Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/183

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Энхзаяа хөтөлж,

улсын яллагч Тээврийн  Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа,

шүүгдэгч Ө.Отгонбаяр, түүний өмгөөлөгч М.Өлзийцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хануурч овогт Өлзийсайханы Отгонбаярт холбогдох эрүүгийн 2203006030547 дугаартай хэргийг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Unitedpack” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт 14 дүгээр гудамжны 265 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хануурч овогт Өлзийсайханы Отгонбаяр, /регистрийн дугаар Н390111776/

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын замд “Тоуоtа Рrius” маркийн 77-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .../... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Ууганбаатарын /эрэгтэй, 7 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, жолооч Г.Анджавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

           Нэг. Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2203006030547 дугаартай хэргээс:

 

  1. Хохирогч Г.Анджавын холбоотой баримтууд:

1.1. Хохирогч Г.Анджаваас гаргасан хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 19-30 дахь тал/,

1.2. Хохирогч Г.Анджавын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 32-43 дахь тал/,

1.3. Хохирогч Г.Анджавын мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 16-17 дахь тал/,

1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гомбын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 50 дахь тал/,

1.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13157 дугаартай шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 82-83 дахь тал/,

1.6. Хохирогч Г.Анджавын хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 45 дахь тал/,

 

  1. Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын холбоотой баримтууд:

2.1. Хохирогч Б.Ууганбаатарын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дэх тал/,

2.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хоролгарав мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 54 дэх тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13185 дугаартай шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 87-88 дахь тал/,

2.5. Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 55 дахь тал/,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 3 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хэргийн 1 дүгээр хавтас 4-11 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 12-13 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 62 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04/5192, 01/5190 дугаартай албан бичгүүд, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 63-65, 67 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1771 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 98-103 дахь тал/,

“Арвижих Эстимейт” ХХК-ний 2022 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 21083 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хэргийн 1 дүгээр хавтас 106-112 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1231 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 122-123 дахь тал/,

“Тоуоtа Рrius 20” маркийн 77-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 165 дахь тал/,

“Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 170 дахь тал/,

“Даян кредит” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16/770 дугаартай албан бичиг, фидуцийн гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 171-177 дахь тал/,

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/2067 дугаартай албан бичиг /хэргийн 1 дүгээр хавтас 148 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч М.Солонгын мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 69 дэх тал/, гэрч Ө.Одгэрэлийн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 72 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 138 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 139 дэх тал/, байнгын оршин суугаа хаягийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 140 дэх тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 141-144 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 145 дахь тал/, жолоодох эрхийн лавлагаа /хэргийн 1 дүгээр хавтас 146 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 163 дахь тал/, “Unitedpack” ХХК-ийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 230 дахь тал/,

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 137 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Отгонбаярын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

  1. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын замд “Тоуоtа Рrius 20” маркийн 77-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .../... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын /7 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, жолооч хохирогч Г.Анджавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

 

  1. Хохирогч Г.Анджавтай холбоотой баримтууд:

1.1. Хохирогч Г.Анджаваас гаргасан хохирлын баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 19-30 дахь тал/,

1.2. Хохирогч Г.Анджавын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 32-43 дахь тал/,

1.3. Хохирогч Г.Анджавын мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цагийн үед “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй төрсөн дүү Хоролгаравын төрсөн хүү Ууганбаатарын хамт гэрээсээ буюу Хан-Уул дүүргийн нутаг Өлзийт хорооллын замаар баруунаасаа зүүн чигт Улаанбаатар хотын зүг “Өлзийт” хорооллоос гарах гээд явж байтал гэнэт урдаас эсрэг урсгалд явж байсан саарал өнгийн “Тоуоtа Рrius 20” маркийн 77-56 УНЛ улсын дугаартай автомашин урсгал сөрөөд урдаас чиглээд ирсэн. Би тэр машиныг нэлээн холоос буюу 200 орчим метрийн наанаас урсгал сөрөөд явж байхыг нь харсан. Тэр машиныг шууд тэр чигээр нь өөрийнхөө урсгалаараа гаргах гээд би нөгөө талынхаа урсгал руу орсон. Гэтэл тэр машин яг надтай зөрөх үедээ буцаж дараад машиныхаа урд хэсгээрээ миний машины баруун урд хэсгээр замын голд мөргөлдсөн. Би суудлын бүсээ тайлаад машинаасаа буугаад ард сууж явсан машины хүмүүстэй уулзаад түргэн дуудуулсан. Би тэр зуур хамт явсан дүү Ууганбаатарыг мартсан байсан ба тэнд байсан хүмүүст хэлээд дүү Ууганбаатарыг машинаар авхуулсан. Дараа нь түргэн ирээд Ууганбаатар бид хоёрыг аваад явсан. Би Гэмтлийн эмнэлэгт 17 хоног хэвтээд өвдгөндөө хагалгаа хийлгэсэн. Миний өвдөгний тойг болон 6 хавирга хугаралтай гарсан. ...Үнэлгээгээр миний машины эвдрэл гэмтэлд 10.915.000 төгрөгийн хохирол гарсан. Харин үнэлгээний мөнгө нь 638.000 төгрөг болсон. ...Би 3-н хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд Өлзийт хороололд хувиараа үсчин, гоо сайхны газар түрээслэн ажилладаг. Би өдөртөө 50-60 мянган төгрөг олж хүүхдүүдийнхээ хичээл ном гэрийнхээ хоол хүнсийг авдаг. Би ажилгүй хугацааны цалингаа нэхэмжилнэ. Гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 16-17 дахь тал/,

