| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Нямбаяр |
| Хэргийн индекс | 153/2017/00350/И |
| Дугаар | 10 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 10
М.ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 153/ШШ2017/00605 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* оршин суух, ******* овогт ******* ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуая нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2926000 /хоёр сая есөн зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2016 оны 05 дугаар сард ******* ХХК-ийн Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* баригдсан 18 айлын орон сууцны номерт 3 өрөө 72.85 м2 байрыг 1м2-ийг нь 1100000 төгрөгөөр худалдаж авсан боловч уг байрны м2 нь гэрчилгээнд бичигдсэн 72.85 м2 аас бага хэмжээтэй байгаа бөгөөд сууцны өрөө, тасалгааг ХХК-иар хэмжилт хийлгэхэд 70.19 м2 буюу бага хэмжээтэй гарч байх тул 2 метр 66 см-ийн зөрүү 2926000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгч М.******* нь 2016 оны 03 дугаар сард Орд ХХК-ний Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* баригдсан 18 айлын орон сууцыг худалдан авсан бөгөөд 72.85 м квдратад хүрэхгүй талаар дурьджээ. Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Барилгын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг захиалагч талаас "Ховдын шуурхай зар сонин ТББ, гүйцэтгэгч талаас "******* ХХК гэрээ байгуулж албан хаагчдын 18 айлын орон сууцыг бариулахаар ерөнхий зүйл, гэрээний хугацаа, ажпын хөлс, захиалагчийн эрх үүрэг, гүйцэтгэгчийн эрх үүрэг, талуудын маргааныг шийдвэрлэх бусад зүйлээ тохиролцсон. Дээрхи гэрээнд "Ховдын шуурхай зар сонин ТББ гэдгийн учир газар захиалагч байх боломжгүй гээд гишүүд нь цагдаагийн ажилчидын бүрэлдэхүүнтэйгээр төрийн бус байгууллага байгуулаад захиалагчаар оролцож гэрээ байгуулсан. 2015 оны 05 сарын 27-ны өдрийн Барилгын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлд А. Монгол Улсын иргэний болон Барилгын тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу инженерийн хийцтэй барилга, байгууламж барих, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулахтай хологдсон захиалагч, гүйцэтгэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, харилцан үүрэг хариуцлагыг тогтооход энэхүү гэрээний зорилго оршино. Б. Энэхүү гэрээ нь барилга барих ажпын төсөвт өртөг, чанар ашиглалтанд оруулах хугацааг эцэслэн тохирох үндэслэл болно. В. Гүйцэтгэгч нь батлагдсан зураг төслийн дагуу уг орон сууцны барилгыг Монгол Улсад мөрдөгдөж байгаа барилгын норм дүрэмд зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах, Мянган угалзат зочид буудлын баруун хойд талд төмөр бетон карказан, хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай нил цутгамал суурь блок дулаалгын хөөсөн ханатай, барилгын карказ, угсралт, дотор гадна засал чимэглэл, цонх хаалга суулгах, дотор болон гадна инженерийн шугам сүлжээг \дулаан, цахилгаан, холбоо, цэвэр, бохир усны хангамж\ 100% хийж гүйцэтгэн ашиглалтад өгөх нөхцөлтэйгээр гэрээнд заасан хугацаанд нь чанарын өндөр түвшинд барьж захиалагчид хүлээлгэж өгнө. Г. Захиалагч нь шинжлэх ухаан, техник, эдийн засгийн шаардлага хангасан чанартай орон сууцны барилгыг хүлээн авч эцсийн тооцоог хийнэ гэж ерөнхий нөхцөлөө харилцан тохиролцож барилгын ажил эхэлсэн. Мөн Барилгын ББМЗЗ ХХК-тай гэрээний дагуу Ховд аймгийн ерөнхий архитехтор *******, Ховд аймгийн ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч *******, зургийн ерөнхий инженер *******, архитектор нарын зөвшөөрөл батламжийн дагуу Ховд аймгийн Жаргалант суманд баригдах ажилчдын орон сууцны барилгын ажлын зургын дагуу баригдсан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу Техникийн нөхцөлүүдээ захиалагч талаас бүрдүүлж өгсөн. - НААҮ-ний Шим-Ус ОНӨААТҮГ дарга Д. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр №1 дугаартай Техникийн нөхцөл олгох" МХС ТӨК-ийн Ховд аймгийн дарга Д. 2015\20 дугаартай 2015 оны 7 сарын 7-ний өдөр Техникийн нөхцөл, -Гүйцэтгэх захирал , Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК техникийн нөхцөл 2015 оны 05 сарын 18-ны өдөр дугаар №20\18 Ховд аймгийн Дулааны станц, дулааны шугам сүлжээний АӨЗ-ны дарга Б. Техникийн нөхцөл 2015 оны 05 сарын 27-ны өдөр 18 дугаартай гэрээ байгуулж барилгын ажил хуулийн хүрээнд явагдсан. 2015 оны 11 сарын 19-нд Барилга ашиглалтанд орж улмаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 53/2015 дугаартай комиссын актын дагуу албан хаагчдын орон сууц ашиглалтанд орж дээрхи комиссын гишүүнд М.