Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга М.*******

Улсын яллагч Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын ын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 2223001870015 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 28-нд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, *******ий ******* ******* мэргэжилтэй, Завхан аймгийн ******* *******ийн газарт ын улсын ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын баг, тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. Шүүгдэгч Д.*******ийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:

Шүүгдэгч Д.******* нь мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

- Хохирогч Ж.ийн гэрчээр өгсөн “...2022 оны 09 дүгээр сарын 12-ны орой ажлаа тараад 2 хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харьсан. Намайг хүүхдүүдээ аваад гэртээ ирэх үед эхнэр гэртээ ирээгүй байсан. Би утас руу нь залгах үед авахгүй байсан. Тэгээд орой 00 цаг өнгөрч байх үед би эхнэрээ хайгаад ажил руу нь очсон байхгүй байсан. Тэгээд төвөөр тойрч харчхаад гэртээ хүрээд иртэл манай эхнэр гэртээ ирч*******сэн байсан. Тэгээд “хаагуур яваад ирж байгаа юм бэ” гэж асуух үед манай эхнэр “буцаад гарч явна” гээд надаас зугтаагаад гарсан. Тэгээд би араас нь гартал орцны хоёр давхраас бууж байгаад шат руу унач*******сан. Тэгээд намайг яваад очтол буцаад гэр рүүгээ орохгүй гээд байсан. Тэгээд өргөөд оруулах гэсэн боловч би даахгүй байсан. Тэгээд манай гэрт байсан Д. гэх дүүгээ дуудсан. Тухайн үед манай эхнэр буцаад гэр рүүгээ орохгүй гээд ёолоод байсан. Тэгэхээр нь гэмтсэн байх гэж бодоод “хоёулаа эмнэлэгт үзүүлье” гээд хамт гарч машиндаа суулгаад эмнэлгийн ард хүлээн авахын гадаа очсон. Тэгээд манай эхнэр “орохгүй” гээд бид хоёр эмнэлгийн гадаа машиндаа сууж байгаад гэр рүүгээ явсан. Манай эхнэр тухайн үед архи ууч*******сан байсан. Өглөө нь босоод бие нь хөндүүртэй ганц нэг газар хөхөрсөн байсан болохоор намайг зодсон гэж бодсон юм шиг байна лээ. Өглөө босож ирээд л над руу “чи намайг зодсон байна” гээд уурлаад байсан. Би тухайн үед “юу гэж би чамайг зоддог юм” гэж хэлээд ажил руугаа гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 33-37-р хуудас/, 

- Хохирогч Ж.ийн “...Тухайн өдөр намайг ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ ирсэн чинь манай эхнэр ирээгүй байсан. Би орой эхнэрээ гэртээ ирэхээр нь хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж л асуусан, өөр ямар нэгэн маргалдаж муудалцсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 93-98-р хуудас/, 

- Гэрч Ж.ийн “...Би яг , *******ийг цохиж зодож байгааг нүдээрээ бол харж байгаагүй. Би өөрөө хөдөө байдаг. Намайг хааяа нэг аймгийн төв рүү орж ирэх үед манай охин ******* надад той маргалдаад гэж хэдэн удаа хэлж байсан. Тухайн хэрэг болсон өдрийн маргааш нь би хөдөөнөөс дөнгөж орж ирээд байж байтал манай охин ******* ирсэн. Тухайн үед нүүр ам нь энэ тэндээ шалбарч*******сан байсан. Тэгэхээр нь би яасан талаар асуухад “ намайг зодч******* шиг боллоо би бас сайн мэдэхгүй байна” гэж надад хэлсэн. Манай охин өмнөх орой нь архи ууч*******сан байсан гэж байсан. Тэгэхээр нь би цагдаа дээр очоод “манай охиныг зодсон байна” гэж мэдүүлэг өгсөн. Тэмдэглэл хөтөлж байсан талаар бол би 2-3 удаагийн хэрэлдэж маргалдсан гэж хэлж байсан зүйлийг нь бичсэн байсан. Би тухайн хөтөлсөн тэмдэглэлээ хайгаад олоогүй. Би яг нь манай охин *******ийг цохиж зодож байхыг нүдээрээ харж байгаагүй. Би өөрөө хөдөө байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 60-61-р хуудас/, 

- Насанд хүрээгүй гэрч Д.ын “...2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр би ганцаараа ахын гэрт байсан. Манай аав, ээж хөдөө мал малладаг болохоор би ахын гэрт байдаг. Намайг ахын гэрт байхад ах хоёр хүүхдээ аваад ирсэн. Хэдэн цаг болж байсныг би мэдэхгүй байна. Тэгээд ******* эгч гэртээ байхгүй байсан болохоор ах ажил руу нь явсан. ахыг гараад явсны дараа ******* эгч гэртээ ороод ирсэн. Тэгээд мөн араас нь ах орж ирсэн. Тэгсэн ******* эгч гэрээс гараад явч*******сан. Араас нь ах гараад явсан. Тэгсэн ах эгч нь шат руу унач*******лаа гээд дуудсан. Намайг орцонд гарч ирэх үед ******* эгч шатны 1 давхар, 2 давхар хоёрын дундах шатны хэсэгт унач*******сан байсан. Тэгээд ах бид хоёр ******* эгчийг өргөөд гэрт нь оруулах гэсэн чинь эгч орохгүй гээд байсан. Тэгээд ах эгчийг аваад эмнэлэг явлаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/, 

- Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч ******* Д.н 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн дотоожны урд талд хөндлөн залгаас оёдлын хажуу хэсгээр 8.7 мм хэмжээтэй урагдалт үүссэн байна.

2. Ургадалт үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд үүссэн дээрх гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ургадалт байна. Тус ургадалт хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй.

4. Шинжилгээнд ирүүлсэн дотоожинд үүссэн дээрх гэмтэл нь татаж чангаах үед үүссэн байж болно.” гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р хуудас/,

- Шүүгдэгч Д.*******ийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн “...Ж. бид хоёр хууль ёсны эхнэр нөхөр байгаа юмаа. Завхан аймгийн 2 дугаар дунд сургуулийн 60 жилийн ой өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр болсон. Би тус сургуулийг төгссөн болохоор сургууль дээрээ очиж хүлээн авалтад оролцоод орой 23 цаг өнгөрч байхад гэртээ ирээд унтаж байтал манай нөхөр Ж. гаднаас согтуу орж ирсэн. Ж. орж ирээд намайг “хувцсаа өмс гаръя” гэж хэлэхээр нь би “гарахгүй” гэж хэлтэл намайг татаж чирч гаргаад машинд суулгасан. Гэрийн гаднаас хөдлөөд Улиастай сумын “Тэс” шатахуун түгээх станцын хажуу талын шороон замаар явж байгаад нэг гүүрээр гараад хэсэг яваад зогссон. Намайг машинаас буулгаж байгаад үсдэж аваад гараараа нүүр рүү цохиж эхэлсэн. Хэд хэдэн удаа цох******* үед нь хоёр гараараа нүүрээ хамгаалсан болохоор нүүр бага гэмтсэн. Гэхдээ нэг цохилт нь миний нүүрний баруун урд хэсэгт, өөр нэг цохилт нь зүүн талын ч*******ний урд хэсэгт цохиж тэр хэсэг нь хавдсан. Тэгээд хаанаас ч юм архины шил гаргаж ирээд миний өмдийг тайлж байгаад хүзүү хэсгээр нь миний бөгс рүү хийж оруулах гээд дайраад байсан. Яг хийгээгүй ч гэсэн өвдсөн болохоор түүнийг болиулах гэж нэлээн гуйсан. Тэгсэн уусан архи нь бага зэрэг гарсан юм уу гэмээр дайрах нь гайгүй болоод намайг машинд суулгаж гэртээ ирээд шууд амарсан. Манай нөхөр Ж. урьд нь хэд хэдэн удаа намайг зодож байсан. Яг хэзээ гэдгийг санахгүй байна. Хэд хэдэн удаа зодуулсан ч би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Харин манай ээж энэ талаар 2019 онд нэг удаа миний өмнөөс хандсан боловч бид хоёрын амьдрал, үр хүүхдүүдийг бодоод цагдаагийн байгууллагад худал дуудлага мэдээлэл өгсөн гэж торгуулж байсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-28-р хуудас/ ,

- Шүүгдэгч Д.*******ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Би өөрөө яг юу болсон талаар санахгүй байсан. Би тухайн өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би өөрөө өглөө санахгүй байсан болохоор нөхөр Ж.ийг “чи намайг ингэч*******сэн үү” гээд хэлсэн чинь “би юу гэж тэгдэг юм” гээд уурлаад гараад явсан. Тэгэхээр нь уурлаад Ж. “намайг зодсон гээд хэлч*******сэн” юм. Тэгсэн чинь ээж цагдаад өргөдөл гаргасан байсан. Тэгээд Ж. цагдаад өгснийг мэдч*******ээд “чи яагаад ингэж байгаа юм. Би чамайг тэгээгүй ш дээ, чиний дүү мэдэж байгаа” гэхээр нь би дүү аас асуусан чинь “намайг шатнаас унасан” гэж хэлсэн. Тэгээд өөрөө унасан учир цагдаад шинжээчийн дүгнэлт гаргуулахаас татгалзсан. Өөр болсон асуудлын талаар санахгүй байсан. Тэгээд бас Ж.той өглөө нь муудалцсан. Тэгээд уурандаа урд нь намайг зоддог байсан гэж мэдүүлсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, 

- Шүүгдэгч Д.*******ийн 2023 дүгээр 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Миний хувьд нөхөр Б.ид зодуулсан асуудал байхгүй. Би шатнаас унасны маргааш сэрэхэд биеийн энд тэнд хөхөрсөн байхаар нь нөхөр Б.ийг “чи ингэсэн үү” гэхэд “би юу гэж тэгдэг юм бэ” гээд тоохгүй гараад явч*******аар нь уур хүрээд ээжийг хөдөөнөөс ирсэн гэхээр нь гэрт нь оч*******од миний бие дээрх гэмтлийг ээж хараад “яасан бэ” гэхээр нь “ ингэсэн” гэж хэлтэл ээж цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа надаас мэдүүлэг авахаар нь би нөхөр ид зодуулсан гэж худлаа мэдүүлэг өгөөд орой ээжийн гэрт дүү  тай тааралдаад “биедээ гэмтэл яаж авсан” талаараа асуухад “ ах таныг шатнаас унасан гэж хэлэхээр нь гараад харахад та шатнаас унасан бололтой байсан. ах таныг зодож цохисон зүйл байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө зодуулаагүй юм байна гэдгээ мэдээд хоёр дахь удаагаа мэдүүлэг өгөхдөө шатнаас унасан, ид зодуулаагүй гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64-р хуудас/, 

  - Шүүгдэгч Д.*******ийн “ ...Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж яр******* зүйл байхгүй. ...Худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн 2223001870015 дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зох******* байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байхгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.*******т мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэг өгөхөд нь мөрдөгчөөс гэрчийн эрх, үүргийг танилцуулахад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргаж гарын үсгээ зурсны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн байна.

Шүүгдэгч нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал, аливаа асуудлыг нягталж шалгахгүйгээр хандах зэрэг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.*******ээс хохирогч Ж. хохирол нэхэмжлээгүй болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг болон хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Д.******* урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /хх-ийн 85-р хуудас/

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах дүгнэлт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* дүгнэлтдээ “...шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь төрийн жинхэнэ албан хаагч, улсын аар ажилладаг, жуух бичгээр шагнагдаж байсан. Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан ялаас чөлөөлөх боломжтой байгаа. Иймд ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон *******дрүүлэх нөхцөл байдлын аль аль тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг ойлгоно. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч мэдүүлэг өгөх цаг хугацаандаа өөрөө хүсэж уг нөхцөл байдлын талаар мэдүүлсэн бөгөөд тухайн үйл баримтыг нягтлах, асууж тодруулахгүйгээр асуудалд шууд санаатай үйлдлээр хандсан байна.  

Мөн хууль ******* бүрт тэгш үйлчлэх ёстой бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч, улсын аар ажилладаг, жуух бичгээр шагнагдсан нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдалд хамаарахгүй ойлголт юм.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн *******, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, *******дрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор******* ялаар сол******* журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

Түүнд урьд авсан хувийн баталгааг гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хор******* ялаар сол*******ыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бич******* эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