Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ЦШТ/167

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Т.Баянмөнх,       

шүүгдэгч/хохирогч Б.*******,

шүүгдэгч/хохирогч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн тоот дугаартай, хэргийг 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо вилла 104б байрны тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:/,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 04-ний өдөр аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт ******* дүүргийн 6 дугаар хороо 54а-8 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Б.*******ийн толгой тус газарт цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд биед зүүн шанаа, баруун хөмсөгний сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Мөн шүүгдэгч Б.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Э.*******ын толгой тус газарт нь цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун хоншоор ясны урд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ:  “...Гэм буруу дээр маргаан байхгүй, шүүх хуралдаан дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ:  “...Гэм буруу дээр маргаан байхгүй, шүүх хуралдаан дээр нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.******* мэдүүлэхдээ:  “...миний биед  учирсан хохирлыг ******* учруулсан. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.******* мэдүүлэхдээ:  “...гомдол санал байхгүй... ”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Э.*******ын өгсөн: “...Би худалдааны төв дээр хувиараа автомашин зардаг юм. ******* ******* бид хоёр аймгийн суманд нэг сургуульд сурч төгссөн нэг нутаг усны хүмүүс байгаа юм. 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дээр авто машинаа зараад ажил дээрээ байхад ******* энэ өдөр 13 цагийн орчим дээр ирсэн. Ченжүүд хоол иддэг ширээн дээр тойроод сууж байхад миний эсрэг талд өөдөөс харж сууж байсан ******* юу байна ажил сайн уу гэхээр нь би тайван даа машин зарагдахгүй байна гэж хэлсэн. Тэгэхэд ******* чи яагаад дуугарч ядаад байгаа юм их пээдгэр болжээ гээд үг хаяад над руу 1 литрийн хуванцар савтай ус авч шидсэн. Тэгэхээр нь би гүйж очоод *******ийг заамдаад авсан юм. ******* энэ үед миний толгой ар хэсэг рүү гараа атгаж байгаад 3-4 удаа цохисон. Ингэж ноцолдож байхад би *******ийн зүүн шанаа орчимд нь маажсан. *******ийн зүүн шанаа орчмоос цус гарчихсан харагдаж байсан. Тэгээд бид хоёр заамдалцаж ноцолдож байгаад салаад зогсоолоос гадагш гарсан бөгөөд тэнд хамт сууж байсан бид хоёрыг салгасан. Тэгээд би гийн хамт хажуу талын кофе шопод сууж байхад ******* найз ы хамт араас орж ирсэн. Кофе шопод ******* орж ирээд шууд над руу чиглээд ирэхээр нь би яах гээд байна гээд гар руу нь түлхсэн. Тэгтэл намайг заамдаж аваад гаръя гээд чирээд байсан. Энэ үед хоёр бид хоёрыг салгасан. Тэр дотор бас намайг барьж авахаар нь би ч бас өөдөөс нь адилхан заамдалцаж авсан. Тэгээд ******* учраа олъё гаръя гэхээр нь араас нь дагаад гарсан. Тэгээд кофе шопын хаалгаар гарангуут ******* эргэж хараад намайг заамдаж авсан би адилхан заамдалцсан. Энэ үед ******* зүүн гараа атгаж байгаад баруун нүдний доод талд нэг удаа цохисон бөгөөд миний хамраас цус гарч , нар салгасан. Тэгээд ******* салаад явсан. Би цагдаад мэдэгдсэн.

Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн: “...2022 оны 8 дугаар  сарын 23-ны өдөр би авто худалдааны төв дээр очсон. Тэгээд хоол идэж дуусаад ******* хоол идэхээр ирээгүй юм. Хоол дуусаж байхад ирсэн би *******тай мэндлэхэд урдаас хэг ёг гээд байсан. Тэгээд тэнд байсан ах нар *******ыг чи хүнтэй битгий хэдэрлээд бай, хүнтэй хэдэрлэх дэмий гэж хэлтэл ******* уурлаад үзэлцэнэ шүү гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл тэгээд үзэлцье гээд барьцалдаад авахад тэнд байсан хүмүүс биднийг салгасан. Тэгээд ******* гараад явсан. Би гар утасныхаа камерт өөрийнхөө нүүрийг хартал миний зүүн чамархай хэсэгт гүнзгий зүсэгдсэн, цус гарсан байсан болохоор би цусаа угаах гээд доошоо фитнесийн ариун цэврийн өрөө ороод гараад иртэл үүдний кофе шоп дотор , ******* нартай тааралдаад дахин маргалдсан. Тэгээд над руу салаавч гаргаад нүүр лүү нулимаад бид дахин барьцалдаад тэгээд бид хоёр кофе шопын өрөөнөөс ажилтанд нь хөөгдөөд гарсан. Гадаа гараад мөн барьцалдаад авахад , нар биднийг салгасан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ... машиндаа сууж байтал ******* төвийн баруун талын кофе шоп руу орсон. Тэгэхээр нь би араас нь кофе шоп руу ортол ******* нэг намхан нуруутай 25-26 орчим насны залуутай маргалдаад, хэрэлдээд зогсож байсан. Тэр намхан залуу нь ******* рүү салаавч гаргаад, пизда, ална хядна, чиний барилддаг гэж юу байдаг юм, чи амжихгүй шүү гээд хэл амаар доромжлоод байсан. Намайг орох үед тэр хоёр хоорондоо барьцалдаж авах гээд байхаар нь би салгаад найзыгаа /*******/ кофе шопоос аваад гарсан. Би кофе шопоос *******ийг аваад шууд машиндаа суулгаад Да хүрээ зах руу явсан. *******ийн зүүн шанаа орчимд нь зүсэгдсэн юм шиг шарх байсан ба тэр шархнаас нь цус гарсан байсан. Зүүн нүдний дээд талд нь хавдаж хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Э.*******ын биед баруун хоншоор ясны урд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  52-53 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.гийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “...1.Б.*******ийн биед зүүн шанаа, баруун хөмсөгний сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  56-57 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

 

           - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,

            - гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

            - байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 67, 81 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн

 судалсан болно. 

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Б.*******ийн толгой тус газарт цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд биед зүүн шанаа, баруун хөмсөгний сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,

Мөн шүүгдэгч Б.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Э.*******ын толгой тус газарт нь цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун хоншоор ясны урд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй,

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх  санал,

 

            шүүгдэгч Э.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг,

            шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Б.*******ийн толгой тус газарт цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд биед зүүн шанаа, баруун хөмсөгний сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            Мөн шүүгдэгч Б.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Э.*******тай толгой тус газарт нь цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун хоншоор ясны урд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Э.*******ын толгой тус газарт нь цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд баруун хоншоор ясны урд ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзанд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтад хохирогч Э.*******ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.гийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн  52-53 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” авто худалдааны төв дотор байхдаа урьдын таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч Б.*******ийн толгой тус газарт цохих зэргээр харилцан зодолдож, түүний эрүүл мэндэд биед зүүн шанаа, баруун хөмсөгний сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад хохирогч Б.*******ийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, мөрдөн байцаалтад гэрч Б.ы өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.гийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөн мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

 

Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 37 дугаартай саналд: шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг танилцуулж шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан,                  

Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд ******* дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ. Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирлын талаар:       

 

Хохирогч Э.*******, Б.******* нар нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна...” гэсэн санал хүсэлтийг тус тус гаргажээ. 

 

 Шүүгдэгч Э.*******, Б.******* нарт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Э.*******, Б.******* нарт торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгч нарт танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Б.*******д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдъя.

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.   

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.*******д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

Б.*******д оногдуулсан 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