Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/03

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

Прокурор Д.Ганцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн /цахим сүлжээгээр/

Шүүгдэгч C.Р, Н.Т нар /цахим сүлжээгээр/

Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Д-н даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор C.Р, Н.Т нарт холбогдох эрүүгийн 1827001490080 дугаартай 2 хавтас хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржгин овогтой С.Р

Монгол улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боожир овогтой Н.Т

С.Р, Н.Т нар нь 2018 оны 07 дугаар сарын 20-дын үед Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газраас иргэн Д.Ж-н 14 тооны, иргэн Б.М-н 1 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж Д.Ж-д 10150000 төгрөгийн, Б.М-д 500000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос С.Р-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т, Н.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5, 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, шүүгдэгч Боржгин овогтой С.Р, Боожир овогтой Н.Т нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Р-г 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Н.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн С.Р-н хувьд ноогдох хөрөнгө болох 11 тооны адуу, 9 тооны үхэр зэргийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 49 дугаартай тогтоол, Г.Т-н хувьд ноогдох хөрөнгө болох 2 тооны үхэр 50 тооны хонь зэргийг битүүмжилсэн Прокурорын 2018 оны 11 сарын 22-ны өдрийн 50 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.Р-н эзэмшлийн Хонгор зүсмийн морийг хурааж Улсын орлого болгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн

1.5-т зааснаар С.Р, Н.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах
таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 07-
ны өдрөөс эхлэн тоолохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Д.Дашцэрэн давж заалдах гомдолдоо:  Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь: 1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэд хэдэн заалттай харшилдсан шийдвэр гаргалаа. Үүнд:

а. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дүгээр зүйлийн 2 дахь заалт утга нь төсөөтэй хэрэглэхгүй.

б. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасан хамжигч нь чухам ямар хэргийн хамжигч вэ? гэдэг нь эргэлзээтэй.

в. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1, 2-р заалт хамжигч нь зөрчиж гүйцэтгэсэн байхад энэ заалтыг хэрэглэхгүй ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан ерөнхий ангийн заалтад ач холбогдол өгсөнгүй. Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2.1, 1.6-р заалт, 6.5 дугаар зүйлийн 6 дахь заалтыг тус тус хэрэглээгүй. Дээрхи ерөнхий ангийн заалтуудыг хэрэглэлгүй миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар ял оногдуулсан нь буруу байна.

2. Миний зөвшөөрөхгүй байгаа гол шалтгааныг товч дурьдвал:

а. Р, Т-тэй алдуул мал борлуулах талаар тохиролцсон боловч тохиролцоогоо зөрчиж хулгайн адуу өгсөн. Иймээс Т ноцтой төөрөгдөлд орсон.

б. Хулгайг Р үйлдсэн болохоос бус Т үйлдээгүй аваад ирсэн адууг нь ачаад хотод аваачин борлуулсан буруутайг хүлээн зөвшөөрч байгаа.

в. Хохирогч үндэслэлгүйгээр 18000000 төгрөг нэхэмжилснийг 2 холбогдогч 17500000 төгрөг болгож төлсөн /дарамтанд орсон/, үнэлгээгээр 10150000 төгрөг гарсан байхад шүүх төлөлтийг буцаан олгосонгүй. Иймд ерөнхий ангийн заалтуудыг журамлан зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж ял оногдуулах, хохирогчид илүү төлсөн 3675000 төгрөгийг шүүгдэгч Н.Т-д буцаан олгож өгнө үү гэжээ.

Прокурор Д.Бат-Өлзий шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Т-г бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлж, хохирогч Д.Ж-д 10150000 төгрөгний, хохирогч Б.М-д 500000 төгрөгний хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Д.Дашцэрэн, Ц.Хонгорзул нар нь анхан шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Н.Т-г гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч түүнийг алдуул мал ашигласан, зүйлчлэл тохироогүй гэж үзэж байсан атлаа одоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтуудыг журамлан зүйлчлэлийг өөрчлөн, 17.1-д зааснаар зүйлчлэн ял оногдуулах, хохирогчид илүү төлсөн 3675000 төгрөгийг Тэд буцаан олгуулах санал гаргаж байна гэж байгаа нь түүний гэм бурууг хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэхээр байна.

Мөн хохирогч Д.Ж, Б.М нарын алдсан 15 тооны адуу нь алдуул мал биш юм. Учир нь уг гэмт хэрэг 2018 оны 07 дугаар сарын 20-дын үед үйлдэгдсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ж-н адууг малладаг Д.Дамдинсүрэн нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газарт оршин суудаг, 2018 оны 07 дугаар сарын 19-ний едөр адуу бүрэн бүтэн байсан, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газраас холддоггүй талаар мэдүүлдэгээс гадна хохирогч нар ч энэ талаар мэдүүлдэг. С.Р нь уг 15 тооны адууг Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг “Хавцгайн гол” гэх газраас авч Н.Тэд өгсөн, Н.Т нь тухайн цаг хугацаанд уг адууг ачиж Улаанбаатар хот руу аваачиж зарсан болох нь тогтоогдсон. Мөн шүүгдэгч нар мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчөө сонгон авсан, хэргийн материалд хохирогч Д.Жамбалсүрэнд 10150000 төгрөгний хохирол учирсан гэж мэргэжлийн байгууллага үнэлсэн байхад хохирогчтой 18000000 төгрөг өгөхөөр тохиролцож, энэ хохирлыг төлж барагдуулсан зэргээс үзэхэд шүүгдэгч Н.Т, С.Р нар өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж үзэхээр байх тул шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны заримд нийцэж байна гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч Н.Т нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хийсэн хэргээ шударгаар хүлээн зөвшөөрч “...Би Р ахыг тухайн адуунуудыг авах уу гэхээр нь ярилцаж байгаад аваад ченжид аваачиж зарсан нь миний буруу. ...би гэм брууугаа хүлээн зөвшөөрч байна“. “...Би түүнд нийт 3500000 төгрөг өгсөн. С.Р бид хоёр хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байгаа. Шүүх хурал болохоос өмнө барагдуулна ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг.

Иймд шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Ц.Хонгорзул давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг хүссэн бөгөөд шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа өмгөөлөгчийн саналыг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглээгүйг тайлбарлаагүй.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Н.Т-г гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан атлаа тогтоох хэсэгт журамлаагүй мөн тогтоол уншихдаа дээрх заалтыг уншаагүй буюу хууль буруу хэрэглэсэн байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж, шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Бат-Өлзий шүүгдэгч Н.Тийн өмгөөлөгч Ц.Хонгорзулын гаргасан давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Р, Н.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхний ангийн 6.5-р зүйлийн 1,2-д заасан ...учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нар нь тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар С.Р-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Т нарт хорих ялыг ялгамжтай байдлаар оногдуулж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнээд шүүгдэгч С.Р, Н.Т нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Р-д 2 жил 2 сарын, шүүгдэгч Н.Тэд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дахь хэсгийг журамлалгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Н.Т-д 2 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь техникийн шинжтэй алдаа байх ба үүнийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар зөвттөх боломжтой гэж үзэж байна. Түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлалгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулснаас түүний эрх зүйн байдал дордоогүй гэж үзэж байна. Шүүх уг зүйл хэсгийг журамлан ялгамжтай байдлаар ял шийтгэл оногдуулахаа ч тодорхойлох хэсэгтээ дурьдаж өгсөн байна.

Иймд шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны заримд нийцэж байх тул шүүгдэгч Н.Т-н өмгөөлөгч Ц.Хонгорзулын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул шийтгэх тоггоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

Шүүгдэгч С.Р-н өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдолдоо:  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Р-д 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэмт хэрэг хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан хүнд оногдуулах ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хэрэглэх ёстой байтал шүүх Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн зарчим, мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн шударга ёсны зарчим зэргийг зөрчин эрүүгийн хуулийн ерөнхий анги хэрэглэхгүй ял оногдуулсанд гомдолтой байна.

Шүүх хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт авагдаагүй байхад С.Р-н эзэмшлийн хонгор зүсмийн морийг хурааж улсын орлого болгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. С.Р нь гэмт хэргийн хохирлыг бүрэн төлсөн учир хонгор зүсмийн морийг буцаан олгуулах нь зүйтэй.

Шүүх хохирогч Д.Ж-д 17500000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдаагүй гэж үзсэн. Хохирогч Д.Ж нь 17500000 төгрөг авснаа өөрийн хүсэлтэндээ дурдсан байдаг энэ хүсэлтийн шүүх өөрийн техник хэрэгслийг ашиглан авсан болохоос биш бусад оролцогчоос гаргаж өгсөн баримт биш. Иймд 17500000 төгрөг төлснийг хохирол төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч С.Р давж заалдах гомдолдоо:  Миний бие нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Би 2017 оны 05 дугаар сараас бөөрний дутагдалд орж өдийг хүртэл эмчийн хяналтанд, байнгын эмчилгээ хийлгэж, хэвтрийн дэглэм сахиж байсан. Миний бие байнга хавагнаж даралт ихсэж байдаг. Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань эрхэлсэн тодорхой ажилгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэргийнхээ гэм бурууг ойлгож ухаарч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн гүйцэд төлж барагдуулсан. Энэ бүх учир байдлыг минь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн зүйл байхгүй. Н.Т-г бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт энэ талаар буруу бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг хэрэглэсэнгүй гэдэг дээр гомдол гаргаж байгаа. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч С.Р-н биеийн байдал нь муу байдаг. Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг хэрэглэж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хохирогчид хохирол төлсөн байхад шүүгдэгчийн хонгор зүсмийн морийг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг тусгай ангийн заалт зөрчих юм бол ерөнхий ангийн заалтыг баримтална гэж заасан байдаг. С.Р хулгай хийсэн нь тодорхой. Н.Т-тэй тохиролцсон тохиролцоогоо С.Р зөрчсөн учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл заалтыг хэрэглэхээс өөр арга байхгүй. Н.Тэд С.Р нь алдуул адуу байгаа талаар хэлж түүнийгээ авахаар ярилцсан байдаг. Гэтэл шүүх Н.Т-г ямар гэмт хэргийн хамжигч гэдгийг тодорхойлж чадаагүй хэргийг шийдвэрлэсэн. С.Р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлд заасан тохиролцсоноос өөр гэмт хэрэг буюу хулгайн гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн байдаг. Мөн хохирогчид шүүгдэгчээс илүү төлсөн мөнгийг буцааж шийдвэрлэж өгөөгүй. Шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Прокуророос яллагдагч С.Р-н үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2,  яллагдагч Н.Тийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэгдэхийг тусгаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон гэх захирамж /2-р хх-ийн 44хуу/ гаргасан нь анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэмжээ хязгаарыг зөрчсөн,

шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүгдэгч тус бүрийн үйлдэл, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгахдаа шүүгдэгч Н.Т-г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийн хамжигчаар оролцсон гэм буруутай мэтээр дүгнэсэн атлаа ял шийтгэл оногдуулахдаа тухайн гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон мэтээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгасан, уншиж сонсгосон шийдвэр, гардуулсан шийдвэртэй зөрүүтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Мөн шүүгдэгч С.Р, Н.Т нарыг гэм буруутайд тооцохдоо “урьдчилан үгсэн тохиролцож” гэж Эрүүгийн хуульд заагдаагүй шинжийг тусгасан нь шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч C.Р, Н.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч C.Р, Н.Т нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.