Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000429 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг Төхөмийн говь гэх газарт 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогч *******той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн маркийн улсын дугаартай тээрийн хэрэгслийн баруун хойд талын гэрэл рүү мод шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэр бүл 2021 оны 12 дугаар сард Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг Төхөмийн говь гэх газарт гэх айлын хажууд өвөлжиж 2022 оны 05 дугаар сард нүүсэн. Нүүхдээ өвлийн хэрэглэж байсан 40-50 боодол өвсийг тэндээ орхиод явсан юм. Тэгээд өнөөдөр хөдөөнөөс үлдээсэн юмнуудаа зөөгөөд хамгийн сүүлд үлдээсэн өвсөө авах гэтэл танай өвс гэсэн юм байхгүй, газарт унаад дуусчихсан. Харин наад өвснийхөө хогийг цэвэрлээд яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай өвс байхгүй юм бол би цэвэрлэх шаардлага байхгүй, өвөл явахдаа цэвэрлээд явсан гэж хэлэхэд чамайг тэнэг гээд байсан үнэн юм байна л даа гээд намайг элдвээр хэлж байгаад миний маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн ар талын гэрэл рүү мод шидээд хагалчихсан. Мөн мод шидсэн газрынх нь хажууд хэсэг газар хонхойсон байсан. Тэгэхээр нь би уурлаад ын нүүр рүү гараараа нэг удаа цохитол зөрүүлээд миний нүүр рүү маш хүчтэй цохисон. Тэгээд яаж байгаа юм бэ, энийгээ төлүүлнэ гэхэд гартаа лоом барьчихсан машиныг чинь эвдэлнэ, чамайг ална гээд гүйгээд ирэхээр нь надтай хамт явж байсан , гэх ах, эгч хоёр ыг болиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/

Гэрч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хамаатны дүү эхнэр бид хоёрыг Баянтүмэн сум руу хуучин өвөлжөө рүүгээ дагуулж яваад юм зөөгөөд өгөөч гэж гуйсан юм. Ингээд өдөр 13 цаг болж байхад очоод ойр зуурынх нь юмыг зөөгөөд хашаан дээр байгаа өвс зөөнө гэсэн боловч өвс нь байхгүй тарчихсан цэвэрлэгээ хийх талаар гэдэг хүнтэй маргалдаад байсан. ... гэдэг хүн нь гийн маркийн тээврийн хэрэгсэл рүү мод шидчихсэн. Тэгэхээр нь би өөрийн портер маркийн тээврийн хэрэгслээс эхнэр гийн хамт буугаад болиулсан. Намайг машин дотор сууж байхад нь 40-50 см урт зузаан мод шидсэн. Машинаас буугаад харахад жолооч талын арын гэрэл нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ын гэрийн гадаа очоод эд зүйлийг нь портер маркийн тээврийн хэрэгсэлдээ ачаад түүний дараа хашааны хойно байсан өвсөө ачна гэхэд хашааны хойно нь хүү болон дүү хамт хашаагаа янзалж байхдаа танай өвс гэж байхгүй, нураад үхэр идсэн гэж хэлээд тэр 2 бага зэрэг маргалдаж сүүлдээ тэр хоёрын маргаан ширүүсч ******* нь уурандаа ойролцоогоор 50 см урттай мод гартаа бариад *******гийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү шидсэн.  ...энэ үед уурлаад ын өөдөөс чи машины гэрэл хагалчихлаа гээд дахин маргалдсан. Сүүлдээ хэрүүл маргаан нь хурцдаад *******ын хувьд төмөр лоом гартаа бариад машиныг чинь эвдээд өгье гээд дайраад байхаар нь би болон машинд сууж байсан нөхөр Г. бууж ирээд тэр хоёрыг хорьж салгасан. Миний хувьд *******ыг уурлаад *******той хэрэлдэж маргалдах үед нь яг хажууд нь гадаа байсан, манай нөхөр нь машин дотор сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 117/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төвөөс хүргэн ах ******* хүүхдийн хамт ирээд бид гурав хашаа янзалж байхад ******* өөрийнхөө маркийн дугаартай тээврийн хэрэгсэлтэй, мөн цагаан өнгийн портер машинтай настай ах, эгчийн хамт ирсэн. ...Тэгээд ******* нь үлдээсэн өвсөө авна гээд хүргэн ах *******тай маргаж муудсан. Би хашаа янзалж байгаад гэр рүү орж ороодог тамхи ороогоод гарч ирэхэд гэрийн хойно ах гартаа төмөр лоом бариад машиныг чинь цохино шүү гээд *******той хэрэлдээд хажууд нь *******той хамт ирсэн ах, эгч хоёр хориод зогсож байсан бөгөөд миний хувьд мөн адил боль боль гээд салгахад нь машины гэрэл хагалчихлаа гээд байсан. Гэхдээ би ахыг түүний машины гэрлийг хагалсан эсэхийг хараагүй учраас мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-120/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...тухайн хэрэг болсон өдөр би уурандаа бэр дүү *******гийн тээврийн хэрэгсэл рүү мод шидэж баруун хойд талын их гэрэл болон хажуу талын крилоныг хонхойлгосон бөгөөд сүүлд гэрлийнх нь хагархай хэсгийг цагдаагийн алба хаагч олсон байсан. Түүнээс хойш сайн бодоод байсан чинь миний шидсэн мод *******гийн машины гэрлийг хагалсан юм байна. Ер нь би уурлаж бухимдсандаа бэр дүү *******гийн машины гэрэл болон крилоныг хонхойлгосон. Би уг тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан өөрийн буруугаа сайн ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 141-142/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 705 тоот дүгнэлтэд:

1.2.3.4. *******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /хх-ийн 30-31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот дүгнэлтэд:

            1. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураан авсан 3x3 хэмжээтэй шилний хэлтэрхий нь маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч тал буюу баруун хойд талын арын хагарсан гэрэлтэй тохирч байна. Тус хагарсан хэсэг нь тус тээврийн хэрэгслийн хагарсан гэрэлтэй нийлж нэг бүхлийг үүсгэж байна.

            2. Харьцуулах загвар байхгүй тул тогтоох боломжгүй гэжээ. /хх-ийн 124-125/

 Тэнцвэр эстимэйт ХХК-ний үнэлгээний шинжээч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн X-0021  дугаартай “...*******гийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 600,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх  үнэлгээ. /хх-ийн 135-137/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Вендо ХХК-ний бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 19/

- Вендо ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/

- Шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-52/

- Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-54 102-103/

- Эд зүйл /баримт, бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл, хавсралтууд /хх-ийн 55-60/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 100-101/

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 104-108/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 109-113/

- тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 133-134/

- Шүүгдэгч *******, хохирогч ******* нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 146-147/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан бөгөөд ******* нь бүрэн дунд боловсролтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар *******ыг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг Төхөмийн говь гэх газарт хохирогч *******той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эзэмшлийн маркийн улсын дугаартай тээрийн хэрэгслийн баруун хойд талын гэрэл рүү мод шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 600,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч *******, гэрч Г., Д., нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 тоот дүгнэлт, Тэнцвэр эстимэйт ХХК-ны үнэлгээний шинжээч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн X-0021 дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай  мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч, прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ялын санал, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эд хөрөнгөд 600,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, хохирол төлбөрөөс 300,000 төгрөг авсан. Хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд шаардлагатай 82,000 төгрөгийг би төлсөн. Тийм учраас хохирлын үлдэгдэл болох 300,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 82,000 төгрөг нийт 382,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэж тэмдэглүүлсэн байна. Шүүгдэгч нь хохирогчид учруулсан 600,000 төгрөгний хохирлоос 300,000 төгрөг төлсөн нь шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтаар тогтоогдож байна.

Хохирогч ******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “хөрөнгийн үнэлгээний зардал 82,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн боловч хэрэгт авагдсан баримтаар Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангийн зардлын 42,000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 19/  авагдсан байна. Иймд шүүгдэгч *******аас хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулахад хохирогчийн төлсөн 42,000 төгрөг, хохирлын үлдэгдэл 300,000 төгрөг нийт 342,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна. Хохирогч ******* нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3x3 хэмжээтэй шилний хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус ус зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 300,000 төгрөг, хохирогчийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан төлбөрт төлсөн 42,000 төгрөг нийт 342,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

5. Хохирогч ******* нь өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3x3 хэмжээтэй шилний хэлтэрхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.НАМУУНТУЯА