндийд цус хуралт, 2 бөөрний өөхлөгийн цус хуралт, умдаг ясны баруун талын дээд, доод салааны хугарал, ууц, сүүж ясны үелэмж баруун талдаа салсан хугарал, баруун талын сүүжний ясны тогооны бяцарсан хугарал, зүүн дунд чөмгөний яс, баруун шилбэний шаант тахилзуур ясны далд хугарал зэрэг хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ...” /хх-н 63-68/ гэжээ.

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “... жолооч Б.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 3.4 дэх хэсэг заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” гэсэн 1301 дугаартай магадалгаа /хх-н 131-132/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтууд нь шүүгдэгч Б.Гийн гэм буруутайг нотолно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ын Г “... би 2022 оны 10 дугаар сарын 24-ний өглөө 06:00 цагийн үед ажилдаа явахаар “Тоёота приус 20” маркийн, **** УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон гэрийн гаднаас хөдөлсөн. Тэгээд замаараа баруун 4 замын автобусны буудал дээрээс хамт ажилладаг Жг аваад цааш яваад 25 дугаар эмийн сангийн баруун урд талын гэрлэн дохиотой уулзвараар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд нэг талдаа 3 эгнээтэй замын 3 дугаар эгнээгээр уулзвар гараад урд зам дээр дөрвөлжин хар юм харагдахаар нь тоормос гишгээд жолоогоо баруун гар тийш дарсан боловч хэтэрхий тулаад орж ирсэн болохоор яаж ч чадалгүй дайрч гараад цааш 1-р эгнээ рүү орж гарц руу баруун гар тийш эргэж зогсоод машинаас буугаад гүйгээд очиход 30 гаруй насны эрэгтэй хүн зам дээр хэвтэж байсан ба гэдэс нь хөдлөөд амьсгалж байгаа нь мэдрэгдэж байсан. Тэр үед найз Жгийн дугаараар цагдаа болон түргэн дуудуулсан” /хх-н 40-42/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.

Хэргийн үйл баримттай холбоотой Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 4-5/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 6/, Жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас /хх-н 7/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-11/, Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол /хх-н 15/, амь хохирогчийн биеэс спиртийн агууламж илэрсэн эсэх талаарх Химийн лабораторийн шинжилгээний хариу: (цусанд 4.3 промилли, ходоодонд 7.0 промилли, шээсэнд 3.8 промилли) /хх-н 70/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт мөн авагджээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ч овогт Б-ын Г-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас  хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ

шүүгдэгчийн хувийн байдал /үүнд: гэм буруугийн талаар маргаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэгт холбогдсон/,

нөгөө талаас амь хохирогчийн хууль бус үйлдэл: /Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүргээ биелүүлээгүй/, зүй бус үйлдэл: /амь хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан[1]/ зэргийг харгалзав.

Шүүгдэгч Б.Г-ийн жолоодож явсан “Тоёота приус-20 маркийн, **** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний эзэмшил болох нь Тээврийн хэрэгслийн лавлагаанд тусгагджээ. /хх-н 50/

Шүүгдэгч Б.-Гийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 174/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-н 53/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 54/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Хохирол төлбөрийн хувьд:

Амь хохирогч Н.Б-ий эхнэр болох Б.Г  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний төрсөн эх С-ийн Н-ыг тогтоохыг зөвшөөрч бичгийн баримтанд гарын үсгээ зуржээ. /хх-н 16/

Улмаар мөрдөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр С.Н-ыг тогтоож томилсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н нь бичгийн баримтаар 10.070.277 төгрөгийн хохирол /хх-н 25-47/ нэхэмжилсэн байх ба

“ ... миний бие Б.Г-өөс хүүгийнхээ оршуулгын зардал болох 15.100.000 төгрөгийг хүлээн авсан, цаашид гомдол санал үгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх хүсэлтийг гаргаж нотариатаар баталгаажуулсан байна. /хх-н 177/

Иймд шүүгдэгч Б.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD[2] хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч Б.Г-д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч дэмжсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  1. Ч овогт Б-ын Г-ийг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Г-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ... үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

7. Эд мөрийн баримтаар тооцож шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Г-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

[1] Химийн лабораторийн шинжилгээний хариу /хх-н 70/

[2] Мөрдөгчийн тогтоол /хх-н 15/