| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0030/И |
| Дугаар | 88 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 88
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Э нь ... улсын дугаартай ... маркийн автомашиныг өөрийн өмчлөлдөө авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү С.А-г эх Д.Э-н асрамжид үлдээж, хариуцагч Б.С-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн хүү С.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Б.С-р сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-н Замын-Үүд сум Сүлд баг 2 өрөө орон сууцыг дундын өмч болохыг тогтоолгож, хүү С.А-д болон өөрийн өмчлөлд үлдээхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар хариуцагч Б.С-с 4,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,790 төгрөгийг, хариуцагч Б.С-н сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.С-с 110,443 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгосугай.
7. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н