Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/79

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221005320071 *******тай хэргийг 2023 оны 02 ******* сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 0*******-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын ******* ******* баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/48 ******* таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, Эрүүгийн хуулийн 1231-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3-р шүүхийн 2008 оны 0******* ******* сарын 04-ний өдрийн 28 ******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: ***********/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* ******* багт үйл ажиллагаа явуулж буй “Баян” буудлын ******* тоотод 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед согтуугаар хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь архины шилээр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах онгироод чанга чанга дуугараад би 78 оных гэхээр нь би ахыг та битгий худлаа яриад бай 79 оных биз дээ гэхэд ах үгүй би 78 оных гээд бид хоёр маргалдсан. Гэтэл үгийн зөрүүгүй ууж байсан архины шилээ аваад миний толгой руу цохиж хагалсан. Би тэр үед яаж байгаа юм бэ гэж хэлээд доошоо тонгойход миний нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед буудлын ресейпшн цагдаад дуудлага өгч байгаа сонсогдсон. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирсэн. Би толгойдоо 5 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., нар гэнэт ын төрсөн оноос болж маргалдаж эхлэхэд нь би салгаад ыг аваад гарах гэхэд уурандаа ууж байсан архины шилийг аваад ы толгой хэсэгт нь цохиж хагалаад гарах гэж байхад нь  цагдаагийн хоёр албан хаагч орж ирээд ыг саатуулах байр руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой ******* сумын ******* ******* баг 24 дүгээр байрны гадаа танил ах таарч бид хоёр дэлгүүрээс Хараа нэртэй архи авч өрөөндөө хамт уусан. Тэгээд би тамхи татах гэтэл гал байхгүй байсан тул өрөөнөөс гарч хажуу талын өрөө ороод гал асуухад нутгийн дүү нэг хүний хамт сууж байхаар нь гал авч тамхиа асаагаад өрөө рүүгээ орж удалгүй дүүг дуудахад орж ирсэн. Тухайн үед би нэг шил архи гаргаад бид гурав ууж байхад дүү та хэдэн оных билээ гэхээр нь ах нь 78 оных гэхэд битгий худлаа яриад бай та 79 оных биз дээ гэхээр нь үгүй гэж хэлэхэд над руу битгий худлаа хуцаад бай л даа гэхээр нь би уурлаад ууж байсан архины шилийг авч ы толгой руу цохиод нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд байж байхад гаднаас хоёр цагдаагийн албан хаагч орж ирээд намайг дагуулаад саатуулах байр руу явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 715 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн хөмсөг, духны баруун дээд хэсгийн шарх, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, доод уруулын зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31-32/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 23-24/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 2*******-27/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 4*******-50/

- *******ын *******тай гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн танилцуулга /хх-ийн 51-5*******/

 - Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 58-*******0/

- *******ыг эрэн сурвалжлалт зарласан баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******3-*******7, 70-73/

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 74-75/

- Шүүгдэгч *******, хохирогч Б. нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 82-83/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн ******* сумын ******* ******* багт үйл ажиллагаа явуулж буй Баян гэх буудлын ******* тоотод хохирогч таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож  зүүн хөмсөг, духны баруун дээд хэсгийн шарх, хоёр нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын цус хуралт, доод уруулын зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б., гэрч Ү. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 715 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 болон *******.******* ******* зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 3*******.2 ******* зүйлийн 1-4 дэх хэсэг, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 ******* зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* ******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 ******* зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Г.НАМУУНТУЯА