| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 12.5.2.2., |
| Улсын яллагч | М.Бамбадорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч М.Бамбадорж
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Бамбадоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000089 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* барилгын засал чимэглэлийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг дугаар байрны тоотод байрлах гэртээ 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 01-ний орой гэртээ байж байхад чи өөр хүнтэй болсон юм уу гэж чатаар асуухад нь байхгүй гэж хэлэхэд гуйгаад байгаа хүүхэдтэйгээ үерхээч гэж хэлсэн. Учир нь би өмнө нь ******* намайг манай эрэгтэй найз үерхье гэж гуйгаад байгаа гэж хэлж байсан юм. Ингээд фэйсбүүк чатаар намайг блок хийсэн байсан. Тэгэхээр нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өглөө босоод ээж, аавдаа хичээлдээ явлаа гэж хэлээд гэрээсээ гараад ын гэрийг нь мэддэг байсан учир дугаар байрны тоотод очиж хаалгыг нь тогшиход өөрөө хаалгаа тайлсан. Би яагаад намайг блок хийж байгаа юм гэхэд надаас өөр хүн байгаа биз дээ тэр хүнтэйгээ нийл, чи бид хоёр насны зөрүүтэй аав, ээж хоёр чинь зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Тэгээд бид 2 гэрт нь юм яриад сууж байхад надаас чи надад хайртай юу гэж асуухаар нь хайртай гэж хэлэхэд тэгвэл хайртайгаа батал гэж хэлсэн. Ингээд намайг тэврээд үнсээд бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Би эхлээд бэлгийн харьцаанд оръё гэхээр нь үгүй гэж татгалзахад огт хүч хэрэглээгүй зүгээр сууж байсан. Тэгээд надад хайртай юм бол хайртайгаа батал гэхээр нь өөрөө бэлгийн харьцаанд орохоор шийдээд газар зассан байсан орон дээр бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэх залуугийн гэрт нь очиход манай охин тэр 2 хамт байсан. Би , нарыг дагуулаад гэр рүүгээ очиж уулзахад бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд охинтойгоо хоёулаа ярилцахад би гэх залууд их хайртай, цаашдаа үерхмээр байна гэж хэлсэн. Тухайн үед хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлээгүй. Бид 2 хоорондоо ярилцаж тохиролцоод бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай сургуулийн гадаа ирэхээр нь бид 2 уулзаад гадуур зугаалж байгаад би г гэрт нь хүргэж өгөхдөө хоёулаа болъё чи бид 2 насны зөрүүтэй аав, ээж чинь зөвшөөрөхгүй гэж хэлээд явсан. Тэгээд фэйсбүүкээр г блок хийгээд орхисон. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 08 цагийн орчим хичээлдээ явах гээд байж байтал манай гэрт ирээд блокоо гаргачих гэхээр нь гэртээ оруулаад суулгаж байтал намайг үнссэн. Тэгэхээр нь би тэвэрч аваад бид 2 тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. ...хүчээр бэлгийн харьцаанд ороогүй. өөрөө манай гэрт ирээд блокоо гаргачих гэхээр нь би үнсээд бид 2 харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 тоот дүгнэлтэд:
1. ийн биед хүзүүнд цус хуралт бүхий шинэ гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.6. ийн охин хальс хуучин урагдалтай байна, цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
7.8. Э. нь бэлгийн замын халдварт трихомониаз өвчтэй.
9. ийн үтрээний арчдас, наалдцаас эр бэлгийн эс илэрсэн байна гэжээ. /хх-ийн 38-39/
Дорнод аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110 тоот дүгнэлтэд:
1.2. *******ын биед гонорея /заг хүйтэн/, трихомониаз зэрэг бэлгийн замын халдварт өвчин тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн 49/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/
- Гэрч мэдүүлэг /хх-ийн 32-33/
- ийн шинжилгээний хариу, нян судлалын шинжилгээний хариу /хх-ийн 40-42/
- *******ын нян судлалын шинжилгээний хариу /хх-ийн 46-47/
- Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-тйг 52-53/
- ийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 54-55/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/
- Шүүгдэгч *******, насанд хүрээгүй хохирогч Э., түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 74-77/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч *******ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг дугаар байрны тоотод байрлах гэртээ 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч ийн “...Тэгээд бид 2 гэрт нь юм яриад сууж байхад надаас чи надад хайртай юу гэж асуухаар нь хайртай гэж хэлэхэд тэгвэл хайртайгаа батал гэж хэлсэн. Ингээд намайг тэврээд үнсээд бэлгийн харьцаанд орсон. Тухайн үед надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Би эхлээд бэлгийн харьцаанд оръё гэхээр нь үгүй гэж татгалзахад огт хүч хэрэглээгүй зүгээр сууж байсан. Тэгээд надад хайртай юм бол хайртайгаа батал гэхээр нь өөрөө бэлгийн харьцаанд орохоор шийдээд газар зассан байсан орон дээр бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэх залуугийн гэрт нь очиход манай охин тэр 2 хамт байсан. Би , нарыг дагуулаад гэр рүүгээ очиж уулзахад бэлгийн харьцаанд орсон гэж хэлж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд охинтойгоо хоёулаа ярилцахад би гэх залууд их хайртай, цаашдаа үерхмээр байна гэж хэлсэн. Тухайн үед хүчээр бэлгийн харьцаанд орсон гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 99 тоот дүгнэлт, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110 тоот дүгнэлт, шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын шинжилгээний хариу зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ийн бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэндэд хор уршиг учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА