Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар  2023/ШЦТ/154

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нямдорж, шүүгдэгч Э.*********, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *********ы *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310000000078 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ********* аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********* аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг, Айргийн 4-32 тоотод оршин суух хаягтай боловч ********* дүүргийн 32 дугаар тойргийн нийтийн байрны 16 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овогт *********ы ********* /РД: *********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ********* худалдааны төвийн 4 давхрын тамхины өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан М.*********ийн толгойд нь гараараа хэд хэдэн удаа цохиж, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр чих, чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Э.*********: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 380,000 төгрөг төлсөн, торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч М.*********э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө 04 цагийн үед ...ажлын гадаа ирээд буухад ...Баачка, Шинээ хоёр Үнэнбаттай барьцалдаад маргалдаж байсан, би явж очоод Шинээ гэх залууд Баачкаг авч яваад амарчих гэж хэлтэл Шинээ над руу андуураад байгаарай аалз минь гэж дайрахаар нь юм бодолгүй цааш түлхчхээд Үнэнбатыг дагуулаад дотогш орсон. Дотогш ороод 3 давхарт байрлах ажилчдын өрөө рүү ороод Үнэнбат болон ажлын эгч Лхагвазаяа нарын хамт амарч байхад Шинээ гэх залуу ганцаараа орж ирсэн. ...Лхагвазаяа эгч уурлаад Шинээг амралтын өрөөнөөс гараад хаалга хаасан, би ...нойл руу алхаад шат руу өгсөж байхад Шинээ шатан дээр сууж байсан, тэгээд намайг харчхаад хоёулаа ийшээ явъя гээд намайг тамхины өрөөнд авч орсон. Тамхины өрөөнд ороход Баачка гэх залуу хүлээж байсан, ...Шинээ миний өмсөж байсан хувцсаар нүүр битүүлж байгаад дээрээс маш олон удаа цохиж зодсон...” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэсэн,

 

Гэрч О.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 05-ны өглөө үүрээр ажил дээр очиж хонохоор болоод ажил дээр очоод тамхины өрөөнд байж байхад гаднаас ********* болон *********э нар орж ирсэн. Тэгээд хоорондоо муудалцаад хэрэлдээд бие биедээ үг хаяад байсан, тэгээд тэр хоёр түлхэлцээд тамхины өрөөнөөс гараад яг үүдэнд зодолдсон. ...********* *********ийн дээр гараад 2, 3 удаа л цохисон гэж надад хэлсэн...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.********* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ажлын гадаа очоод дотогш ороо ажилчдын амралтын өрөө рүү орж унтах гээд явахад *********э гэх залуу Үнэнбат гэх залуугийн хамт над дээр ирээд чи яасан том юм бэ, чи ер нь тийм том юм уу гэх мэтээр дайрсан ба тухайн үед тэр хоёр залуугийн ажлын эгч намайг гар гэж хэлээд гаргасан. Ингээд дээшээ тамхины өрөөнд ороод тамхи татчихаад доошоо буухад *********э гэдэг залуутай таарсан, ...*********э нь намайг чи яасан том юм бэ гээд хэрүүл үүсгэхээр нь хоёулаа тамхины өрөө оръё гээд хамт орсон. Тамхины өрөөнд ороход Баачка тамхи татаад сууж байсан бөгөөд *********э над руу томроод бид хоёр муудалцаад зогсож байхад гараараа миний нүүрэнд цохихоор биеэ хамгаалах гээд зөрүүлээд цохилцож эхэлсэн...” /хавтаст хэргийн 24, 30 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №1245 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.*********ийн биед зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр чих, чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст 16-17 дахь тал/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 4 дэх тал/,  

- Шүүгдэгч О.*********ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ********* худалдааны төвийн 4 давхрын тамхины өрөөнд үл ялих зүйлээр шалтаглан М.*********ийн толгойд нь гараараа хэд хэдэн удаа цохиж, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр чих, чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хохирогч М.*********ийн: “...2022 оны 01 дүгээр сарын 04-ний шөнө ...би нойл орохоор алхаад шат руу өгсөж байхад Шинээ шатан дээр сууж байсан, тэгээд намайг харчхаад хоёулаа ийшээ явъя гээд намайг тамхины өрөөнд авч орсон. Тамхины өрөөнд ороход Баачка гэх залуу хүлээж байсан, ...Шинээ миний өмсөж байсан хувцсаар нүүр битүүлж байгаад дээрээс маш олон удаа цохиж зодсон...” /хавтаст хэргийн 9 дэх тал/ гэсэн, гэрч О.*********гийн: “...********* *********ийн дээр гараад 2, 3 удаа л цохисон гэж надад хэлсэн...” /хавтас хэргийн 12-13 дахь тал/ гэсэн, шүүгдэгч Э.*********ын: “...Ажлын гадаа очоод дотогш ороо ажилчдын амралтын өрөө рүү орж унтах гээд явахад *********э гэх залуу Үнэнбат гэх залуугийн хамт над дээр ирээд чи яасан том юм бэ, чи ер нь тийм их том юм уу гэх мэтээр дайрсан ба тухайн үед тэр хоёр залуугийн ажлын эгч намайг гар гэж хэлээд гаргасан. Ингээд дээшээ тамхины өрөөнд ороод тамхи татчихаад доошоо буухад *********э гэдэг залуутай таарсан, ...*********э нь намайг чи яасан том юм бэ гээд хэрүүл үүсгэхээр нь хоёулаа тамхины өрөө оръё гээд хамт орсон. Тамхины өрөөнд ороход Баачка тамхи татаад сууж байсан бөгөөд *********э над руу томроод бид хоёр муудалцаад зогсож байхад гараараа миний нүүрэнд цохихоор биеэ хамгаалах гээд зөрүүлээд цохилцож эхэлсэн...” /хавтаст хэргийн 24, 30 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны №1245 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.*********ийн биед зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр чих, чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 16-17 дахь тал/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч  М.*********ийн эрүүл мэндэд учирсан “...зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр чих, чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.*********ын түүнийг цохисон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.*********ын хохирогч М.*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.*********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч Э.********* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн орлого, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч М.*********ийн эрүүл мэндэд зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхи, хоёр чих, чихний ар хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 378,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2310000000078  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********* хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.********* “...ШУТИС-д сурч байгаа учир торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал гаргасан бөгөөд шүүгдэгч ажил хийж орлого олдог талаар баримтгүй тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *********ы *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* *********ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч  Э.*********т шийтгэсэн 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*********т шийтгэсэн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2310000000078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********* хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР