| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0026/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/31 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/31
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш
Шүүгдэгч: Д.Хосжаргал,
Нарийн бичгийн дарга: А.Батцог нарыг оролцуулан нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хууман овгийн Дашлхагвын Хосжаргалд холбогдох эрүүгийн 2227002330021 тоот хэргийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнссэн,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Хууман овгийн Дашлхагвын Хосжаргал /РД: ЙБ89051331/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Хосжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт М.Батмөнхийг хавсарч унаган зүүн хөл дээр нь дэвсэж хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны булуу хэсгийн цуурал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Хосжаргал шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М.Батмөнх найзтайгаа барилдаж байгаад хөлийг нь хугалчихсан. Би тухайн үед хөлийг нь хугалчихсан гэж бодоогүй. Би найзынхаа хөлийг санаатай хугалъя гэж бодоогүй. Бид хоёр тухайн үед хоёулаа согтуу байсан. Бид хоёр хар багасаа найзалж нөхөрлөсөн. Одоо хүртэл найзалж, нөхөрлөж байгаа. Би аймаг руу үзүүлэх гээд явахад нь найздаа 300,000 төгрөг өгсөн. Найзынхаа хөлийг хугалсан нь миний буруу” гэв.
Хохирогч М.Батмөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байсан. Тухайн өдөр би өөрийн найз Д.Хосжаргалын гэрт 16 цагийн орчим очсон. Д.Хосжаргал намайг барилдъя гэхээр нь би үгүй гээд зугтаахад хойноос гүйж ирээд хавсарч унаган миний зүүн хөл дээр нэг удаа дэвссэн би хөл эвгүй болчхоод байна болиоч ээ гэхэд дахиад 3 удаа дэвсээд намайг хараад зогсоод байсан. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-16-р хуу/,
Гэрч А.Долгормаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний санаж байгаагаар 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр байх манай эмнэлэгт хамт ажилладаг Цэрэндорж эмч танай дүүгийн хөл хугарсан эмнэлэгт ирсэн байна гэж хэлсэн. Би эмнэлэг дээрээ байсан болохоор тухайн үед М.Батмөнхтэй уулзахад зүүн хөл нь хугарсан байсан. М.Батмөнх надад хэлэхдээ миний хөлийг Бадам гэх хүн “хавсраад дэвссэн, би хөл хугарчихлаа болиоч гэхэд хөл дээр дэвсээд байсан” гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуу/,
Гэрч Г.Чимэддоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гараад ирэхэд Д.Хосжаргал, /Бадам/ М.Батмөнх хоёрын гэрийн гадаа М.Батмөнх хөл хөл гээд орилоод байсан Д.Хосжаргал зүгээр хараад зогсож байгаад яваад өгсөн Дамар бид хоёр гэрт байсан болохоор яагаад хугарсан гэдгийг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуу/,
Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №41 дугаартай дүгнэлтэд: “1 М.Батмөнхийн биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны булуу хэсгийн хугаралт гэмтэл тогтоогдлоо. ...З.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33-р хуу/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 63-65-р хуу/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Хосжаргалд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Д.Хосжаргал нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутагт М.Батмөнхийг хавсарч унаган зүүн хөл дээр нь дэвсэж хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны булуу хэсгийн цуурал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.Батмөнх, гэрч А.Долгормаа, Г.Чимэддорж нарын /хх-ийн 8-16, 26-27, 29-30/ мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №41 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43-р хуу/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-ийн 63-65-р хуу/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуу/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Хосжаргалын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч Д.Хосжаргал нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Батмөнхийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокуророос шүүгдэгч Д.Хосжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Хосжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч М.Батмөнх нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Д.Хосжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Хосжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Д.Хосжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч Д.Хосжаргал нь бусдад төлөх хохирол төлбөргүй байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүхээс шүүгдэгч Д.Хосжаргалыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хохирол төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Хосжаргал гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Хосжаргалд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Хосжаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж,
шүүгдэгч Д.Хосжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хосжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хосжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хууман овгийн Дашлхагвын Хосжаргалыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хууман овгийн Дашлхагвын Хосжаргалыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хосжаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч Д.Хосжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Хосжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хосжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН