Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2019/ДШМ/05

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

 

                                Прокурор Д.Бат-Өлзий/Цахим сүлжээгээр/

                                Өмгөөлөгч  Ц.Хонгорзул

                                   Шүүгдэгч   Д.Б /Цахим сүлжээгээр/                                      

                                Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум  дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн  даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч  Ц.Хонгорзул нарын давж заалдсан гомдлоор Д.Б холбогдох эрүүгийн  1827001410103 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний   өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй  Шархүүхэн  овгийн  Д.Б

Д.Б нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын  4 дүгээр багийн нутаг Гарц гэх газар хатуу хучилттай  асфальтан зам дээр Тоёота Ланд круйзер -80  маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, БНХАУ-ын иргэн Л амь нас хохирсон, иргэн Д.Ч, М.Х нарын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэн Ж.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан  гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум  дахь Сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх, Д.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  тус тус учруулсан, нэг хүний амь нас хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар Д.Б-д  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасан, нэг жилийн хугацаагаар  хорих ял шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Д.Б-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Д.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа тоолохыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр биелүүлэх хэлтэст даалгаж, Д.Б нь хохирогч Д.Ч, М.Х, Ж.П нарт эрүүл мэндэд нь учирсан хохиролд  29500000 төгрөг төлж үлдэх хохирол 15000000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа хохирогч нар Д.Б-с иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн   1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 00-90 ХОҮ улсын дугаартай  Д.О-н эзэмшлийн №01762211 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Д.Бямбадоржид олгож, Д.Б-н №582776 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг  Улаанбаатар хотын Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр биелүүлэх хэлтэст хүргүүлэхийг  шүүгчийн туслах Т.Л-д тус тус даалган,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Д.Б-с 15000000 төгрөг гаргуулж Д.Ч олгон,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн    1.5-д зааснаар  шйитгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг тухайн өдрөөс эхлэн тоолох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүггэр зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч  хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч хариуцагц нар зөвхөн иргэний нэхэмжлэлтэй  холбогдох хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар  шийдвэрлэжээ.

Д.Б, түүний өмгөөлөгч  Ц.Хонгорзул нар гаргасан давж заалдсан гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолд дараах гомдлыг гаргаж байна.

1. Шүүгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, төлбөрийн болон гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ шүүгдэгч, хохирогч нарыг хохирол төлбөрөө тохиролцсон, мөн хохирогч М.Х-д хохирол бүрэн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хэргийн материалаас хараагүй бөгөөд зөвлөлдөх тасалгаанаас гарч ирээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хохирогч  М.Х-д  4000000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул бусдад төлөх төлбөртэй гэж уншаад шүүгдэгчийн  болон хохирогчийн өмгөөлөгч нараар хохирлын талаар дахин тайлбарлуулж  дахин зөвлөлдөхгүйгээр шууд хохирол төлбөр  төлөхөө илэрхийлсэн гэж өөрчлөн уншсан.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 болон 6.7-р зүйлийн 1.2-т заасныг хэрэглэхийг хүсэхэд хохирогч нарын эрүүл мэндийн байдал сайжраагүй, мөн нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хүндрүүлэх нөхцөл байдал үүссэн байна  гэж тайлбарласан. Энэ нь  шүүх хуралдааны дуу,  дүрс бичлэгээр баталгаажсан бөгөөд шийтгэх тогтоолд дурьдагдсан.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь ойлгомжтой цэгцтэй байхыг шаарддаг бөгөөд тус шийтгэх тогтоолын  дурьдсан хэсэгт шүүгдэгчийн цагдан хоригдсон хоноггүй, мөн нэмэгдэл ялыг хаана хэрхэн  гүйцэтгэхийг тус бүр  2 удаа давтан бичсэн байна.

4. Шийтгэх тогтоолын 7-р  заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хохирол төлөхөө илэрхийлсэн байхад Иргэний хуулийн 497.1, 499.1, 505.1-т зааснаар хохирлоо төлөхөө илэрхийлсэн гэж хууль буруу хэрэглэсэн.

