Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/07

 

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/04 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг бүхэлд нь “шүүгдэгч Дагдан овгийн А.Б-г хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан, шүүгдэгч Дагдан овгийн А.Ц-г хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан, шүүгдэгч Таадаг овгийн Ц.Г-г бүлэглэж, машин механизм хэрэглэж, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж;

2 дахь заалтын А.Бийг “6 жил 20 хоног” гэснийг “5 жил 20 хоног” гэж, А.Ц-г “5 жил 10 хоног” гэснийг “4 жил 10 хоног” гэж;

3 дахь заалтын “6 жил 20 хоног” гэснийг “5 жил 20 хоног”, “5 жил 10 хоног” гэснийг “4 жил 10 хоног” гэж;

4 дэх заалтын А.Б-н цагдан хоригдсон “613 хоног” гэснийг “609 хоног”,  А.Цын цагдан хоригдсон “521 хоног” гэснийг “524 хоног”, Ц.Г-н цагдан хоригдсон “32 хоног” гэснийг “31 хоног” гэж;

7 дахь заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000

төгрөгийн үнэлгээ бүхий toyota chaser маркын
автомашины үнэ 666.666 төгрөгийг, шүүгдэгч А.Ц-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий toyota chaser маркын автомашины машины үнэ 666.666 төгрөгийг, шүүгдэгч Ц.Г-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий toyota chaser автомашины үнэ 666.666 төгрөгийг, шүүгдэгч А.Б-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий nissan bluebird маркын автомашины үнэ 1 050 000 төгрөгийг, шүүгдэгч А.Ц-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2100000 төгрөгийн үнэлгээ бүхий nissan bluebird маркын автомашины үнэ 1 050 000 төгрөгийг, шүүгдэгч А.Б-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3500000 төгрөгний үнэлгээ бүхий sonata-5 маркын автомашины үнэ 1750000 төгрөгийг, А.Ц-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 3500000 төгрөгний үнэлгээ бүхий sonata-5 маркын автомашины үнэ 1750000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэж;

9 дүгээр заалтыг бүхэлд нь “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар шүүгдэгч Ц.Г-д оногдуулсан 02 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай” гэж;

10 дугаар заалтыг бүхэлд нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ц.Г-н засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай” гэж тус тус өөрчилж;

11 гэсэн заалт нэмж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.Ц-н хохирогч Ч.А-н гэрээс П.Б, П.А нартай бүлэглэн эд зүйл хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай гэж;

8 дахь заалтанд sonata-5 маркын автомашиныг битүүмжилсэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг гэж тус тус нэмж;

“9, 10, 11” дүгээр заалтыг “11, 12, 13” гэж дугаарлаж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Гийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Ц, А.Б, Ц.Г нарын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 89 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.