| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0263/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/86 |
| Огноо | 2023-01-25 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | П.Очгэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Н.Баярмаа, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн /б/ танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
улсын яллагч С.Очгэрэл, /томилолтоор/,
Иргэдийн төлөөлөгч Н.О,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Э,
Гэрч М.Г, Ж.Ө, Ю.Т, Л.Т,
Шүүгдэгч Ц.Ү, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Үад холбогдох эрүүгийн 2111 00000 1407 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.Ү, 1985 оны 04 сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 7 дугаар гудамж .. хаягтай, урьд: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/ 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/641 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, нийт 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай...
Шүүх хуралдаанаар доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Ц.Үаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Би 2021 оны 12 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн ...тоотод Х гэх айлд очсон. Эхнэртээ хүүхдээ хичээлээс нь авч ирье гээд гэрээсээ гарсан. Тэгээд Г гэх танилтайгаа таараад зурагтаа ломбардад тавьж 1 шил архи ууя гэхээр нь тэгье гээд 0,5 литрийн архи өглөө 09 цагт уусан. Тэрнээс хойш архи уухгүй тэр айлдаа өнжсөн. Орой 16-17 цагийн орчимд Х гэх айлд очиход Б С хоёр байсан. Тэр 2 нэлээн шарталттай үхлээ гээд байхаар нь би яваад 1 шил архи аваад ирье гээд утсаа таньдаг дэлгүүртээ тавиад 0,5л болон 0,75 литрийн архи авч ирээд 0,75 литрийн архийг нь бид 3 хувааж уусан. Архи ууж байх явцдаа Ст найз нөхөд байж яаж байгаа юм бэ, нэгнийхээ гэр бүлийн хувийн асуудалд оролцоод, тэрнээс чинь болж найз нь эхнэрээсээ салах дөхлөө гэхэд би тэгээгүй гээд босож ирсэн. Бид 2 заамдалцсан, сүртэй зодолдсон зүйл байхгүй. Б гарч ороод, архи нэг татаад яваад байсан. Бид 2 барьцалдсан. Сүртэй зодолдоогүй, шалбархай үүсээгүй байсан. Бид 2 маргалдаад болъё та 2 наад архиа өөрсдөө уу гээд 0.5 литрийн архиа ундаатай аваад, Г гэх айлд очтол Х, Б, М, Т нар байсан. Г эгч өөрөө гэртээ байгаагүй. Тэгээд бид 5 архиа уугаад, би халамцуу хэт согтоогүй байж байсан. Би орой 18 цагийн үед Гын гэрт нь очоод архиа уугаад 20 цагийн үед явах гээд байж байсан. Т бид 2 муудалцсан нь үнэн. Намайг явах гэж байхад Б, талийгаач 2 цуг орж ирсэн. Хамар амнаас нь цус гарсан зүйл байгаагүй, уруул нь шалбархайтай байсан. Тэр 2-той яршиг даа гэж бодоод би орж ирэхээр нь зөрж гараад, 7 буудал руу алхаж харьсан. Би 21 цагийн үед гэртээ орсон. Тэрнээс хойш гэрээсээ гараагүй. Маргааш нь буюу 2021 оны 12 сарын 11-ний өдөр гэртээ охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх гээд байж байсан. Тэгтэл Б цагдаа дуудаад намайг цагдаа руу авч явсан. Тэрнээс хойш мэдэхгүй байна..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Ц.Үаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Сг талийгаач болсон гэдэгт итгэхгүй байна, манай эхнэрт хов зөөлөө гэж хоорондоо жаахан маргасан, уг нь шальтай маргаан биш тэгэж байгаад намайг эхлээд миний зүүн гарын бугалга руу өшиглөсөн, миний уруул гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь би баруун гараараа тэрний нүүр рүү 3-4 удаа цохисон, миний цохилтоос үхнэ гэж байхгүй, С архи байнга уудаг, ер нь алгасахгүй уудаг, би маш муутай, тэрнээсээ болоод нас барсан гэж бодож байна. Би хүний аминд хүрэхээр хүчтэй чанга цохиогүй, намайг бодвол өндөр том хүчтэй залуу шүү дээ. ..” гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би хүүгээ 2021 оны 12 сарын 15-ны өдөр хүнээс өнгөрсөн гэдгийг сонссон. Би эхлээд хорооны цагдаа дээр очоод нас барсан гэдгийг мэдсэн. Би миний хүүхдийн найз гэдгээр Үыг танина, хамт ажил хийж, мөнгө төгрөг аргалаад өг гэхээр нь өгч, машинаар дуртай газар нь хүргэж байсан. Энэ 2 хамт ажил хийж байсан болохоор өчнөөн тус хүргэе гэж бодож байсан. Би сэтгэл санаагаар зовж байна, хэрэг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсэж байна. 18.000.000 төгрөг нэхэмжилж байна..” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Талийгаач хүү маань 1989 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд миний том хүү болж төрсөн, багадаа сумынхаа сургууль цэцэрлэгт сурсан, Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн авто засвар жолооны ангид байхдаа хөлөө гэмтээгээд сургуулиа төгсөөгүй, дараа нь гар утасны сургалтад суугаад гар утас засдаг болсон. 2010 онд П.Стэй анх танилцаж гэр бүл болсон. Д.С нэг хүүхэдтэй. Хүү маань эхнэрээ Солонгос явснаас хойш янз янзын хүмүүстэй архи уух болсон. ..Хүү маань миний мэдэхийн Чингэлтэйд Ү, Б гэдэг хүмүүстэй нийлж архи уудаг, эмгэн Х гэдгийн хашаа байшинд амьдардаг байсан. Ер нь үхэхээс наахнуур өчнөөн юм болсон доо, архинаас маш их хамааралтай болсон, аргаа бараад архины эмчилгээнд явуулсан. Уг нь ямар ч ажилд мундаг сайн хийнэ, хүнд гологдохгүй ажилладаг, ажилдаа дайчин зан чанартай.
Үад миний мэдэхийн 2-3 удаа зодуулж байсан. Уг нь Ү миний хүүгийн найз нь юм байгаан шүү дээ. Гэтэл найзынхаа гарт амиа алдах гэж, миний хүүгийн амийг авах гэж дээ, зодуулчхаад байхад нь найз нөхдүүд архинаас болоод “ийм юм байх” гээд анхны удаа зүгээр өнгөрсөн, дахиад зодсон гэхээр нь “цагдаа шүүхэд өгье” гэхээр хүү маань ээж “хүний мууг үзэх дэмий ш дээ, найз нөхөд ингэхийг алийг тэр гэхэв дээ” гэдэг байсан. ..Хоёулаа нийлчхээд хоорондоо зодолдоод байдаг нь тийм учиртай байж магадгүй. Эд хөрөнгийн мөргөөн байхгүй, харин Ү “эгчээ ядарч байна, зүдэрч байна, унаа машины мөнгө өгөөч, тамхи тарианы мөнгө өгөөч” гээд зөндөө л авдаг байсан. Энэ мөнгөнүүдийг буцааж огт аваагүй. Ү миний хүүг алчхаад надад хэлэхгүй яаж нууж чаддаг байна аа. Мөнгөн дүнгээ мэдэхгүй, энэ мөнгийг нэхэмжлэхгүй. Эх хүний хувьд маш их гомдолтой байна..” гэсэн мэдүүлэг/ 1хх-35/,
Гэрч Д.Сэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Талийгаач нөхөртэйгөө 2009 онд танилцаж хамтран амьдарсан. Миний том хүү талийгаачийн хүүхэд нь биш юм, гэхдээ хүний хүүхэд гэж ерөөсөө ад үздэггүй, төрсөн эцгээс нь дутахааргүй аавын хайраар өсгөсөн. Бид хоёр дундаасаа 2011 онд нэг охин төрүүлсэн. Хувь хүн талаасаа хүнд итгэмтгий, зөөлөн, найзархаг, ажил төрөлд маш сайн, огцом ууртай, хүн өөрт нь эвгүй үг хэлбэл дүрс хийсэн ууртай боловч уур нь тэр дороо гарчихдаг, дараа нь юм бодоод яваад байхгүй, хүнд өөнтөгчийн үг хэлдэг, надтай амьдарч байхдаа өөрөө 8 насаар эгч хүүхэнтэй орооцолдож явалдаж байгаад надад баригдаж байсан тохиолдолд байгаа, тухайн үедээ бөөн юм болоод гайгүй өнгөрсөн. Би 2014 оноос эхлээд Солонгос руу ажил хийхээр явж байсан, түүнээс хойш 3 дахь удаагаа яваад 2021 оны 05 дугаар сарын сүүлээр гэртээ ирсэн. Талийгаачийг архинаас гаргах гэж спраль тавиулж үзсэн, ээжтэй нийлж байгаад албадан эмчилгээнд явуулж байсан. Архи уухаараа Чингэлтэйд найз Ү, гээд тэр хавийн хүмүүстэй нийлээд архи уучихдаг, архины хамааралтай болсон. Ар өврөөс яаж ч хөөцөлдөөд архинаас гаргаж нийлж архи уудаг хүмүүсээс нь салгаж чадаагүй. Би талийгаачтай дахиж нийлэх гэж үзээд ерөөсөө болоогүй учраас 2017 оны 11 дүгээр сараас эхлээд тус тусдаа амьдарсан. Талийгаач бид хоёр албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй. Стай үр хүүхдээ бодоод хүн шиг сайхан амьдаръя гэхээр архи уугаад л алга болчихдог байсан. Ү, талийгаач хоёр сайн найз л гээд яриад байдаг, миний нүдэнд Ү нүдэнд хүйтэн хөндий харагддаг байсан болохоор түүнтэй нийлүүлэх их дургүй байсан, архичин, дээрээс нь муу санаатай, би “наад Үүрээ чинь найз биш шүү, найз юм бол яахаараа дандаа нийлж архи уудаг юм” гэж ч хэд хэдэн удаа хэлж байсан. Өр авлага, өс хонзонгийн талаар надад ерөөсөө тийм юм ярьж байгаагүй. Намайг 2019 онд Солонгост байхад тэр хоёр хүүхнээс болоод маргасан, зодолдсон гэдгийг сонсож байсан. С надад хандаж Үад зодуулж цохиулсан гэж хэлж байгаагүй. Угаасаа би Үад дургүй учраас түүнийг муулдаггүй, дандаа сайн найз гэдэг байсан даа..” гэсэн мэдүүлэг /1хх-37/,
Гэрч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “..Би Энхболдын Стай 3 жилийн өмнө танилцаж байсан түүнээс хойш байнгын холбоотой байгаа. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 80-939 тоотод Хаа гэх өвөөгийнд С, Б бид 4 хамт амьдарч байсан. 2021 оны 12 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 80-939 тоотод намайг 13 цагийн үед сэрхэд талийгаач С аль хэдийн сэрчихсэн архи нь гарсан талийгаач С “зүрх дэлсээд байна, “Валидол” гэдэг эм хэлэн доороо тавиад гарч 100 грамм олж уумаар байна” гээд гарч ороод талийгаач бид хоёр Г гэдэг эгчийн архи уухаар очиход тэнд Хаа, Б, Г эгч тэд нар байсан. Г эгчийнхээс буцаад бид хоёр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн ...тоотод ирээд талийгаач С “гурил зуураад хоол хийгээд идчихье” гээд бид хоёр юм яриад сууж байтал Ү гаднаас ороод ирсэн. Тэгээд Ү “нэг юм аваад ирье” гээд буцаад гараад 16 цагийн орчим дэлгүүр ороод нэг шил “Хараа” гэх нэртэй 0.75 л савлагаатай архи авч ирсэн тэр архинаас нь би 3 хувааж уучхаад би гарч бие зассан, бас хашааны хог цэвэрлэхээр гарсан.
Талийгаач С, Ү хоёр архиа уугаад үлдсэн намайг хашааны хог цэвэрлээд хогийн цэг рүү хогоо аваачиж хаячхаад 17 цагийн орчим орж ирэхэд талийгаач Сын дээр Ү дээр нь гараад суучихсан цээж нүцгэн гараараа талийгаачийн нүүр лүү нь цохиж байсан би очоод Үын араас очоод мөрөн дээрээс нь татаж хойшоо болгоод Ү, талийгаач хоёрыг буйдан дээр суулгахад талийгаачийн уруул нь хавдаад уруул, хамраас нь цус гарсан, би голд нь суугаад “болио Үаа адилхан цугтаа энд амьдардаг байсан байж юундаа ингэдэг юм” гэтэл Ү “..авгай хүүхний асуудал ярьж байна, би авгайгаасаа бараг салах шахсан. С манай авгайд худлаа шааж, хов зөөсөн байна лээ” гэж хэлсэн. Тэгээд Ү хувцсаа өмсөөд гараад яваад өгсөн нөгөө архинаас нь жоохон үлдсэн байсан талийгаач бид хоёр тэгээд унтаад өгсөн.
