| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0010/И |
| Дугаар | 11 |
| Огноо | 2019-01-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн ТХ-н хүсэлттэй,
“Г.Ч-г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ТХ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “2017, 2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар ногдуулсан 1,096,240 төгрөгийн татварын өрийг барагдуулахгүйгээр алга болсон тул Г.Ч-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч шүүх хуралдаанд: “...Г.Ч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар ногдуулсан 1,096,240 төгрөгийг татварын өрийг төлөхгүй байсан учраас шүүхэд 3 удаа хандсан. Сүүлд хандахад оршин суух хаягтаа байхгүй хаана байгаа нь тодорхойгүй байгаа юм. Дарханд байгаа гэсэн сураг сонсогдсон. Иймд эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тодруулж өгнө үү” гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
ТХ нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Ч-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагч ТХ-н хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Г.Ч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангаар ногдуулсан 1,096,240 төгрөгийг татварын өрийг төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар болон бусад баримтаар тогтоогдож байх тул Г.Ч нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Тус шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Г.Ч нь хүсэлт гаргагчийн дурдсан хаягт оршин суухгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух Б овогт Г.Ч болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Г.Ч-г эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Г.Ч-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н