Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2019/ДШМ/04

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                           Прокурор Ч.Энхжаргал

                                           Өмгөөлөгч Б.Энхтуяа

                                           Шүүгдэгч   Г.А

                                           Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаярын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.А-н гаргасан давж заалдах гомдлоор  Г.А, Г.А нарт холбогдох эрүүгийн 1826000000180 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, гавьяа шагналгүй, урьд 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/57 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар,

 Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 25 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 62 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 191 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 04 хоногийн хорих ялаас өршөөгдөж байсан,

 Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24- ний өдрийн 54 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж дууссан, Мянган овогт Г.А

Монгол Улсын иргэн, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Мянган овогт Г.А

Г.А нь 2018 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө иргэн Д.Г-н эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг, "Аргал" гэх 0.75 граммын шилтэй архи 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 572.000 төгрөгийн хохирол учруулсан,

бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим  иргэн Б.Б-н эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, гуулин цөгц 1 ширхэг, даавуун дээр зурсан, 8x7 см хэмжээтэй, төмөр гуутай зүүдэг бурхан 1 ширхэг, цаасанд барлаж урласан, 8x7 см хэмжээтэй, төмөр гуутай зүүдэг бурхан 25 ширхэг  зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10-13 цагийн хооронд иргэн Ц.О-н монгол гэрт нэвтэрч, “Самсунг Галакси Жи-3” маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 30000 төгрөгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 180000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1.632.000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч Г.А нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 28 дугаар гудамжны 08 тоотод оршин суух иргэн Б.Б-н эзэмшлийн Монгол гэрт нэвтэрч, гуулин цөгц 1 ширхэг, даавуун дээр зурсан, 8x7 см хэмжээтэй, төмөр гуутай зүүдэг бурхан 1 ширхэг, цаасан барлаж урласан, 8x7 см хэмжээтэй, төмөр гуутай зүүдэг бурхан 25 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол учруулсан,

бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10-13 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 10 дугаар гудамжны 15 тоотод оршин суух иргэн Ц.О-н монгол гэрт нэвтэрч, “Самсунг Галакси Жи-3” маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 30.000 төгрөгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 180.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газрын  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх, Г.А, Г.А нарыг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.А-г 3 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.А-г 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.А-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, Г.А-д оногдуулсан 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-н цагдан хоригдсон 32 хоног, Г.А-н цагдан хоригдсон 24 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцохоор, Г.А нь хохирогч Ц.О-д 100.000 төгрөг, хохирогч Б.А-т 290.000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурьдан,

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.А-с 552.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Ганхуягт, 162.000 төгрөг, хохирогч Б.Ат 290.000 төгрөг, хохирогч Ц.О-д 100.000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.А, Г.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.А, Г.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.А гаргасан давж заалдах гомдолдоо:

Миний бие 2018 оны 08 дугаар сарын 12-нд Б.Батсүрэнгийн гэрт орж 1 ширхэг гуутай бурхан, 1 ширхэг гуулин цөгц авсан нь үнэн. Гуутай бурхан дотор 5 ширхэг бурхан, 2-3 ширхэг шар өнгийн цаас байсан. Гуунд байсан бурханыг үрэн таран хийлгүй, цагдаагийн мөрдөгч Түмэнжаргалд өгсөн. А гуунд 25 ширхэг бурхан байсан гээд байгаа. Тэр бурханы жижиг гуунд завсар хоорондоо цаастай 25 ширхэг цаасан бурхан бахдаж орох боломжгүй. А нь анхны мэдүүлэгтээ олон тооны бурхан байсан яг хэд гэдгийг нь мэдэхгүй байна, би задалж үзэж байгаагүй гэсэн байсан. Гэтэл 2 дахь мэдүүлэгтээ задалж үзсэн юм шиг яриад 25 ширхэг байсан гээд байгаа. Би хийсэн хэрэгтээ буруутай ч аваагүй 25 ширхэг бурханыг шалгуулж үнэн зөвийг олуулмаар байна.

Мөн би 2018 оны 08 дугаар сарын 12-нд О гэх айлд орсон нь үнэн, гэхдээ тэр айлд ороод ямар ч эд зүйл аваагүй. О мөрдөн байцаалтанд өгсөн анхны мэдүүлэгтээ орны гудсан доор байсан 30000 төгрөг алга болсон байсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан. Орны гудсан доор 30000 төгрөг байхгүй байсан гэдгийг шүүх тогтоож өгсөн. О дахин өгсөн мэдүүлэгтээ манай гэрээс гар утас алга болсон гэсэн байсан. Гар утас алга болсныг шалгуулж үнэн зөвийг олуулмаар байна. Би аваагүй болохоор гомдолтой байна... гэжээ.   

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Энхжаргал гаргасан дүгнэлтдээ:

Г.Аийн Б.Б-н гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн гуунд байсан 25 ширхэг цаасанд барлаж урласан бурхан, Ц.О-н монгол гэрт нэвтэрч, “Самсунг Галакси Жи-3” маркийн гар утсыг нууцаар хууль бусаар авсан нь хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтаар нотлогдсон гэж үзэж байна. Иймд Г.А-н   давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Г.А нь 2018 оны 07 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө ганцаараа иргэн Д.Г-н эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг, “Аргал” гэх 0.75 граммын шилтэй архи 1 ширхэг, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 572.000 төгрөгийн хохирол,

Г.А Г.А нар бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн орчим Өвөрхангай аймгийн иргэн Б.Б-н эзэмшлийн монгол гэрт нэвтэрч, гуулин цөгц 1 ширхэг, даавуун дээр зурсан, 8x7 см хэмжээтэй, төмөр гуутай зүүдэг бурхан 1 ширхэг, цаасанд барлаж урласан, 8x7 см хэмжээтэй, төмөр гуутай зүүдэг бурхан 25 ширхэг  зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 880.000 төгрөгийн хохирол,

2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10-13 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 10 дугаар гудамжны 15 тоотод оршин суух иргэн Ц.О-н монгол гэрт нэвтэрч, “Самсунг Галакси Жи-3” маркийн гар утас 1 ширхэг, бэлэн 30000 төгрөгийг хүч хэрэглэлгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 180000 төгрөгийн хохирол, бусдад нийт 1.632.000 төгрөгийн хохирол Г.А бүлэглэн бусдад нийт 1.060.000 төгрөгийн хохирол/  учруулжээ.

Эдгээр үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн холбогдогч болон оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Г.А, Г.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 

Тус үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан, хохирогч Б.А/хх-ийн 96х, 140-141х/, Д.Г /хх-ийн 8х, 34х,/ Ц.О /хх-ийн 162-163х, 200х/ нарын мэдүүлгүүд,

гэрч Д.Т /хх-ийн 7х/, Д.Н /хх-ийн 9х/, Д.Жарантай /хх-ийн 38х/, Ч.Б /хх-ийн 97х/, О.Б /хх-ийн 205х/ нарын мэдүүлгүүд,

шүүгдэгч Г.А, Г.А нарын гэрчээр болон өөрсдийн үйлдсэн үйл баримтын талаар өгсөн мэдүүлгүүд/хх-ийн 12х, 28-29х, 126-127х, 189-190х, 134-135х, 171-175х, 196-197х/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Э.Нарангэрэлийн 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 218, 219 дүгээр дүгнэлтүүд, /хх-ийн 106-110х, 171-175х /,     

Гэмт хэргийн талаарх  гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 1х, 88х, 153-158х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-8х, 89-95х/,

Лэндс ХХК-ий 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 07/45 тоот/хх-ийн 16-18х/,      2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 08/07 тоот/хх-ийн 112-114х/, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09/36 тоот/хх-ийн 178-180х хөрнгийн үнэлгээний тайлангууд,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-ийн 36х/,

Эд зүйлд үзлэг хийн хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/хх-ийн 144х/ зэрэг бичгийн бусад нотлох баримтууд болон, Г.А, Г.А нарын гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд анхан шатны шүүхээс Г.А, Г.А нарыг, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар   Г.А-г 3 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Г.Аг 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэд нарт тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн шийдвэрлэжээ.

Бусдын эд хөрөнгийг бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар   хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс Г.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн байдлыг харгалзан 3 жилийн хугацаагаар хорих ял, Г.Аг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг доош татан мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь Г.А, Г.А нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

Анхан шатны шүүхээс Г.А-г Б.Б-н гэрт нууцаар хууль бусаар нэвтрэн гуунд байсан 25 ширхэг цаасанд барлаж урласан бурхан, Ц.О-н монгол гэрт нэвтэрч, “Самсунг Галакси Жи-3” маркийн гар утас 1 ширхэг нууцаар хууль бусаар авсан нь хохирогч нарын болон гэрч нарын мэдүүлгүүд бусад нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэн  шийдвэрлэсэн нь  нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн Г.А-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Г.А, Г.А нар нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 64 хоног цагдан хоригдсоныг тэдний эдлэх ялд оруулан тооцсон болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Г.А-н давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан буюу 2018 оны 12 дугаар  сарын 31-ний өдрөөс Г.А, Г.А нарын  тус тус  цагдан хоригдсон 64 хоногийг  тэд нарын  ял эдлэх хугацаанд тус тус оруулж тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.