Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0786

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ц, Г.У, Ц.Ө,Д.Д,Б.Д нар,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “М” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 20*******3 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох,  20*******8 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн А/************** дүгээр захирамжийн “М” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,  түүний өмгөөлөгч Ш.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.З,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Н нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга 20*******3 онд Гуравдагч этгээдэд аж ахуйн зориулалтаар газар эзэмших захирамж олгосон байдаг. Ийнхүү олгохдоо Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 20*******2 оны ************** тоот албан бичиг, 20*******2 оны 44 дүгээр шийдвэр, Давж заалдах шатны шүүхийн *******6 дугаар магадлал ба уг магадлалд хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй гэдэг албан бичиг ирдэг. Энэ албан бичгийг үндэслээд  газар эзэмших эрх олгосон байдаг. Тус 44 дүгээр шийдвэр болон *******6 дугаар магадлалд гуравдагч этгээд нэхэмжлэл гаргахдаа өмчлөлд авагдсан 3******* дүгээр байрны ************** тоот хаалганд хамаарах буюу яг түүний доор байгаа газарт давхцуулан газар олгосон захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан болохоос биш 3******* дүгээр байрны *******-******* тоот  хаалганд амьдарч буй иргэдийн орц гарц хаах, нийтийн эзэмшлийн талбай, хүмүүсийн амьдрахад зайлшгүй шаардагдах орчны тэр чигээр олгох эрхийг шүүх олгоогүй.  ************** тоот хаалганы доогуурхтай л маргасан ба тус нэхэмжлэлийг 2 шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байгаа.

Дээрх шийдвэрийг гуравдагч этгээд нь буруугаар ойлгуулж нийтийн эзэмшлийн газрыг бүхэлд нь эзэмшүүлэх хүсэлт гаргаад Нийслэлийн Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 3******* дүгээр зүйлд зааснаар бусдын ашиглаж буй газартай  ямар нэгэн байдлаар давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангаагүйгээр тус хүсэлтийг шууд хүлээж аваад шийдвэрлэсэн байдаг. Хүсэлт хянаж шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлээ хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдэж бүртгэлээс хасна гэдэг хуулийн зохицуулалтыг зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл бүртгэлээс хасаад олгох боломжгүй гэж мэдэгдэх ёстой байсан.

Мөн Газрын харилцаа Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам гэж байгаа. Энэ журмын 3.2-т “ тус журмын 3.*******-3.7-д заасан өргөдлийг дараах харьяаллын дагуу аймаг нийслэл Сум дүүргийн газрын даамалд гаргана гэсэн байдаг.  Мөн журмын 3.2.*******-т “Нийслэлийн Газар зохион байгуулалт болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар эзэмших бол аж ахуй нэгж хүсэлтээ гаргах ёстой гэж заасан байна. Тухайн үед хүсэлт гуравдагч этгээд гаргасан байна. Өргөгдлийг газрын албаны мэргэжилтэн журмын дагуу хүлээж аваад түүнд хавсаргасан материал бүрэн хангагдсан тохиолдолд аймаг нийслэлийн газрын холбогдох мэргэжилтэн газрын даамал нь хээрийн судалгаа буюу бусдын эзэмшил газартай давхцаж байгааг эсэх талаар шалгадаг.

Тус журамд бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцаж буй эсэхийг тогтоох гэж тусгайлсан заасан байдаг. Тодруулах ажиллагааг хийх, хөршүүдийн болон тухайн нэгж газрын орц гарцыг тогтоох гэсэн байдаг. Харамсалтай нь захиргааны байгууллага нь энэ ажлаа хийгээгүй. Улмаар энэ ажиллагаа хийгдэж энэ газар ашиглах эрх олгох боломжгүй нь тодорхой болсон бол өргөдөлд дурдагдсан газар нь журмын заасан нөхцөлүүдтэй зөрчилдөж байвал хүсэлт гаргагчид энэ талаар мэдээллийг хариу өгч мэдэгдлийн дагуу  өргөдлийг хаана гэсэн байдаг.

Тэгэхээр иргэд аж ахуй нэгж байгууллага нь ямар ч хүсэлт гаргаж болно. Тухайн хүсэлтийг төрийн байгууллага нь шалгаж үзээд үндэслэлтэй эсэх талаар газрын харилцаанд Газрын тухай хуулийн 32.5 мөн Газар эзэмших ашиглах эрх олгох тухай журмын сая дурдсан заасан ажиллагаануудыг зайлшгүй хийх шаардлагатай байдаг. Эдгээр ажиллагаанууд хийгдээгүй учир энэ нь захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй. Гаргах боломжгүй болсон актыг гаргасан гэх бүрэн үндэслэл байна.

2 дахь шаардлагын хувьд. Захиргааны ерөнхий хуулийн 4.6-т заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд мэдэгдэх оролцогч нарын эрхийг хангах зохицуулалт байдаг.20*******8 оны маргаан бүхий захирамж гарах болсон эсхүл гарсан талаар ямар ч мэдэгдлийг эрх ашиг нь хөндөгдсөн буюу 3******* дүгээр байрны *******-******* тоот хаалганд амьдарч байгаа этгээдүүдэд мэдэгдээгүй. Өөрөөр хэлэх юм бол захиргааны байгууллага нь тухайн орчны байрны нөхцөл байдлыг огт ойлгоогүй. 3******* дүгээр байр гэдэг нэг байртай ба ************** хаалгатай гэдгийг захиргааны байгууллагууд нь  огт ойлгоогүй. Холбогдох ажлуудыг хийлгүйгээр төсөөлөх байдлаар ажиллагаа явагдсан гэж харж байна. Энэ байдал нь Газрын тухай хуулийн бусдад эзэмшүүлж болохоор байх, бусдын эзэмшил ашиглаж буй газарт давхцаагүй байх шаардлагуудыг зөрчсөн.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “20*******3 оны өдрийн А/******* дугаар захирамжийг гаргахдаа 20*******2 оны Нийслэлийн захиргааны хэргийн  44 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн *******6 дугаар магадлалыг үндэслэж гаргасан байна. Энэ шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрх олгосон байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр биелүүлсэн. Тэгэхээр үүний дараа Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг үндэслээд 20*******8 оны А/************** дүгээр захирамжаар сунгасан байна. Тэгэхээр бид шүүхийн шийдвэрээр олгосон газрыг 5 жилийн хугацаатай байхад нь хуулийн дагуу сунгасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн маргаан бүхий газар нийтийн зориулалттай байр байгаа. Энэ нь **************50-**************60 онд баригдсан ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг нь тогтоогдсон орон сууц байгаа. Орон сууцны тухай хуулийн *******5.*******-т заасны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг ашиглахыг хориглосон байдаг. Иргэд өөрсдөө дахин төлөвлөлтөд оруулах хүсэлтээ өгвөл харьцангуй инженерийн шугам сүлжээ тавьсан  байршил байгаа. Иргэд өөрсдөө оролцоод ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах боломжтой, Иргэдийн өөрсдийн хүсэлтээ нэгтгэх асуудал хүлээгдээд байгаа. Хэрвээ энэ газар нь дахин төлөвлөлтөд шалгарах юм бол Засгийн газрын 20*******8 оны газар болон үл хөдлөх хөрөнгийг дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа үед нөхөн олговортой чөлөөлөх журам гэж байгаа. Тэр журмын дагуу эзэмших үл хөдлөх хөрөнгийн  гэрчилгээтэй объект хамрагдаад төсөл хэрэгжүүлэгчдээ цаашид гэрээ хийгээд үргэлжлүүлээд явах боломжтой. 20*******3 оны 20*******8 оны актууд нь аль аль нь шүүхийн шийдвэр болон тухайн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг холбогдох эрх бүхий албан тушаалтнууд оролцож хийсэн хамтын шийдвэр байгаа. Засаг дарга нь газар олгох гэрчилгээ өгөх болон сунгах боломжтой юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нэхэмжлэл гаргасан эсэх талаар яригдах байх. Нэхэмжлэлийг нэр бүхий хэдэн этгээд гаргасан ба түүнийг төлөөлөөд итгэмжлэлийн үндсэн дээр Ж.Н  нэхэмжлэл гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Ц-аас олгосон итгэмжлэл нь 2020 оны 0******* дүгээр сарын 30-ны өдрийн огноотой. Тус байранд оршин суугч буюу  хамтран өмчлөгчөөр н.Б, Ж.Н гээд хүний 4 өмч байдаг. Гэтэл зөвхөн ганц хүн л итгэмжлэл олгосон. 2 дахь итгэмжлэл нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хавсаргасан ба 5 хүний өмч байдаг. Гэтэл нэгээс нь л итгэмжлэл авсан байна. Гуравдах итгэмжлэл нь н.Ө-аас Ж.Н-ад өгсөн итгэмжлэл байдаг. Нэг хүний өмчлөл хэдий ч тус хүний өмчлөлд 20************** онд бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны актууд гарсны дараа өмчлөгч болсон байна. Дараагийн 2 итгэмжлэлийн хувьд 20*******4 онд өмчлөлд бүртгэгдсэн ба эхний захирамж гарсны дараагаар өмчлөгч болсон байна. Үүнтэй холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх нь хэрэг шийдвэрлэхэд Монгол улсын хууль гэрээ, бусад хууль тогтоомжуудыг хэрэглэнэ гэсэн байдаг. Нэгт цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны актууд гарж байхад өмчлөгч этгээд байгаагүй. Тухайн маргаан бүхий акт гарж байх үед өмчлөгч этгээд болоогүй байсан этгээдүүд нэхэмжлэл гаргаад байна. Энэ нь нэхэмжлэл гаргах эрх байх уу гэдэг асуудал яригдаж байгаа.Үл хөдлөх хөрөнгө ямар нэгэн байдлаар шилжүүлж авч болдог. Гэхдээ тухайн авч байгаа эд хөрөнгө нь ямар байдалтай байгаа талаар нэхэмжлэгч нар өөрсдөө шийдвэрлэх ёстой. Шалган тогтоох үүрэг нь Иргэний хуульд заасны дагуу гэрээний талуудын л асуудал.

Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.*******-т “Дундаа хэсгээр өмчлөгчдийн олонхийн саналаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын талаар шийдвэр гаргах бөгөөд саналыг өөрт оногдох хэсэгт хувь тэнцүүлэн тооцно” гэж байгаа. Яг энэ үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлаар олон хүний өмч байвал шийдвэр гаргахдаа бусад өмчлөгч нарын зөвшөөрөл авч байж шийдвэр гаргах ёстой.  Нэг бол бүгд итгэмжлэл өгсөн байх ёстой. Эсхүл дундын өмчлөлийн шийдвэр байх ёстой.  Нэг байрны 5 хүний 4 нь бидний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байвал яах вэ? Итгэмжлэл нь ийм асуудалт байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж харж байна.

Хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар яригдах ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэхэмжлэл, нэхэмжлэгч гэж юу вэ гэдгийг тусгасан байдаг. Нэхэмжлэл нарын хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн талаар авч үзэх ёстой. Мөн захиргааны актын улмаар нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн асуудлыг тодруулах ёстой. Ингээд аваад үзвэл зөрчигдсөн талаар хуульчилсан байна. Нэхэмжлэгч нарын эрх ашиг сонирхол зөрчигдөөд байгаа зүйл байхгүй.  Маргаан бүхий акт нь 20*******3 онд  гарсан байдаг. Гэтэл 5 итгэмжлэлийн 3 нь өөрөө 20*******4 оноос 20************** оны хувь өмчлөх эрх нь үүссэн байна.

Гуравдагч этгээдийн зүгээс ямар нэгэн байдлаар ******* иргэн айлын эрхийг хязгаарласан үйлдэл эс үйлдэхүй гаргаагүй. Гуравдагч этгээдийн өмчлөлд  шүүхийн шийдвэрээр олгогдсон гэдэг тогтоогдсон үйл баримт байдаг. Талууд үүнтэй маргадаггүй. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй. Ямар нэгэн байдлаар саад учруулаагүй. Бодит факт байхгүй. Нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн өмгөөлөгч нь бүх газрыг нь олгоод амьдрах боломжгүй болгосон гэж хэлээд байгаа. Эдгээр иргэд нь гэтэл ямар нэгэн зөрчилгүй амьдарсаар ирсэн. Энэ нь шүүхийн үзлэг болон  фото зураг, газрын кадастрын зургааг нотлогдоно. Кадастрын зургаа ******* дүгээр байр, байрны ард тал тодорхой хэмжээний зай байгаад орц гарцыг нь хаагаагүй олгосон газар ертөнцийн баруунд гар талд нь явж байгаа. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хаалга онгойлгоод л манай газар байгаа шиг ярьж болохгүй. Ийм зүйл бол байж болохгүй. Гэтэл газрын кадастрын зургийг нь аваад үзвэл энэ нь өөрөө нотлогдоно. Ямар нэгэн байдлаар хаалга онгойлгоод хойшоо гарцаар гарах зорчих хугацаанд гуравдагч этгээдийн газраар дайран өнгөрөх бодит байдал байхгүй.  Өөрчилсөн шаардлагын үндэслэл нь орц гарц хаасан, амьдралын зайлшгүй шаардагдах орчныг зөрчиж гуравдагч этгээдэд олгосон гэж байгаа. Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэнд эзэмшүүлээгүй газар нь төрийн мэдэлд байх ёстой. Гэрээ гэрчилгээний хүрээнд төр этгээдүүдэд эзэмшүүлдэг. 20*******3 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн захирамж гарахад нэхэмжлэл гаргасан 5 итгэмжлэлийн хүрээний 3 нь өмчлөх эрх үүсээгүй учир эдгээр иргэд нь яригдахгүй.  Амьдралын зайлшгүй шаардлагатай орчин зөрчсөн гэдэг асуудал явж байгаа. Энэ захирамж гарснаараа ямар зайлшгүй зүйлсийг хөндөж байгаа асуудал яригдана. Эрүүл мэндэд муудсан юм уу? Сөрөг нөлөө үзүүлсэн юм уу? Амьдралын хэв маяг өөрчлөгдсөн юм уу? Энэ нь бодит фактаар тодорхойлсон юм уу? Ийм зүйл байхгүй. Нэхэмжлэлд бичигдсэн хийсвэр төсөөлөл байна.Орц гарцын асуудал яригддаг. Үзлэг хийгдсэн байдаг. Өнөөдрийн байдлаар гуравдагч этгээдэд олгосон  газар нь хашаа хаалтгүй. Тус байрны иргэд нь чөлөөтэй зорчиж байгаа. 20*******3 оноос хойш орц гарцыг нь хаасан бодит үйлдэл факт гараагүй. Нийслэлийн Засаг даргын тус 20*******3 оны захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх үед гурван талаараа орц гарцтай байсан. Яг энэ байрны хойд талын орц гарц, баруун талдаа дахиад ******* дүгээр байрны цахилгаан татах зорилгоор орц гарцтай байгаа. Өөрөөр хэлбэл манайд газар олгох захирамж гаргахад баруун болоод хойд талаараа орц гарц нь хэвээр үлдсэн. Энэ нь Нийслэлийн Засаг даргын 20*******7 оны 5 дугаар сарын А/35******* дүгээр захирамж гаргаад Ч.Б******* гэдэг хүнд газар эзэмшүүлсэн. Газар нь төрийн өмчид хамаардаг ба шаардлага хангасан бол иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй. Энэ захирамж гарах үед орц гарц нээлттэй байсан. Бид заавал 3 талаараа орж гарах ёстой гэдэг шаардлага тавих ёстой юм уу гэдэг асуудал яригдана.

Энэ захирамж гарсан хэдий ч 20*******7 оныг хүртэл хугацаанд хойд тал нь орц гарц нь нээлттэй байсан. Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Гэтэл 20*******7 оны 35******* тоот захирамжаар хойд талын орц гарцыг магадгүй хаасан байхыг үгүйсгэхгүй. Бодит нөхцөл байдлаар аваад үзвэл манайд холбогдох захирамжийн асуудал биш Ч.Б******* олгосон захирамжийн асуудал байгаа байх гэж гуравдагч этгээдийн зүгээс харж байна. Ч.Б******* орц гарцыг нь хаасан нөхцөл байдал байгаа. Ингээд аваад үзвэл орц гарц гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй. Захирамж гарах үед 20*******7 онд лав орц гарцын асуудал байгаагүй гэдэг нь тогтоогдож байгаа. Мөн кадастрын зургуудаар тогтоогдож байгаа юм. Газар ашиглах эрх зөрчигдсөн гэдэг зүйл өмгөөлөгч хэлсэн. Газрын тухай хуулийн 3.*******.3-т Газар эзэмшигч нь гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу өөрийн мэдэлд байлгахыг хэлдэг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэл гаргаад байгаа этгээдүүд нь газар эзэмшигч биш зөвхөн үл хөдлөх эрхийн гэрчилгээ эзэмшигч нар байгаа. Газрын тухай хуульд заасан гэрээ гэрчилгээний асуудал  нэхэмжлэгчид байхгүй учир бусдын эзэмшилтэй давхцалтай гэдэг асуудал өнөөдөр яригдахгүй байх. Бодит байдалд мөн давхцаагүй гэдэг нь кадастрын зургаар тодорхой  байгаа. Өнөөдрийн байдлаар ******* дүгээр байр нь СӨХ гэж байгаад Газрын тухай хуульд заасны дагуу орчны газрыг эзэмших ашиглах гэрээ гэрчилгээ байхгүй учир давхцалтай холбоотой үйл баримт яригдахгүй байх гэж харж байна.Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дурдаад байдаг. Шүүх нь маргаан шийдвэрлэхдээ газар цуцлах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт хийх ёстой. Тус заалт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.  Иймд илт хууль бус тогтоолгох асуудал яригдахгүй гэж ойлгож байна.Гуравдагч этгээд шүүхийн шийдвэр буруу ойлгуулсан гэдэг зүйл яриад байна. Хэн хэндээ юу ярьж юу ойлгуулсан талаар хэргийн материалд байхгүй. Нэгэнт шүүх маргааныг шийдвэрлэсэн. Энэ маргаанаар хамгийн гол асуудал нь *********************5 оны тогтоолоор, гуравдагч этгээд нь 82 сая төгрөгөөр худалдаж авсан гэдгийг тогтоосон. Үүнтэй холбоотой нэгэнт үл хөдлөх хөрөнгүүд нь байгаа тохиолдолд энэ газраа  захирамж олгох боломжгүй гээд гуравдагч этгээдийг газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэдгийг тогтоож өгсөн шийдвэр. Шийдвэр гүйцэтгэлтэй холбоотойгоор захирамж гарсан. Энэ нь нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй. Магадгүй эрх ашиг хөндсөн байх юм бол асуудал ярьж болох юм. Ямар ч эрх ашгийг нь хөндөөгүй байхад төр нь хуулийн этгээдэд болзол шалгуурын үндсэнд газрыг эзэмшүүлж ашиглуулж байгаа нь бодит хүчингүй болгох нөхцөл байдал болохгүй юм. Дахин төлөвлөлтийн асуудал яригдсан байдаг. Хамгийн анх төрийн захиргааны байгууллагад 2020 онд гомдсон өргөдлийн агуулга нь шүүхэд тавьсан агуулгаас арай өөр байдаг. Дахин төлөвлөлтөд оруулах гэсэн боловч манайд газар олгосон байна гэдэг асуудал яригдсан байдаг. Гэтэл энэ дахин төлөвлөлтөд оруулах хүсэлт өгөөгүй болох нь хэрэгт авагдсан тодорхойлолтуудаар тогтоогдсон. ******* дүгээр хорооны тэр хавь нь дахин төлөвлөлтөд орсон гэхдээ оршин суугч нараас хүсэлт хийгдээгүй асуудал байгаа. Ирээдүйд бий болох дахин төлөвлөлтийн асуудал ярьж эрх ашиг зөрчигдлөө гэдэг асуудал байхгүй. Дахин төлөвлөлт оруулах хүсэлтээ өөрсдөө гаргаагүй байж бидний эрх ашиг зөрчигдлөө гэдэг нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага байдаг. Энэ өөрчилсөн шаардлага нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Миний ойлгож байгаагаар процесс 2002 оны хуулийг буцаан хэрэглэж болох эсэх талаар дүгнэлт өгөх ёстой болов уу гэж харж байна. Нэгэнт тус хууль нь хүчингүй болсон. Материаллаг хуулийг буцааж хэрэглэж болох байх. Процессын хууль хэрэглэж маргааныг шийдвэрлэх боломжгүй учир энэ шаардлага үндэслэлгүй. Хэлэлцэж байгаа маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан мөн эсэх дээр эргэлзээ үүсэж байгаа юм. Газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ байхгүй учир газар эзэмших ашиглах эрхийн зөрчигдөх асуудал байхгүй. Харин өмчлөн эрхээ ашиглахтай холбоотой асуудал нь иргэний эрх зүйн маргаан болно. Энэ нь бусдын газар дээгүүр дайран өнгөрөх эсхүл төлбөртэйгөөр ажиллах гэдэг асуудал нь хувийн эрх зүйн шинжтэй маргаан нь давамгай харагдаж байгаа. Газар эзэмших гэрчилгээ байхгүй. Өмчлөгчийн хувьд өмчлөлийн холбоотой асуудлаараа маргах гэж байгаа бол хувийн эрх зүйн харилцаанд үүсдэг. Хэрвээ бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг ашиглах гэж байгаа бол хэрхэн зохицуулах талаар Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд зохицуулсан байдаг. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах ёстой гэж бодож байна. Хамгийн анх хүчингүй болгуулах нэхэмжлэл байсан. Хүчингүй болгуулах нэхэмжлэл хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээд хандаад явж байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай асуудал яригдана. Нэхэмжлэлийн шаардлагаа илт хууль бус болгоод хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх зүйл яригдаж байгаа. Гэтэл нэг л болсон үйл баримт факт ярьж байгаа. 2020 онд удаа дараа хүсэлт гаргаад захирамжийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацаа хэтэрсэн байна гэх лавлагаа тодруулга ирсэн учир хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал яригдана. 20*******3 оноос үл хөдлөх хөрөнгө нь байсаар байтал 7 жилийн дараа нэхэмжлэл гаргаад байгаа нь анхаарал татаж байгаа. Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв

 

                                                              ҮНДЭСЛЭХ НЬ:        

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нар нь Ч******* дүүргийн ******* дүгээр хороо, /Дэнжийн-**************/ 3******* дүгээр байранд оршин суудаг болох нь тэдгээрийн нэхэмжлэлд хавсаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Харин гуравдагч этгээд нь тус байрны *******0, ************** тоот хаалга, склад эзэмшдэг бөгөөд уг эзэмшилдээ хамаарах газрыг эзэмших хүсэлтийг 20*******3 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *******8 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргажээ.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 20*******3 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжаар 624 мкв газрыг аж ахуйн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, мөн Засаг даргын 20*******8 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн А/************** дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг *******5 жилийн хугацаагаар сунгажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “шүүхийн шийдвэрт газар олгохоор заагаагүй, орц, гарц хаасан” гэж, хариуцагчаас “шүүхийн шийдвэрийг биелүүлсэн” гэж, гуравдагч этгээдээс “орц, гарцыг гуравдагч этгээд хаагаагүй, маргаан бүхий захиргааны актууд гарахад орц, гарц чөлөөтэй, хангалттай байсан” гэж тус тус маргажээ.

Нийслэлийн Засаг даргын 20*******3 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжид тус шүүхийн 20*******3 оны 04 дүгээр сарын *******8-ны өдрийн *******/************** тоот албан бичгийг үндэслэсэн гэжээ.

Гэтэл тус шүүх “М” ХХК-ийн нэхэмжлэлээр Ч******* дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 20*******2 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэдэд газар олгосон маргааны бүхий захиргааны актуудын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20*******2 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн *******6 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэр, магадлалд уг хэргийн гуравдагч этгээд болох “М” ХХК-нд газар олгохыг даалгаж шийдвэрлээгүй байх тул түүнд маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх процесс түүний 20*******3 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *******8 дугаар албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасан хүсэлтийн дагуу үүссэн гэж үзэхээр байна.

          Газрын тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.*******-д “өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийгээд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд өргөдөл гаргагчтай хамт газар дээр нь очиж хээрийн судалгаа хийнэ”, 6.2.4-д “Шаардлагатай тохиолдолд нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газар дээр нь тодруулахдаа хөршүүдтэй нь болон шилжүүлэн авч буй этгээдтэй тохиролцуулж энэ журмын 4 дүгээр хавсралт /Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл/-ыг ашиглан тэмдэглэл үйлдэж албажуулах /тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах бөгөөд хөршийн төлөөлөл нь эрх зүйн бүрэн чадамж бүхий этгээд байна/”, 6.3.*******-д “Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох  гэж тус тус заажээ.

          Шүүхийн үзлэг болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 202******* оны 03 дугаар сарын *******0-ны өдрийн *******/533 тоот албан бичгээр ирүүлсэн агаар сансрын зургаар гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээр олгосон газар нь нэхэмжлэгч нарын амьдарч буй байрны орц, гарцыг хаасан болох нь тогтоогдож байна.

          Мөн хариуцагч нь хууль, журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буй маргаан бүхий газарт хээрийн судалгааг хийгээгүй, газрын давхцал, орц, гарцыг тодруулаагүй нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.3-т заасан зарчимд нийцээгүйн дээр маргаан үүсэх нөхцөл болжээ.

          Иймд Нийслэлийн Засаг даргын 20*******3 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, 20*******8 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн А/************** дүгээр захирамжийн “М” ХХК-нд холбогдох хэсгийг Газрын тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.2, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны № 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 6 дугаар зүйлийн 6.*******, 6.2.4, 6.3.*******-д тус тус заасан ажиллагаануудыг хийж  гүйцэтгэсний үндсэн дээр нэхэмжлэгч нарын оршин суух байрны орц, гарцыг нээсэн дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Хэдийгээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зарим оршин суугчдад гуравдагч этгээдэд газар эзэмшүүлснээс хойш өмчлөх эрх үүссэн, хөрш зэргэлдээ буй өөр барилга орц гарцыг хаасан” гэж маргаж буй боловч нэхэмжлэгч нараас хөрш зэргэлдээ орших Ч.Б-гийн газар эзэмших эрхтэй тухайлан маргаагүй, одоо тус байранд оршин суудгийн  хувьд өмчлөх эрх хэзээ үүссэнээс үл хамаарч амьдрах нөхцөл, тэр дундаа тухайн байрны орц, гарцын талаар маргах эрхийг хязгаарлахгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх тайлбар үндэслэлгүй байна.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай *******06 дугаар зүйлийн *******06.*******, *******06.3, *******06.3.************** заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.3, 3******* дүгээр зүйлийн 3*******.2, 3*******.3-д тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ц, Г.У, Ц.Ө,Д.Д,Б.Д нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 20*******3 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн А/******* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоох, 20*******8 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн А/************** дүгээр захирамжийн “М” ХХК-нд холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******07 дугаар зүйлийн *******07.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан нөхцөл байдлыг сайтар судалж, Нийслэлийн Засаг даргаас гуравдагч этгээд “М” ХХК-д газар олгохдоо нэхэмжлэгч нарын оршин суух байрны орц, гарцыг нээх зорилгоор дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******07 дугаар зүйлийн *******07.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 4 (дөрөв) сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 20*******3 оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн А/*******, 20*******8 оны *******2 дугаар сарын 07-ны өдрийн А/************** дүгээр захирамжуудын “М” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.*******, 47 дугаар зүйлийн 47.*******тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн *******08 дугаар зүйлийн *******08.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************4 дүгээр зүйлийн **************4.******* дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

   

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

                                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.