Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогч С.М,

шүүгдэгч А.Х, өмгөөлөгч Г.Минжмаа (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 2497) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт А.Х-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210016260923 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З овогт А.Х нь 2004 оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өвөг эцэг, эмэг эхийн хамт Сонгино хайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянхошууны ** дүгээр гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

А.Х нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Л.З-ийн фейсбүүк хаягийг ашиглан С.О-тэй холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.О-ээс Хаан банкны *** дугаарын дансаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 1,100,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Д.У-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.У-ээс Хаан банкны *** дугаартай дансыг ашиглан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 180,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан О.Т-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн О.Т-аас Хаан банкны *** дансаар Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Ч.А-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ч.А-аас Хаан банкны *** дансаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 50,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Д.Эрдэнэцэцэгтэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Э-ээс Хаан банкны *** дансаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 50,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Т.Б-той холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг бий болгон иргэн Т.Б-оос Хаан банкны *** дугаартай дансаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Н.М-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.М-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан У.Б-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн У.Б-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 100,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б-гийн фейсбүүк хаягийг ашиглан Э-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ц.Б-өөс Хаан банкны *** дугаартай дансаар Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хорооны дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т.Б-ийн фейсбүүк хаягийг ашиглан Г.Б-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Б-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Б-ийн фейсбүүк хаягийг ашиглан Д.Б-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий  болгон иргэн Д.Б-аас Хаан банкны *** дугаартай дансаар Налайх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр З-ийн фейсбүүк хаягийг ашиглан Л.Г-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Л.Г-аас Хаан банкны *** дугаартай дансаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б-гийн фейсбүүк хаягийг ашиглан Б.П-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар  бий болгон иргэн Б.П-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 550,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр П-ын фейсбүүк хаягийг ашиглан С.О-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.О-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Чингэлтэй дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б-ийн фейсбүүк хаягийг ашиглан Б.А-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.А-аас Хаан банкны *** дугаартай дансаар Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Г-ийн фейсбүүк хаягийг ашиглан М.Г-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн М.Г-аас Хаан банкны *** дугаартай дансаар Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр А-ийн фейсбүүк хаягийг ашиглан Л.Г-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг бий болгон иргэн Л.Г-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Оюунбаярын фейсбүүк хаягийг ашиглан Б.О-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.О-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 50,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б-ийн фейсбүүк хаягийг ашиглан Н.С-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.С-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 650,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Н.М-тэй холбогдож “мөнгө зээлээч” гэж иргэн Н.М-ээс өөрийн Хаан банкны *** тоот дансаар 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Н.Б-тэй холбогдож “мөнгө зээлээч” гэж иргэн Н.Б-ээс Хаан банкны *** тоот дансаар 200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Б.Н-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Н-аас Хаан банкны *** дугаартай дансаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Н.О-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Н.О-аас Хаан банкны *** дугаартай дансаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Ж.Б-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Б-ээс Хаан банкны *** дугаартай дансыг ашиглан Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Ц.М-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ц.М-аас Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Н.Н-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Т.Н-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 500,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Э.Г-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон  иргэн Э.Г-аас Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Ц.О-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ц.О-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 65,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Б.Б-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Б-ээс Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан Г.Я-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Я-с Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 890,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 09 дугаар сарын 02-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглан С.С-тай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн С.С-аас Хаан банкны *** дугаартай дансаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс 1,200,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Б-ын Ч Б гэх фейсбүүк хаягт хууль бусаар халдаж, түүний нэрийн өмнөөс “...миний мобайл банк болдоггүй , түр мөнгө зээлээч...” хэмээн хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон хохирогч Г.О-аас иргэн М.З-гийн Хаан банкин дахь *** дугаарын дансаар 300,000 төгрөгийг залилсан,

2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн иргэн М.А-ын фейсбүүк хаягийг ашиглаж М.Т-тай, Ц.Ү нартай холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн М.Т-аас Хаан банкны *** тоот дансаар 300,000 төгрөг, Ц.Ү-аас 200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн А-ийн фейсбүүк хаягийг ашиглан иргэн Ц.Л-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Ц.Л-ээс Хаан банкны *** дугаартай дансаар 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр иргэн М.Э-ийн фейсбүүк хаягийг ашиглан иргэн Б.О-той холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Б.О-оос Хаан банкны *** дугаартай дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн У.Т-ын фейсбүүк хаягийг ашиглан иргэн С.М-тэй холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн С.М-ээс Хаан банкны *** дугаартай дансаар 300,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Д.Б-тай холбогдож  “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Д.Б-аас Хаан банкны *** дугаартай дансаар 100,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 03 дугаар арын 31-ний өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Х.Э-тэй холбогдож улмаар “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Х.Э-ээс Хаан банкны *** дугаартай дансаар 200,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэн Г.Х-гийн фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Ч.Б-той холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Ч.Б-оос Хаан банкны *** дугаартай дансаар 200,000 төгрөг шилжүүлж авч залилсан,

2022 оны 05 сарын 12-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Р.Б-тай холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Р.Б-аас Хаан банкны *** дугаартай дансаар 600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн Т.Н-гийн фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Д.У-ээс 200,000 төгрөг, иргэн С.М-аас 450,000 төгрөг, иргэн Э.Ж-аас 200,000 төгрөг, иргэн Ч.Э-аас 200,000 төгрөг, иргэн Б.Б-өөс 200,000 төгрөг, иргэн Т.Л-аас 200,000 төгрөг, иргэн Л.П-аас 200,000 төгрөг нийт 1,650,000 төгрөгийг Хаан банкны *** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Г-ийн фейсбүүк хаягийг ашиглаж иргэн М.А-тай холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн М.А-аас Хаан банкны *** дугаарын дансаар 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.Ц-гийн фейсбүүк хаягийг ашиглан иргэн Б.Э-тай холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Б.Э-аас Хаан банкны *** тоот дансаар 650,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр бусдын фейсбүүк ашиглаж иргэн Д.З-той холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг бий болгож иргэн Д.З-оос Хаан банкны *** дугаарын дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.М-ийн фейсбүүк хаягийг ашиглан иргэн Г.Б-тэй холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Г.Б-ээс Хаан банкны *** дугаартай дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Х.А-ийн фейсбүүк хаягийг ашиглаж иргэн С.Л-тай холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн С.Л-аас Хаан банкны *** дугаартай дансаар 1,150,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр иргэн Т.Б-ийн фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Х.Г-тэй холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож Х.Г-өөс Хаан банкны *** дугаартай дансаар 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр бусдын фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Х.А-тай холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн А.А-аас Хаан банкны *** дугаартай дансаар 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Э-ийн фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Н.Д-тай холбогдож “мөнгө зээлээч” зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Н.Д-аас Хаан банкны *** дугаартай дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.Э-ийн фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Г.М-тэй холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Г.М-ээс Хаан банкны *** тоот дансаар 650,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэн А.Б-ын фейсбүүк хаягийг ашиглаж иргэн Э.Э-тай холбогдож “мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож иргэн Э.Э-аас Хаан банкны *** тоот дансаар 400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу яллагдагч А.Х нь 59 удаагийн үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилж бусдад нийт 19,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч А.Х нь шүүх хуралдаанд: Мөрдөн байцаагчид хэргийн талаар ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй, гэм буруугаа зөвшөөрч байгаа, хохирлыг ар гэрээс хохирогч нарт төлж, нөхөн төлөхөө илэрхийлж байна гэв.

            Шүүх хуралдаанд хохирогч С.М мэдүүлэхдээ: Д аймгийн С хотод тээврийн жолооч ажил хийдэг. Манай 10 гаран жолооч нийлж тээврийн компани байгуулсан. “Д.Т” ХХК, М ХХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг. Би өөрийн данс руу нүүрс тээврийн хөлсийг шилжүүлж авч жолооч нарын цалинг тараадаг. Нэг өдөр манай компанийн жолооч Т.U T гэсэн хаягаас интернэт банк болохгүй байна, 200,000 төгрөг түр шилжүүлээч 11 цагийн орчимд буцаан өгье гэж хэлсэн. Би 200,000 төгрөгийг шилжүүлээд дансны үлдэгдлийг скрийншот хийж ийм мөнгөтэй үлдсэн, буцааж өгөөрэй гэж зургийг нь харуулахад ах нэг мөсөн наад 100,000 төгрөгөө нэмээд шилжүүлчих, орой буцаан өгье гэсэн тул шилжүүлсэн. Тухайн үед утасны сүлжээ муу байсан. Маргааш нь U.T гэсэн хаягаас мөнгө гуйж мессеж ирээд байна гэж манай жолооч пост хийсэн. Тэгээд би Д аймгийн цагдаагийн байгууллагад хандсан. Өнөөдөр өглөө 300,000 төгрөгийг дансаараа шилжүүлж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Залилах гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор хуурах эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар идэвхтэй үйлдэл хийгддэг бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, мөнгө, валют зэргийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

            Субъектив тал нь гэмт этгээд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн эд хөрөнгө шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.

Шүүгдэгч А.Х нь бусдын хуурч бусдын фейсбүүк цахим хаягийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бие болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан нь хангалттай тогтоогджээ. Нөгөө талаас хохирогч нарын хайхрамжгүй байдал, цахим мессежийг нягтлах, шалгах үйлдэл хийгээгүй нь гэмт этгээдэд хөрөнгөө шилжүүлэн хохирогч болох нөхцөл байдлыг бий болгосон байна.

Шүүгдэгч нь удаа дараагийн үйлдлээр цахим хэрэгсэл ашигласан, улмаар олон тооны хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч, 19,950,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан байх боловч гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан, Гэр бүлийн тухай хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдийг эцэг,эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй байдаг бөгөөд шүүгдэгч нь хохирогч нараас шилжүүлэн авсан мөнгийг цахим тоглоом тоглох, бусад зүйлд зарцуулсан, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хүндрүүлэх шинжээр зүйлчлэх шаардлагагүй гэж үзэж улсын яллагчаас ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдэж, үлэмж хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хэд, хэдэн газар үйлдэгдсэн байх боловч сүүлчийн үйлдсэн гэмт хэрэг нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төгссөн байх тул хуулиар харьяалуулсан шүүхийн харьяаллын дагуу хэргийг шүүхэд ирүүлсэн байна гэж үзсэн.

Шүүгдэгч А.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүгдэгчийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч З овогт А.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг үргэлжилсэн шилжүүлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт А.Х-ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг зуун жаран гурав хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн iPhone 12 маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, бичлэг бүхий 12 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Samsung galaxy s10 маркийн гар утсыг улсын орлого болгосугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-аас 2,835,000 (хоёр сая найман зуун гучин таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т 50,000 төгрөг, Н.-т 650,000 төгрөг, Н.Б-д 200,000 төгрөг, М.О-д 65,000 төгрөг, Э.Ж-т 200,000 төгрөг, Ц.Л-д 300,000 төгрөг, Д.Б-т 100,000 төгрөг, Ч.Б-д 200,000 төгрөг, Х.Г-т 400,000 төгрөг, Э.Э-д 400,000 төгрөг, Т.Б-д 270,000 төгрөгийг тус тус олгож, бусад нэр бүхий хохирогч нарт шүүгдэгч А.Х төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс тоолсугай.

10.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас хойш эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА