Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/121

 

 

 

 

 

 

2023         02         08                                  2023/ШЦТ/121

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Б.Баярчимэг,

Шүүгдэгч Ш.Б, /өөрийгөө өмгөөлж,/

Шүүгдэгч Д.Т, /өөрийгөө өмгөөлж/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорь овогт Ш.Б нарт холбогдох эрүүгийн 2211 00797 1839 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Д.Т,  2002 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын ....тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:

2. Монгол Улсын иргэн, Ш.Б,  1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинэ салхивч ХХК-д угсрагч, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, ....тоотод оршин суудаг, ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.Б, Д.Т, Э.Э нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг хохирогч Д.Цыг хуурч 700 гр савлагаатай “Бэйлис” ликор 1 шил, “Сөжү” архи 1 шил, ундаа 1 ширхэг, хуванцар аяга 5 ширхэг зэргийг авч 71.180 төгрөгийн эд зүйл авсан болох нь:

 

Шүүгдэгч  Ш.Бээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч  Д.Төөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,

 

 Шүүгдэгч Ш.Бээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр ажпаа тараад ах Сын машинтай Баянхошуунд явж байсан Э, Т хоёртой таарсан чинь тэр хоёр хамт пиво ууя гэж хэлсэн тэгэхээр нь зөвшөөрсөн тэгсэн хамт хотын төв рүү орохоор болоод явсан. Тэгээд бид 3 их дэлгүүрийн ард байрлах женеско гэх хүнсний дэлгүүрийн гадна очсон тэгээд мөнгө байсан болохоор шилжүүлсэн гэж худлаа хэлээд бараа авч гарч ирэхээр тохирч Э, Т дэлгүүр орохоор болсон. Намайг машиндаа хүлээж бай бид 2 дэлгүүр орсод шилжүүлсэн гэж хэлээд юм аваад гараад ирье гэсэн тэгээд хэсэг хугацааны дараа Э ганцаараа тортой юм бариад гарч ирээд машинд суусан. Тэгээд удалгүй араас нь Т гарч гүйгээд их дэлгүүрийн орчимд очсон байсан тэгээд би замын хажуунаас авсан..” гэсэн мэдүүлэг, /хх-79/

Шүүгдэгч Д.Төөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э бид 2 Сонгинохайрхан дүүрэгт Баянхошууны хөтөлд явж байгаад Бтэй таарсан. Тэгээд бид 3 архи авч уух уу гэж ярилцсан боловч бид 3 хэн хэнд нь мөнгө байгаагүй болохоор хаан банкны интернет банкыг ашиглан захиалгат гүйлгээ цэсийг сонгоод мөнгө шилжүүлээгүй боловч шилжүүлсэн мэт харагдуулдаг учир бид нар нэг дэлгүүрийг сонгож аваад дээрх аргаар хуурч согтууруулах ундааны зүйл болон бусад зүйлийг авахаар болсон. Тэгээд Улсын их дэлгүүрийн ертөнцийн зүгээр ард байрлах Женеско дэлгүүрт орж авах гэсэн зүйлсээ аваад Хаан банкны интернет банкыг ашиглан тухайн дэлгүүрийн худалдагчид гүйлгээ хийсэн мэд харагдуулаад тухайн дэлгүүрээс гарах гэсэн араас дуудахаар нь сандраад зугтаагаад их дэлгүүрийн урд явж байхад Б, Э хоёр машинтай ирээд хамт дэлгүүрээс авсан согтууруулах ундааны зүйл болон бусад зүйлийг хэрэглэсэн ..” гэсэн мэдүүлэг, /хх-73/,

          Хохирогч Д.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 22:15 цагийн орчимд үл таних 2 эрэгтэй хүн гаднаас орж ирсэн...тэгээд сөжү 1 ширхэг, Бэйлиэс 1 ширхгийг аваад кола 1 ширхгийг тэкэн дээр тавьсан чинь шууд улаан хувцастай нь ирээд цүнхэндээ хийгээд эхэлсэн нөгөө хар хувцастай нь болохоор утсаа оролдоод шилжүүлнэ гээд зогсоод байсан. Энэ хугацаанд улаан хувцастай нь би нөгөө хэддээ түрүүлж очоод өгч байя гэж хэлээд түрүүлээд гарчихсан тухайн үед дүү хаалга дээрээ зогсож байсан. Тэгээд улаан хувцастай хүн нь гараад явахаар нь надад сэжигтэй санагдсан хар хувцастай хүн нь утсаа үзүүлсэн болоод хаалга руу алхахаар нь би мөнгө чинь ороогүй байна шүү дээ гэж хэлээд боссон чинь хаалга дээр байсан манай дүү рүү очоод хоолойн тус газарт нь 1 удаа гараараа цохиод дотор талын хаалга барьж байсан гар луу нь цохиод гарсан..” гэсэн мэдүүлэг /хх-17/,

 

Гэрч Д.Цаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 22:15 цагийн орчимд үл таних 2 эрэгтэй хүн гаднаас орж ирээд юу авах вэ хоорондоо ярьж байснаа хөргөгчнөөс шар айраг авах гэхээр нь миний төрсөн эгч болох Ц нь иргэний үнэмлэхээ үзүүлээрэй гэж хэлсэн чинь үзүүлчихнээ юун сүртэй юм бэ гэж хэлсэн. Тэгээд шар айраг авахаа болиод цагаан юм уух уу гэж ярьж байснаа Жек Даниелс мөстэй асуухаар нь мөс байхгүй гэж хэлсэн чинь тэгвэл Сөжү 1 ширхэг, Бэйлиэс 1 ширхэгийг аваад бидний кола 1 ширхгийг тэкэн дээр тавьсан чинь шууд улаан хувцастай нь ирээд цүнхэндээ хийгээд эхэлсэн нөгөө хар хувцастай нь болохоор утсаа оролдоод шилжүүлнэ гээд зогсоод байсан. Энэ хугацаанд улаан хувцастай нь нөгөө хэддээ түрүүлж очоод өгч байя гэж хэлээд түрүүлээд гарчихсан тухайн үед би хаалга дээрээ зогсож байсан. Тэгээд улаан хувцастай хүн нь гараад явахаар нь надад сэжигтэй санагдаад хар хувцастай залуу нь утсаа үзүүлсэн болоод хаалга руу алхахаар нь би хаалгаа хаах гэсэн чинь миний хоолойн тус газар гараараа 1 удаа цохиод дотор талын хаалга барьж байсан гар луу цохиод гараад явсан..” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

 Гэрч Э.Эаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 4 дүгээр сарын 299-ний өдөр Т бид 2 Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд алхаад явж байсан чинь Б гэх манай Баянхошуунд амьдардаг ах машинтай явж байгаад таараад Т бид 2 машинд нь суугаад хотын төв рүү явж байгаад архи ууя гэж хоорондоо ярилцаад Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн хойд талын 2 дугаар байрны урд талд нь үйл ажиллагаа явуулдаг “Женеско” гэх хүнсний дэлгүүр орж юм авъя гэж Т санаачилсан харин Бээ ах машиндаа хүлээж байя гээд саадны урд талд машинаа тавьсан байсан..би түрүүлээд гарсан харин Т дотор утсаа бариад үлдсэн. Би очоод Бээ ахын автомашинд суугаад байж байсан чинь Т автомашины хажуугаар гүйчихээр нь араас нь Б ахын хамт түүний машинтай явсан ба УИД-ээр баруун гар тийш эргээд Тийг суулгасан. Тэгээд гурвуулаа Хөтөл ороод тэндээ авсан зүйлээ машинд нь уусан..Т анх Бээ ахтай таараад л дэлгүүр ороод гүйлгээ амжилттай гэж хуурч зарлага үзүүлээд авчихъя гэж хэлсэн, би чи хамт ороод авсан эд зүйлээ аваад гарч бай гэж хэлсэн. Харин Б нь би дэлгүүрийн урд талд машинтай зогсож байя гэсэн..Гүйлгээ амжилттай гэж худлаа зарлагын мессэж үзүүлээд гараад ирсэн чинь худалдагч нь араас хөөлөө гэж ярьж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-30-31/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-46-53/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-54-55/, “Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-44-45/, шүүгдэгч Ш.Бий иргэний үнэмлэхний лавлагаа /хх-95/, шүүгдэгч Д.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-101/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-102/, шүүгдэгч Ш.Бий Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/,  шүүгдэгч Д.Тийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/,  зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.Б, Д.Т нар нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч “гүйлгээ амжилттай шилжсэн” гэж хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын дээрхи гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн прокурорын тогтоолоор яллагдагч Ш.Б, Э.Э, Д.Т нарт холбогдох 2211007971839 дугаартай хэргээс Э.Эд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.Б, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор шүүгдэгч Д.Т, Ш.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Т, Ш.Б нарт ногдуулсан дээрх ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин Т болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тус тус даалгаж, шүүгдэгч нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Цид учирсан 71.180 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Ш.Б, Д.Т нараас  тус тус 35.590 төгрөг гаргуулж хохирогч Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Голден парк хотхон 302-136 тоотод оршин суух хохирогч Шарнууд овогт Д.Ц олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.Б, Д.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Т, Хорь овогт Ш.Б нарыг Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Д.Т нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б, Д.Т нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б, Д.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Б, Д.Т нараас тус тус 35.590 төгрөгийг гаргуулж хохирогч Шарнууд овогт Д.Ц / олгуулсугай.

6. Шүүгдэгч Ш.Б, Д.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Б, Д.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин Т болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР