Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/51

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Д.Энхбаяр

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 2221001070039 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн менежмент мэргэжилтэй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: /

Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,  ******* овогт ******* *******. /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн Баянголын эх гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед баруун зүүн нүд, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний склерт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн Баянголын эх гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед баруун мөр, бугалганы зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгарал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Надад ч гэсэн нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим сумын 3 дугаар баг Баянголын эх гэх газарт малаа хараад байж байхад нутгийн ах нар болох *******, нар нь архи уусан байдалтай ирж хэрүүл маргаан хийж, хэл амаар доромжилсон. Тэгээд бид хэдийн дунд үл ойлголцол үүсэж хэрүүл зодоон болсон бөгөөд нь гэрт байхад над руу аяга шидэж цээж хэсэгт нэг удаа, гэдэс рүү нэг удаа өшиглөсөн, мөн хамар руу нэг удаа цохиж цус гаргасан. Гэхдээ тухайн цохиулсан хэсэгт ямар нэг гэмтэл учраагүй. Харин ******* ах намайг хүзүүгээр боосон бөгөөд хүзүү хэсэгт зулгарсан, мөн гарандаа түлхүүр бариад баруун мөр дал, бугалга хэсгээр цохиод байсан. Би ахтай гэрийн гадаа юм яриад зогсож байхад ******* нь найз цохих гээд хөөгөөд байсан бөгөөд гүйцэхгүй болохоороо над руу ирснээ миний шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхэд ах мөн миний хамар руу нэг удаа цохиход хамраас цус гарахаар нь эргэж хараад тонгойсон. Гэтэл ******* араас гараа холбоод тэврэхэд ах тойрч ирээд урдаас миний бие рүү өшиглөхөөр нь тавиулах гээд толгойн дагз хэсгээрээ хойшоо нэлээн хүчтэйгээр дух, нүдний хэсэгт мөргөхөд ******* намайг тавьсан. Тэрний дараа ******* дахиад над руу дайраад миний нүүр рүү цохисон бөгөөд би зөрүүлээд түүний нүүр рүү нь 1-2 удаа цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Г. мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчим нутгийн дүү гийн хамт сумын 3 дугаар багийн нутаг Баянголын эх гэх газарт очиж ******* гэх залуутай уулзсан. Тухайн үед , бид хоёр нь тус залуутай үл ойлголцох шалтгаанаар маргалдаад байсан бөгөөд түүнээс болж бид хэдийн дунд хэрүүл маргаан болсон бөгөөд би ******* гэх залуутай муудалцаж улмаар нүүрэн тус газраа цохиулж, мөргүүлээд биедээ гэмтэл авсан. Би харилцан маргалдаж *******г боосон бөгөөд машинаас түлхүүр авч, мөр, булчин хэсэгт нь цохисон. Би *******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 09-ний 19 цагийн орчим малаа татаад гэр рүүгээ харьж явахад манай гэр рүү нэг машин очиж байгаа харагдсан. Тэгээд гэртээ ойртоод ирэхэд ахын гэр дотор хүмүүс маргалдаад байгаа бололтой дуу хадаад байсан. Би гэртээ ороход манай гэрт хүн байхгүй байхаар нь би хөрш айл болох ахын гэрт ороход // нь манай хадам дүү Б.*******г цохих гэхэд хүмүүс дундуур нь орж салгасан. ...Тэгээд уг хүмүүс маргалдах нь арай гайгүй болохоор нь би гэр рүүгээ гараад явсан. Би гэртээ байж байхад дахиад муудалцаад байгаа чимээ гараад байхаар нь утсаа аваад бичлэг хийх гээд очсон. Хүмүүс дуугарч байгаа газарт очиход манай хадам дүү ******* нь ******* рүү хандаж “ахаа би танд буруу юм хийсэн юм уу” гэх сонсогдож байсан. Намайг дэргэд нь очиход ******* нь Б.*******гийн ард хэвтээд боочихсон байдалтай байсан. Тэгэхээр нь Г. боолтыг тавиулаад салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас найз Б.*******  юу болоод байна гээд орж ирэхэд ах шууд аяга авч шидээд, дараа нь тогооны таг шидсэн. Тэгээд ******* нар барьцалдаад авахад хажуу талаас ******* орж ирээд *******г цохиж байгаа харагдсан. Тэгэхэд гэрт байсан хүмүүс салгасан. Тэгээд гадаа гараад ******* *******г араас нь тэвэрчихсэн байхад нь  *******г цохихоор нь ******* арагшаа дагзаараа савахдаа духанд мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр ******* бид хоёр 18 цагийн орчим сумын 3 дугаар баг Баянголын эх гэх газар өвөлжиж байсан гэх танил ахынд очиход хүн байгаагүй. Ирэхийг нь хүлээгээд гэрт нь сууж байхад хажуу айлын гэх залуу орж ирээд араас нь ******* орж ирсэн. Тэгэхэд нь би та хоёр зөндөө ажил хийлгэчихээд ахыгаа гомдоолоо гэж хэрүүл маргаан хийсэн. Тэгээд айлд муудалцаад яахав гээд бид 4 гэрээс гараад би той гэрийн зүүн талд ярилцаад зогсож байхад гэрийн урд *******, ******* хоёр  дээр доороо ороод зууралдаад бие биенийгээ цохиж зодолдсон. Тэгэхэд ******* нүүр рүү нь мөргөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд нутгийн дүү гийн хамт сумын 3 дугаар багийн нутаг Баянголын эх гэх газарт очин ******* гэх залуутай уулзсан. ...  ******* гэх залуутай уулзаад ажил төрлөө бүтээлгэчихээд миний ажлыг алдагдууллаа гээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би айлд маргалдаад яах вэ гарч хэрэлд гээд гарцгаасан. Гадаа гараад  , ******* гэх залуутай маргалдаад байсан.  Би салгах гээд *******г тэврэхэд ******* намайг мөргөсөн.  Тэгэхээр нь би түүнийг боогоод гартаа барьж байсан машиныхаа түлхүүрээр мөр рүү ганц нэг удаа хатгасан. Би *******гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 65/

Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-ний орой гэртээ байж байхад нутгийн ах нар болох *******, нар нь архи уусан байдалтай ирсэн. Тэгээд нь намайг ажил төрлөө бүтээлгэчихээд миний ажлыг алдагдууллаа гээд байсан бөгөөд үүнээс болж үл ойлголцол үүсэж хэрүүл маргаан болсон. Би ахтай гэрийн гадаа юм яриад зогсож байхад ******* нь найз цохих гээд хөөгөөд байсан бөгөөд гүйцэхгүй болохоороо над руу ирснээ миний шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. ...******* араас хоёр гараа холбоод тэврэхэд ах тойрч ирээд миний бие рүү өшиглөхөөр нь би тавиулах гээд толгойн дагз хэсгээрээ хойшоо нэлээн хүчтэйгээр дух, нүдний хэсэгт мөргөсөн. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221 тоот дүгнэлтэд:

1. Б.*******гийн биед баруун мөр, бугалганы зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 50-51/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 214 тоот дүгнэлтэд:

1. Г. биед баруун зүүн нүд, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний склерт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 54-55/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 41/

- Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 222 тоот дүгнэлт /хх-ийн 48/

- Б.*******, ******* нарын  эмчийн  анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 52, 56/

- Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 68-70/

- Г. иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 72, 74-75/

- Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71, 73/

- Шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 77-83/

- Шүүгдэгч Б.*******, ******* нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 91-92/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Б.******* нь дээд, ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Б.*******, ******* нарыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээрээ үнэлж шүүгдэгч Б.*******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг  Баянголын эх гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед баруун зүүн нүд, духанд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний склерт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг  Баянголын эх гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой 19 цагийн орчим Б.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж харилцан зодолдож түүний биед баруун мөр, бугалганы зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.*******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон гэрч , Н., Х.Ренчин- нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 214 тоот, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 221 тоот дүгнэлтүүд, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.*******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Б.*******, ******* нарт тус бүр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г. эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Г. үйлдсэн гэмт хэргийн улмаас  хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирч, шүүгдэгч нар нь хэн алинаасаа нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******, ******* ******* нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, ******* нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.НАМУУНТУЯА