Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/52

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000003 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж, дүү нарын хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******ийн нүүр рүү пивоны шил шидэж 11-р шүдний булгарал, 12-р шүдний хугарал, 21-22-р шүдний сулрал, дээд, доод уруулын салстын язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би Баянтүмэн суманд хүний морь харж нэг сарын 800,000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Хохирогчийн нэхэмжилж байгаа 5,390,000 төгрөгийн асуудал дээр маргах зүйлгүй...” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд хоёр шүдний эмчилгээний мөнгөө л авмаар байна. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэвэл нэхэмжилж байгаа мөнгө маань бүр нэмэгдэнэ. Дараа долоо хоногт Улаанбаатар хотоос эмч нар ирж 62 дугаар байранд эмчилгээ хийх юм байна лээ. Тэр хугацаанд багтааж эмчилгээний мөнгөө авмаар байна...” гэв.

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд 2022 оны 12 дугаар сарын 04-ний орой  найз хамт орж пиво уусан. Ингээд хэсэг жоохон бүжиглэж байгаад гарч тамхи татаад буцаад орж ирэхэд манай найз зүс мэдэх гэх залуутай маргалдаад заамдаад барьцалдсан зогсож байсан. Тэгэхээр нь би д хандаж болио хүнтэй маргалдаж яах гээд байгаа юм гээд болиулаад г аваад, г найз нар нь аваад цаашаа ширээ рүүгээ явах шиг болохоор нь тэй юм яриад зогсож байхад над руу гэнэт пивоны шил шидээд миний ам хэсэгт оносон. ...Ингээд миний амнаас цус гарч эмнэлэгт очиж үзүүлэхэд дээд үүдэн 3 шүдний 1 нь унаад 2 нь хөдөлсөн байхаар нь би цагдаагийн байгууллагад хандаж байсан юм. Миний 2 шүд унаж байхгүй болсон тул хиймэл шүд хийлгэх шаардлагатай болсон. Нэг шүдийг 2,500,000 төгрөгөөр хийдэг юм байна. Иймд 2 шүд нийт 5,000,000 төгрөг болно. Улаанбаатар хот руу ирж очих зардал гээд нийт 7,000,000-8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...багын найз 2022 оны 12 дугаар сарын 05-ны орой уулзаад жоохон гадуур явж байгаад 23 цагийн орчим Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд орж хүний нэг, нэг шил пиво авч уусан. Тэгээд манай төрсөн эгч нөхөр найзууд болох , , , нар бааранд сууж байхаар нь очоод ах нартай мэндлэхэд ширээн дээрээ суулгаад пиво өгсөн. Тэгэхээр нь би суугаад пиво ууж байгаад ахад хандаж явлаа ахаа гэж хэлэхэд намайг явуулахгүй өмднөөс татаад зууралдаад байж байхад ирээд ахыг болио би найзыгаа аваад явъя гэж хэлээд намайг цаашаа аваад явж байхад ах ийн нүүр рүү пивоны шил шидэхэд ам хэсэгт нь оноод их цус гарсан. Тэгээд бид нар эмнэлэгт очиж үзүүлэхэд ийн үүдэн 1 шүд унаж, 2 шүд нь хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Хэрлэн сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд орж үйлчлүүлсэн. Манай найзууд пиво ууж байсан ба би маргааш өдөр нь Улаанбаатар хот руу явах ажилтай учраас  архи согтууруулах ундаа хэрэглээгүй  байсан. Ингээд бид нар найзуудаараа юм яриад сууж байхад танил дүү найз хамт бааранд орж ирсэн. Тэгээд тэр 2 манай ширээн дээр ирээд бид нартай мэндлээд юм ярьж хэсэг сууж байхад , нар нь хоорондоо маргалдаад байх шиг байхаар нь бага байхаасаа бие биеэ мэдэх юм чинь гайгүй байлгүй гэж бодоод тоолгүй хамт гарч тамхи татаад буцаад ороод ирэхэд , нар маргалдсан хэвээрээ байх шиг байхаар нь 2 тийш салгасан. Энэ үед би ыг араас нь хүчтэй татаад сандал дээр суулгахад гартаа барьж байсан пивоны шилээ гараасаа алдаад шидэхэд ийн нүүр хэсэгт нь онож амнаас нь цус гарч байсан. Ингээд удалгүй цагдаа нар ирээд манай найз ыг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн орчимд Галакси бааранд найзууд болох , , нарын хамт орсон. Ингээд найзуудтайгаа тухайн бааранд бүжиглэж байх үед зүс таних дүү нар болох , болон тэр хоёрын найзууд явж байсан. Удалгүй гэх дүү манай ширээн дээр ирээд надтай мэндэлж гар бариад юм ярьж суусан. Хэсэг ярилцсаны үндсэн дээр бид хоёрын үг яриа таарахгүйгээс болж  маргалдаж эхэлсэн. Ингээд би ууж байсан пивоны шилээ барьж г айлгах зорилгоор түүн рүү далайж байгаад хажуу тийшээ шилээ шидсэн юм. Миний шидсэн пивоны шил хажуу талд зогсож байсан гэх залуугийн нүүр хэсэгт нь оносон. Миний санаандгүй шидсэн пивоны шил онохдоо түүний шүдийг унагаасан байсан. ...Би маргалдаж муудсан асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг  /хх-ийн 35/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 740 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед 11-р шүдний булгарал, 12-р шүдний хугарал, 21, 22-р шүдний сулрал, дээд доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх 11-р шүдний булгарал, 12-р шүдний хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Бусад гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-ийн 26-27/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- *******ийн анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 28/

- *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 36-38/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн тухай 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 23 цаг 30 минутын орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд  хохирогч *******ийн нүүр рүү пивоны шил шидэж 11-р шүдний булгарал, 12-р шүдний хугарал, 21-22-р шүдний сулрал, дээд, доод уруулын салстын язрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г., Э. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 740 тоот “...*******ийн биед 11-р шүдний булгарал, 12-р шүдний хугарал, 21, 22-р шүдний сулрал, дээд доод уруулын салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх 11-р шүдний булгарал, 12-р шүдний хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-д зааснаар хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Бусад гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.  

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч нь шүүгдэгчээс 5,390,000 төгрөг нэхэмжилж нар ХХК-ны “ ” шүдний эмнэлгийн төлбөр нэхэмжилсэн хуудсыг гаргасан өгсөн байна.  Гэвч хохирогчид уг эмчилгээ хийгдээгүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүхээс үзлээ. Иймд хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо бусад нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг зургаан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч ******* нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА