Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/130

 

 

 

 

 

 

2023         02          15                                  2023/ШЦТ/130

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Л.Содбаяр,

Шүүгдэгч Б.О /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оад холбогдох эрүүгийн 2311 00000 0016 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хялбаршуулсан журамаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Хунтан овогт Батсүхийн О, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковатерын оператор мэргэжилтэй, “Тод...” ХХК-нд оператор хийдэг, ам бүл 3, эхнэр, охины хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн ...тоотод оршин суудаг, урьд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 1318 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Оад оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ....

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 08-ны шөнө 00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжны 24 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Ог бусадтай хардсаны улмаас маргалдаж, түүнийг үсдэж, нүүр хэсэг рүү нь цохиж, унагааж, өшиглөж, зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь "хуйхан доор зөөлөн эдийн няцрал, чамархай сарвуунд шарх, нүд, шуу, гуяанд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн  2022 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 18 цагийн үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 11 дүгээр гудамжны 24 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Л.Ог бусадтай хардсаны улмаас маргалдаж нүүр хэсэг рүү нь цохиж, өшиглөж, зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед нь зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тус тус үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

 

Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Б.Оаас  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “..Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж өөрчлөлт оруулсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өөхр нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /хх-111/,

Хохирогч Л.Огаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..миний бие Б.Отай 2016 оноос эхлэн танилцаж байсан ба 2021 оны 11 сараас эхлэн Чингэлтэй дүүргийн 9 хороо, дэнжийн 11-24 тоотод хамтран амьдарч эхэлсэн.. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шөнө 00 цаг орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ миний толгой хэсэг рүү цохиж, унагааж байгаад өшиглөсөн, үсдсэн, шкаф мөргүүлж, толгой хагалсан, нүүр хэсэг рүү олон удаа цохисны улмаас уруул сэтэрсэн, баруун талын шанаа хэсэг, зүүн талын хөл болон гар хэсэгт хөндүүртэй байна. Хамтран амьдрах хугацаанд байнга цохиж, зодож, хэл амаар доромжилж, бусадтай харилцахыг хориглож, утас дуудлага мессежийг байнга шалгадаг байсан.. Намайг үсдэж газар унагааж өшиглөж, цохих, эд зүйл авч шидэх гэх мэтээр миний биед халддаг.. Бид хоёр танилцаад 8 жил болж байгаа боловч үүнээс 3 жилийн хугацаанд хамтран амьдарсан. О ер нь маш хартай, хардалтын улмаас хэрүүл маргаан үүсгэдэг байсан ч яг гар хүрч, цохиж зодож байгаагүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр надад гар хүрсэн нь энэ юм..надад одоо гомдол саналтай зүйл байхгүй.. Хамтран амьрагч Б.О “Тод ундарга ХХК” уурхайд ..жолооч хийдэг 14 хоног ажиллаад 14 амардаг..2022 оны 12 сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн хамтран амьдрагч Б.О нь надруу архи ууцан согтуу залгаад хэл амаар доромжпоод хаагуур хэнтэй яваад байган гээд хэл амаар доромжпоод байхаар нь гэртэй очихгүй яармагт байдаг эгчийн хүүхэд Түвшинбаярын гэрт нь очиж хоносон тэгээд өглөө Б.Оын архи гараагүй согтуу надруу залгаад байхаар нь би айлд хаана хэнтэй хоносон юм гэрт байна ирээд аваатах гээд залгаад байхаар нь би айлд байна гээд утсаа авахгүй салгасан. Хамтран амьдрагч Б.О над руу 18 цагөнгөрч байхад 99821255 дугаараас залгаад гэртэй ирсэн бол хэлэхгүй, яасан юм би одоо очиж байна гэхээр нь чи согтуу байвал ирээд хэрэггүй ирвэл цагдаад өгөөд явуулна гээд утсаа салгасан чинь гэрийн хаалга нүдээд эхэлсэн тэгээд хаалга үүд өшиглөөд байхаар өөрийн 89423525 дугаараас 102 залгасан байсан тэгээд хаалга онгойлгосон чинт шууд өөдөөс үсдээд гараа зангидаад миний зүүн нүдрүү цохиод өшиглөсөн цагдаад хандсан дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-8-10, 79/,

Гэрч М.Тгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Хөндлөнгөөс харахад нөхөр О нь байнга утсаар ярьж хаана юу хийж байгаа талаар нь хяналт тавьж ажлыг нь тайван хийлгэхгүй хэцүү байдаг. Манай худалдааны төлөөлөгч нар гадуур дэлгүүрүүдээр явж захиалга авдаг юм гэтэл түүний нөхөр нь үргэлж хамт яваад үйлдэл бүхийг нь хянаж байдаг. Мөн хаяа нүд нь хөхөрчихсөн ирдэг энэ талаар ярилцахаар нөхөр нь зодсон талаар хэлдэг байсан. Мөн бид нар найз нөхдөөрөө хаяа нэг сууж хоол идэхээр эсвэл Ог утсаа авахгүй үед над руу залгаж уруу татлаа, хамт явлаа, гээд элдэв хараалын үгээр хэлж доромжилдог..” гэсэн мэдүүлэг /хх-14/.

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн эмчийн дүгнэлтэд: “...Л.Огийн биед хуйханд доор зөөлөн эдийн няцрал, чамархай сарвуунд шарх, нүд, шуу, гуяанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйл болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.. гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-17-18/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн эмч Ч.Э дүгнэлтэд: “..Л.Огийн биед зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, /хх-83-84/

 

Иргэний нэхэмжлэгч Д.ГанТгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэмт хэргийн улмаас хохирогч Л.О нь нийт 434.000 төгрөгний эмчилгээ хийлгэсэн болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/220 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.. дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Оаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг, /хх-31/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04/220 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-22-23/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 21 минутанд №7872 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хх-59/, Аюулын зэргийн үнэлгээнийн тэмдэглэл /хх-87-88/, шүүгдэгч Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Л.Од учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Л.Ог цохиж, зодож үүний улмаас биед хуйханд доор зөөлөн эдийн няцрал, чамархай сарвуунд шарх, нүд, шуу, гуяанд цус хуралт, зүүн нүдний дотор булан, доод зовхи, зүүн мөрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                       

Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Оад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Оад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г хохирогч Л.Од гэмтлийн яаралтай тусламж үзүүлсний 161.000 төгрөг, ойрын дуудлагын 48.000 төгрөг, амбулаторын үзлэг 15.000 төгрөг,  амбулатороос хийгдэх мэс ажилбар 27.000 төгрөг, амбулаторын үзлэг хийсний 11.000 төгрөг, гэмтлийн яаралтай тусламж 161.000 төгрөг, амбулаторын хяналтын үзлэг 11.000 төгрөг нийт 434.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч дээрх эмчилгээ хийсэнтэй холбогдох нотлох баримт хэрэг авагдаагүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Оаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хохирогч Л.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оад оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар Иргэний нэхэмжлэгч Д.Г нь хохирогчид эмчилгээ үзүүлсний төлбөр 434.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Оаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР