Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

                                                           

 

 

 

 

2023        02         08                                  2023/ШЦТ/123

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч П.Отгонбаатар, /томилолтоор/

Шүүгдэгч Г.Г /өөрийгөө өмгөөлж/,

Шүүгдэгч Б.Г, /өөрийгөө өмгөөлж/,  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Г, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г нарт холбогдох эрүүгийн 2205 01506 1982 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28- ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 1.  Монгол Улсын иргэн, Боржигон ургийн овгийн Гийн Г, 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсзн, халх, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ТС-15 ачилтын компанид туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороон Булгын ..тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 579 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ....

2. Монгол улсын иргэн, Боржигон ургийн овгийн Б.Г, 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймагт төрсөн, халх, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Газрын тосны оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, ..1214 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Лазер” нэртэй бааранд хохирогч У.Бын халааснаас “Самсунг А52” загварын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700.000 төгрөгний хохирол учруулсан ,

 

Мөн 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1125 тоотод хохирогч Ж.Гын эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь хүзүү, зүүн бугалга, суга, шуу, шилбэ, баруун бугалга, шуу, мөр, нурууны зулгаралт, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч У.Бын халааснаас “Самсунг А52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нууцаар авсан болохыг мэдсээр байж уг эд хөрөнгийг 380.000 төгрөгөөр барьцаанд тавьж, түүнээс 100.000 төгрөгийг өөрийн эзэмшилдээ авч мөнгө угаасан болох нь:

 

Шүүгдэгч Г.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Орой 18 цаг өнгөрч байхад манай эхнэр гараад өглөө 10 цаг болж байхад согтуу орж ирээд маргалдсан. Тэгсэн гадаа машинтай хүн ирсэн орж ирж намайг хараад гарахаар нь саяны хүн хэн юм гээд араас нь гартал намайг бариад авсан. Тэгээд гартал явсан байсан. Хийсэн гэм буруутай үйлдлээ зөвшөөрч байна. Эхнэртэйгээ сайхан амьдарч байна. Тэр явдлаас болж хэрэгт холбогдоогүй, хаширсан. Би одоо эхнэрийнхээ ахтай ажил хийж байгаа. Хүний биед хохирол учруулж, эд зүйл дураараа авсандаа гэмшиж байна..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Б.Гас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Иргэний үнэмлэхээ тавьсан байсан. тэгсэн Г та иргэний үнэмлэхээ тавьсан юм чинь 100,000 төгрөгийг нь авчихгүй юу гэхээр нь авсан. Гэм буруугаа зөвшөөрч байна. Би ажилгүй байгаа. Би асаргаанд байдаг хүүхдээ хардаг. Баримтаа хэрэгт өгөөгүй..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие нь Самсунг А-52 загварын гар утас хулгайлсан, мөн эхнэр Гын биед нь халдаж гэмтэл учруулсан гэх хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд өмнө хэргүүдэд мэдүүлэг тайлбараа өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-190/,

 

Шүүгдэгч Б.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Лазер нэртэй баарнаас хуурай дүү Г нь согтуудаа мөн тасарчихсан байсан эрэгтэйгийн халааснаас нь Самсунг А52 загварын гар утсыг нь хулгайлсан бөгөөд тус гар утсыг нь хулгайн утас гэдгийг мэдсээр байж ломбарданд барьцаанд өөрийнхөө бичиг баримтаар тавьсан. Мөн тухайн мөнгөнөөс 100.000 төгрөгийг өөрийн дансаар авсан..” гэсэн мэдүүлэг /хх-56/,

 

Хохирогч У.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 04 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лазер” нэртэй бааранд хамт ажилладаг Аптангэрэлийн М нарын хамт орсон ороод тэнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нилээн муудаад хэсэг дуг хийгээд манай хамт явсан хэд явъя гээд сэрээхээр нь халаасаа үзтэл миний гар утас байхгүй болчихсон байсан. Утсаа ойр орчмоор хайгаад олоогүй. Баарныхаа хяналтын камерыг шүүлгэхэд миний халааснаас нэг залуу гар утсыг маань авч байгаа бичигдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний алдагдсан гэх гар утас самсунг А52 загварын гар утас байсан. Миний алдсан утас цэнхэр өнгөтэй, улаан кейстэй, дээр нь виза карт дотоод хэргийн их сургуулийн магистрын сургалтад хамрагдах үнэмлэх байсан..” гэсэн мэдүүлэг, /хх-10-11/,

 

Хохирогч Ж.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 07 дугаар сарын 15-ны өглөө найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэчихээд гэртээ иртэл манай нөхөр Гийн Г, ээж Нын О нар байсан ба ээж ажилдаа яваад, нөхөр хүү бид гурав гэртээ үлдсэн. Тэгтэл манай нөхөр Г надад уурлаад, миний хоолойг гараараа боогоод, нуруу гар, шилэн хүзүү хэсэг рүү гараараа зангидаж байгаад цохиж зодсон. Тэгэж байтал хамт амьдардаг Энхмөрөн ах ирээд байж байтал манай нөхөр Г тайвшраад бид хоёр тухайн үедээ эвлэрсэн. Энхмөрөн ах гэхдээ болсон явдлыг хараагүй, Г бид хоёрыг эвлэрсний дараа ирсэн юм.. гэсэн мэдүүлэг, /хх-130-132/,

 

Гэрч Б.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...зам гараад Г ахаа би сая нэг утас авчихлаа гэсэн, Маргааш нь Г ах энэ утсыг ломбардъя гээд бид 3 хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байрлах Алфа гэх ломбард ороход Г ах надад үнэмлэх байхгүй та үнэмлэхээрээ тавьчих гээд 380.000 төгрөгөөр тавьсан. Мөнгийг нь би өөрийнхөө 5065329713 тоот Хаан банкны дансаар авсан үлдэгдэл 100.000 төгрөгийг нь би авсан..” гэсэн мэдүүлэг, /хх 22-24/,

 

Гэрч М.Баас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Г наад Г чинь утас авчихсан байна гээд хэлэхээр нь мэдсэн хүнсний 4 дүгээр дэлгүүрт байрлах Апфа ломбарданд 380.000 төгрөгөөр тавиад гараад хоолонд орсон...” гэсэн мэдүүлэг /хх 27-29/

 

Гэрч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тэндээ хэдэн шил пиво авж уугаад бүжиглэж байхдаа хажууд нэг сандал дээр тасарчихсан эрэгтэй хүн хэвтэж байсан. Би халаасыг нь тэмтэрч байгаад гар утас байхаар нь аваад нөгөө 2 дээрээ очоод би утас авчихлаа гаръя гээд гарсан..” гэсэн мэдүүлэг /хх-32-34/

               Гэрч Ж.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гар утас худалдаж авах зорилготойгоор Хүнсний 4-ийн ойр орчмоор үйл ажиллагаа явуулдаг ломбардуудаар гар утас үзэж явж байгаад Алфа гэх ломбарданд ороход шилэн дээр утаснууд тавьчихсан байсан. Тэгээд би усан цэнхэр өнгийн самсунг А-52 загварын гар утсыг үзээд худалдаж авахаар тохироод бэлнээр 80.000 орчим төгрөг, Хаан банкны дансаар 345.000 төгрөг шилжүүлж худалдаж аваад ашиглаж байгаад өөрийн хамтран амьдрагч Батзаяад өгсөн. 5 дугаар сарын дундуур бид 2 жоохон муудалцаад Батзаяа миний өгсөн самсунг А-52 загварын гар утсыг над руу шидээд би бултахад хананд дэлгэц нь хагарчихсан. Би 10-д хоног хадгалж байгаад мөнгөгүй болоод фэйсбүүк дээр хагархай дэлгэцтэй А-52 зарна гэж зар тавиад 80.000 орчим мянган төгрөгөөр нэг залууд зарахаар тохиролцож манай гэрийн орчимд тэр залуу ирээд бэлнээр төлөөд аваад явсан.. гэсэн мэдүулэг, /хх-18-19/, Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-н 2022 оны 05 дугаар сарын 10- ны өдрийн ТХҮ-922/3695 дугаартай “...гар утасны нийт бодит үнэ цэнийг 700.000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт, /хх-37-40/

 

Эрүүгийн мөрдөгчийн 2022 оны 04 сарын 20-ны өдрийн тэмдэглэлд: “...Лазер барны гадна болон дотор талын камерыг шүүж ажиллахад хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж сандал дээр хэвтэж байх...цагаан канттай хар өнгийн биеийн тамирын хувцастай 20-25 орчим насны залуу хохирогчийн халааснаас гар утсыг нь аваад гарч гарцаар зам гарч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна...” гэсэн тэмдэглэл, /хх-н 72-73 хуудас/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 21- ний өдрийн 10033 дугаартай дүгнэлтэд: “..Ж.Гын биед хүзүү, зүүн бугалга, суга, гуя, шилбэ, баруун бугалга, шуу, мөр, нурууны зулгаралт, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Унах үед үүсэх боломж багатай. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт, /хх-42-43/, шүүгдэгч  Б.Гантулгын Хаан банкны 5065329716 дугаартай дансны хуулганд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-80-81/, шүүгдэгч Б.Гантулгын Хаан Банкны 5065329716 дугаартай депозит дансны пэлгэрэнгүй хуулга /хх-82-84/, шүүгдэгч Б.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-94/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-110/, шүүгдэгч Г.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-165/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-155/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, тэдгээрийн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч  Г.Гын дээрхи үйлдлийн улмаас Ж.Гын биед хүзүү, зүүн бугалга, суга, гуя, шилбэ, баруун бугалга, шуу, мөр, нурууны зулгаралт, цус хуралт, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн чихний зулгаралт гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Гын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Гантулгын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Г, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тасгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зөв гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Шүүгдэгч Г.Гт нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав

 

Шүүгдэгч Б.Гантулгыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу  түүний оршин суух дүүргийн нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүгдэгч Б.Гд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч У.Бад учирсан 700.000 төгрөгийн хохирол төлөгдсөн, хохирогч Ж.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тасгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу түүний оршин суух дүүргийн нутаг дэвсгэр болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

7. Шүүгдэгч Г.Г, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Г, Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР