Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 13

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Б овогт Д.Д,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, Х овогт Б.Н нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 30,603,069.45 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны  өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Зээлдэгч Д.Д, Б.Н нар нь Х банктай 2017  оны 05 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай зээлийн гэрээ байгуулан 27,500,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар авсан. Банк нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч Д.Д-н Х банк дахь ... дансанд 27,500,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,075,924.55 төгрөг, зээлийн хүүнд 2,268,915.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,086.88 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан ... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 396 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч, мэдэгдэл, шаардлагыг өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иймд талуудын хооронд байгуулсан ... тоот зээлийн гэрээний 5-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөр дуусгавар болгон гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 25,424,075.45 төгрөг 2018 оны 11 сарын 19-ний өдрийн байдлаар хүү 5,057,074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,920 төгрөг нийт 30,603,069.45 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээлдэгч Д.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Н нарын Х банкны нэхэмжлэлд өгсөн тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д.Д, Б.Н нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Д.Д, Б.Н нар нь Х банкны Замын-Үүд тооцооны төвөөс гаргасан 30,603,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд уг мөнгийг бүхэлд нь төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Д.Д, Б.Н нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 25,424,075.45 төгрөг, хүү 5,057,074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,920 төгрөг нийт 30,603,069.45 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 25,424,075.45 төгрөг, зээлийн хүү 5,057,074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,920 төгрөг нийт 30,603,069.45 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 310,970 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгний 50 хувь болох 155,485 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 50 хувь болох 155,458 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 25,424,075.45 төгрөг, зээлийн хүү 5,057,074 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,920 төгрөг нийт 30,603,069.45 төгрөгийг хариуцагч Д.Д, Б.Н нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,970 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 155,485 төгрөг, хариуцагч Д.Д, Б.Н нараас 155,485 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвд олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                              Б.Н