Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Э.Оргилбат,

Шүүгдэгч А.Гнарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Г****д холбогдох 2308000000160 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин, хүнд машин механизмын операторч, ам бүл 2, ээжийн хамт, суух хаягтай, урьд : Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2 дахь хэсгийн 2.1, 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татагдан 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болж байсан, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 415 дугаар Мааньтад ялын хугацаа дуусаж суллагдсан, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 215.3 дахь хэсэгт тус тус зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2017 оны эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 3 жил 6 сар болгож 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

 

Холбогдсон хэргийн талаар :  

Шүүгдэгч А.Гнь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Нг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.                          

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :      

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

- Шүүгдэгч А.Гнь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр оройн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Нг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :      

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зодуулсан гэх....тэмдэглэл, шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 1-3 дахь тал/,

- хохирогч Т.Нгийн... 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхонд байх дэлгүүр орж хүнсээ авчихаад гэр лүүгээ явж байхад миний төрсөн хүү Б****тай нэг танихгүй хүн зодолдож байхаар нь салгах гээд очтол миний баруун чих рүү нэг удаа цохиод намайг намайг газар унахад миний цээж хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө дэвсээд яваад өгсөн...гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

            - гэрч Т.Б****ны...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байх аавынд очсон, 19-20 цагийн үед дэлгүүр орохоор гартал аав хамт гарсан байсан, замд үл танихгүй эрэгтэй хүнд зодуулсан, тэгтэл аав араас ирээд салгах гэтэл ямар ч үгийн зөрүүгүй манай аавыг түлхэж унагааж байгаад зодчихсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

            - шинжээчийн дүгнэлт: Т.Нгийн биед зүүн чихэнд шарх, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн чихэнд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

            - шүүгдэгч А.Г****н...2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 22 цагийн орчим найзынхаасаа буюу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 6 дугаар хэсгийн өргөн гудмын орчимд гараад явж байгаад замдаа нэг залуу дуудсан, намайг хэл амаар доромжилж маргалдсан, зууралдаад байж байтал хажуугаас аав нь гэх хөгшин хүн салгах гэж орж ирэхээр нь тэр ахын зүүн талын чих рүү цохиж гэмтэл учруулсан үйлдэлдээ харамсаж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

  1. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч А.Г****н гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогч Н.Б****ны эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.

2.3. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан /хх-28-29, шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байна.  

Иймд шүүгдэгч А.Гхүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :      

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч нь эм тарианы зардалд 200.000 төгрөг авсан, нэхэмжлэхгүй зүйлгүй болохоо мэдүүлсэн /хх-8, 85, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзнэ.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт   

 

Шүүгдэгч урьд 2010, 2011, 2012, 2016 онд гэмт хэрэг үйлдсэн байх ба тухайн

ял шийтгэлийг эдэлж дууссанд хамаарах баримтууд байх тул /хх-57-58, 61-84/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, хөдөлмөр эрхэлдэг гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-29, 32-52, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, талуудын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал   

 

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч А.Гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч А.Г800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гантулгад оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гантулгад оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй болохыг тус тус дурдсугай. .

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.      

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР