Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар      2023/ШЦТ/197             

 

  

 

 

 

 

 

 

    2023        03          20                                 2023/ШЦТ/197                                                                                     

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Г.Булаг-Ундрал, шүүгдэгч Э.Ш /шүүгдэгч өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Э.Шд холбогдох эрүүгийн “2311 00000 0128” дугаартай, 186/2023/0179/Э индекстэй хэргийг 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, хххх тоотод оршин суух бүртгэлтэй гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Ш,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч  Э.Ш нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант 4-103 тоотод байх гэртээ таксигаар хүргүүлэхдээ хохирогч Л.Оийн мартаж буусан Самсунг-А8 загварын гар утсыг авч гар утасны ард цаасан дээр бичиж хадгалсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хохирогч Л.Оийн Хаан банкны 5065018406 дугаарын данснаас 350.000 төгрөгийг иргэн Ч.Нямдаваагийн Хаан банкны 5021583435 дугаарын данс руу шилжүүлэн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бэлэн мөнгөний машинаас бэлнээр гарган авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.  Шүүгдэгч Э.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

           2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.Оийн:...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08 цаг 10 минутын орчимд Нарны гүүрний автобусны буудал дээрээс маркийн мэдэхгүй таксинд сууж явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах урт цагааны голд байрлах Хаан банкны АТМ-с таксны мөнгө авч өгөх гэсэн боловч миний хөл өвдөөд байхаар таксины жолооч хүүд өөрийн Хаан банкны картаа, кодын хамт өгч явуулаад өөрийн картнаас 15.000 төгрөг гаргуулж, аваад цааш Төрийн тусгай алба хаагчдийн эмнэлгийн чиглэлтэй явж байхдаа би автомашиныхан голд байх USB-ээр нь гар утсаа цэнэглүүлж тавиад Төрийн алба хаагчдын эмнэлгийн үүдэнд ирээд таксины жолооч хүүд АТМ-с авсан бэлэн 5.000 төгрөгөө өгөөд таксинаас буугаад эмнэлэг орсон. Буухдаа өөрийн Самсунг-А8 загварын гар утсаа таксинд мартаж буусан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагийн орчимд  миний данснаас 350.000 төгрөг Хаан банкны 5021583435 дугаарын данс руу шилжиж орсон гэх мэдээлэл ирсэн. Би өөрийн гар утасны ар талд кейсны дотор Хаан банкны 5065018406 дугаарын дансны интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг бичсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар тал/,   

          2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Гангэрэлийн:...бид нар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад хүүхдээ хүргэж өгөөд буцахдаа хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимоос зам дээрээс такси бариад нөхөр бид хоёр арын суудал дээр суугаад явж байсан. Би арын суудал дээрээс жижиг цагаан өнгийн гар утас олоод нөхөртөө өгсөн. Бид хоёр шууд гэртээ орсон. Цагдаагийн байгууллага дээр дуудагдаж ирээд тэрний дараагаар надад хэлсэн. Нууц кодоор нь нэвтэрч ороод тэр хүний картанд байсан 350.000 төгрөгийг нь авсан гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед энэ талаар мэдээгүй. Сүүлд л мэдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар тал/, 

           2.3. “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Самсунг-А8” маркийн гар утсыг үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 29-30 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 49 дүгээр тогтоол /хх-ийн 56-57 дугаар тал/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 28 дугаар тал/, шүүхээс хохирогчтой утсаар ярьсан тэмдэглэл зэргийг шинжлэн судлуулав.

            3.2. Шүүгдэгч Э.Ш: тусгайлан шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

            Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

          Шүүгдэгч Э.Ш нь 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалант 4-103 тоотод байх гэртээ таксигаар хүргүүлэхдээ хохирогч Л.Оийн мартаж буусан “Самсунг-А8” загварын гар утсыг авч гар утасны ард цаасан дээр бичиж хадгалсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан хохирогч Л.Оийн “Хаан” банкны 5065018406 дугаарын данснаас 350.000 төгрөгийг иргэн Ч.Нямдаваагийн “Хаан” банкны 5021583435 дугаарын данс руу шилжүүлэн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх бэлэн мөнгөний машинаас бэлнээр гарган авч хулгайлах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

           -  хохирогч Л.Оийн:...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08 цаг 10 минутын орчимд Нарны гүүрний автобусны буудал дээрээс маркийн мэдэхгүй таксинд сууж явж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах урт цагааны голд байрлах “Хаан” банкны АТМ-с таксны мөнгө авч өгөх гэсэн боловч миний хөл өвдөөд байхаар таксины жолооч хүүд өөрийн “Хаан” банкны картаа, кодын хамт өгч явуулаад өөрийн картнаас 15.000 төгрөг гаргуулж, аваад цааш Төрийн тусгай алба хаагчдийн эмнэлгийн чиглэлтэй явж байхдаа би автомашиныхан голд байх USB гээр гар утсаа цэнэглүүлж тавиад явж байгаад Төрийн алба хаагчдын эмнэлгийн үүдэнд ирээд таксины жолооч хүүд АТМ-с авсан бэлэн 5.000 төгрөгөө өгөөд таксинаас буугаад эмнэлэг орсон. Буухдаа өөрийн Самсунг-А8 загварын гар утсаа таксинд мартаж буусан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цагийн орчимд  миний данснаас 350.000 төгрөг “Хаан” банкны 5021583435 дугаарын данс руу шилжиж орсон гэх мэдээлэл ирсэн. Би өөрийн гар утасны ар талд кейсны дотор Хаан банкны 5065018406 дугаарын дансны интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг бичсэн байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар тал/,   

-  гэрч Г.Гангэрэлийн:...бид нар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 08 цагт гэрээсээ гараад хүүхдээ хүргэж өгөөд буцахдаа хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн орчимоос зам дээрээс такси бариад нөхөр бид хоёр арын суудал дээр суугаад явж байсан. Би арын суудал дээрээс жижиг цагаан өнгийн гар утас олоод нөхөртөө өгсөн. Тэгээд бид хоёр шууд гэртээ орсон. Цагдаагийн байгууллага дээр дуудагдаж ирээд тэрний дараагаар надад хэлсэн. Нууц кодоор нь нэвтэрч ороод тэр хүний картанд байсан 350.000 төгрөгийг нь авсан гэж хэлсэн. Миний хувьд тухайн үед энэ талаар мэдээгүй. Сүүлд л мэдсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар тал/, 

           - “Дамно” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Самсунг-А8” маркийн гар утсыг үнэлсэн үнэлгээ. /хх-ийн 29-30 дугаар тал/, хохирогчтой шүүхээс утсаар ярьсан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь хохирогчийг гар утсаа таксинд мартаж буусан байх үед нь түүний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Э.Шгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.Шг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлахгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

            Хохирогч Л.О нь шүүгдэгч Э.Штэй эвлэрсэн, шүүгдэгч нь “350.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргасан, шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл  байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаанд тэнсэж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт  зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож албадлагын арга хэмжээ авах  улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, урьд авсан хувийн батлагаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэлээ. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Шг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Э.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг  тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Э.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д  зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож  түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн  бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулахыг тайлбарласугай.

6. Шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           С.БАТЖАРГАЛ