1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Гомбын мөрдөн байцаалтад өгсөн ...Миний төрсөн охин Анджав нь 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр зам тээврийн осолд орж Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад саяхан гарсан. Одоогоор манай гэрт хэвтрийн дэглэм сахин хэвтэж байна. Миний охины хавирганууд нь хугарсан, тойгны хагалгаанд орсон, өчигдрөөс хойш хэл нь хавдаад аман дотроо багтахгүй байгаа. Охин Анджав нөхөргүй, 3-н хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд Өлзийт хороололд хувиараа үсчний ажил хийж амьдардаг. ...Гомдолтой байна, өөрсдөөсөө гаргасан эмчилгээний зардал болон машины хохирлыг төлүүлж, ажилгүй байх хугацааны цалингаа нэхэмжилмээр байна. Эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар 3.082.984 төгрөг, машины хохирол үнэлгээгээр 10.915.000 төгрөг, харин үнэлгээний мөнгө нь 638.000 төгрөг болсон. Эмчилгээний болон машины хохиролд нийт 14.635.984 төгрөгийг нэхэмжилж байна. Дараа ирэхдээ ажилгүй байх хугацааны нэхэмжлэлээ нэмж гаргаж өгнө. Мөн эмчилгээний мөнгө нэмэгдэх байх...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 50 дахь тал/,

1.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 13157 дугаартай шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан дүгнэлт “...Г.Анджавын биед баруун тойг ясны хөндлөн хугарал, зүүн 4,5,6,7,8,9 хавирга хугарал, баруун өвдөгт шарх, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх, /хэргийн 1 дүгээр хавтас 82-83 дахь тал/,

1.6. Хохирогч Г.Анджавын хувийн байдалтай холбоотой баримтууд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хэргийн 1 дүгээр хавтас 45 дахь тал/,

 

  1. Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатартай холбоотой баримтууд:

2.1. Хохирогч Б.Ууганбаатарын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 58-59 дэх тал/,

2.3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Хоролгарав мөрдөн байцаалтад өгсөн ...Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хоёр бага хүүхэдтэйгээ хамт Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан ба тухайн өдрийн 15 цагийн орчим манай аав над руу залгаад миний хүү Ууганбаатарыг “Анджавын хамт явж байгаад авто осолд орсон байна, чи наанаасаа өөр хүнээр хүргүүлээд Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд нөхрийнхөө дүүгийн хамт Гэмтлийн эмнэлэг дээр очиход хүү Ууганбаатар түрдэг орон дээр хэвтэж байсан. Би хүүгээсээ юу болсон талаар асуухад намайг хараад их айдастай, шоконд орсон байдалтай байсан. Намайг очихоос өмнө хүү Ууганбаатарыг нөгөө машины жолооч Отгонбаярын ар гэрийнхэн нь хүү Ууганбаатарын томографийн зургийг авхуулчихсан байсан. Оройны 20 цагт давтан эхо-д харуулахад эмч нь “энэ хүүхдийн гэмтэл одоо гарахгүй 5-7 хоногийн дараа өвдөлт намдахгүй бол дахин ирж үзүүлээд хувийн шинжилгээнд хамруулаарай” гэж хэлсэн. Тэр оройдоо хүзүү болон нуруунд нь хамгаалах бүс авч зүүлгэсэн. Маргааш нь давтан үзүүлэхэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул түүнээс хойш эмнэлэгт үзүүлээгүй. Тухайн өдрөөс хойш хичээлдээ яваагүй. Учир нь эмч “хөдөлгөөнийг нь хязгаарлаад хэвтрийн дэглэм сахиарай” гэж хэлсэн. ...Хүүхдийнхээ эрүүл мэндээр хохирсондоо гомдолтой байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 54 дэх тал/,

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 13185 дугаартай шинжээч эмч Г.Ханхүүгийн гаргасан дүгнэлт, “...Б.Ууганбаатарын биед хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх /хэргийн 1 дүгээр хавтас 87-88 дахь тал/,

2.5. Насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хэргийн 1 дүгээр хавтас 55 дахь тал/,

 

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 3 дахь тал/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд / хэргийн 1 дүгээр хавтас 4-11 дэх тал/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 12-13 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.732.100 төгрөг гарсныг Ө.Отгонбаяраас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 62 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04/5192, 01/5190 дугаартай албан бичгүүд, хавсралт /хэргийн 1 дүгээр хавтас 63-65, 67 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1771 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд: “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг 10.915.000 төгрөгөөр тогтоосон. /хэргийн 1 дүгээр хавтас 98-103 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатарын гаргасан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1231 дугаартай “Мөрдөгчийн магадлагаанд: “Тоуоtа Рrius 20” маркийн 77-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ө.Отгонбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” Мөн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Анджав нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. /хэргийн 1 дүгээр хавтас 122-123 дахь тал/,

“Тоуоtа Рrius 20” маркийн 77-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаанд: “Нэт капитал финанс” корпораци ББСБ-ийн эзэмшилд байх. /хэргийн 1 дүгээр хавтас 165 дахь тал/,

“Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаанд: “Даян кредит” ХХК-ийн эзэмшилд байх.  /хэргийн 1 дүгээр хавтас 170 дахь тал/,

“Даян кредит” ХХК-ний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16/770 дугаартай албан бичиг, фидуцийн гэрээний хуулбар /хэргийн 1 дүгээр хавтас 171-177 дахь тал/,

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23/2067 дугаартай албан бичигт: “Өлзийсайханы Отгонбаярын жолоодох эрх хасагдсан төлөвтэй байна” гэх /хэргийн 1 дүгээр хавтас 148 дахь тал/,

Шүүгдэгч Ө.Отгонбаярын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн ...Би 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 22-н товчооноос Өлзийт хороололд байх гэр рүүгээ харих гээд Өлзийт хорооллын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй 50 орчим км/цагийн хурдтай явж байгаад зүүрмэглээд эсрэг урсгалд орж, урдаас эсрэг урсгалд явж байсан тээврийн хэрэгслийн урд талаас нь мөргөсөн. Би тухайн машиныг 100 метрийн зайтай явж байхдаа харсан. Би 2016 онд жолооч болж, 2022 оны 5 дугаар сард жолоо барих эрхээ хасуулсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байдаг. Би хохирогч нарын эмчилгээний зардалд ойролцоогоор 900.000 орчим төгрөгийг зарцуулсан байх сайн мэдэхгүй байна...гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 137 дахь тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 14 цаг 05 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын замд “Тоуоtа Рrius 20” маркийн 77-56 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа ядарсан үедээ зүүрмэглэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .../... мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоуоtа Aqua” маркийн 63-29 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын /7 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, жолооч хохирогч Г.Анджавын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар: 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хэргийн 1 дүгээр хавтас 163 дахь тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Ө.Отгонбаярт ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл хүлээсэн байхдаа буюу 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэргийг үйлдсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Зөрчлийн хэрэгт хүлээсэн шийтгэлээ эдэлж дууссан үеэс буюу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс тоолох нь зүйтэй гэж үзэв.

 

3. Хохирол төлбөрийн талаар:  

 

           Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан.

           Шүүгдэгч Ө.Отгонбаярын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Г.Анджавын биед “баруун тойг ясны хөндлөн хугарал, зүүн 4,5,6,7,8,9 хавирга хугарал, баруун өвдөгт шарх, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл, насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын биед хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байна. 

           Хохирогч Г.Анджавын эмчилгээний зардалд 3.092.984 төгрөгийн зардал гарсан баримт хэргийн 1 дүгээр хавтасны 18-29 дэх талд авагдсан ба хохирогч Г.Анджав нь “Ө.Отгонбаяраас хохирлын 14 сая төгрөгийн төлбөрт 9507 УБЗ улсын дугаартай хар өнгийн “Тоуоtа Рrius 20” маркийн автомашин авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэсэн хүсэлт /хэргийн 1 дүгээр хавтас 228 дахь тал/-ийг бичгээр, насанд хүрээгүй хохирогч Б.Ууганбаатарын хууль ёсны төлөөлөгч Г.Хоролгараваас “манай хүү Б.Ууганбаатарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба ямар нэгэн зовиургүй байх тул гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хэргийн 1 дүгээр хавтас 229 дэх тал/-ийг бичгээр тус тус гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй болохыг дурдав.

           Хохирогч Г.Анджавын эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.732.100 төгрөг гарсан талаарх нэхэмжлэл баримтаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн байна.

          Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн 1.732.100 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн дахь тал/ хүсэлтийг бичгээр гаргажээ. /хэргийн 1 дүгээр хавтас 227 дахь тал/

Иймд шүүгдэгч Ө.Отгонбаяраас 1.732.100 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

          1. Хануурч овогт Өлзийсайханы Отгонбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаярыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаярыг оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаяр нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Отгонбаярт мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялыг түүнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан эрх хассан шийтгэлийн дуусах хугацаа буюу 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаяр нь хохирогч Г.Анджавын эмчилгээний зардалд нийт 14.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.    

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх эсэгт зааснаар шүүгдэгч Ө.Отгонбаяраас 1.732.100 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

8. Хохирогч Г.Анджав нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрлүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ө.Отгонбаяраас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Ө.Отгонбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.   

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Отгонбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР