Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар   2023/ШЦТ/137

 

 

 

 

 

    2023        02           28                                    2023/ШЦТ/137

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа,    

иргэдийн төлөөлөгч ***,

улсын яллагч Н.Нямдорж,

  хохирогч ***,

хохирогч *** (ҮД-2993),  

хохирогч ***

хохирогч ***, өмгөөлөгч В.Эрдэнэбат,

хохирогч ***,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210009830574 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** өдөр ***-д төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Сэргээгдэх эрчим хүчний мэргэжилтэй, *** ХХК-ийн менежерээр ажиллаж байсан гэх, ам бүл-6, эцэг, эх дүү нарын хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 650 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд оруулан 945,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, үлдэх ялыг 9,055,000 төгрөгөөр тогтоосон, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 9,055,000 төгрөгийн торгох ялыг бүрэн эдэлж дуусгавар болсон,  ***

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь “***” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж иргэн ***ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар иргэн *** нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Гутал ХХК-ийн ажлын байрнаас 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс мөн 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр нийт 104,246,550 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, иргэн ***ид их хэмжээний хохирол учруулсан,

 

- үргэлжилсэн үйлдлээр “***” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн Хангамж, техник үйлчилгээний газрын захирал *** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дахь “***” ХХК-ийн байрнаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 80,000,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “***” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн Хангамж, техник үйлчилгээний газрын захирал *** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дахь “***” ХХК-ийн байрнаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн сарын 26-ны хооронд 90,496,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “***” зууч ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн захирал *** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 124,250,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “***” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана” гэж ***” ХХК-ийн захирал *** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 77,558,000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг, нийт 107,558,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, ***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “***” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн захирал *** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2022 оны 01 дүгээр сарын 07, 13-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр нийт 101,393,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “***” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан,

- “***” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн захирал *** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61,155,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч их хэмжээний хохирол учруулсан,

- Иргэн ***, *** нарт Би Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг, Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн ажлын хэсэгт ажилладаг, Азийн Хөгжлийн Банк гадаад улсад Монгол Улсын иргэнийг их дээд сургуульд суралцуулах төлбөрийн тэтгэлгийн эрхийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлсэнтэй холбогдуулан АНУ-ын Бостон хотын их сургуульд бакалаврын мэргэжлээр 1, магистрын ангид 1 хүүхэд суралцуулах эрхийг сайд Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт сонгон шалгаруулалтгүй олгож байгаа юм, энэ хөтөлбөрт ***гийн хүү ***, *** охин *** нарыг хамруулж өгөх боломжтой, сургалт, замын зардлын мөнгө гэж итгүүлэн, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төрийн ордон”-ы зүүн талын хаалганы орчимд 12,000,000 төгрөг бэлнээр, 06 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн мөнгө, төлбөр гэж итгүүлэн “Хаан банк”-ны *** дугаарын дансаар *** 500,000 төгрөг, 2021 оны 07 сарын 02-ны өдөр нэмж мөнгө хэрэгтэй болсон гэж итгүүлэн “Хаан банк”-ны *** дугаарын дансаар 1,000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ***д 6,500,000 төгрөгийн, ***д 7,000,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, “***” ХХК-ийн гадаад харилцааны ажилтан *** танай компаниас металл зүсэх, зорох зориулалт бүхий Омни брэндийн тоног төхөөрөмж захиалмаар байна, захиалгын гэрээ байгуулмаар байна, гэхдээ танай компани тоног төхөөрөмж нийлүүлэх бүрэн чадамжтай гэдгээ нотлохын тулд манай компанийн дансанд гэрээний үнийн дүнгийн 6 хувь барьцаа мөнгийг байршуулах шаардлагатай гэж хэлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “***” ХХК-тай “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулж улмаар 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13,419,540 төгрөгийг шилжүүлснийг хүлээн авч “***” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- “***” ХХК-д ажилладаг, манай компани тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахдаа хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн захирал *** хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулснаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 170/Б байрны 76 тоот өөрийн гэрээсээ 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 11,600,000 төгрөгийг дансаар шилжүүлснийг хүлээн авч, “***” ХХК-д үлэмж хэмжээний хохирол учруулсан,

- “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***д бодит байдлыг нуух замаар “тээврийн төлбөр дээр нэмж ашиг хүртээнэ” гэж итгэл төрүүлэн хуурч 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “***” ХХК-ийн *** тоот дансаар нийт  41,670,000 төгрөг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон бусдад нийт 749,288,090 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:   

           

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч  нарын өгсөн мэдүүлэгт:

1. Шүүгдэгч *** мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй. гэсэн,

 

2. Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***оос: 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *** ХХК-ийн данс руу 61,155,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг “***” ХХК-аас аваад шууд *** ХХК-д шилжүүлсэн. *** би *** ХХК-тай тохирсон гэж намайг сэнхрүүлээд манай компаниар дамжуулж мөнгөө авсан. Би мөнгөө буцааж аваагүй. гэсэн,

 

3. Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***аас: Цар тахлын үеэр тээвэрлэлтийн нөхцөл байдал хүндрээд урдаас тээвэр хийх газар олдохгүй байсан. Тяньжин дээр Цагаан суваргын төсөлд ашиглах төмөр карказуудыг авч ирсэн байсан. Тяньжинаас Цагаан суваргын уурхайн талбай хүртэл тээвэр хийх компани хайж байгаад ***гийн компанитай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. Урьдчилгаа болгож 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 80,0 сая төгрөгийг *** ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэрээгээр тохирсон хугацаанд бараа материалыг нийлүүлээгүй. Эрээн дээр явж байна гэх удаа, дараа мэтээр худлаа хэлсэн. 80,0 сая төгрөгөөс төлсөн зүйл байхгүй тул нэхэмжилж байгаа. “Авто цемент” ХХК-ийн хувьд *** ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээвэр зуучийн гэрээ байгуулсан. Үүний дагуу 2 чингэлэг цементийн шуудай тээвэрлүүлэхээр болсон. Энэ гэрээний төлбөрт урьдчилгаа болгон 49,940,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд 2 хувааж шилжүүлсэн. Үүнээс хойш ачаа хүлээлгэж өгөөгүй байсаар Ганц модны боомтод Эрдэм гэдэг Хятад хүний тээвэр зуучийн компанид 80,000 юанийн барьцаанд хураагдсан. Үүнийг төлөхгүй бол барааг худалдан борлуулж төлбөрөө барагдуулна гэсний дагуу 40,556,900 төгрөгийг Эрдэм гэдэг хүний Монгол дахь төлөөлөгчид төлж шуудайгаа авсан. *** Цемент ХХК нийт 90,496,000 төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг нэхэмжилж байна, гэсэн,

 

4. Хохирогч “***” ХХК, ***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ас: ***тэй 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрдэнэт хотод байдаг хамаатны ахаар дамжуулж холбоо барьж уулзсан. *** ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн гэрээ болон Бямбадорж гэх хүнтэй хамтарч бизнес хийж байгаа талаар гэрээ хэлцлүүдийг үзүүлсэн. Би тухайн үед эдгээр материалыг шалгасан. Өөрийн компанийн тээвэр зуучийн ажлыг цуцлаад энэ залуугийн компаниар хийлгэхээр болсон. Би чамд итгэж байна гээд тээврийн зардлыг 100 хувь төлсөн. Надад Хятад улсын хуурамч бичиг баримт үзүүлсэн байсан. Манай компани 125.0  сая төгрөгөөр хохирсон. Үүнээс болж манай компани хүүгийн зардал, тээвэрлэлтийн зардал гээд их алдагдал хүлээсэн. Би итгэсэндээ харамсаж байна.

 

“***” ХХК нь найзын компани юм. Энэ компанийг бас хохироосон. Улсын яллагчийн хохирлын дүнтэй санал нэг байна. *** 2 аккаунтаар хүмүүстэй харьцаж байсан. Хуурамч аккаунтаар манай агент гэж бусдыг залилсан байсан. Бодит хохирол 500,000,000 төгрөг болсон. Энэ бүгдээс болж миний компанид хохирол учирсан, мөн хамаатны хүн бөөр солиулах хагалгаанд орж чадаагүйгээс  болж амь нас нь хохирсон. “***” ХХК-ийн хохирлын дүнг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг дахин шалгах хууль зүйн үндэслэл бүрдвэл хохирлын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. гэсэн,

 

5. Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***аас: “***” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 03-04-ний үед надтай утсаар холбогдсон. “***” ХХК-тай гэрээтэй гэсэн. Цар тахлын үед гарч ирсэн. Ачаа оруулж ирж байсан гэсэн тул итгэж 4 удаагийн гэрээ байгуулсан. “***” ХХК-ийн захиалгын барааг оруулж ирсэн. Үлдсэн 3 гэрээний мөнгийг авсан. 1 гэрээний мөнгийг авсан мөртөө барааг хүлээж авсан байсан. Барааг хүлээж авсан гээд зураг хүртэл явуулсан боловч барааг одоог хүртэл аваагүй. Бодит хохирол 115,692,900 төгрөг дээр нэмээд 240,000 долларын барааг энэ хүн хүлээж авсан. Би компанидаа их хохирол учруулсан. 240,000 долларын бараа захиалсан “***” ХХК-ийг давхар хохироосон. Хохиролд 115,692,900 төгрөг нэхэмжилж байна. Мөн 240,000 долларын үнэ бүхий бараагаа нэхэмжилж байна. гэсэн,

6.Хохирогч ***оос: “Ар Ди Энд Эй” ХХК нь 104,200,000 төгрөгийн хохиролтой. Ямар нэгэн байдлаар мөнгө буцааж аваагүй. гэсэн тус тус мэдүүлгийг гаргасан болно.

Хоёр. Эрүүгийн 2210009830574 дугаартай хэргээс:

 

  1. Хохирогч ***, *** нарт хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

            1.1 Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ***гаас гаргасан гомдол (3 дахь хавтаст хэргийн 141-142 дахь тал),

 

1.2 Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Миний ээж түүний танил *** гэгч 2021 оны 06 дугаар сарын сүүлээр Австрали Улс руу хүүхдээ магистрын хөтөлбөрт тэтгэлэгтэй суралцуулах боломж байна гэж хэлсний дагуу ээж бид хоёр 2021 оны 07 дугаар сарын эхээр ***, *** болон түүний хүүгийн хамт Туушин зочид буудлын 1 давхарт байрлах Дабль Шот /Double shot/ гэдэг газарт *** гэгчтэй уулзсан. Тухайн үед *** хэлэхдээ “Бостоны их сургуульд хэлний бэлтгэлд явуулах болон дотуур байрны талаар ярьсан. Эхний ээлжид нислэгийн замын зардлыг авна” гэж яриад салсан. Энэ яриа болж дууссаны дараа би Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, МУБИС-ийн орчим явж байгаад нислэгийн тийзийн зардал 6,0 сая төгрөгийг *** гэгчийн Хаан банкны 5041291891 дугаарын дансанд шилжүүлсэн. Үүний дагуу *** нь мөнгийг АТМ-ээс бэлнээр гаргуулан аваад өөрийнхөө хүүхдийг явуулах замын зардлын 6,0 сая төгрөгтэй нийлүүлээд нийт 12,0  сая төгрөгийг ***д Төрийн ордны зүүн талын хаалганы дэргэд уулзаад бэлнээр өгөөд залилуулсан гэсэн. Ийм л зүйл мэднэ, түүнээс биш би ***д мөнгө өгөөгүй. Би *** гэгчийг танихгүй тухайн үед нэг удаа л уулзаж байсан. Би эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан баримт бичиг, бакалаврын дипломын хуулбар, сургуульд суралцах хүсэлт, иргэний цахим үнэмлэх, гадаад паспортын хуулбар, дансны 6 сарын хуулга зэргийг бүрдүүлэн цаасаар гарган *** эгчээр дамжуулан өгсөн. Уг баримтуудыг *** аваад шууд Бостон хотын Их сургууль руу явуулна гэж хэлсэн гэсэн. Сүүлд *** бидэнтэй уулзсан өдрөөс хойш 2021 оны 06 дугаар сарын 30-нд ээж рүү утсаар яриад нэмж мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би түүний өгсөн Хаан банкны *** гэсэн *** дугаарын дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. *** сүүлд *** ахтай утсаар ярихдаа миний хөөцөлдөж байсан ажил бүтэхгүй болсон авсан мөнгөө 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буцааж өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй байна. Би *** гэдэг хүний Хаан банкны *** тоот дугаарын данснаас “а” гэсэн утгаар Хаан банкны *** гэсэн *** тоот дугаарын дансанд 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд *** гэгчид ямар нэгэн төлбөр мөнгө төлсөн зүйл байхгүй. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 147-148 дахь тал),

 

1.3 Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: Анх 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн эгч *** залгаад “Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын хэсэгт ажилладаг гэнэ. Азийн хөгжлийн банкнаас Австрали улсад суралцуулах тэтгэлэгт бакалавр, магистрант тус бүр нэг хүүхэд суралцуулна гэсэн, тийм хүүхэд байвал нэрийг нь өгөөд надтай яаралтай уулзуулчих, учир нь Хэнтий аймгаас ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй явуулна гэж ерөнхий сайд хэлүүлсэн, танаас тухайн хүүхдүүдийн нэрсийг авчих гэж надад хэлсэн гээд надаас хүүхдээ явуулах уу гэж асуусан. Ингэж хэлсний дагуу би өөрийн хүү *** суралцуулахаар нэрийг нь өгсөн. *** маргааш нь 2021 оны 06 дугаар сарын  28-ний өдөр *** ээж Гэрэлмаагийн хамт Улаанбаатар хотод ирсэн байна. Боловсролын яаман дээр хүү ***ээ дагуулаад ир гэж хэлсэн. Тухайн үед би завгүй байсан учир нөхөр ***г хүүхдээ авч очоод уулз гэж хэлээд явуулсан. Тэгээд ***, ***, ***, Гэрэлмаа нар ***тэй Боловсролын яамны дэргэд байрлах “Модерн номадс” нэртэй хоолны газарт уулзаад магистр, бакалаврт хоёр хүүхэд АНУ-ын Бостоны Их сургуульд суралцуулахаар ярилцсан байсан. Тэр үед нэг хүүхдийн замын зардлын төлбөрт 6,0 сая төгрөг холбогдох бичиг баримтын хамт баталгаат орчуулгаар орчуулан Пүрэв гарагт надтай холбогдон төрийн ордны ойролцоо аваад ирээрэй гэж хэлж ярилцаад салсан. Тэгсэн уулзаад удалгүй байхад 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр *** нь нөхөр ***гийн утас руу залгаад “яаралтай замын зардлын төлбөрөө бичиг баримтаа аваад Төрийн ордны зүүн хаалган дээр хүрээд ир, яаралтай нислэгийн тийз бичүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төгөлдөр төвд байрлах Хаан банкны АМТ-с 12,000,000 төгрөг авсан. Тухайн үед *** ээж *** миний дансанд 6,0 сая төгрөг шилжүүлснийг хамт аваад ***тэй Төрийн ордны зүүн хаалган дээр уулзан бор өнгийн цаасан дугтуйнд бичиг баримтын хамт өгсөн. Тухайн үед *** надад хэлэхдээ “би 2021 оны 07 дугаар сарын 04-05-ны өдрийн хооронд холбогдож хүүхдүүдээс чинь ярилцлага авах байх, тэр болтол хүүхдүүдээ бэлдэж байгаарай, би хэдэн өдөр хөдөө яваад ирнэ, 2021 оны  07 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нислэгийн тийз гарна тэр үед явах байх гэж хэлээд салсан. Тэр өдрөөс хойш *** бидэнтэй холбогдоогүй утас нь холбоогүй байж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 06-ны орой нөхөртэй холбогдоод “ар гэрийн гачигдлаар хөдөө байсаар байгаад саяхан Улаанбаатар хотод ирлээ, гэхээр нь би хаана байгаа газар нь очиж уулзъя” гэж хэлсэн чинь “хүүхдийн чинь мөнгийг буцааж өгнө” гэж хэлээд утсаа тасалсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *** нь ***тэй утсаар холбогдоод нислэгийн тийзийн төлбөр дутсан учир Хаан банкны *** Төгсбилэг гэсэн дансанд 1,0 сая төгрөг шилжүүлчих, 500,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны *** гэсэн *** дугаарын дансыг өгсөн гэсэн. Тэр үед *** нь 1,0 сая төгрөгийн өртэй байсан учраас миний өмнөөс 1,0 сая төгрөгийг Хаан банкны *** тоот, Төгсбилэг гэгчийн дансанд өөрийнхөө Хаан банкны 5935038708 дугаарын данснаас 1,0 сая төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн байсан. Харин 500,000 төгрөгийг *** шилжүүлсэн гэсэн. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 152-154 дахь тал ),

 

            1.4 Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн:  2021 оны 06 дугаар сарын сүүлээр эхнэрийн эгч Хэнтий аймгийн Боловсролын газрын дарга ажилтай *** эхнэр *** утас руу залгаад “...Хүүгээ Бостоны Их сургуульд сургах боломж гарлаа, суралцуулах уу” гэж асуухаар нь бид зөвшөөрсөн. Тухайн үед *** эгч бидэнд мөнгө төгрөг өгч суралцуулна гэж юм хэлээгүй учир бид тэтгэлгээр суралцуулах юм байна гэж ойлгосон. Маргааш нь Мөнхцэцэг эгч магистрт суралцуулах охины ээжтэй хамт Улаанбаатар хотод ирээд “өнөө орой 16 цагийн үед сургуульд оруулах хүнтэй уулзах учраас хүүхдээ аваад хүрээд ир” гэж хэлсний дагуу хүүгээ дагуулаад Боловсролын яамны дэргэд байрлах Модерн Номадс зоогийн газарт *** гэгчтэй Мөнхцэцэг эгч, түүнтэй хамт явсан Гэрэлмаа гэгч охинтойгоо, мөн би хүү Төгс-Эрдэнэ нарын хамт уулзсан. *** гэгч нь бидэнд өөрийгөө “Азийн хөгжлийн банканд ажиллаж байгаад саяхан сонгуулийн дараа ажлаасаа гарсан, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилд орж байгаа. Засгийн газрын тэтгэлгээр Бостоны  Их сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрт нэг, нэг хүүхдийг орон нутгаас суралцуулах боломж гарсан. Түүнд Хэнтий аймгаас танай 2 хүүхдийг сонгосон байгаа учир визний төлбөр, нислэгийн зардал нэг хүүхдийнх 6,0 сая орчим төгрөг болно, уг мөнгийг энэ долоо хоногт багтаагаад өгөөрэй” гэж хэлсний дагуу эхнэр *** дараа нь *** гэгчид “***, *** нарын нислэгийн зардлын 12,0 сая төгрөгийн талыг нь бэлнээр, талыг нь дансаар шилжүүлэн өгсөн гэж байсан. Үүний дараа *** гэгч нь *** эгч рүү залгаад дахиад мөнгөний хэрэг гарсан тул хэдэн төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь 1,500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн гэсэн. Тухайн үед *** мөнгийг нь авсны дараа 2021 оны 8 дугаар сарын дундуур явна шүү гэж хэлж байсан. Тэр цагаас хойш *** гэгчтэй холбогдох гэхээр утас нь холбогдохгүй байж байгаад саяхан 2021 оны 09 дүгээр сард утсаар холбогдоод “миний ажил төрөл бүтэхгүй болсон хүүхдүүдийн мөнгийг буцааж өгнө” гэж яриад одоо хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй учир цагдаагийн байгууллагад хандсан. Надтай *** анх уулзахдаа өөрийгөө Азийн хөгжлийн банканд ажиллаж байгаад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт томилогдож байгаа гэж хэлж байсан. Түүнээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн талаар дурдаагүй. *** нь 2021 оны 07 дугаар сарын эхээр 12,0 сая төгрөгийг бэлнээр төрийн ордны зүүн талын хаалганы гадна ***д өгсөн гэж байсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 162-163 дахь тал),

