| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2018/03698/И |
| Дугаар | 183/ШШ2019/01434 |
| Огноо | 2019-06-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 183/ШШ2019/01434
| 2019 оны 06 сарын 20 өдөр | Дугаар 183/ШШ2019/01434 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух ******* овогт Б Ү /РД:... /-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ... тоот хаягт оршин суух ******* овогт Н Б /РД:... /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын өмчлөх дундын эд хөрөнгийг 370 000 000 төгрөгөөр тооцож, гэр бүлийн 3 гишүүнд ноогдох хэсэг буюу 277 500 000 төгрөг гаруулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ү , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Д.Т, хариуцагч Н.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хатагин овогт Б Ү /РД:... /, ******* овогт Н Б /РД:... / нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Г , 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Г нарыг эх Б.Үн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүү Б.Г , 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн хүү Б.Г нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Б аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Б.Г , Б.Г нарыг эцэг Н.Б тай уулзуулахад болон эцэг нь хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Ү д даалгасугай.
5. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч хөрөнгийн үнийг талууд 350 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, 4/3 буюу 277 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн гэж үзээд, Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр/17043/, Чингисийн өргөн чөлөө гудамж ***** байр, **** тоот хаягт байрлалтай, 58.7м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг нэхэмжлэгч Н.Ү , хүү Б.Г , Б.Г нарын өмчлөлд үлдээж, хариуцагчаас тухайн эд хөрөнгийн зөрүү болох 157 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Б.Б т орон сууцны өмчлөгчөөр Н.Ү , Б.Г , Б.Г нарыг бүртгүүлэхийг даалгаж, өөрчлөн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 270 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б аас улсын тэмдэгтийн хураамжид 1 415 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж 71 736 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