5. Шийтгэх тогтоолд гэмт хэргийн нөхцөл байдалд тохируулан, мөн хохирлоо төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээсэн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, зэргийг харгалзан ял оногдуулсан гэжээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй юм.

Иймд хууль буруу хэрэглэсэн, хорих ял оногдуулсан үндэслэл нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан шинжийг агуулаагүй мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлийн 2-т заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг нь хүндрүүлэх нөхцлөө өөртөө агуулсан байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...

Д.Б би 2018 оны 08 сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р багийн нутаг зүйлийн Гарц гэх газар Улаанбаатар хотын чиглэлд төв замаар 80 км/цагийн хурдтай явж байхад Ланд круйзер 100 маркын машин урдаас хурдтай ирж байсан. Би өөрийн жолоодож явсан Ланд круйзер 80 тээврийн хэрэгслийн хурдыг хасахаар тоормос гишгэхэд жолоодлого алдагдан  эсрэг урсгал руу орж  Ланд круйзер 100 маркын машинтай мөргөлдсөн. Тухайн үед эсрэг урсгалаас гарах гэж  маш их хичээсэн боловч миний жолоодож явсан  тээврийн хэрэгслийн жолооны механизм залагдахгүй осол гаргасан юм. Мөн шинжээчийн дүгнэлтээр тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд жолооны механизм, тоормосны механизм гэмтэлтэй байсан байна. Тоормосны махенизмын гэмтэл нь тээврийн хэрэгслийг эсрэг урсгал руу ороход нөлөөлж осол гарсан байх үндэслэлтэй гэж гарсан. Д.Б миний бие энэ хэрэг явдалд маш их харамсаж явдаг. Осол гарсны дараа  эмнэлгийн тусламж, цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдсэн. Хэрэг учирлын хохирлыг төлсөн, хэргийн шинж байдлыг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  дүгнэлт хийн оногдуулсан нэг жилийн хорих ялыг өөрчилж оронд нь захиргааны арга хэмжээ эсвэл тэнсэн харгалзах ялаар өөрчилж өгнө үү...гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзий гаргасан тайлбартаа:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Ц.Хонгорзулын гаргасан гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч танилцлаа.

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдриин 10 цаг 30
минутын орчимд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг
Гарц гэх газарт асфальтан замд Тоёото Ландкруйзер-
80 маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны
хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8,2 дахь
заалтуудыг   зөрчсөний улмаас зам  тээврийн   осол   гарган  иргэн хохирогч Д.Ч, М.Х  нарын  эрүүл  мэндэд  хүндэвтэр,  хүнд  хохирол,  хохирогч  Ж.П  эрүүл мэндэд  хүндэвтэр  хохирол  тус тус учруулж, БНХАУ-ын иргэн Л амь насыг хохироосон   гэмт хэргийг  үйлдсэн  болох  нь  мөрдөн  байцаалтын  явцад  хуульд  заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Замын  цагдаагийн  ахлах  зохицуулагч,  цагдаагийн  хошууч  Ц.Алтан-Эрдэний 2018.08.08-ны өдөр үйлдсэн ослын дүгнэлт, бүдүүвч зураглал, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Ч, Ж.П, М.Х нарын эмнэлэгт хүргэгдсэн яаралтай тусламжийн хуудас эмчилгээний хуудсууд,  Гэмтэл  согог  судлалын  үндэсний  төвийн  10320,  10321,  10115  дугаартай өвчний түүхүүд,  хохирогч  Д.Ч-н  эзэмшлийн  Тоёото  ландкруйзер 100 маркын  тээврийн  хэрэгслийн  эвдрэл  гэмтэлд   25475000  төгрөгийн  хохирол  учирсныг нотолсон  Итгэлт  Эстимэйт  ХХК-ий  үнэлгээ,  Шүүхийн  шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн шинжээч эмч М.Э-н 2018 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн  9952, 9953 9954 тоот дүгнэлтүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн  103 тоот дүгнэлт, Замын цагдаагийн зохицуулагч. цагдаагийн ахмад Б.А-н гаргасан дүгнэлт, ШШҮХ-ийн шинжээч С.Мөнхдалайгийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5659 , 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5521 дугаартай дүгнэлтүүд, Талийгаач Л нас барсныг нотолсон 0000217766 Дугаарын гэрчилгээ, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ч, хохирогч М.Х, хохирогч Ж.П, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ли овогт Л орчуулагч-хэлмэрч Ч.А-н хамт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ч.Д, гэрч Ч.Т нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Б-г гэм буруутай эсэхийг тогтоох анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4 дүгээр багийн нутаг “Гарц" гэх газарт асфальтан замд Тоёото Ландкруйзер-80 маркын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 8.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Д.Ч, хохирогч М.Х нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол, хохирогч Ж.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулж, БНХАУ-ын иргэн Л амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай тогтоогддог.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан мөнгөн хохирлын зохих хэсгийг төлж барагдуулсан, үлдсэн 15.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн ч гэсэн шүүгдэгч Д.Бийн дээрх үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, 1 хүний амь нас хохирсон тул энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилах боломжгүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцэж байна гэж үзэж байна. Мөн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны явцад хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл байдал гараагүй болохыг дурьдаж байна.

Иймд шүүгдэгч Д.Б-н өмгөөлөгч Ц.Хонгорзулын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.Б нь 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 10 цаг 30 минутын орчим  Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын  4 дүгээр багийн нутаг Гарц гэх газар хатуу хучилттай  асфальтан зам дээр Ланд круйзер-80 маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 8.2 дахь заалт, “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно..” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, БНХАУ-ын иргэн Лиграв Ли Жианы амь нас хохирсон, иргэн Д.Ч, М.Х нарын эрүүл мэндэд хүнд, иргэн Ж.Пүрэвжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Энэ үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, өөрөөр хэлбэл нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэх зүйлгүй, Д.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд цугларсан байна.

 Тус үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ч /1-р хх-ийн 176-180х/, Ж.П/1-р хх-ийн 187-189х/, М.Х /1-р хх-ийн 183-186-5х/, хохирогч Л-н хууль ёсны төлөөлөгч Л /1-р хх-ийн 194-197х/ нарын мэдүүлгүүд,

Насанд хүрээгүй гэрч Ч.Д /1-р хх-ийн 191-192х/, гэрч Ч.Т /1-р хх-ийн 212-213х/, Д.О /1-р хх-ийн 219х/ иргэний нэхэмжлэгч Д.Б нарын мэдүүлгүүд

“...Талийгаач Л нь Авто ослын хавсарсан гэмтлийн улмаас зүрхний баруун хана урагдан цээж, хэвлийн хөндийд хурц цус алдаж нас баржээ" гэсэн Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 103 тоот дүгнэлт /2-р хх-ийн 17-19х/,

“...Д.Ч-н биед хэвлий, цээжний битүү гэмтэл, дэлүүний урагдал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн 9,10,11-р хавирганы хугарал гэмтэл учирч уг гэмтлийн улмаас дэлүүг авах мэс засал хийлгэжээ ... Дээрх гэмтлүүдээс дэлүүний урагдал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул мөн журмын 2 3 1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... “ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын 2018 оны 08 дугаар сарын 24 өдрийн 9953 тоот дүгнэлт /1-р хх-ийн 227х/,

Мөн шинжээч эмч М.Энхбаярын “...Ж.П-н биед зүүн атгаал чөмөгний далд зөрүүтэй хугарал, тархины доргилт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэсэн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9952 тоот дүгнэлт/1-р хх-ийн 235х/,

шинжээч эмч М.Энхбаярын “...М.Хы биед зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн хоншоорын урд болон гадна талын ханын цөмөрсөн хугарал, зүүн хацрын далд хугарал, зүүн эгэмний зөрүүтэй далд хугарал, сээрний 4-12-р, бүсэлхий 1-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 1-4-р нугалмын баруун хажуугийн сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн атгаал чөмөгний далд зөрөөтэй хугарал, тархины доргилт, хуйхны няцарч хууларсан шарх, зүүн нүдний зовхины цус хуралт зэрэг гэмтлүүд учирсан нь тогтоогдлоо ...Дээрх гэмтлүүдээс зүүн зулай ясны шугаман хугарал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул мөн журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэсэн  2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 9954 тоот дүгнэлт/1-р хх-ийн 243х/,

“... Шинжилгээнд ирүүлсэн Land Cruiser-100 маркын автомашины явах эд анги, жолооны механизм гэмтэлтэй байна...Дээрх гэмтлүүд нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй” гэсэн шинжээч С.Мөнхдалайгийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5521 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн75-76х/,

Мөн шинжээч С.Мөнхдалайгийн “... Шинжилгээнд ирүүлсэн Land Cruiser-80 маркын автомашины явах эд анги, жолооны механизм, тоормосны механизм гэмтэлтэй байна. Тоормосны механизмын гэмтэл нь ослын өмнө үүссэн байх үндэслэлтэй байна ...Тоормосны механизмын гэмтэл нь осолд нөлөөлсөн байж болно ...Тоормосны механизмын бүрэн бус байдал болон тээврийн хэрэгслийн эсрэг урсгал        руу орсон нь зам тээврийн осол хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй” гэсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны
өдрийн 5659 дугаартай дүгнэлт/2-р хх-ийн 92-94х/,

“... 1. Ланд круйзер маркийн  автомашины жолооч Д.Б нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 85-15 УНЦ улсын дугаартай  Ландкруйзер-100  маркын автомашины жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх нь хэрэгт авагдсан материалуудаас тогтоогдохгүй байна.

2. Ланд круйзер маркын автомашины жолооч Д.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.7А, 8.2 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог  замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээч замын цагдаагийн зохицуулагч ахмад Б.Алтансүхийн 09 тоот дүгнэлт/2-р хх-ийн 64-65х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын акт, бүдүүвч зураглал, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлтүүд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон байна.

Иймд анхан шатны шүүхээс  Д.Б-г  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1,5, 8.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, нэг хүний амь нас хохироосон, 2 хүнд хүнд, нэг хүнд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хэргийг зөв зүйлчилж, Д.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

                                                                                           

Хууль тогтоогчоос тухайн төрлийн хэрэгт гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо  нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор заасан бөгөөд Д.Б нь болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоос 29500000 төгрөг төлж, үлдэх хохирол болох 15000000 төгрөгийг хохирогч нарт төлөхөө илэрхийлсэн, хохирогч нар гомдолгүй, анхан шатны шүүхээс Д.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэхийг хүссэн, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Д.Б-д хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасан, тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох 15000000 төгрөгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Д.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо эрүүгийн хуульд байхгүй үг хэрэглэн гэм буруутайд тооцсон, Иргэний хуулийн зүйл заалт хэрэглэн хохирлыг гаргуулахдаа утга найруулгын алдаа гаргасан зэргийг зөвтгөх нь зүйтэй байна.

 

Д.Б нь анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх өдрийг хүртэл буюу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 47 хоног цагдан хоригдсоныг дурьдсан болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/09 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “хоёр хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан, нэг” гэснийг

7 дахь заалтаас “шүүгдэгч Д.Б нь 15000000 төгрөгийг төлөхөө  илэрхийлсэн тул” гэснийг

3, 8 дахь заалтуудыг бүхэлд нь тус тус хасч,

2 дахь заалтыг  бүхэлд нь  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  /гурван / жилийн хугацаагаар хасч,   2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авахыг үүрэг болгосугай” гэж,

4 дэх заалтын “хорих ял эдэлж дууссаны дараа” гэснийг “шийтгэх тогтоол гарсан үеэс” гэж тус тус өөрчлөн, өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалыг 3 гэж, 5 заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж, 9 заалтыг 7 гэж, 10 дахь заалтыг 8 гэж дугаарласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Д.Б нь 47 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

5. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.