2021 оны 12 дугаар сарын 11-нд цагийг мэдэхгүй байна, үдийн л үед байх сэрхэд талийгаач сэрчихсэн нөгөө үлдсэн юмаа уучихсан “зүрх дэлсээд байна” гээд алхаж байсан, би сэрээд Ө гэх хүн согтуу орж ирээд “намайг 64 дүгээр дэлгүүр хүргэж өг“ гэхээр нь хүргэж өгөхөөр гарсан. ..ахыг хүргэж өгчхөөд буцаад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 80-939 тоотод 18 цагийн орчим ирэхэд цагдаа нар ирчихсэн, би талийгчийг нас барсныг мэдээгүй, намайг ирээгүй байхад Б, Г эгч ирээд талийгаачийг мэдээд дэлгүүрийн утсаар цагдаа дуудсан юм билээ. Талийгаач надтай хамт байх хугацаандаа Үаас өөр хүнтэй маргалдаж зодолдоогүй. Би талийгаачтай хамт амьдраад нэг сар гаруй амьдарч байна. Биед нь ил харагдах шарх байгаагүй, харин Үтай зодолдсоны дараа талийгаачийн хоёр нүд нь хөхөрч, уруул нь хавдаад том болчихсон, хамар нь халцарсан байсан. Би талийгаачид “наад нүдэн дээрээ хүйтэн жин тавиачээ” гэж хэлтэл талийгаач тоохгүй унтаад өгсөн.. Э.С Ц.Ү хоёрыг салгаад хажуу талын цагаан буйдан дээр суулгасан. Талийгаач бид 2 Үын авчирсан архийг ууж байгаад жаахан үлдээгээд бид хоёр унтсан. Нэг сэрэхэд М, Т хоёр ирчихсэн байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-40-41, 44/,
“..Хаа ах ер нь гэрээсээ гардаггүй хааяа тэтгэвэрээ авахдаа долоон буудал ордог мөн хааяа Яармагт ахынхаа гэр рүү явдаг. Гэрээсээ гарахдаа ер нь гэрээ цоожилдог эсэхийг нь мэдэхгүй, ер нь гэртээ байнгын байж байдаг. Архи уухаараа Г /Г/ эгчийн гэрт очдог.. Би гэрээс нь Ө ахтай хамт гаргахдаа Хаа ахын хаалгыг цоожлоогүй гарсан.. Миний мэдэхээр Үаас өөр хүн талийгаачийг цохиж зодоогүй. Миний хувьд талийгаачтай маргалдаж зодолдсон асуудал болоогүй, мөн Ө ах талийгаачтай үг ч дуугараагүй, ойртоогүй..” гэсэн дахин мэдүүлэг /2хх-132-133/,
Гэрч Л.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “.Намайг 19 цагт ороход эмгэн Хаа, Ү, Б, талийгаач Са 4 байсан. Согтолтын зэрэг гайгүй, тасартлаа уугаагүй байсан. Өглөө 10 цагт Хаа ахынд юм оруулж өгөөд, ажилдаа яваад орой 17 цагийн үед Г эгчийнд очсон. Тэгээд Ү, талийгаач, Б, эмгэн Хаа нар уусан байсан. Солонго, Г эгч бид 3 буудал явсан. Буудалд байж байгаад орой нь би 21-22 цагийн үед гэрт ирсэн. Тэгэхэд гудамд Мтэй таараад гэртээ ороод маргааш нь ажилдаа яваад орой 17 цагийн үед гэртээ ирээд байж байхад М С өнгөрчихлөө гээд энгийн хувцастай цагдаатай орж ирсэн. Үүрээ байхгүй байсан. Б, С, талийгаач Хаа 3 байсан. Тамхи оруулж өгөхөд нэлээн муудаад унтах гээд байж байсан. би өглөө ажилтай гээд гараад явсан. Орой 22 цагийн үед Г эгчийн үүдэнд Ү, С 2 маргалдсан. Тэгэхээр нь би салгасан. Тэрнээс өмнө зодолдсон байсныг нь сонссон. Уруул нь памбайсан газар хэвтэж байсан. Би Стай өргөж орон дээр тавьж тамхи өгөөд явсан. Намайг 20 цагийн үед Г эгчийнд очиход Ү, С нар архи ууж байсан. Намайг орж очтол Ү, С 2 маргалдсан. Би салгачхаад гэр рүүгээ ороод буцаж ирэхдээ 22 цагийн үед эмгэн Хийнд орсон. Г эгчийнд Ү, талийгаач 2 маргалдахаар нь би салгачхаад явсан. Надад юм хэлээгүй. Ил харагдах шарх харагдаагүй. .” гэсэн мэдүүлэг.
Гэрч Л.Таас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчимд Чингэлтэй байдаг Г эгчийнхээс өөрийнхөө иргэний үнэмлэхийг авах гэж орсон юм. Учир нь Г эгч өөрийнхөө зурагтыг миний иргэний үнэмлэхийг ашиглаж ломбардад тавьсан юм. Г эгчийн байшинд ороход Ү, С, Б тэд нар 0.75 литрийн “Хараа” нэртэй цагаан архийг уугаад бараг дуусаж байсан. Тэгтэл Ү надад хандаж “чи юугаа шинжлээд яваа юм, цагдаагийн бууны нохой, бацаан минь зайлаарай” гэж хэлсэн. С “тамхи, нүүрс түлээ дөхүүлээд өгөөрэй, ингэс гээд харилаа” гэж хэлсэн. Тэд нар нэлээд согтуу байсан учраас түүний юу ярих юм гээд ганцаараа гараад гэртээ харьсан. Г эгчийнд удаагүй болохоор тэд нар байхдаа хоорондоо маргаж муудалцсан юм анзаарагдаагүй, харин Ү над руу агсам тавих шинжтэй байсан. Хэн хэнийх нь нүүр, аманд гэмтэл шарх байгаагүй. Би С, Б нараар хар бор ажил хийлгэдэг болохоор заримдаа “нүүрс түлээ, хоол унд дөхүүлээд өгөөрэй, тамхи тарианы мөнгө өгөөч” гэхээр нь хааяадаа өгдөг юм. Би тэр орой нь ганцаараа 22 цагийн орчимд Сын амьдардаг байшинд нь очих замд М ахтай таараад очиход С байшингийн дөнгөж хаалгаар ороод зүүн гар талын Г хэлбэртэй цагаан өнгийн буйдан тал руу толгой нь харчихсан газраар, энэ цагаан буйдан дээр Б ах ганцаараа унтаж байсан. Сыг сэрээх гэсэн чинь уруул хавдаад помбойчихсон харагдсан, бас хурхираад байхаар тасарчихаж гэж бодсон. Үүдний хэсгээр шалаар цус болчихсон байсныг ногоон өнгийн шалны арчуураар би арчаад Б ахыг сэрээгээд “нэгийгээ арай ч дээр шалан дээр унтуулаад” гэхэд тэр “сая Үүрээ зодчихоод, гараад явчихлаа” гэж хэлсэн. Б ахтай нийлээд Сыг өргөж босгоод цагаан өнгийн буйдан дээр хэвтүүлсэн. М ах хажууд зогсож байсан. Би “клаб-элди” /Сlub-LD/ тамхи, хуванцар савтай “пүз-тий” ундааг үлдээгээд явсан. М ах бид хоёр тэнд 20-30 минут орчимд болоод явцгаасан. Б, С хоёр үлдсэн. Би гэртээ харьсан, М ах надаас салаад Г эгчийнх рүү явлаа гээд явсан..” гэсэн мэдүүлэг/1хх-46-47/,
Гэрч Ү.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 10-ны орой Хаа ахын гэрт буюу Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагчийн 80-939 тоотод Ттай гудамжинд таараад хамт очиход талийгаач С, Б хоёр тасарчихсан хамт байсан. Талийгаачийн нүүр нь аймар хавдсан байдалтай байшингийн шалан дээр хэвтэж байхаар нь би Бийг сэрээгээд талийгаачийг яасан талаар асуухад “Ү архитай ирээд талийгаачийг зодсон” гэж надад хэлсэн. Тухайн үед намайг харахад талийгаачийн нүүр нь хавдсан, архи уугаад согтуу унтаж байгаа юм шиг байсан. Бтой хамт Сыг өргөж буйдан дээр хэвтүүлээд Т бид хоёр явсан. Талийгаач 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр надтай уулзаад намайг толгой барьдгийг мэддэг болохоор талийгаач надаас “толгой бариад өгөөч” гэж байсан. Тэгэхэд нүүр ам, тархи толгой нь 10-ны харсан шиг байгаагүй, зүв зүгээр л байсан, талийгаач өөрөө надад хэлэхдээ “толгойн хойд талд өвдөөд байна” гэж надад хэлсэн тэгэхээр нь би тухайн үед “үгүй” гээд бариагүй яагаад гэвэл тухайн үед би талийгаачийг харахад хаана ямар гэмтэлтэй байгаа талаар мэдэхгүй байсан болохоор би бариагүй юмаа. Тухайн үед надаас гуйсан, гэхдээ барьж өгөөгүй бөгөөд тухайн үед нүднийх доор бага зэрэг хөхөрсөн, ам нь шалбархай байсан. Тэгээд би шархтай хүн барихгүй гээд барьж өгөөгүй юм. Би тухайн үед талийгаачаас яагаад толгой өвдсөн талаар асуугаагүй” гэсэн мэдүүлэг /1хх-51-52, 55/,
Гэрч М.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Т, Соко бид 3 буудал яваад хоноод ирсэн. 16 цагийн үед орсон байх. Манай гэрээс буудал руу явсан. Соко бид 2 хоносон. Т орой нь явсан. 11 цагийн үед гэртээ очсон. Би эмгэн Х ахыг гэртээ өвөлж гээд хэвтүүлсэн байсан. Намайг Б, Хаа ах гэрт байсан. Согтуу очсон болохоор өөр хэн байсныг мэдэхгүй байна. Х ах манайд очоод гурил аваад ир гэхээр нь Бтой очтол талийгаач үүд рүү хараад хэвтэж байхаар нь энэ хүн чинь болохоо байсан юм биш үү, түргэн цагдаа дуудъя гээд цагдаа дуудаад ирсэн чинь машиндаа аваад явсан. Надтай явах хүн олдохгүй байхаар нь идэх болохоороо бүгд иддэг гээд би Бг аваад явсан. Б, Хаа ах байсан. Өөр хэн байсныг мэдэхгүй байна. 2-3 хоногийн өмнө ирээд шүлсээ хаяад байхаар нь манайх нялх хүүхэдтэй ингэж болохгүй гэж хэлсэн. Х ах явуул, явуул манайд очоод байж байг гэхээр нь явуулсан байсан.. Яриагүй, би Хангай хотхонд охиныхоо хүүхдийг хардаг. Хааяа нэг уйдахаараа энэ хэдтэй нийлээд ууж иддэг. Намайг байхад Ү орж ирээгүй. Үтай таараагүй. ” гэв.
Гэрч М.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагч 78-885 тоотод Соко, Хаа, Б, М бид тав 0,75-н “Хийморь” нэртэй нэг шил архи ууцгаагаад гал дээр гэдэс чанаад сууж байсан юм. Тэгсэн чинь 13 цагийн үед талийгаач Э.С, Б хоёр гаднаас хоёулаа согтуу орж ирсэн юм. Тэгээд хоёулаа ширээний хажууд сандал дээр суусан. Удаагүй С шүлсээ манай гэр дотор хаяад байхаар нь “манайх нялх хүүхэдтэй, манай гэрээс гар” гээд Э.С, Б хоёрыг хоёуланг нь гэрээсээ гаргасан юм. Манай гэрт зодоон цохион болоогүй. Энэ өдрөөс хойш Э.Стай уулзаагүй байж байгаад 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Бтой хамт Хаа ахын гэрээс очиж гурил авах гээд бид хоёр хамт Хаа ахын гэр болох Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо сурагч 80-939 тоотод байшин луу орсон чинь талийгаач Э.С газраар дээшээ хараад хэвтэж байхаар нь би очоод хувцаснаас нь татсан чинь сэрэхгүй, гүрээг дарж үзсэн чинь “нас барчихсан байна” гээд бид хоёр гараад гудамжинд ойролцоо байх “Аз” дэлгүүр орж худалдагчийн утаснаас Б 102-луу дуудлага өгсөн юм.. Анх Батцэцэгтэй Б эр эмийн харьцаатай байсан, дараа нь С эр эмийн харьцаатай болсон. Батцэцэг, С явалддаг байхад нь Ү Батцэцэгтэй явалдсан. Тэгтэл Үын эхнэр мэдээд тэр хавиар бөөн юм болсон..” гэсэн мэдүүлэг/1хх-57-58, 61/,
“...Х гэх хүн өмнө нь цоожилдог байсан бөгөөд бараг гэрээсээ гардаггүй, сүүлийн 1 жилийн хугацаанд гэрийнхээ хаалыг цоожлохоо больсон. ..хэргийн газрын үзлэгээр талийгаачийн толгой доороос гарч ирсэн хар өнгийн бариултай тонгорго хутгыг би мэдэхгүй байна, өмнө нь харж байгаагүй хутга байна. Манай гэрт болон Х ахынд ийм хутга байдаггүй..” дахин мэдүүлэг /2хх-130/,
Гэрч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 10-нд би Г /Г/ гэх айлд талийгаач Э.Сын амьдарч байсан гэрийн эзэн Хаа болон Соко, М нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж хамт хоносон юм. 2021 оны 12 дугаар сарын 11-ний 12-13 цагийн үед Баагий орж ирээд өчигдөр Ү /Үүрээ/, Э.С /Сайханаа/-ыг “хов зөөж авгайгаас салгалаа” гэж уурлаад нэлээн зодчихоод яваад өгсөн гэж ярьж байсан. Тэгээд би Г эгчтэй 2021 оны 12 дугаар сарын 11-нд 14-15 цагийн хооронд Хаа ахын гэр буюу Э.Сын амьдарч байсан гэрт очиж хоолны гурил авах гээд ортол Э.С /Сайханаа/ өрөөнийхөө шалан дээр дээшээ хараад гараа хоёр тийшээгээ алдалчихсан хэвтэж байхаар нь Г /Г/ эгч очоод гүрээний судсан дээр дарж үзээд Г эгч “өнгөрсөн байна” гээд бид хоёр гарч яваад би “Аз” дэлгүүрийн хүний утсаар цагдаад дуудлага өгсөн юм..” гэсэн мэдүүлэг/1хх-63-65/,
“...2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би Х ахын гэрт очоогүй, Гынд байсан. ..Энэ хутгыг би өмнө нь харж байгаагүй, хэний хутга болохыг мэдэхгүй байна. ..Х ахынд заазуур байхыг харж байсан. Би Х ахынд өөр хутга харж байгаагүй..” гэсэн дахин мэдүүлэг /2хх-135-136/,
Гэрч Б.Нарангэрэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Нөхөр бид 2 нь 2006 онд танилцаж, 2007 онд гэр бүлээ батлуулсан.. 3 хүүхэд төрүүлж өсгөсөн, нөхөр маань даруухан зантай, ажилд ч амьдралд ч хүний дээд гэж хэлнэ, ажлаа маш сайн хийдэг, элдэв муу зуршил байхгүй...сүүлийн 2-3 жил хугацаанд архи ууж архины хамааралтай болсон. Манай нөхөр гэр бүлээс гадуур харилцаатай гэдгийг би хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан, учир нь хэдэн хүүхдүүд өнчрүүлж хойт эцгийн гар харуулаад яахав гэж боддог байсан.. 2021 оны эхээр нөхөр маань Батцэцэг гэх хөгшин авгайтай нэг оронд нүцгэн тэврэлдээд хэвтэж байхыг хараад яахаа мэдэхгүй гараад л явсан. Тэр хоёр намайг орж ирэхийг мэдээгүй. Түүнээс хойш нөхрөө гэртээ оруулахгүй байж байгаад нөхрийг хүүхдээ зодсон хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны үед шүүхээр шийдүүлсний дараа гэртээ ирүүлсэн. Батцэцэг авгайтай С, Ү хоёр явалддаг гэдгээ мэддэг, би явалдлаа, чи явалдлаа гээд түүнээс болоод 2019 онд нэг удаа муудалцаж байсан..” гэсэн мэдүүлэг /1хх-67-68/,
Гэрч Ж.Өаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Өглөө очиход Б, Б, Г эгч нар байсан. Бие хаа муу байхаар нь шарыг нь тайлж, 2 шил архи авч өгсөн. Баагий унтлаа гээд 11 цагийн үед явсан. Тэгээд би сууж байгаад араас нь очиж аваад явсан. Б, С 2 шалан дээр тэврэлдээд унтаж байсан. Оронгуут зурагт тавьдаг авдар нь байдаг. Цаана нь Сайханаа, Баагий зуух руу харсан унтаж байсан. Такси олдохгүй 7-н буудал руу алхаж байгаад 14-15 цагийн үед такси барьж явсан. ..” гэв.
Гэрч Ж.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би барилгын ажил хийж байгаад манай ажил орой 18 цагийн орчимд тарсан. Ажлаа тараад замдаа пиво ууж байгаад би Чингэлтэй рүү
22 цагийн орчимд Үсчин Батцэцэг гэх эмэгтэйн гэр рүү таксигаар очсон.. архи уугаад
тэндээ хоносон.. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр би 09 цагийн орчимд би ганцаараа Г /Г/ эгчийн гэрт очтол гэрт нь Б, Б, Х, Соко, Г эгч нар архи уугаад байж байсан. Би очоод Быг 0,75 литрийн Хараа нэртэй архинд явуулсан.. Б муудаад унтах гээд явчихлаа Хаа ахынх руу яваа биз гэж хэлсэн. Тэндээ ууж байгаад 13 цаг өнгөрөөгөөд би Х ахын гэрт ортол Б, талийгаач С нар байшингийн гол хэсэгт хоёулаа газарт шалан дээр унтаж байсан бөгөөд намайг ороход Б босоод ирсэн, өөр хүн байгаагүй. Би босоод ирэхээр нь “хоёулаа ажил руу явъя, надтай хамт яв” гээд Х ахынхаас дагуулаад явсан.. талийгаачийн хөл нь хөргөгчний орчимд гэрийн хаалга руу харсан байдалтай толгой нь зуух руу харсан, яг байшингийн урд хэсэгт байх авдарны хойд хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан.. Би талийгаачийн толгойн доороос гарсан хутгыг өмнө нь харж байгаагүй. Хэний хутга болохыг мэдэхгүй байна.. Би Х ахынд байнга ороод байдаггүй, гэрээ цоожилдог үгүйг сайн мэдэхгүй байна. ..Би талийгаачтай 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ямар нэгэн зүйл яриагүй, сэрээх оролдлого хийгээгүй. Би үүдний хэсэгт байх буйдан дээр суугаад Бийг аваад гарсан, талийгаач унтаж байгаа юм шиг харагдсан. Миний харснаар талийгаачийн нүүр нь битүү хавдсан байсан. Би ойртож хараагүй болохоор өөр зүйл анзаараагүй. Би Бтой хамт Х ахынхаас гараад долоон буудал руу алхаж байхдаа “Сын нүүр яасан юм бэ, та нар зодолдсон юм уу” гэж асуухад Б “Ү дээр нь гарч сууж байгаад толгой руу нь олон удаа цохисон” гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр тал/,
Гэрч Ю.Тгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Ажил дээр байхад хүүхэд утсаар ярьсан. Үдээс хойш залгахаар нь таксины мөнгө өгсөн. Тэгээд ирээд нэг залуугийн талаар ярьсан. Баагий гэж хэлсэн. ..” гэв.
Гэрч Ю.Тгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн : “..2021 оны 12 дугаар сарын 11-ний өглөө над руу залгасан бөгөөд би хаана юу хийгээд яваад байгаа юм бэ ирэхгүй юмуу гэж хэлсэн бөгөөд одоо очлоо гэж хэлсэн. Тухайн үед би 64 дүгээр сургуулийн хажуугийн хавай пабд тогооч хийдэг байсан. 12 цагийн орчимд ажилдаа очдог бөгөөд би ажил дээрээ очоод хүү рүүгээ залгатал одоохон очлоо таксинд суухгүй бол болохгүй нь гэхээр нь би таксигаа бариад ир би ирэхээр нь мөнгийг нь өгье гэж хэлсэн. Ингээд би ажлаа хийж байгаад дахиад залгаад чи яав аа гэхэд такси олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа өөрөө залгаад таксинд суугаад очиж байна гэж хэлсэн мөн хэсэг хугацааны дараа 64 дүгээр дэлгүүрийн буудал дээр ирчихлээ гэж залгахаар нь би гараад очтол манай хүү Ө намхан бор залуугийн хамтаар машинд сууж байсан. Би тухайн залууг өмнө нь харж байгаагүй. Ажил хийнэ гээд тэр хоёр хоорондоо яриад байсан тухайн залуу бас л халамцуу явж байсан би согтуу хүмүүс ажил хийнэ гэж юу байсан юм гээд хүүхдээ аваад тэр залууг чи ч гэсэн харь гээд 5000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан ..” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/1хх-14-16/, Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх- 18-21/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл/1хх-23-25/, Цогцосны гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх-26-28/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 215 дугаартай хэргийн газраас хураасан архины шилэнд үзлэг хийсэн шинжээчийн”...шингэн нь 38% этилийн спирт агуулсан архи, согтууруулах ундаа байна”гэх дүгнэлт /1хх-84/, 2021 оны 12 сарын 23-ны өдөр Шүүх сэтгэц эмгэг судлалын 1 дугаартай “Ц.Ү нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна...Ц.Ү нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна..” гэх дүгнэлт/1хх-130/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 77 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд: “..Талийгаач Э.Сын цогцост гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан /16x15см, 160 гр/ цусан хураа, тархины гүүр хэсгийн тархины эд, их тархины хажуугийн ховдлын захад /соrрus саllоsum/ тархины эдийн цусархаг няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсанд цус харвалт, хуйханд цус хуралт, тархи дарагдал, зовхи, нүдний алим, сарвуу, гуя, шилбэ, шуу, цээжинд цус хуралт, хамар, зовхи, шанаа уруул, сарвуу, тохойд зулгаралт гэмтлүүд учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Э.Сын цогцост учирсан гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан /16х15см, 160 гр/ цусан хураа, тархины гүүр хэсгийн тархины эд, их тархины хажуугийн ховдлын захад /соrрus саllоsum/ тархины эдийн цусархаг няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсанд цус харвалт, хуйханд цус хуралт, тархи дарагдал гэмтлийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Харин зовхи, нүдний алим, сарвуу, гуя, шилбэ, шуу, цээжинд цус хуралт, хамар, зовхи, шанаа уруул, сарвуу тохойд зулгаралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаачийн цогцост учирсан цээжинд цус хуралт нь нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна, бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хүнд зэргийн өөхлөлт өвчтэй байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач нь эсэргүүцэн тэмцэлдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүдийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтэл: их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан /16х15см, 160 гр/ цусан хураа, тархины гүүр хэсгийн тархины эд, их тархины хажуугийн ховдлын захад /соrрus саllоsum/ тархины эдийн цусархаг няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсанд цус харвалт, хуйханд цус хуралт, тархи дарагдал гэмтлийн улмаас нас барсан байна. Цогцсыг зөөвөрлөсөн эсэхийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тогтоохгүй. Талийгаач нь дээрх үхэлд хүргэсэн гэмтлийг авснаас хойш тархи дарагдал амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа алдагдах хүртэл богино хугацаанд идэвхтэй| үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Шүүх биологийн шинжилгээгээр А II бүлгийн цустай байна. Ходоод нээхэд хөндийдөө 50 мл орчим шар ногоон өнгийн. Шингэн агууламжтай байна. Шүүх химийн шинжилгээгээр цогцсоос авсан гэх цусанд 2,6 промилл, ходоодны шингэнд 4,4 промилл, шээс 3,8 промилл спиртийн агууламж илэрсэн, хорт бодис болон хүчтэй хүчил шүлт илрээгүй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна. Цусанд 2,6 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 20 цаг 00 минутад нас бараад 10 цаг орчим хугацаа өнгөрсөн байна. Талийгаачийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байна..” гэх дүгнэлт /1хх-107-112/,
Шинжээч эмч Тгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “.Талийгаачийн цогцост учирсан гэмтэл нь шинэ гэмтэл. Их тархины үүрсэн цусан хурааны шинж байдлаас нь дүгнэж нас барахаас 6-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж онолын хувьд үзнэ. Боломжгүй. Цусан хураанаас гадна тархины гүүр хэсэгт гүндээ улаан хүрэн өнгийн хуралттай байсан. Цус хурж байна гэдэг нь амьсгалыг түргэн хугацаанд зогсоодог, удаан хугацаанд амьд байх боломжгүй. Энэ гавал тархины гэмтлийг авснаас хойш богино хугацаа хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Тийм урт хугацаанд энгийн үйл, хөдлөл хийх боломж багатай. Тархины гүүр хэсэг няцралттай байгаа. Тархины гүүр хэсэгт амьдралын төвүүд байдаг учраас удаан хугацаанд үйл хөдлөл хийх, бусадтай харьцах боломжгүй. 1-3 цагийн богино хугацаа боломжтой. Энэ хугацаа хүн бүрт адил байдаггүй..” гэсэн мэдүүлэг,
Шинжээч эмч Тгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Баруун чамархайн дээд хэсэгт хүч хэрэглэсний улмаас дээрх гэмтэл үүснэ. Амь хохирогч өөрөө унах үед үүсэх боломжгүй, гараар цохих үед үүснэ. ..Хэрэг болохоос өмнө дээрх гавал тархины битүү гэмтлийг авах боломжгүй. ..Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх үед ир үзүүртэй зүйлийн буюу хутгаар үүссэн гэмтэл тогтоогдоогүй. Тархины гэмтэл авсны дараагаар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй..” гэсэн мэдүүлэг/1хх-123 /,
“..Гавал тархины дээрх гэмтлийг авсан хүн нь тодорхой хугацаанд амьд явах, ярих, ярилцах боломжтой ба энэ үеийг “гэрэлт үе” гэж нэрлэдэг. Энэ үе нь хүн бүрт харилцан адилгүй илэрч гардаг учраас цаг хугацааг нарийвчлан тогтоох боломж байдаггүй. “Гэрэлт үед” хүн хэдий ч хугацаанд амьд байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Идэвхтэй үйлдэл гэж хүний хийж байгаа бүх үйлдлийг ойлгоно. 2021оны 12 сарын 11-ний өдрийн 20 цаг 00 минут цагийн байдлаар нас бараад 8-10 цаг орчим хугацаа өнгөрсөн байна..” гэсэн дахин мэдүүлэг /2хх-191/,
“...Э.Сын цогцост учирсан, цээжинд цус хуралт гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт, дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй..” гэсэн дахин мэдүүлэг /2хх-240/, шүүгдэгч Ц.Үын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-212/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-186/ зэрэг нотлох хуралдаанаар шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралданаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Ү нь 2021 оны 12 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод амь хохирогч Э.Стай архи ууж согтуурсан үедээ “эхнэрт хүүхэнтэй явалдсан гэж хэллээ” гэж уурлан зодож санаатай алсан болох нь тогтоогдсон байна.
Тодруулбал 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод Ц.Ү, Э.С, Б.Б нар архи ууж согтуурч байхдаа Ц.Ү нь “эхнэрт хүүхэнтэй явалдсан талаар хэллээ” гэж уурлан Э.Сыг зодож, цээжин дээр нь гарч суун нүүр, толгой хэсэгт хоёр гараараа олон удаа цохиж, зодсон бөгөөд тэднийг Б.Б салгахад Ц.Ү гарч явсан, Э.Сын нүүр ам хавдаж, цус болон үлдсэн болох нь:
Шүүгдэгч Ц.Үаас мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийг хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Архи ууж байх явцдаа Ст найз нөхөд байж яаж байгаа юм бэ, нэгнийхээ гэр бүлийн хувийн асуудалд оролцоод, тэрнээс чинь болж найз нь эхнэрээсээ салах дөхлөө гэхэд би тэгээгүй гээд босож ирсэн. Бид 2 заамдалцсан, сүртэй зодолдсон зүйл байхгүй.. ..намайг эхлээд миний зүүн гарын бугалга руу өшиглөсөн, миний уруул гараараа нэг удаа цохисон, тэгэхээр нь би баруун гараараа тэрний нүүр рүү 3-4 удаа цохисон..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Талийгаач С, Ү хоёр архиа уугаад үлдсэн намайг хашааны хог цэвэрлээд хогийн цэг рүү хогоо аваачиж хаячхаад 17 цагийн орчим орж ирэхэд талийгаач Сын дээр Ү дээр нь гараад суучихсан цээж нүцгэн гараараа талийгаачийн нүүр лүү нь цохиж байсан би очоод Үын араас очоод мөрөн дээрээс нь татаж хойшоо болгоод Ү, талийгаач хоёрыг буйдан дээр суулгахад талийгаачийн уруул нь хавдаад уруул, хамраас нь цус гарсан, би голд нь суугаад “болио Үаа адилхан цугтаа энд амьдардаг байсан байж юундаа ингэдэг юм” гэтэл Ү “..авгай хүүхний асуудал ярьж байна, би авгайгаасаа бараг салах шахсан. С манай авгайд худлаа шааж, хов зөөсөн байна лээ” гэж хэлсэн. Тэгээд Ү хувцсаа өмсөөд гараад яваад өгсөн нөгөө архинаас нь жоохон үлдсэн байсан талийгаач бид хоёр тэгээд унтаад өгсөн..” гэсэн мэдүүлгүүлээр,
2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн орчимд Л.Т, Т.М нар уг тоотод ирэхэд Э.С газарт, Б.Б буйдан дээр унтаж байсан. Э.Сын уруул нь хавдсан, хурхирсан байдалтай, шалаар цус болсон байсан. Л.Т нь Б.Бийг сэрээж Э.Сыг орон дээр өргөж тавиад, шалийг нь арчиж цэвэрлэхэд Б.Б “Ц.Ү Э.Сыг зодчихоод явсан” гэж хэлсэн болох нь: шүүгдэгч Ц.Ү, гэрч, Б.Б, Л.Т, Т.М нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Маргааш нь буюу 12 дугаар сарын 11-ний өдрийн үд дундад гаднаас Ж.Ө орж ирээд Б.Бтой 64 дүгээр дэлгүүрлүү гарч явахад Э.С нь гэртээ унтсан чигээрээ үлдсэн болох нь:
Гэрч Ж.Өаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: 13 цаг өнгөрөөгөөд би Х ахын гэрт ортол Б, талийгаач С нар байшингийн гол хэсэгт хоёулаа газарт шалан дээр унтаж байсан бөгөөд намайг ороход Б босоод ирсэн, өөр хүн байгаагүй. Би босоод ирэхээр нь “хоёулаа ажил руу явъя, надтай хамт яв” гээд Х ахынхаас дагуулаад явсан.. талийгаачийн хөл нь хөргөгчний орчимд гэрийн хаалга руу харсан байдалтай толгой нь зуух руу харсан, яг байшингийн урд хэсэгт байх авдарны хойд хэсэгт дээшээ харсан байдалтай хэвтэж байсан..
Гэрч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би сэрээд Ө согтуу орж ирээд “намайг 64 дүгээр дэлгүүр хүргэж өг“ гэхээр нь хүргэж өгөхөөр гарсан..” гэсэн мэдүүлэгээр тогтоогдсон бөгөөд 16 цагийн орчим М.Г, Б.Б нар “гурил авах”-аар Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод очиход Э.С нь газарт дээшээ харсан байдалтай хэвтсэн, сэрэхгүй байсан нас барсан байсан” гэж тэд мэдүүлсэн байна.
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Э.Сын биед их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн хэсгийг хамарсан /16x15см, 160 гр/ цусан хураа, тархины гүүр хэсгийн тархины эд, их тархины хажуугийн ховдлын захад /соrрus саllоsum/ тархины эдийн цусархаг няцрал, бага тархины 2 тал бөмбөлгийн аалзан хальсанд цус харвалт, хуйханд цус хуралт, тархи дарагдал, зовхи, нүдний алим, сарвуу, гуя, шилбэ, шуу, цээжинд цус хуралт, хамар, зовхи, шанаа уруул, сарвуу, тохойд зулгаралт зэрэг гэмтлүүд үүссэн, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Ү би үхэлд хүргэх гэмтэл учруулаагүй, тэрээр архи байнга уудаг түүнээсээ болж үхсэн гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн бол шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Г “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т зааснаар эргэлзээгүйгээр энэ гэмт хэрэг нь тогтоогдоогүй байна. Амь хохирогчийн авсан гэмтэл, шүүгдэгчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгчийг 2021 оны 12 сарын 10-11 шилжих өдөр амь хохирогчийг Ү зодож тархины битүү гэмтэл учруулсны улмаас 12 сарын 11-ний өдрийн 10-12 цагийн хооронд нас барсан гэж байгаа. Энэ гэмт хэрэг нь тогтоогдохгүй байна. Б амь хохирогч 2021 оны 12 сарын 11-ний өдөр босоод урд урд шөнийнхөө архийг уугаад, нэмж уух юм сан гээд явж байсан гэж тогтвортой мэдүүлдэг. Шинжээч тархины цусан хураагуур гэх хүнд гэмтэл нь цаад тал нь 5 цагийн хугацаанд байх боломжтой гэж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар Ү 2021 оны 12 сарын 10-ны өдрийн 17 цагт амь хохирогчтой маргалдсан. Маргалдахдаа ийм хүнд гэмтэл гарахаар маргалдаагүй гэж хэлдэг. Б нүүр нь хавдсан гэж мэдүүлдэг. Гэрч Тын мэдүүлгээр уруул нь хавдсан, хамраас нь бага зэргийн цус гарсан байдалтай байсан гэж мэдүүлсэн. Хохирогчид учирсан гэмтлийг Ү учруулаагүй байна. Хэрвээ учруулсан бол амь хохирогч 17 цагийн дараа архи уугаад, зүрхний эм хэрэглээд явах боломжгүй байсан. Тиймээс шүүгдэгч Ц.Ү хүнд гэмтэл учруулаагүй гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Хэргийн газраас хураан авсан хутгыг шалгаагүй, Тын мэдүүлгээр 2021 оны 12 сарын 10 орой 22 цагийн үед Бтой талийгаачийг орон дээр хэвтүүлсэн. Маргааш нь 14-15 цагийн үед газар хэвтсэн байсан гэдэг. Энэ цаг хугацаанд амь хохирогчийг хэн цохисон бэ? Ү муудалцсаны улмаас нас бараагүй. Т 12 сарын 10-ны орой Гын гэрт талийгаач Бтой орж ирсэн. Б, С нарын харилцаа хандлага муу, Б амь хохирогчийг 2 удаа хутгалж байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлэг, нотлох баримтаар тогтоогдож байна. Амь хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байна. Тиймээс шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 12 сарын 10, 11-ний өдрүүдэд амь хохирогч Э.Сыг шүүгдэгч Ц.Үаас өөр хүн цохиж зодоогүй, түүнээс өмнө амь хохирогчийн биед ил харагдах шарх сорви, гэмтэл байгаагүй хутга мэсээр дээрхи гэмтлийг учруулаагүй бөгөөд шүүгдэгч Ц.Үын зодож цохисон үйлдлийн улмаас амь хохирогчид дээрхи гэмтэл учирч нас барсан болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлт нь шинжээчийн дүгнэлт түүний мөрдөн шалгах ажилгааны үед болон шүүхийн шатанд мэдүүлсэн: 2021 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн 20 цаг 00 минутад нас бараад 10 цаг орчим хугацаа өнгөрсөн байна. Талийгаачийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь хүний хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Талийгаачийн цогцост учирсан гэмтэл нь шинэ гэмтэл. Их тархины үүрсэн цусан хурааны шинж байдлаас нь дүгнэж нас барахаас 6-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж онолын хувьд үзнэ. Боломжгүй. Цусан хураанаас гадна тархины гүүр хэсэгт гүндээ улаан хүрэн өнгийн хуралттай байсан. Цус хурж байна гэдэг нь амьсгалыг түргэн хугацаанд зогсоодог, удаан хугацаанд амьд байх боломжгүй. Энэ гавал тархины гэмтлийг авснаас хойш богино хугацаа хүн бүрт харилцан адилгүй илэрдэг. Тийм урт хугацаанд энгийн үйл, хөдлөл хийх боломж багатай. Тархины гүүр хэсэг няцралттай байгаа. Тархины гүүр хэсэгт амьдралын төвүүд байдаг учраас удаан хугацаанд үйл хөдлөл хийх, бусадтай харьцах боломжгүй. 1-3 цагийн богино хугацаа боломжтой. Энэ хугацаа хүн бүрт адил байдаггүй.. ..Баруун чамархайн дээд хэсэгт хүч хэрэглэсний улмаас дээрх гэмтэл үүснэ. Амь хохирогч өөрөө унах үед үүсэх боломжгүй, гараар цохих үед үүснэ. ..Хэрэг болохоос өмнө дээрх гавал тархины битүү гэмтлийг авах боломжгүй. ..Талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх үед ир үзүүртэй зүйлийн буюу хутгаар үүссэн гэмтэл тогтоогдоогүй. Тархины гэмтэл авсны дараагаар эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй.. Гавал тархины дээрх гэмтлийг авсан хүн нь тодорхой хугацаанд амьд явах, ярих, ярилцах боломжтой ба энэ үеийг “гэрэлт үе” гэж нэрлэдэг. Энэ үе нь хүн бүрт харилцан адилгүй илэрч гардаг учраас цаг хугацааг нарийвчлан тогтоох боломж байдаггүй. “Гэрэлт үед” хүн хэдий ч хугацаанд амьд байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Идэвхтэй үйлдэл гэж хүний хийж байгаа бүх үйлдлийг ойлгоно. 2021оны 12 сарын 11-ний өдрийн 20 цаг 00 минут цагийн байдлаар нас бараад 8-10 цаг орчим хугацаа өнгөрсөн байна..” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Гэрч Б.Б мэдүүлэхдээ маргааш өглөө нь буюу 11-ний өглөө Э.С сэрчихсэн зүрх дэлслээ, валидол олж уумаар байна гэж байсан, тэгээд үлдсэн архинаасаа уусан гэж мэдүүлсэн боловч энэ нь боломжгүй болохыг шинжээчийн дүгнэлт болон шинжээч мэдүүлгээрээ няцаасан, энэ мэдүүлэг нь худал болох нь гэрч Л.Т, Ү.М нарын “10-ны орой ороход Э.С хурхирсан байдалтай унтаж байсан”, гэрч Ж.Өын “11-нд өдөр ороход Э.С, Б.Б нар унтаж байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэргийн бүрдэл хангагдсан, нэмж шалгах зүйлгүй, хэрэгт хамаарал бүхий яллах болон цагаатгах баримтыг цуглуулсан гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч эцсийн болгож үг хэлсэний дараа шүүгдэгч Ц.Ү нь Э.Сыг алсан гэм буруутай гэсэн санал гаргасан нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үндэслэсэн зөв санал гаргажээ.
Иймд шүүгдэгч Ц.Үыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Сурагчийн 80 дугаар гудамжны 939 тоотод 2021 оны 12 дугаар сарын 10-нд Э.Стай архи ууж согтуурсан үедээ маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь гавал тархины битүү гэмтэл үүсгэн, алсан болох нь тогтоогдсон гэж үзээд шүүгдэгч Цогнууд овогт Цэцгээгийн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эээс талийгаач Э.Сын оршуулсан оршуулгын зардалд нийт 18.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч болон талийгаач нарын хувийн байдал буюу тэд байнга архи ууж согтуу байдаг, архины хамааралтай, гэр орноосоо явж архины хамааралтай этгээдүүдтэй байнга нийлж архи уудаг, согтуурдаг бөгөөд шүүгдэгч Ч.Ү нь “эхнэрт өөр эмэгтэйтэй явалдсан гэж хэллээ, түүнээс болж гэр бүл муудалцлаа” гэж уурлан амь хохирогчийг зодсон, шүүгдэгч шүүх хуралдаанд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс уучлал эрээгүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд харгалзах нөхцөл байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь судлан дүгнэж, шүүгдэгчид дээрхи хуульд заасан хорих ялын хэмжээг 10 жилийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Үыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/641 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн бөгөөд 160 цагийн нийтэд тустай ажлыг биечлэн эдлэж 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлээгүй үлдсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногт тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 30 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Ү нь 2021 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн нийт 409 хоног цагдан хоригдсныг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэлээ. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногт тооцон 30 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 10 жил 30 хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үад оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үын цагдан хоригдсон 409 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эээс нэхэмжилсэн 18.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохиролгчийн хууль ёсны төлөөлөгч нь баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ц.Үын бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Үад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Л.ГАЛБАДАР