Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/70

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ундармаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 22200000464 тай хэргийг 2023 оны 02 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ************************ худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын баг******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 багт үйл ажиллагаа явуулдаг АФТА ХХК-ний төв байрны гадна хашааны хаалганы гадна хэсэгт маркийн улсын тай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдалтай байдлыг бий болгохгүйгээр зорчино, .1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана. .2 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. .3 Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч биед зүүн шагай ясны гадна дотно ялтас хавчаар яс зөрөөгүй, зүүн шилбэний доод булууны сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Би мөрдөн шалгах ажиллагаанд бүх зүйлээ ярьсан учир нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд ******* сумын 6 баг 24 дүгээр байрны дэлгүүр ороод гэр рүүгээ харьж байх замдаа тус багт үйл ажиллагаа явуулдаг АФТА ХХК-ний төв салбарын хашааны баруун талын хаалганы  баруун талд ирэх үед тухайн хашаанаас Т************** маркийн тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд миний зүүн хөлийг дайрч зогссон. Би тухайн үед балмагдаж газарт ойчсон үеийн 1-2 минут орчимд юу болсон талаар сайн санахгүй байна. Ингээд тухайн машинаас нэг эмэгтэй жолооч бууж ирээд та зүгээр үү, яаж байна гэж асуусан бөгөөд тухайн үед би зүгээрээ намайг гэр рүү хүргээд өгчих гэж хэлээд байрны гадаа тухайн эмэгтэйгээр буулгуулж гэртээ орсон. Намайг буухад жолооч эмэгтэй надад .000 төгрөг өгсөн. Ингээд би гэртээ орсон бөгөөд тухайн үед миний зүүн хөл жоохон л хөндүүртэй байсан боловч унтаад сэрэхэд хөл тэр чигтээ хавантай болсон байхаар нь эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөлийн шагайны савхан 2 яс хугарсан гэсэн. Ингээд би 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр цагдаад хандаж ирж уулзаж байгаа юм. Тухайн осол нь АФТА ХХК-ний төв салбараас гарах хаалганы яг баруун хэсэгт нь болсон. Би гомдолтой байна. Тухайн үед миний хөл зүгээр мэт байсан боловч тэр нь халуун дээрээ надад мэдрэгдээгүй, хэзээ сүүлд ослын хор уршиг нь илэрч байна. Иймд миний биед учирсан хохиролтой холбоотой бүх зардал тооцоог гэм буруутай этгээдээс нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн сэтгэл санааны хохирлоо барагдуулмаар байна. Тухайн үед би газрын тосонд ажилд орох гэж байсан боловч уг ослын гэмтлийн улмаас ажилдаа явж чадахгүй болсон тул энэ хохирлоо барагдуулмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...20 цаг өнгөрөөгөөд  гэртээ ирсэн. Гэртээ орж ирэхдээ надад хандаж би хөлөө дайруулчихлаа, хөл эвгүй болсон гэж хэлэхээр нь ямар машин юм гэж асуухад мэдэхгүй байна, цагаан билүү, мөнгөлөг өнгийн машин байсан гэж хэлсэн. Ингээд тухайн орой унтаад, маргааш өглөө нь хөл нь битүү хавдсан байдалтай болсон байсан. Би түүнийг эмнэлэгт үзүүл гэж хэлсэн боловч гайгүй гээд үзүүлэхгүй гэртээ 2 хоног хэвтсэн.  2022 оны 11 дүгээр сарын 09-ний орой түүнийг эмнэлэгт үзүүлэхэд зүүн хөл нь хугарсан байна гэж хэлээд хөлийг нь шохойдож боосон. Энэ өдрийн маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлж дараагаар нь цагдаад ирж мэдүүлэг өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 20 цагийн орчимд ******* сумын 6 багт үйл ажиллагаа явуулдаг **********-ний төв салбарын хашаанд ажлын эгч буулгаад буцаж хашаанаас гарах гэж байх үед гэнэт хажуунаас буюу баруун гар талаас явган зорчигч гарч ирээд миний унаж явсан маркийн улсын тай автомашины баруун урд талын дугуйн доогуур хөлөө тавьж зам тээврийн осол болсон. Би хашаанаас гарч байсан бөгөөд тухайн үед оройн 20 цаг өнгөрч байсан учраас харанхуйд би тухайн явган зорчигчийг хараагүй. Ингээд би тэр явган зорчигчийг унах үед нь хараад аваараа татаж шууд машинаа зогсоогоод буух үед 30-40 орчим насны  эрэгтэй хүн газарт сууж байсан. Тэр хүн тухайн үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Би машинаасаа буугаад  явган зорчигчид хандан та машин явж байхад харсангүй юу, яаж байгаа юм бэ хажуунаас гэнэт ороод ирэх юм, та зүгээр үү би ч харсангүй, 2-лаа эмнэлэгт явах уу гэхэд үгүй би зүгээр, намайг гэр рүү минь хүргээд өгчих гэхээр нь би та нээрээ зүгээр юм уу, босоод гишгээд яваад үз дээ гэж хэлэхэд тэр залуу босож гишгэж байгаад зүгээрээ, зүгээр намайг гэр рүү минь хүргээд өгчих гэж хэлсэн. Ингээд би тэр залууг гэрт нь буюу урд хэсэгт буулгасан. Мөн тэр залуу буух үедээ надад ,000 төгрөг өгчих гэхэд нь би ,000 төгрөг өгсөн. Ингээд хэсэг чимээгүй байж байгаад 2022 оны 11 дүгээр сарын -ны өдөр намайг цагдаагийн байгууллагад дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 692 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн шагай ясны гадна дотно ялтас хавчаар яс зөрөөгүй, зүүн шилбэний доод булууны сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу автомашины дугуйнд дайрагдах үед үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ /хх-ийн 33/

            Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тоот дүгнэлтэд:

            1. улсын тай маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн. Үүнд: 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, .1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана. .2 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. .3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.

            2. улсын тай маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

            3. ******* нь жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй.

            4. маркийн улсын тай автомашин нь техникийн хувьд бүрэн бүтэн байсан.

            5. Явган зорчигч Ч. нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй.

            6. 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. .1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана. .2 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. .3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэжээ. /хх-ийн 39-40/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/

- Яаралтай тусламжийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26, 30-31/

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49, 55/

- маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54, 56/ болон шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгчийн хохирол төлсөн 1 хуудас баримт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлсөн 1 хуудас баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 20 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 багт үйл ажиллагаа явуулдаг АФТА ХХК-ний төв байрны гадна хашааны хаалганы гадна хэсэгт маркийн улсын тай тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдалтай байдлыг бий болгохгүйгээр зорчино, .1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана. .2 Жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө. .3 Жолооч гарцаар замд нийлэх замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.ийг машинаараа мөргөж эрүүл мэндэд нь зүүн шагай ясны гадна дотно ялтас хавчаар яс зөрөөгүй, зүүн шилбэний доод булууны сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч., гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 692 тоот “... биед зүүн шагай ясны гадна дотно ялтас хавчаар яс зөрөөгүй, зүүн шилбэний доод булууны сэртэнгийн далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэл буюу автомашины дугуйнд дайрагдах үед үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тоот дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, яаралтай тусламжийн хуудас зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршгийг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгчийн өмгөөлөгч торгуулийн ял оногдуулах ялын санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Ч. нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “Шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид эмчилгээ хийлгэхэд шаардлагатай төлбөрөө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж тэмдэглүүлсэн байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн баримттайгаар нэхэмжилсэн 97,850 төгрөгийг бүрэн төлсөн нь шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогч бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоол дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36. зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч ******* овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Ч. нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******эс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Г.НАМУУНТУЯА