Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 15

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2018/00056 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын******* ийн Ганхуягын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие ******* нь Ховд аймгийн засаг ******* дэргэдэх ******* ******* ******* ******* 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 тоот тушаалаар нийтлэг ******* *******ны жолоочоор томилогдсон. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.

Гэтэл Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******ны ******* 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалаар Аймгийн засаг ******* тамгын ******* 2016 оны А/50 тоот тушаалаар ******* ******* *******ны жолоочийн орон тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Би Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******ны дугаарын автомашины жолоочоор буюу аймгийн******* ******* орлогчийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар миний ажлын байр нь байнгын ажлын байр төдийгүй, байнгын ажлын байрыг цөөрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 Иймд Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* Албаны ******* 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг ******* *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад хариу тайлбар болон нотлох баримтаа гаргаж өгсөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.******* ******* ******* ******* нийтлэг ******* ******* маань******* ******* ******* газарт харьяалагддаг.******* ******* ажлын *******ны цэвэрлэгээ, үйлчилгээ, халаалт, сантехник гэх мэт аж ахуйн үйл ажиллагаа хариуцдаг улсын төсвөөс санхүүждэг, төсөвт байгууллага юм. Ховд аймгийн******* ******* тамгын ******* 2014 оны 01 сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар нийтлэг ******* бүтцийг баталсан байсан. Нийт 32 орон тоотой байсан ба үүнээс жолоочийн орон тоо 8, үйлчлэгчийн орон тоо 8 гэж тогтоосон байдаг. Тухайн үеийн ******* ******* *******ны дарга нь жолооч 9, үйлчлэгч 10 ажиллуулж байсны улмаас хувь хүний орлогын *******н татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн их хэмжээний өр үүссэн байгууллагыг хүлээж авсан. Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай зарцуулна, төсвийг зохистой зарцуулж, өр төлбөр үүсгэхгүй ажиллуулах шаардлага тулгарсан. Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаар 2016 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар 14 сая төгрөг, 2016 оны 11 сарын 31-ний өдөр гэхэд 17 сая төгрөгийн өр үүсэж явж байсан. Төсвийн тухай хуулиар анх төсөвлөөд ирсэн төсөв нь дуусаад өр үүсээд явсан. Нэгэнт ******* ******* бүтцийг шинэчлэн тогтоох, үүсээд байгаа өрийг нэмэгдүүлэхгүй байх шаардлага зайлшгүй тулгарсан. Тийм учраас ******* ******* ******* 2016 оны 09 сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар 36 байсан орон тоог 28 болгож багасгаад жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 болгож батлаад цалингийн санд багтаасан. Цалингийн санд багтаан байгууллагын хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлагатай тул орон тоо цөөрсөн үндэслэлээр халагдаж байгаа 4 ажилтандаа хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу өгсөн. 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 65 дугаар *******н бичгээр орон тоо цөөрч байгаа учраас хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн мэдэгдэхийг нэхэмжлэгч *******т 12 сарын 07-ны өдөр гардуулсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу нийцэж байгаа. 1 сарын дараа буюу 2017 оны 01 сарын 11-ний өдрийн тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 2017 оны 1 сард багтааж олгосон. Энэ бүх үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үйл ажиллагаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2018/00056 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******нд холбогдох Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******ны ******* 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг ******* *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6,227,433 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.     Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “ Аймаг, нийслэл, сум, дүүргийн******* ******* ажлын ******* нь ******* газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ. Мөн зүйлийн 33.1.2-т******* даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон тамгын ******* хэлтэс, *******дын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь******* даргад туслах гэж заасан байна. Дээрх хуулийн заалтаас харахад Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* Үйлчилгээний ******* нь Аймгийн******* даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аж ахуйн талаар******* даргад туслах чиг үүргийг хэрэгжүүлдэг ******* ******* бүтцийн нэгж байна.

            Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д Аймаг, нийслэл сум, дүүргийн ******* ******* дарга тухайн шатны******* даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан ******* ******* орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж чөлөөлнө гэж заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар ажил олгогч нь хуулийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* ******* нь тамгын ******* бүтцэд багтаж аж ахуйн талаарх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд нийтлэг ******* *******ны даргад ажилтнуудыг томилж, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх хэмжээг хуулиар олгоогүй байна.

            Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ******* ******* *******ны ******* ажлаас чөлөөлөх тушаал нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д заасныг зөрчөөгүй гэж үзсэн, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэсэн заалтыг зориуд хэрэглэлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2,118 дугаар зүйлийн 118.4-д заасныг тус тус зөрчсөн хууль бус үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

            Нэхэмжлэгч ******* нь Ховд аймгийн******* ******* орлогч ******* авто машиныг барьдаг бөгөөд тухайн авто машины бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах үүргийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээж ажиллаж байсан ба уг ажлын байран дээр ажиллах жолоочийн орон тоо хасагдаагүй, цөөрөөгүй юм. Гэтэл шүүхээс******* ******* орлогч даргад үйлчлэх автомашиныг тус *******нд ажилладаг жолооч нараас хэнийг нь хариуцуулж ажиллуулах нь хариуцагчийн эрх хэмжээний шийдвэрлэх асуудал гэж үзсэн нь үндэслэлгүй байна.  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрүүлэх гэдэг ойлголтод ажил *******н тушаалын нэг байрны асуудал хамааралтай болохыг шүүхээс анхаарч үзсэнгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн  хуулийн шаардлага хангаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэгч ******* нь “Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******ны ******* 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нийтлэг ******* *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг  Ховд аймгийн******* ******* ******* Газрын ******* ******* *******нд холбогдуулан гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь   “аймгийн******* ******* ******* ******* ******* 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалын хавсралтаар ******* ******* *******ны бүтэц, орон тоог 28 байхаар баталсан бөгөөд жолоочийн орон тоог 6, үйлчлэгчийн орон тоог 8 байхаар шинэчлэн тогтоосон тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******ны ******* 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалаар ажил олгогчийн санаачилгаар ажилтныг ажлаас чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон  байна./хх-ийн 5 дугаар тал/

           ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг нийслэл, сум, дүүргийн******* ******* ажлын ******* нь ******* газар байх бөгөөд энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхээр  зохицуулжээ.

            Мөн зүйлийн 33.1.2-т “Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй,аж ахуйн талаар болон ******* ******* хэлтэс, *******дын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах,нутгийн  захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь******* даргад туслах” гэж заажээ. Энэ хуулийн зохицуулалтаас үзвэл Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* ******* нь******* даргаас  бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь  аж ахуй, нийтлэг ******* талаар ******* даргад туслах чиг үүргийг хэрэгжүүлдэг ******* ******* нэгж  болно.

              ******* ******* бүтцийн нэгжид багтаж аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг ******* ******* *******ны дарга нь ажилтныг чөлөөлж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь  ******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...******* ******* дарга тухайн шатны******* даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан ******* ******* орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэсэн заалттай нийцэхгүй байна. 

            Хариуцагч төлөөлөгч Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг ажилд томилох, чөлөөлөхийг ******* ******* *******ны  дарга аймгийн******* ******* тамгын ******* хөдөлмөрийн дотоод журмын 2.1-д зааснаар шийдвэрлэнэ гэж тайлбарлаж байгаа боловч  тайлбарынхаа үндэслэлийг шүүхэд нотолж чадаагүй байна.******* захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон уг дотоод журамд зааснаар  ******* ******* *******ны  даргад ажилтныг томилох, чөлөөлөх эрх олгосон эсэх нь тодорхойгүй ойлгомжгүй байна.

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар ******* ******* *******ны дарга нь ажилтныг ажилд томилох, чөлөөлөх эрхтэй болох нь   тогтоогдоогүй байна.

            Дээрх хуульд зааснаар ******* ******* *******ны даргад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар  ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах  эрхгүй  олгогдоогүй байна.  

            Иймд дээрх үндэслэлээр Ховд аймгийн******* ******* тамгын ******* ******* ******* *******ны ******* 2017 оны оны 01 сарын 11-ний өдрийн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь хууль зүйн  үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

              Нэхэмжлэгч ******* 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  13 сар 3 хоног ажилгүй байжээ.

            Түүний  ажилгүй байсан  хугацааны  нөхөх олговрын хэмжээг нийгмийн даатгалын 2016 оны 10, 11,12 дугаар саруудын бичилтийг үндэслэн тооцвол /631094+535944+477304/ нэг сарын дундаж цалин хөлсний хэмжээ 547997 төгрөг, нэг өдрийн ажлын хөлс 25488 төгрөг байх бөгөөд олговрын нийт хэмжээ /547997х13+23938х3/=7123961+76464=7200425 төгрөгийг хариуцагчаас гаргуулж,  *******т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 7200425 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж, түүний нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Хуульд зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 153/ШШ2018/00056 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 128.1.5, 69.1, 46.1, 46.2.-т заасныг тус тус баримтлан Ховд аймгийн******* ******* ******* ******* ******* ******* *******ны ******* 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/02 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ийг ******* *******  *******ны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 7200425 төгрөгийг Ховд аймгийн******* ******* тамгын ******* ******* ******* *******ны санхүүгээс гаргуулж *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60.1, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5, 7.1.1, 7.1.2.-т заасныг баримтлан *******ийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ховд аймгийн******* ******* тамгын ******* ******* ******* *******ны санхүүгээс 200357 (70200+130157) төгрөг гаргуулж,  улсын орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, *******ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                    Н.ТУЯА