Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/148

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч А.Алтангэрэл,

хохирогч, шүүгдэгч Б.Х, Б.А,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Б** овогт Б.Б, Б** овогт Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

М** овогт Б.АЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000868 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б** овогт Б.Б нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С** тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-д зааснаар 15 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан (РД:********).

Б** овогт Б.Х нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

М овогт Б.А нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Зэвсэгт хүчний 017 дугаар цэргийн ангид алба хааж байгаа, ам бүл *, эх, *дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, С** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.Б, Б.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дээр хохирогч Б.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүр, толгой хэсэгт гар, хөлөөрөө цохиж, өшиглөх байдлаар зодож, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун шанаа, хуйханд цус хуралт хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, таславчийн муруйлт, уруулд няцарсан шарх, баруун мөр, зүүн бугалганд зулгаралт, зүүн хөмсөг эрүү, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 15-ны шөнийн 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын эрэг дээр иргэн Б.Х-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж хамар, дээд уруулын дотор салстад зулгарал, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч Б.Б, Б.Х нараас: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.

2.Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр Б, А хоёртой голын эрэг орж 1 пиво уусан. Пиво ууж байхад А, Х, Б 2 луу залгаж дуудсан. Бид 3 дахин 1 пиво аваад уух гээд байж байтал Б над руу “хүндлэхгүй байна” гээд алгадаад шууд зодсон. Тэгтэл дүү Х нь намайг бас зодсон. Би Х-ийн нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэр 2 нийлж намайг зодсон. Би “намайг битгий зодооч, зүгээр явуулчих” гэж олон удаа гуйсан боловч зодоод байсан гэв.

3.Хохирогч Б.Х мэдүүлэхдээ: А намайг цохисон. Нүдний доод хэсэг хөхөрсөн, зулгарсан. Эмчилгээ хийлгээгүй. Хохирол гараагүй тул нэхэмжлэх зүйлгүй гэв.

            4.Хохирогч Б.А мэдүүлэхдээ: Б, Х 2 намайг цохисон. Толгой руу цохисон. Нүд, нүүр хөхөрсөн. Зодоон болсны маргааш нь толгойныхоо зураг авхуулсан. 130,000 төгрөгийн зардал гарсан. Х, Б нараас 2022 оны 8 дугаар сард 130,000 төгрөг авсан. Өөр нэхэмжлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 2210000000868 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03:34:39 цагт “Согтуу хүнд зодуулсан цагдаад дуудаад өгөөч гээд байна. гэсэн гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 2 дугаар хуудас),

2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас), хохирогч Б.А-гийн зэрэг гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

3. Хохирогч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 10 дугаар хуудас), хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

4. Хохирогч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 14, 15 дугаар хуудас),

5. Гэрч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8808 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: хамар хавдсан, хамрын зүүн хажууд 1 см, 1,5 см урт зулгаралтай, дээд уруулын дотор салстад зулгарсан. Хамрын рентген зурагт явуулсан боловч ирээгүй тул дүгнэлтийг гаргав.

1.Б.Х-д хамар, дээд уруулын дотор салстад зулгарал, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас),

7. Шинжээч эмч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 148 дугаар хуудас),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8715 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: АД 130/80 мммуб, судасны цохилт 118, сатураци 95% баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны дээд хэсгийг хамарсан хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун шанаа, баруун чамархайн хуйх хэсгийг хамарсан 8.5х3.5 см хэмжээтэй цоохортсон хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Хамрын нурууны дээд хэсгээр эмзэглэлтэй, хамрын амьсгал хоёр талд саадтай. Дээд уруулын дотор салстад хөхөлбөр ягаан өнгийн голдоо цайвар өнгийн өнгөр бүхий зах ирмэг тэгш бус шархтай. Баруун мөрөнд 2.0х3.0 см зүүн бугалганы дотор дээд хэсэгт 3.0х2.0 см хүрэн улаан өнгийн зулгаралттай. Зүүн хөмсөгний гадна буланд хавдсан тэмтрэхэд эмзэглэл ихтэй. Эрүүний баруун зүүн дээд хэсгээр эмзэглэлтэй, ам бүрэн ангайхгүй ангайлт, 3.5 см, шүдний зуулт жигд биш. Зүүн чихний дэлбэн хөхөрч хүрэнтсэн, хавдсан, эмзэглэлтэй. Хүзүүний зүүн урд хэсэгт 5.0х1.0 см хэмжээтэй гурвалжиндуу хэлбэртэй цоохортож хүрэнтсэн цэгчилсэн цус хуралттай. 2022 оны 06 дугаар сарын 15-ны СМ дүрш оношилгооны гавал тархины КТГ-т хамрын таславч муруйлт баруун тал руу 3 мм хэмжээтэй үүссэн. Хамар яс, ухархайн яс, хацар яс, эрүү яс бүтэц хэвийн. Тархинд бүтцийн өөрчлөлтгүй.

1.Б.А-гийн биед баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун шанаа хуйханд цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, таславчийн мурийлт, уруулд няцарсан шарх, баруун мөр, зүүн бугалганд зулгаралт, зүүн хөмсөг, эрүү, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Шинэ гэмтлүүд байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

9. Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 150 дугаар хуудас),

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаартай:

1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8715 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Б.А-гийн биед учирсан баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин уруулын няцарсан шарх, баруун чамархайн хуйх, шанаа, хүзүүний цус хуралт, баруун мөр, зүүн бугалганд зулгаралт, зүүн хөмсөг, эрүү, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба гэмтэл тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3.Б.А-гийн 2022.06.16-ны өдөр авхуулсан гавал тархины компьютер томографийн шинжилгээгээр хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдохгүй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 165-167 дугаар хуудас),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн материалаар хийсэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаартай:

1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах шинжээч эмч Б.Ариунзулын 2022.06.21-ний өдрийн 8808 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2.Б.Х-нийн биед хамар, дээд уруулын дотор салстад зулгаралт, хамар, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн, цохих, өшиглөх, мөргөгдөх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.Хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно. Бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

5.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (176-178 дугаар хуудас),

11. Яллагдагч Б.Х-нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

12. Яллагдагч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас),

13. Яллагдагч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

14. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтуудад:

-Шүүгдэгч Б.А-гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуудас (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас),

-Шүүгдэгч Б.Х-нийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

-Шүүгдэгч Б.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас) бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б** овогт Б.Б, Б** овогт Б.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч М** овогт Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б** овогт Б.Б-ыг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Б** овогт Б.Х-ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М** овогт Б.А-г 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б, Б.Х нар энэ тогтоолоор хохирогч Б.А-д төлөх төлбөргүй, хохирогч Б.Х нь шүүгдэгч Б.А-аас хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг заасныг баримтлан хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Б.А-д авсан Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Т.АЛТАНТУЯА