Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч ******* өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000458 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2006 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 3 жилийн хорих ял нь өршөөн хасагдсан, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.4 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар,  Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Билэгтийн шанд” гэх газраас иргэн эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “Дөхмийн нуур” гэх газраас иргэн ******* эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3,750,000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Зургадын нуур гэх газраас иргэн ******* эзэмшлийн 3 тооны үхрийг буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдэж бусдад 3,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үхэр ******* сумын 2 дугаар багийн нутаг Билэгтийн шанд гэх газарт бэлчээрлэж байсан юм. 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр өөрийн үхрээ зүсээр нь бүртгэхэд бүрэн байсан. Тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр үхрээ дахин бүртгэхэд манай 3 тооны үхэр байхгүй байсан. Би тухайн 3 үхрээ ойр хавиараа байгаа байх гэж бодоод хайсан боловч олдоогүй. ...сувай үнээг 1,500,000 төгрөгөөр, бяруу тус бүрийг 800,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр худалдаж авсан 70 гаруй тооны бярууг тамгалаад Цагаанвоо сум руу туугаад явж байтал цагаан өнгийн машинтай ******* сумын 2 дугаар багийн иргэн ” хочтой буюу гэгч залуу 3 үхэр ачиж давхиж ирээд хар зүсмийн эвэртэй охин бяруу, эвэртэй хүрэн халзан зүсмийн гэдэс хөлөөрөө цагаантай охин бяруу нийт 2 тооны бярууг мөнгө авсан өглөгтөө өгч байна гээд тууж явсан бяруунуудтай нийлүүлж өгөөд явсан. Тухайн үед машин дээр нь цавь цагаан зүсмийн мухар ухаа үнээ ачаатай явж байсан. Би тухайн 2 бярууг хулгайн үхэр гэж мэдээгүй. ******* сумын хэсгийн төлөөлөгч 11 сард ирээд таны үхрүүдэд хулгайн үхрүүд байх магадлалтай гээд зураг аваад явсан. Хэд хоногийн дараа малын эзэн хулгайлагдсан гэх үхрээ аваад явсан. Би одоо 2 үхэр буюу 1,100,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 35-36/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын эхээр зүс таних Улаанбаатар хотын иргэн гэх ах манайд ирээд надад хандаж ах нь Баяндун сумын иргэн хэдэн бяруу авахуулсан юм. Миний авсан бярууг тус сумын буюу гэгч иргэн цуглуулж байгаа, гийн гэрээс 60 гаруй тооны бярууг Цагаан-Овоо сум руу хүнтэй хамт туулцаад өгөөч гээд 500,000 төгрөг өгсөн. Би тэр үед нь зөвшөөрөөд тухайн бяруунуудыг цагаан тамгаар тамгалаад Цагаан-Овоо сумын иргэн гэх ахын хамт 2 мотоциклтой туугаад явж байтал ******* сумын 2 дугаар багийн иргэн гэх залуу цагаан өнгийн ачааны машин дээр 3 үхэр ачиж ирээд би бяруу өгөх юм аа, одоо 2 бяруугаа буулгаад явуулъя гэж хэлэхээр нь бид нар авсан бяруунуудыг бүгдийг нь тамгалж байгаа.  рүү очиж тамгалж ирээд буулгачих гэж хэлсэн. нь гийнх рүү очиж 2 бяруугаа тамгалж ирээд буулгаж өгчихөөд улаан зүсмийн мухар үнээгээ машин дээр үлдээгээд буцаад давхиад явсан. ... гэгчийн машин дээр улаан зүсмийн мухар үнээ ачаатай байсан. Мөн буулгасан 2 бярууны имийг санахгүй байна. Дух цагаан   эвэртэй, цээж цавь цагаан арын хоёр хөл нь мөн цагаан охин бяруу, нөгөө бяруу нь эвэртэй хар зүсмийн том биетэй охин бяруу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын дундуур ******* сумын 2 дугаар багийн иргэн буюу манай найз “” хочит // нь орой 22 цагийн орчимд 3 тооны үхэр туугаад манайд ирсэн. Тэгээд тухайн үхрүүдийг хойшоо Баяндун сумын иргэн буюу гэх айлд буулгаад өгчих хүнээс авсан үхэр юм гэсэн. Тэгэхээр нь би шөнө явж амжихгүй маргааш буулгаад өгье гэж хэлээд бид хоёр тухайн 3 тооны үхрийг манай хашаанд хашиж хоноод өглөө нь 06 цагийн орчимд тухайн ачаад гийнх рүү явсан. Бид хоёр Цагаан-Овоо сум руу бяруунууд туугаад явж байсан хүмүүс дээр очоод хоёр тооны бярууг нь буулгаад нэг үнээг нь ачаад ******* сумын 2 дугаар багийн нутаг Чулуутын энгэр гэх газарт бэлчээрлэж байсан айлын үхэрт буулгачихаад манайд ирсэн. Би тухайн үхэрнүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40, 44/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь 2022 оны 06 дугаар сарын дундуур манайхаас хүрэн зүсмийн морь унаж явсан. Хаашаа явж байгаа талаараа хэлээгүй. ******* нь манайд ирэх бүртээ хүрэн зүсмийн 9 настай тус морийг унадаг бөгөөд надад урьд өмнө нь үхэр огт авчирч өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42, 88/

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Миний төрсөн ах нь Улаанбаатар хотод ХХК-д барилгын инженерээр ажилладаг. Тус компанийн захирал болох гэх хүн 2022 оны 03 дугаар сараас эхлэн үхэр цуглуулж байсан ба 2022 оны 06 дугаар сард , гэх 2 хүн цагаан өнгийн Леберо маркийн тээврийн хэрэгсэлд 3 үхэр ачиж ирээд 2 бярууг нь ын цуглуулж байсан үхэр рүү нийлүүлсэн. 1 бярууны мөнгө авсан, 1 бяруу нэмж өгөөд мөнгийг нь авна гэж байсан. Би тухайн үхрүүдийг хулгайн үхэр гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авсан 2 бярууны мөнгө нэхэгдээд байхаар нь хүрэн морийг унаад гэрээс нь урагшаа Билэгтийн шанд гэх газар руу очиход 100 орчим үхэр хэвтэж байхаар нь захаас нь 3 тооны үхэр туугаад гэх айл руу очоод найз нь морь зараад оронд нь 3 үхэр аваад ирлээ, намайг рүү хүргээд өгөөч би өгөх ёстой юм гэж хэлээд машинд нь ачаад гэрт очсон. Ингээд 2  бярууг хүлээлгэж өгөөд нэг үнээг нь Чулуутын нуур орчим олон тооны үхэр бэлчиж байхад нь нийлүүлээд орхисон. Эргээд нөгөө үхрээ олоогүй. Би 1 мухар үнээ, 2 тооны бяруу хулгайлсан ба тухайн үхрүүд нь үхрүүд байсан байна лээ. Би тухайн 3 үхрийн 2 үхрийг нь буцаагаад өгсөн. Хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа хүрэн морийг унаад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр үхрээ бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. 2021 оны 11 дүгээр сарын дундуур үхрээ бүртгэхэд миний өөрийн эзэмшлийн 2 соёолон эр үхэр, нэг бяруу зүсээрээ байхгүй байсан. Манай үхэр тухайн үед ******* сумын 2 дугаар багийн нутаг Дөхмийн нуур гэх газрын баруун хойно бэлчээрлэж байсан. Би алдагдсан 3 тооны үхрээ ойр хавиар байгаа байх гэж бодоод хайсан боловч олдоогүй. ...хоёр соёолон эр үхрээ тус бүр 2,500,000 төгрөгөөр, бярууг нь 1,000,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг / хх-ийн 81-82/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын дундуур ******* сумын 2 дугаар багийн иргэн “” буюу гэгч манайд оройн 22 цагийн орчимд морьтой 3 тооны үхэр туугаад  ирсэн.  Надад хэлэхдээ хүнээс авсан үхэр, танай хашаанд хаших гэсэн юм, дүүдээ хашилцаад өгөөч маргааш махална гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид 2 манай малын хашаанд тухайн 3 үхрийг хашсан бөгөөд манай хашаа намхан байсан учир тухайн 3 үхэр хашаанд ороод өөдөөс дайраад хашаанаас гараад 2 эр үхэр нь баруун хойд зүг рүү явчихсан. Үлдсэн 1 бяруу нь манай хашаанаас баруун зүгт 1 км хэртэй газарт байдаг тус багийн иргэн гэдэг айлын хашаа руу орохоор нь бид 2 тухайн бярууг хашаанд нь уяад орхисон. “” тухайн зугтсан 2 эр үхрийг эргүүлэх гээд араас нь хөөцөлдсөн боловч тогтоож чадалгүй эргэж ирсэн. Би д хандан алдсан үхрээ одоо хаанаас олох юм бэ, араас нь сайн яваад олж ирэхгүй юм уу гэхэд зүгээрээ явбал яваг наад 2 үхрийг чинь Баяндун сумын иргэн гэгч хүний үхрээс авсан юм гэж хэлэхэд нь би буруу гарын үхрүүд байна гэж ойлгосон. Тэгээд Г.  нь би одоо гэр рүүгээ явлаа, маргааш ирээд уяж үлдээсэн нэг бярууг авъя гэж хэлээд явсан. Маргааш өглөө нь 08 цагийн орчимд нөгөө уяж үлдээсэн бяруу хашаанаас гарчихсан манай үхэрт нийлээд захад нь байж байсан бөгөөд өдрийн 12 цагийн орчимд г ирэхэд нөгөө үхэр нь байхгүй болчихсон байсан. ...бараан зүсмийн том биетэй эр үхрүүд байсан. Бяруу нь хар хүрэн зүсмийн сарвагар эвэртэй бяруу байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын дундуур найз хүрэн морийг нь унаад орой ******* сумын 2 дугаар баг Дөхмийн нуур гэх газар руу очиход 30 орчим үхэр хэвтэж байсан. Тэгэхээр нь захдуу байсан бидэртэй хүрэн зүсмийн бяруу, соёолон эр үхэр, хүрэн зүсмийн соёолон эр үхэр нийт 3 тооны үхрийг туугаад гэр рүү  23 цагийн орчимд очсон. Би хүнээс авах ёстой 3 тооны үхрээ аваад ирлээ танай хашаанд хашъя гэхэд зөвшөөрсөн. Тэгээд хаших гэтэл өөдөөс дайраад хашаан дээгүүр харайгаад их догшин үхрүүд байхаар нь хашааны хаалгыг онгойлгоод явуулсан. Энэ үед ах үхрүүдээ буцааж авчрахгүй юм уу гэхээр нь хэрэггүй ээ дийлдэхгүй юм байна гэж хэлээд орхисон. Би ахын хашаанд нэг тооны бярууг нь уяж орхиод маргааш өглөө нь ирэхэд хашаагаа эвдээд гараад явсан байсан. Би хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ганцаараа хүрэн морийг унаад явж байсан. Тухайн хүрэн морь адуун дунд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 107/

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үхрээ хурааж бүртгэхэд манай үхэр бүрэн байсан. Ингээд маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үхрээ бүртгэхэд 3 тооны үхэр дутсан байхаар нь ойр орчмын айлын үхрээр хайж 1 өдөр явахад ямар ч сураг гараагүй. ...Баруун талын чих нь тайранхай зүүн талын чих нь бүтэн чихтэй улаан ягаан зүсмийн сувай үнээ, цагаан бөөр алаг зүсмийн сувай үнээ, сартай бидэртэй хүрэн эр бяруу нийт 3 тооны үхэр алдагдсан. Дээрх 2 сувай үнээг нэгийг нь 1,600,000 төгрөгөөр, эр бярууг нь 1,200,000 төгрөгөөр үнэлнэ. ...хулгайд алдсан үхрүүдээс нэг ч үхэр сүрэгтээ ирж нийлээгүй...” гэх мэдүүлэг /xx-ийн 122, 125/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 07 дугаар сарын эхээр өөрийнхөө мотоциклыг зарах зорилгоор 5 хүн суулгаад муушиг тоглуулаад хүний нэг нэг бяруугаар тоглуулсан. Тухайн тоглоомонд ******* сумын 2 дугаар багийн иргэн , , , , хочит нар болох 5 хүн сууж тоглосон бөгөөд надад гаас бусад нь бүгд бяруугаа өгсөн. Би тухайн өдрөөс хойш 7 сарын дараа 2022 оны 01 дүгээр сарын дундуур  гаас бяруугаа авъя гэхэд би чамд Баяндун сумын иргэн үхрээс хулгай хийгээд бярууг чинь аваад өгье, надтай цуг яваад ир гэж хэлэхээр нь би цуг явбал хэрэгт орно явахгүй гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын дундуур манай гэр рүү 3 тооны үхэр тууж ирээд 1 бярууг нь аваад үлд гэж хэлэхээр нь би хулгайн үхэр биш биз дээ гэж асуухад үгүй ээ би хүнээс авлагадаа аваад явж байна гэж хэлээд дух цагаан бидэртэй хар хүрэн бярууг үлдээгээд 2 үхрээ туугаад урд зүгт ахынх руу очно гэж хэлээд явсан. гийн үлдээсэн сартай дух цагаан хүрэн зүсмийн эр бярууг маргааш өглөө нь махлах гээд хашаанаас уяагаар оосорлоод гаргах гэтэл нөгөө бяруу миний өөдөөс дайраад хашаанаас гараад зүүн хойд зүг рүү зугтаагаад явчихсан. Дээрх бярууны эвэрт хар өнгийн мяндсан уяатай байгаа. Би бярууны араас явалгүй явуулчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 128/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэгч нь манайд 23 цагийн орчимд морьтой 2 тооны үхэр туугаад ирсэн бөгөөд надад хэлэхдээ би хүнээс үхэр авсан, танай хашаанд хаших гэсэн юм дүүдээ хашилцаад өгөөч маргааш махална гэж хэлсэн. Би зөвшөөрөөд бид хоёр тухайн хоёр үхрийг манай хашаанд хашсан. Маргааш өглөө босоод надад хандаж хэлэхдээ та дүүдээ энэ хоёр үхрийг махлалцаад өгөөч, миний хүнээс худалдаж авсан үхрүүд юм сумын төвд мал мах авдаг эгчид өгнө. 2-лаа таны машинаар аваачаад өгье гэхэд нь би зөвшөөрөөд бид хоёр өдрийн 10 цагийн орчимд тухайн хоёр үхрийг махалж дуусаад миний машинд нэг үхрийн махыг нь ачаад сумын төв орсон. Нэг үхрийн махыг нь өөр хүнд өгнө гээд жижиглээд тампуунд хийж манайд үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-132/

Шүүгдэгч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын дундуур шиг санагдаж байна яг он сарыг нь мэдэхгүй ******* сумын гэх газарт амьдардаг найз гэрт нь ганцаараа байж байгаад хүнээс өр нэхэгдээд байхаар нь оройхон хүрэн морийг нь унаад зүүн урд зүгт 10 орчим км зайд байрлах Билэгтийн шанд гэх газарт очиход 100 орчим үхэр хэвтэж байхаар нь зүүн хойд захад нь байсан 3 үхрийг тууж авч яваад хашаанд очсон. Ингээд д хүнтэй наймаа хийсэн үхрээ аваад явж байна танайд хашъя гэж гуйхад зөвшөөрөхөөр нь хашаанд нь хашаад унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь босоход бороо их орж байхаар нь машинд 3 үхрээ ачаад гэх хүнд 2 бярууг нь аваачиж өгсөн. Би өмнө мөнгө авсан байсан юм. Ингээд 2 үхрээ өгчхөөд явж байгаад машин шаварт суух гээд байхаар нь Чулуут гэх газарт олон үхэр тааралдахаар нь үлдсэн нэг үхрээ буулгаж үлдээгээд явсан. Хэд хоногийн дараа буулгасан үхрээ хайсан боловч олдоогүй. хоос авсан үхэр бол мухар хүрэн үнээ, хар сарман эрээн бяруу, улаан эрээн бяруу байсан им тамгыг анзаарч хараагүй. Мөн 2021 оны 11 дүгээр сарын дундуур шиг санагдаж байна гэрт байж байгаад мөнгөний хэрэг болоод ухаа морио унаад хойд зүгт байрлах Дөхмийн нуур гэх газарт очиход 10 тооны үхэр тасарсан байдалтай байхаар нь 3 үхрийг тууж буюу ахын хашаанд аваачсан. ах хаанаас юун үхэр авсан юм бэ гэхэд нь нэг унагатай гүүгээ зараад оронд нь аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд 3 үхрээ хаших гэсэн боловч их догшин үхрүүд байсан ба хашуулахгүй дайраад байхаар нь явуулсан. Энэ 3 үхэр нь гийн үхрүүд байсан ба бидэртэй хүрэн шүдлэн, хар хязаалан үхэр, мөөдөө эвэртэй хүрэн улаан хязаалан үхэр байсан им тамгыг нь хараагүй. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө гэрт байж байгаад шөнө айл руу явлаа гэж хэлээд хойд зүгт байрлах Зурагдын нуур гэх газар руу очсон. Намайг очиход 7 тооны үхэр тасарсан байдалтай байхаар нь захдуу байсан 3  үхрийг тууж авч яваад ахын гэрт очоод хүнээс авах ёстой үхрээ аваад явж байна гэж хэлээд 3 үхрээ хашсан. Ингээд маргааш өглөө нь сэрэхэд хар бяруу нь байхгүй хашаа даваад гараад явсан ба үлдсэн ягаан гунж, алаг шүдлэн 2-ыг махлаад ягаан гунжийг Улаанбаатар хот руу эгч рүүгээ явуулаад, алаг шүдлэнг нь гэх хүнд өрөндөө өгөөд үлдэгдэл мөнгийг нь өөрийн дансаар авсан. Би гийн 6 тооны үхэр, 3 тооны үхэр нийт 9 үхэр хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-163/

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08, 77, 118/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ий 10-13/

- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 15-18/

- Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 50-53/

- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 55-58/

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 68-69/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 92-94/

- Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-100/

- Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 110-111/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 135-136/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 141-144/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 146-153/

- Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрч Хаан банкны депозит дансны дэлггүй хуулга /хх-ийн 166-169/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171/

- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 172-181/

- Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 182/

- Шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 183/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгчид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын дундуур Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Дөхмийн нуур гэх газраас хохирогч ******* 3 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлж  3,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч Н., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

Мөн 2022 оны 01 дүгээр сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг Зургадын нуур гэх газраас хохирогч ******* 3 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлж   3,450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б., гэрч , Н., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрч Хаан банкны депозит дансны дэлггүй хуулга зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 2022 оны 06 дугаар сарын 10-наас 13-ны өдрийн хооронд Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Билэгтийн шанд гэх газраас хохирогч 3 тооны үхэр буюу олон тооны малыг бэлчээр дээрээс уналга ашиглаж хулгайлж 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , иргэний нэхэмжлэгч М., гэрч , Х., , Б. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна гэж, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан.

Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  3 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.  

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч од 3 тооны үхэр буюу 3,000,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч М. 1,100,000 төгрөгийн, хохирогч Б.д 6 тооны үхэр буюу нийт 7,200,000 төгрөгийн хохирол тус тус учирсан. Үүнээс хохирогч 2 тооны бярууг зүсээр нь од буцаан /хх-ийн 53/ өгсөн баримт хэрэгт авагдсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* нь хохирогч ******* 6 тооны үхрийн хохирлыг төлөх талаар Б.тай ярилцаж тохирсон гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Б. шүүхийн мэдэгдэх хуудсанд “миний хувьд шүүх хуралд оролцох боломжгүй, өмгөөлөгч Ө.Батболд хуралд оролцоно. *******аас хохирлоо барагдуулж авах хүсэлтэй  байна” гэж, иргэний нэхэмжлэгч М. “шүүх хуралд суухгүй, хохирлоо нэхэмжилж байна” гэж тус тус тэмдэглүүлсэн байхаас гадна хохирогч ******* өмгөөлөгч Ө.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч ******* нь 6 тооны үхрийн хохиролд адуу өгнө гэж яриад байгаа боловч өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсэн зүйл байхгүй байна. Тийм учраас 7,200,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.д олгохоор тогтоолд зааж өгнө үү” гэх тайлбар гаргаж байна.

Иймд шүүгдэгч  *******аас  гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд нийт 9,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч од 1,500,000 төгрөг, хохирогч Б.д 7,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М. 1,100,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга болох 9 настай хүрэн зүсмийн морь нь 900,000 /хх-ийн 15-18/ төгрөгөөр үнэлэгдсэн ба өмч /хх-ийн 42, 65, 107/ болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч *******аас уг морины үнийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгох нь зүйтэй байна. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ыг 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас нийт 9,800,000 төгрөгийг гаргуулж хохирогч од 1,500,000 төгрөг, хохирогч Б.д 7,200,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М. 1,100,000 төгрөгийг тус тус олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналганы үнэ 900,000 /есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай. 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.  

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.НАМУУНТУЯА