өөс авхуулаад цагдагийн албан хаагч нар энэ тэнцүү эрхтэй оролцсон. 2. Нэхэмжлэгч М.******* нь "Алтай ХХК-ны хэмжилтээр хандаж зөрүү 2 926 000 төгрөг нэхэмжпэх учиргүй юм. Нэхэмжпэгч М. Саруул- Эрдэнэ нь байрны урьдчилгаа байхгүй гэсэн тул Орон сууц захиалах гэрээгээ 1 м кв-ыг 1 100 000 төгрөгөөр өөрийнх нь гуйлтаар бичигдсэн гэрээ юм. Хаан банкны зээл гараад ******* ХХК-д 1 м кв-ыг 1 000 000 төгрөгөөр төлбөр хийсэн байгаа болно. Захиалагч Ховд аймгийн шуурхай зар сонин ТББ тэргүүн Э.Баянмөнх, ******* ХХК-ын захирал Г.Баянмөнх 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Барилгын ажпыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээний заалтуудын дагуу төлбөрөө авсан. Иймд нэхэмжлэгч М.ий гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 0-ний өдрийн 153/ШШ2017/00605 дугаар шийдвэрээр 1. Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33 дугаар зүйлийн 33. , 255 дугаар зүйлийн 255.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох 2926000 /хоёр сая есөн зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61766 /жаран нэгэн мянга долоон жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай гэж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээг хийсэн байна гэж дүгнэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байна. Гэтэл Захиалагчийн өмчлөлд гүйцэтгэгч 72,85 м2 байрыг шилжүүлж өгөхөд захиалагч нь эрхийн доголдолтой эсэхийг шалгаж авах үүрэгтэй хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг үнэлэх" зөрчсөн тухайд: Шүүх хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар: ' ХХК-ний гаргасан дүгнэлт, барилга хүлээж авсан комиссын акт зэрэг бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг зөрчсөн. Тухайлбал хариуцагч болон нэхэмжлэгчийн хооронд хийсэн байр захиалан бариулах гэрээгээр гэрээний зүйл болох байрны эрхийн доголдлын талаарх үүргийг гэрээнд тусгаагүй, гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хугацааг гэрээний нөхцөлд дурдаагүй байхад шүүх эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч М.******* захиалан бариулах гэрээгээр /иргэн/, ажил гүйцэтгэгчийн шилжүүлж өгсөн байрыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, тусгай тоног төхөөрөмжөөр хийж тогтоох ёстой байрны м2-ийг нүдэн баримжаа болон бусад үйлдлээр тогтоох боломжгүйг боломжтой эсэхээр шийдвэртээ дурьдсан. Тухайн эд хөрөнгийн эрхийн доголдлыг нэхэмжлэгч М.*******эс гадна тус байрны нийт 17 айл, “ " ХХК- иар хэмжилт хийлгэж, дүгнэлт гаргуулан айл бүр Улсын бүртгэлд бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний м2 болон байр захиалан бариулах гэрээний нөхцөлд заасан м2-аас дутуу байсныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр олж мэдсэнийг шүүх огт үнэлээгүй бөгөөд үнэлэх боломжгүй талаарх үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгаж өгөөгүй байна.
Шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд:Хариуцагч хэрэг хянан шийтгэх ажиллагааны явцад хариу тайлбартаа Монгол улсын Иргэний болон Барилгын тухай хууль, бусад хууль тогтоомжийн дагуу “*******" ХХК нь Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах Мянган угалзат зочид буудлын баруун хойд талд төмөр бетонон карказан., хавтгай дээвэртэй, доороо зоорийн давхартай нил цутгамал суурь болон дулаалгын хөөсөн ханатай барилгын карказ угсралт дотор гадна засал чимэглэл, цонх хаалга суулгах, дотор болон гадна инжеиерийн шугам сүлжээ /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир усны хангамж/ 100% хийж гүйцэтгэн ашиглалтанд өгөх нөхцөлтэйгээр норм, дүрэм, журмын дагуу батлагдсан зураг төслийн хүрээнд эрхийн доголдолгүй байр хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэнээ шийдвэртээ тусгаагүй болно. Ажил гүйцэтгэгчийн хариуцлагын талаар гомдлын шаардлага гаргах хугацаа байр захиалан бариулах гэрээнд 2 тал тусгаагүй болно. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул ингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч “*******” ХХК-нд холбогдуулан орон сууцны талбайн зөрүү 2,926,000 /хоёр сая есөн зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Уг барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу барьж гүйцэтгэсэн бөгөөд зохих байгууллагууд нь техникийн нөхцөл олгосон үүний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын комисс хүлээн авч 53/2015 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлажээ.
Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар
Ховд аймгийн албан хаагчдын 18 айлын орон сууцыг барих барилгын ажлыг ******* ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр барьж ашиглалтад оруулсан байна. Ингэхдээ албан хаагчид буюу төрийн албан хаагчид захиалагч байх боломжгүй тул байр захиалсан албан хаагчид нийлж “Ховдын шуурхай зар сонин” нэртэй төрийн бус байгууллага байгуулан барилгын ажил захиалагч тал нь болж гүйцэтгэгч ******* ХХК-тай “барилгын ажлыг гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах гэрээ[1]” байгуулахдаа 1м2 -ын үнийг 1,000,000 төгрөг байхаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч М.******* нь уг байрны 2 давхарт 0 тоот 3 өрөө 72,85м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг 1м2 -ыг 1,098,16 төгрөгөөр буюу нийт 80,000,000 төгрөгөөр тооцож 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ[2] байгуулсан байна. Ингэхдээ тэрээр Голомт банкнаас 80,000,000 төгрөгийн ипотекийн зээл авч 1м2 -ын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож ******* ХХК-нд байрны үнийг төлсөн бөгөөд байрны үнийн талаар зохигчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч М.ий байрын үл хөдлөхийн гэрчилгээ 2016 оны дүгээр сарын 17-ны өдөр гарсан бөгөөд тэрээр 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ХХК-иар хэмжилт хийлгэж үзэхэд 70,19м2 талбайтай байсан бөгөөд тэрээр 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр орон сууцны талбайн зөрүүг нэхэмжлэн шүүхэд хандсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хууль зүйн үндэслэлийн талаар
Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* ХХК-ний захирал Г.Баянмөнх нар нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулсан боловч гэрээ байгуулснаас хойш 3 сар 28 хоногийн дараа байр ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, мөн нэхэмжлэгч нь ажлын үр дүн буюу уг орон сууцыг гүйцэтгэгч хэрхэн яаж барих талаар сонирхож, оролцохгүйгээр баригдаж буй орон сууцнаас 3 өрөө байр авахаар тохирсон байх тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Худалдагч ******* ХХК нь гэрээгээр тогтоосон тоо хэмжээ буюу 72,85м2 талбайтай бус 70,19м2 талбайтай 3 өрөө байрыг худалдан авагч М.*******д шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 25 дүгээр зүйлийн 25.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Гэвч “орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас 2,66м2 -аар бага байна” гэх доголдлыг худалдагч тал арилгах боломжгүй, худалдан авагч талд уг доголдлыг арилгах зардал гарахгүй бөгөөд өөр доголдолгүй эд хөрөнгөөр солиулах боломжгүй юм.
Харин нэхэмжлэгч нь уг байрыг худалдан авахдаа гэрээнийхээ гол нөхцөлийг талбайн хэмжээ гэж үзсэн бол орон сууцыг хүлээн авах үед хэмжилт хийлгэх замаар талбайн хэмжээг тодорхойлох, дутуу бол хүлээн авахаас татгалзах, үнийг дахин тохиролцох боломжтой байжээ. Гэтэл нэхэмжлэгч нь байр ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авснаас хойш 1 жил 1 сар хоногийн дараа ХХК-иар хэмжилт хийлгэсэн, хэмжилт хийлгэснээс хойш 5 сар 27 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нь байрыг хүлээн авах үедээ хэмжилт хийлгэх, талбай дутуу доголдлыг мэдэх боломжтой байхад хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардах эрхээ алдсан байна.
Харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчийн байранд хэмжилт хийсэн “ ” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй эсэх талаар баримт авагдаагүй боловч энэ талаар талууд маргаагүй, хэмжилт хийсэн нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэс болоогүй тул давж заалдах шатны шүүхээс энэ үндэслэлээр шийдвэрийг ингүй болох шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 62000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 153/ШШ2017/00605 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33 дугаар зүйлийн 33. , 255 дугаар зүйлийн 255.1-д заасныг баримтлан гэснийг “Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
М.НЯМБАЯР
[1] Хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 137-139 дүгээр хуудас