            1.5 Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр өгсөн:  *** нь төрсөн дүү байгаа юм. 2021 оны 5, 6 дугаар сарын үеэр миний 92065599 дугаар луу нэг юнителийн дугаараас нэг хүн залгаснаа та чинь бүр утсаа авахгүй хүн юмаа айн, арай гэж холбогдлоо шүү, би өөрөө Азийн хөгжлийн банканд ажилладаг хүн байна, танайх руу албан бичиг хүргүүлсэн байгаа, танай байгууллага хариуг нь өгөхгүй удаж байна шүү” гэсэн утгатай юм ярихаар нь “би гэртээ амарч байна, нэгэнт орой болчихсон байна, маргааш ажил дээрээ очиж байгаад үзье” гэж хэлээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь ажил дээрээ очоод байж байхад нөгөө дугаараас дахиад залгахаар нь нөгөө хүн чинь бичгийнхээ хариуг нэхэх гээд залгаж байна, гээд бичиг хэргээ дуудаад Азийн хөгжлийн банкнаас бичиг ирсэн байна уу, нэг хүн залгаад хариуг нь нэхээд байна, үзээдэх гэж хэлсэн. Бичиг хэрэг ирсэн бичиг дотроосоо үзчихээд нэлээн дээр Азийн хөгжлийн банкнаас бичиг ирээд хариуг нь явуулчихсан байна, өөр бичиг байхгүй гэж хэлсэн. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас холбогдож байгаа хүнтэй холбогдоод бичиг ирээгүй байна, ямар утгатай бичиг юм болоо гэхэд нөгөө хүн “Магистр, бакалаврт сургах нэг, нэг хүүхдийн нэр явуул гэсэн бичиг байгаа, уг сургалтад явуулах 2 хүүхдийнхээ нэрийг яаралтай явуулчих” гэж хэлэхээр нь бичгээ олохгүй байна, би аймгийн даргад танилцуулах уу гэхэд“ танилцуулах шаардлагагүй, Боловсролын газартай яриад 2 хүүхдийнхээ нэрийг авчихмаар байна” гээд яаруулаад байсан. Тэгэхээр нь танаас явуулсан бичиг чинь ирээгүй байна, би одоо яг ямар хүүхэд явуулахаа мэдэхгүй байна, бакалаврт явуулах хүүхдийнх нь шалгуур нь ямар байдаг юм гэхэд одоо энэ жил төгсөж байгаа 10 жилийн мөн 1, 2 дугаар курсийн хүүхдийн аль нь ч байж болно, энэ жилдээ хэлний бэлтгэлд суучих юм чинь гэж хэлсэн. Тэгээд бакалаврт нь дүү *** хүүхдийг явуулах санаатай ***тай холбогдож энэ талаар хэлсэн, мөн өмнө нь надаас магистрт яаж элсэлт авдаг талаар 1 хүүхэд асууж байсан. Тэгээд *** ээж рүү залгаад Азийн хөгжлийн банкнаас магистрт нэг хүүхэд авна гээд байна. *** орох боломжтой юу гэж асуухад өө тийм үү ямар зүгээр юм, харин охиноо оруулчих юм сан гэж хэлсэн. Би тэр өдөр Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байсан болохоор *** ээжтэй хамт Улаанбаатар хот ороод 16 цагийн үед нөгөө хүн рүүгээ залгаад Боловсролын яамны үүдэнд уулзаад мэнд усаа мэдэхэд *** гэдэг Азийн хөгжлийн банканд ажилладаг, та намайг танихгүй байна уу, би Ерөнхийлөгчтэй танай байгууллага дээр очиж байсан шүү дээ, би Хэнтий аймгийнх гэж ярьсан. Тэр залуугийн яриа нь жоохон аялагтай байсан, тэгээд би танайх чинь сонгон шалгаруулалтгүй авчих юм уу гэхэд шалгалт энэ тэр гэхгүй, гэрээ хийгээд сурах газар луу нь явуулчихна гэсэн утгатай юм ярьсан. Тухайн явах хүүхдүүдийн ээж аав нь ирчихсэн байсан болохоор тэр залуутай сургуулийнх нь талаар яриад байсан, би ч юм асууж шалгаагүй 1 цаг хэртэй уулзацгаасан. Тэгээд нөгөө залуу хүүхдүүдийн эцэг, эхийг маргааш бичиг баримтаа бүрдүүлээд өгчих гэж хэлж байсан. Би аймагт ирснийхээ дараа дүү ***тай яриад нөгөө юм чинь юу болж байна гэхэд визний мөнгө гээд бас нэлээн хэдэн төгрөг хэрэгтэй болох юм шиг байна, бас ч зүгээр явчихдаг юм биш байна гэж ярьж байсан. Тэгсэн нэг өдөр нөгөө *** гэх залуу над руу залгаснаа эгч *** холбогдохгүй байна, визнийх нь мөнгөнөөс 2,0 сая төгрөг дутаад байна, танд мөнгө байвал яаралтай шилжүүлчхээч гэж ярихаар нь надад юу байх вэ, ***тай холбогдоод хэлье гээд *** руу залгасан чинь нээрээ утас нь холбогдохгүй байсан. Тэгсэн *** дахиж залгаснаа ядаж 1,0 сая төгрөг шилжүүлчих яаралтай хэрэг болоод байна гэхээр нь би ***д 1,0 сая төгрөгийн өглөгтэй байсан болохоор *** хүүхдийн сургалтад зарцуулах юм чинь гэж бодоод ***гийн явуулсан данс руу 1 сая төгрөг шилжүүлчихсэн. Тэгсэн *** гэх залуугийн бүх зүйл нь залилан байсныг дараа нь мэдсэн. Манай дүү, *** ээж тэр хэд визний мөнгө гээд нэлээн хэдэн төгрөг шилжүүлчихсэн юм шиг байсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 212-214 дахь тал),

 

            1.6  Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт оршин суудаг *** гэдэг хүнтэй *** дугаарын утсаар холбогдоод гадаад улсад их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хамруулах хүн байна уу гэж асуугаад тухайн өдөртөө *** гэдэг хүн миний утас руу залгаад холбогдсон. Би  ***тай холбогдоод гадаад улсын их дээд сургуулийн тэтгэлэг олгож өгнө  гэж хэлээд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордны зүүн талын хаалганы дэргэд ***тай уулзан 12,0 сая төгрөг бэлэн авсан. Тухайн төлбөр нь Бостоны Их сургуульд суралцах 2 хүүхдийн онгоцны зардал гэх худал хэлж авсан. Үлдэгдэл 12,0 сая төгрөгөөр 2021 оны 06 дугаар сарын 30-аас 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл “1Х bet” гэдэг гадаад улсын мөрийтэй тоглоомын сайт руу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Жаст хотхоны 53-А байрны 15 тоотод байрлах гэрээсээ интернэтээр нэвтэрч казино тоглоод дуусгасан. Би ***гаас бэлэн 12,0 сая төгрөг өөрийн дансаар 500,000 төгрөг авсан, харин 1,0 сая төгрөгийг танил Төгсбилэг гэдэг хүнээс дансны дугаараа өгч байгаа ч гэж гуйж дансанд нь шилжүүлэн олон улсын валют арилжаа хийлгэж, БНХАУ-ын CCB CHINA Construction Bank-ны *** дугаартай өөрийн дансанд шилжүүлэн дахин “1X bet” мөрийтэй тоглоом тоглоход зарцуулсан. Би тухайн мөнгийг аваад хүүхдүүдийг нь гадаад улсад тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар огт хөөцөлдөөгүй. Тухайн үед би Бостоны Их сургуулийн мэйл хаяг руу 1 хүүхэд сарын 1000 долларын төлбөртэй хэлний бэлтгэлд суралцуулахаар хүсэлт илгээж урилга авсан. Уг урилга нь дурын хүн мэйл хаягаар нь хүргэлт илгээн авах боломжтой. Би ***, *** нартай анх 2021 оны 06 дугаар сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модерн номадс зоогийн газарт эгч нь болох ***, аав нь болох *** болон одоо нэрийг нь санахгүй байна 40 гаран насны эгчтэй бөөндөө уулзаад би тэдэнд өөрийгөө Хөгжлийн банканд ажилладаг гэж худлаа хэлсэн. Уулзалтын үед би тэдний хүүхдүүдийг 2021 оны намраас 2022 оны 02 дугаар сарын хугацаанд Бостоны Их сургуулийн тэтгэлэгт явуулж өгнө “замын зардлын буюу онгоцны тийзийн төлбөр 1 хүүхдийн 6,0 сая төгрөг болно, танайх 2 хүүхэд явуулах гэж байгаа бол 12,0 сая төгрөг яаралтай өгөх шаардлагатай” гэж худал хэлсэн. Би фейсбүүкийн зарын грүппэд 2021 оны 06 дугаар сарын үед “Засгийн газрын тэтгэлэг” гэсэн өөрийн хөтөлдөг пэйж хуудсанд Засгийн газрын тэтгэлэгт Хэнтий аймгаас хүүхэд хамруулна гэсэн зар байршуулсны дагуу *** гэдэг хүн өөрөө анх утсаар холбогдсон. Одоо тухайн пэйж хуудас устгагдсан байна лээ. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 222-225 дахь тал),

 

  1. Хохирогч “***” ХХК-нд хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

2.1  Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “***” ХХК-аас гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 83, 85 дахь тал),

 

2.2 Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: 2021 оны 05 дугаар сарын дундуур *** гэх өмнө нь хамт Хятад Улсад суралцаж байсан залуу “***” ХХК-тай манай компанийг холбож зуучилсны үндсэн дээр би *** ХХК-г төлөөлж худалдаа хийхээр тоног төхөөрөмж худалдахаар “***” ХХК-тай холбогдсон. Тухайн үед “***” ХХК-ийг ***  *** гэх хүнтэй хамт төлөөлж худалдаа хийх тухай ярилцаж байсан. Би шууд худалдаа хийх хүсэлтэй байгааг илэрхийлж *** ХХК-ийг төлөөлж буй *** болон *** гэх хүмүүстэй металл зүсэх, зорох зориулалт бүхий OMNI брэндийн тоног төхөөрөмжүүдийг санал болгоход тэдний тал зөвшөөрсөн. Дараа нь би *** ХХК-ийн *** хаяг руу үнийн санал, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг өөрийн *** хаягаас явуулсан. *** ХХК-аас худалдан авах тухай мэдэгдэхэд би гэрээний төслийг боловсруулж дахин *** хаяг руу өөрийн *** хаягаас цахимаар гэрээний төсөл болох 9 нүүр PDF файл илгээсэн, удалгүй *** ХХК-аас *** болон *** нар холбогдож гэрээний төсөл болж байна, гэрээ байгуулмаар байна гэхдээ тоног төхөөрөмж нийлүүлэх бүрэн чадамжтай гэдгээ нотлохын тулд манай *** ХХК-ын дансанд байршуулах шаардлага гэсэн ба мөн манай *** ХХК-аас тоног төхөөрөмж нийлүүлэгчийг харьцуулалтын аргаар сонгож байна, танайх шалгарлаа манай компанийн дансанд мөнгө байршуулаарай гэсэн тул би 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр цахимаар худалдах, худалдан авах гэрээг *** ХХК-ийг төлөөлж *** ХХК-тай хийсэн. Гэрээн дээр захирал *** гарын үсэг зурж тамга, тэмдэг дараад сканердаж цахимаар явуулсан. Би тэр гэрээг *** ХХК-руу цахимаар явуулж зуруулсан, гарын үсэг *** ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал *** гэх хүний гарын үсэг зурагдаж ирсэн. Би гэрээ болчихлоо гэж ойлгоод гэрээнд заасан барьцаа мөнгийг Хас банкны *** дугаарын данснаас *** ХХК-ийн Хаан банкны *** дугаарын данс руу 13.419.540 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 15 минутад шилжүүлэхэд *** компаниас *** холбогдон болчихлоо мөнгө орсон гэсэн. Тэгээд гэрээний дагуу төлбөр хийгдээд *** ХХК-аас захиалгын тоног төхөөрөмж захиалах мөнгө орж ирснээр манай компани БНХАУ-аас захиалга хийх байсан боловч *** ХХК-аас мөнгө орж ирээгүй өдийг хүрлээ. Тухайн үед би гайхаад *** ХХК-ийн захирал *** руу өөрийн *** дугаараас түүний *** дугаар руу залгаж холбогдон гэрээний мөнгө яасан, яагаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухай асуухад *** гайхсан байдалтай *** болон *** нараасаа асуу гээд тасалсан. Тэгээд би *** рүү түүний *** дугаар руу өөрийн *** дугаараас залгаж холбогдоход *** за энүүгээр яваад зохицуулъя гэсэн. Удалгүй *** эргэж залгаад гэрээний мөнгө удахгүй орно, 2 хоног хүлээчих гэсэн тул би хүлээсэн, дахиж мөнгө яасан тухай асуухад жаахан хүлээж бай, одоохон гэсээр өдийг хүрсэн. Одоогоор 2 долоо хоногийн өмнө *** ХХК-аас *** гэх хүн *** дугаараас холбогдож байна гээд ярихаар нь би гэрээний хэрэгжилтийн талаар асуухад тэр хүн гайхаж гэрээгээ явуулчих гэсэн тул би гэрээгээ *** хаяг руу гэрээтэй холбоотой мэдэгдэл банкны гүйлгээний баримт, гэрээ, гэрээний барьцаа төлбөрийг эргүүлэн татах тухай мэдээллийг явуулсан. Би холбогдох мэдээллийг явуулсны дараа *** гэрээгээ цуцлах тухай хэлсэн. Гэтэл *** гэрээний барьцаа төлбөрийг ***д гаргаад өгчихсөн тухай утсаар хэлсэн. Дараа нь би ***тай биечлэн Баянгол дүүргийн 1000 нэрийн барааны дэлгүүрийн замын эсрэг талын ***ын эзэмшлийн “Гэр Грилл” ресторанд уулзаж яагаад гүйлгээний утган дээр тодорхой “Гэрээт ажлын барьцаа төлбөр 6 хувь, гэрээний дугаар ***” гэж бичээд явуулж байхад ***д өгсөн юм бэ гэхэд *** би мэдэхгүй байна, *** танай компанийн дансаар 200,000,000 төгрөг хүртэл гүйлгээ хийгдэнэ танай дансанд мөнгө орсон байх ёстой, би авмаар байна гэсэн тул *** банк ороод аваад өгчихсөн гэж тухайн үед надад хэлсэн. Мөнгөний 8,0 сая төгрөгийг *** дансаар авч, үлдэгдлийг нь бэлнээр авсан тухай ***аас мэдсэн. *** бас өмнө нь 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд хоёулаа хятадаас бараа оруулж ирээд зарж ашгаа хувааж авч байя гээд нийт 16,000,000 орчим төгрөг зээлж аваад 6,000,000 саяыг буцааж өгсөн, одоо 10,000,000 орчим төгрөг авах дутуу байгаа. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал),

 

- мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн: *** гэх хүнтэй ихэвчлэн фейсбүүк мессенжерээр холбогддог байсан. Анх надтай тэр *** гэх хүнийг танилцуулж холбуулсан. *** нь Файрон Стар ХХК гэх байгууллагад ажилладаг гэсэн. *** надтай ***, *** дугааруудаас холбогдож ярилцаж байсан. Утсаар ярихаар ***тэй адилхан хоолой дугараад байдаг байсан. Би тэр талаар тод санаж байгаа боловч 2021 оны 05 дугаар сарын сүүлээр болон 2021 оны 06 дугаар сарын сүүлээр надтай ярьж байснаа таг болсон. Би түүнтэй 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүкээр чаталсан. *** гэх хүний фейсбүүк хаяг нь *** гэсэн нэртэй байсан. Харин одоо *** гэсэн цахим хаягтай болсон байна. ***, *** хоёртой фейсбүүкээр групп үүсгэчихсэн байсан. Тэр хоёртой групп үүсгэчихсэн байсан бөгөөд тэр хоёртой фейсбүүк группэдээ харилцахаар *** гэх хүн хэзээ ч зэрэг орж ирж байгаагүй. Би бодохдоо *** хоёр фейсбүүк хаяг нээчхээд надтай харилцаад байна даа гэж бодсон. *** өнөөдөр холбогдож 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө асуудлыг зохицуулж, хохирлыг барагдуулмаар байна гэж хэлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр *** холбогдоод цагдаа шүүх гэхгүйгээр хохирлыг чинь барагдуулаад өгье гээд компанийн Хас банкны *** дугаарын данс руу *** *** дугаарын данснаас 5,000,000 төгрөг шилжүүлсэн. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 94-95 дахь тал),

 

2.3 Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн: Би *** ХХК-ийн захирал хийдэг. Би энэ гэрээний талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн үед их гайхсан. Яагаад гэвэл би тэр хүнтэй ерөөсөө гэрээ байгуулж байгаагүй. Би дараа нь эхнэр ***аас лавлаж асуухад *** гэх хүний яриад байгаа гэрээний талаар мэдэх зүйлгүй байсан. Гэрээн дээр дарагдсан тамга нь манай компанийн тамга байна. Гэхдээ яаж компанийн тамга дарагдсан талаар мэдэхгүй. Энэхүү гэрээн дээр миний нэр болон манай байгууллага яваад байна. Гэвч би болон манай байгууллага нэг ч удаа *** гэх компанитай гэрээ хийж байгаагүй. Мөн гэрээн дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, минийхийг дуурайлгаж хийлгэсэн байна. Би гарын үсэг зурахдаа овгоо бараг бичдэггүй. *** гэсэн хаягийн талаар мэдэх зүйл алга. Энэ хаяг манай компанитай холбоогүй. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** танай компанийн данс руу 13,000,000 төгрөг би оруулсан байгаа. Уг 13,000,000 төгрөг нь урдаас бараа авах мөнгө гэж хэлээд эхнэр *** бид хоёроор дамжуулж тус мөнгийг авсан. Тус 13,419,540.48 төгрөгийн 9,400,000 төгрөгийг ***гийн данс руу шилжүүлж өгсөн байх. Бусдыг нь эхнэр *** бид хоёр бэлнээр ***д өгсөн. ***гийн энэ асуудалд манай компаниас ямар ч оролцоогүй, ямар ч хамаагүй. Анх манай компанийн тамгыг *** албан бланк дээр тамга дарах гэсэн юм ахаа, эгчээ гэж гуйж байгаад *** эхнэр бид хоёроос тамгыг авч байсан санагдаж байна. гэх мэдүүлэг, (4 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),

 

2.4 Гэрч Ю.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: Тус гэрээг байгуулахад манай компаниас хэн ч оролцоогүй. Тус *** дугаартай худалдах, худалдан авах гэрээг сүүлд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор *** гэх залуугаас цахимаар буюу өөрийн *** хаягаар хүлээн авч танилцсан. Тус гэрээнд манай байгууллага захиалагчаар орсон, нөгөө тал нь “***” ХХК байсан. Гэрээнд ***ын нэр орсон байсан боловч нөхөр ***ын гарын үсгийг дуурайлгаж зурсан байсныг би сүүлд 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хараад мэдсэн. *** гэх хүн сүүлд надтай 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш харилцаж ярилцсанаас хойш 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр биечлэн уулзаж, *** дугаартай худалдах, худалдан авах гэрээний талаар ярилцахад, *** урьд өмнө нь ***тай БНХАУ-д хамт суралцаж байсан хүн байсан, сүүлд тус *** дугаартай худалдах, худалдан авах гэрээг ***тай манай компанийн  нэрийг барьж хийснийг мэдсэн. *** нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ***7 гэсэн дугаараас миний *** дугаар луу залгаж холбогдоод эгчээ би *** гэх ахтайгаа нийлж хүнд токерын машин хятадаас оруулж ирж зарах гэж байгаа юм, худалдаж авах хүн нь хувь хүнтэй гэрээ хийхгүй, компанитай гэрээ хийнэ гээд байна, та тус болооч гэсний дагуу 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр биечлэн хорооллын өөрийн ажиллуулдаг “Гэр грилл” ресторанд ***тэй уулзахад *** танайд онлайн тамга байгаа юу гэж асуухаар нь байхгүй гэхэд *** надад худалдан авагч талаасаа урьдчилгаа мөнгийг нь авах хэрэгтэй байна төлбөрийг баримт дээр таны компанийн тамгыг хэрэглэх гэсэн юм, та тамгаа өгөөч гэж гуйхаар нь компанийнхаа тамгыг “Гэр грилл” ресторанд байхдаа ***д өгөхөөр болсон. Дараа нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *** ресторан дээр ирээд “***” ХХК-ийн тамгыг авч яваад тус өдрийн 15 цаг 45 минутад “эгчээ мөнгө бүтсэн, танай компанийн данс руу шилжиж байгаа, *** дугаартай данс руу орж ирсэн мөнгөө хийгээрэй эгчээ” гэсэн утгатай мессеж *** дугаараас миний *** дугаар луу бичихээр нь би тус өдөр дансаа шалгахад 13,419,540.48 төгрөг Хас Банкны *** дугаартай данснаас манай “***” ХХК-ийн Хаан банкны *** дугаартай данс руу орж ирсэн байсан. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг орчим *** эргэж ирээд тамга эргүүлж өгчхөөд надтай хамт мөнгөө авахаар 16 цаг 45 минутад хорооллын ахуйн үйлчилгээний автобусны буудлын орчим байх Хаан банкны салбар дээр очиж, эхлээд би компанийнхаа данснаас 4,000,000 төгрөг бэлнээр теллерээс аваад ***д өгсөн. 9,000,000 төгрөгийг нөхөр ***ын Хаан банкны *** дугаартай данс руу хийж дараа нь ***гийн мессежээр өгсөн *** тоот данс руу шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хооронд үлдэгдэл 400,000 төгрөгийг 200,000 төгрөгөөр хувааж 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал),

 

2.5 “***” ХХК /хууль ёсны төлөөлөгч П.***/-аас “Хаан банкны данс руу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,100,000, 10,000,000, 2,700,000 төгрөг шилжүүлсэн тухай “Хаан” банкны дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 136 дахь тал),

 

2.6 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: *** дугаартай Хаан банкны дансыг надаас өөр хүн ашигладаггүй. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 9,000,000 төгрөг, 592617990 дугаарын данснаас, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 200,000 төгрөг, *** дугаарын данснаас, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 200,000 төгрөг, 502429587 дугаарын данснаас тус тус миний 518116885 дугаартай Хаан банкны данс руу хийж оруулсан орлого нь *** гэх хүнээс өгсөн мөнгө. Тус мөнгө нь *** ХХК-аас *** ХХК-руу шилжүүлсэн мөнгө бөгөөд *** ХХК-г төлөөлж *** багш “***” руу намайг шилжүүлчих гэсэн учраас шилжүүлж байсан. Би анх *** болон *** нараас та энэ гэрээн дээр гарын үсэг зураад тамга дараад өгөөч, мөн танай компанийн дансаар удахгүй мөнгө орно, орсон мөнгийг над руу шилжүүлээрэй гэж байгаад *** ХХК-аас “***” ХХК-руу шилжүүлсэн. 13,400,000 төгрөгийг би *** эгчээр дамжуулж дансаар бэлнээр авсан. гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 185 дахь тал),

 

  1. Хохирогч *** ХХК-нд хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

           3.1  *** ХХК-ийн захирал ***ын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдол (3 дахь хавтаст хэргийн 72-74 дахь тал),

 

3.2 Хохирогч *** ХХК-ийн захирал, хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: *** нь өөрийгөө Монгол Улсаас БНХАУ-руу нүүрс тээврийн үйлчилгээ эрхэлдэг, мөн гадаад улс руу тээвэр зуучийн компанитай гэж хэлж байсан. Тэгээд *** БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу 9 вагон карказ оруулж ирж чадна, асуудалгүй гэж хэлсний дагуу би өөрийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 803005089 тоот данснаас ***гийн хий гэсэн Хаан банкны *** тоот *** ХХК-ийн данс руу 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61,155,000 төгрөгийг шилжүүлэн залилуулсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 87 дах тал),

 

3.3 Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ***, *** ХХК нь тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. *** ХХК-н үйлдвэрийн хийцийн карказ төмөр Хятад Улсаас Монгол руу оруулж ирэхээр гэрээ байгуулсан байсан. Өөрийн компанийн зардлаар оруулж ирэхээр гэрээ байгуулсан байсан. Өөрийн компанийн зардлаар оруулж ирээд гэрээний дагуу дараа төлбөр тооцоо авах байсан юм. Тухайн үед Ковид 19 цар тахал гээд хил гааль хаалттай оруулж ирэхэд хүндрэлтэй тээвэр зогссон нөхцөл байдалтай байсан. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байсан, захирал *** залгаад ачаа явуулдаг газар байна, очоод уулз гэсэн. Тэгээд ачааны мэдээллээ би мэдэхгүй учраас ачаа хариуцсан мэргэжилтэн *** дагуулаад Хан-Уул дүүргийн Вила гээд салонтай газрын 2 давхарт нэг өрөөнд байдаг “***” тээвэр зуучийн компани орж *** гэдэг хүнтэй уулзаад манай компанийн ачаа Эрээн хотод байгаа гэхэд *** ачааны хэмжээг чинь мэдэх хэрэгтэй байна гэхээр нь Хятадад байгаа хүнийхээ утасны дугаарыг өгөөд холбоо тогтоолгоход ***ын Эрээн хотод байгаа хүн ачааг очиж үзээд задгай ачаа ихтэй учраас 9 вагон болох юм байна. Яаралтай вагон захиалах хэрэгтэй байгаа тул өнөөдөр гэрээ байгуулах шаардлагатай гэсэн. Тэгэхээр нь захирал ***тэй уулзаад танилцуулахад зөвшөөрөөд ***той гэрээгээ байгуулахаар болоод утсаар холбогдож гэрээн дээр нэмэлт нөхцөл оруулаад онлайнаар гэрээгээ байгуулахад 7 хоногийн дотор вагоноор оруулж ирнэ гэсэн. Тэгээд байж байхад 2022 оны 01 дүгээр сарын эхээр *** гэдэг залуу манай *** *** ХХК дээр ирээд *** болон надтай уулзаад одоо вагон захиалга болж байгаа жаахан хойшлоод байна удахгүй болчихно гэж байсан. Би тухайн үед элэгний хатуурал өвчний улмаас ажлаасаа гарах гэж байсан, *** захирал болохоор грүпп компани руу шилжсэн юм. Би ажлаасаа чөлөөлөгдөөд миний ажлыг *** гэдэг хүн хүлээж авсан. *** захирлын ажлыг *** хүлээж авч байсан учраас хэнтэй холбогдож байсныг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 110-111 дахь тал),

 

3.4 Гэрч И.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр өгсөн: Би *** *** ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс А.*** захирлаас хүлээж авсан. Ажил хүлээж авахад компани *** ХХК-тай тээвэрлүүлэх гэрээ байгуулсан байсан. Ачаа оруулж ирэх хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр байсан, хугацаандаа ачаа тэвээрэлт хийгдээгүй байна, гэрээний үүргээ гүйцэтгэх талаар шахсан, Ковидын халдвар хамгаалалтаас болоод тодорхойгүй байдлаар хойшилсон гэж мэдэгдэж байсан. Мөн дахин дахин *** ХХК-ийн ***оос шаардахад тээвэрлэлтийг *** гэдэг компани хариуцаж байгаа хоёр талаас шахаад тээвэрлэлтийг хурдан хийлгэе гэж хэлсэн. Тэгэхээр нь ***тэй холбогдоод *** *** ХХК-ийн тээвэрлэлтийг хийж байгаа гэсэн яаралтай хий гэдэг шаардлага тавихад тодорхой үр дүнд хүрээгүй. Мөн *** ХХК-ний ***той холбогдоод гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардахад ***тэй танай тээвэрлэлтийг хийлгэхээр тохирсон хөлсийг нь төлсөн, ***гээс мөнгө орж ирмэгц буцаагаад танай байгууллагаас авсан мөнгийг шилжүүлнэ гэсэн тайлбар өгсөн. Үүний дараа хүлээгээд нэлээн хугацаа өнгөрөөд байсан тул *** ХХК-ний ***т хандаж *** та хоёр өөрсдийнхөө асуудлыг шийд, манай компани танай компанитай гэрээ байгуулж  урьдчилгаа төлбөр болох 61,155,000 төгрөгийг танай дансанд шилжүүлсэн учраас үүрэг хариуцлагыг танайхаас гаргуулна гэдгээ илэрхийлсэн. Манай *** *** ХХК нь *** ХХК-тай Эрээн-Замын Үүд чиглэлд карказ төмөр болох ачааг төмөр замаар тээвэрлүүлэхээр “тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээ” байгуулж урьдчилгаа 61.155.000 төгрөгийг тус компанийн данс руу шилжүүлсэн. *** гэдэг хүнтэй ямар нэгэн гэрээ болон аман хэлцэл огт байхгүй, харин *** ХХК нь *** гэдэг хүнийг сонгоод манай ачааг тээвэрлүүлэхээр *** гэдэг хүний бие даан гаргасан шийдвэр учраас манай компани энэ асуудалд хохирогчоор оролцохгүй. *** ХХК-г гэрээний үүргээ биелүүлээгүй учраас иргэний хэргийн шүүхэд хандаж 61,155,000 төгрөгөө нэхэмжилж байгаа. гэх мэдүүлэг (3 дахь хавтас хэргийн 113-114 дахь тал),

 

3.5 Гэрч А.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: Манай *** *** ХХК, *** ХХК-ийн карказ төмөр тээвэрлэхээр 2021 оны хавар гэрээ байгуулсан боловч Хятад Улсын Эрээн хотын хил хаагдсанаас болж ачааг оруулж ирж чадахгүй нөхцөл байдал үүссэн. *** ХХК-с ачаагаа хурдан авъя гэсэн шаардлага байнга тавьдаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** ХХК-ний гадаад харилцааны менежер *** гэдэг хүн холбогдоод төмөр замаар ачаа тээвэрлүүлэх талаар нэг хүнтэй яриад үзээч дээ гээд утасны дугаар өгсөн. Тэр өгсөн утасны дугаар луу залгаж нэг эрэгтэй хүнтэй яриад *** гэдэг хүнээс утасны дугаарыг чинь авлаа төмөр замаар ачаа тээвэрлүүлэх талаар ярьж байна гэхэд өөр хүний дугаар өгөөд, энэ хүнтэй яриарай гэсэн. Тэгэхээр нь компанийн олон улсын тээвэр хариуцсан албаны захирал Баттулгыг тус дугаар луу залгаад очиж уулзаад надад үнийн санал танилцуулахдаа *** гэдэг тээврийн компани юм байна, *** гэдэг эмэгтэйтэй уулзахад бид нар ачааг чинь тээвэрлэж чадна гээд ачааны жин тавиад, нэхэмжлэх бичээд 61,155,000 төгрөгөөр 9 вагон ачааг тээвэрлэхээр болсон гэж тайлбарласан. Тэгээд *** ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны дотор ачааг тээвэрлэж авч ирэх тухай тодорхой зааж өгөөд, чадахгүй бол мөнгийг компанид буцаагаад олгоно гэсэн нөхцөлөөр гэрээ байгуулсан. Компанийн зүгээс *** гэдэг хүний компанитай гэрээ байгуулсан, өөр ямар нэгэн хүнээр ачаа тээвэрлүүлэхээр яриагүй учраас ***оос ачаагаа шаардаж байгаа. *** ХХК-тай гэрээ байгуулсны дараа *** гэдэг хүн компани дээр ирж *** бид хоёртой уулзахад нь *** ХХК-ийн хүн гэж ойлгосон, ачаа тээврийн талаар ярьсан. *** нь ачааг өөрсдөө хариуцна гэсэн учраас итгэж найдсан. Тухайн үед өөр ямар нэгэн компаниар оруулж ирэх тухай юу ч яриагүй учраас компанийн дансанд мөнгөө шилжүүлсэн. Бид нар *** ХХК-тай гэрээ байгуулаагүй, ямар нэгэн яриа хэлэлцээр хийгээгүй, яриа хэлэлцээр хийсэн бол тус компанитай харилцана. ***той харилцах ямар нэгэн шаардлага байхгүй байх байсан. *** гэдэг хүн нь өөрийнхөө шийдвэрээр *** ХХК-д мөнгө шилжүүлсэн байгаа нь манай компанийн хувьд ямар ч оролцоогүй, хамаарал байхгүй. Хэрэв залилуулсан бол хохирогч нь *** байна. Харин манай компани нь гэрээ байгуулсан ***оос хариуцлагаа нэхн***тэй ямар нэгэн харилцаа холбоогүй учраас *** ХХК-тай байгуулсан гэрээний дагуу иргэний шүүхээр мөнгөө нэхэмжлэх болно. Иймд манай компани ***тэй холбоотой эрүүгийн хэргийн хохирогч байх боломжгүй. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 116-117 дахь тал),

 

3.6 *** ХХК, *** ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Тээврийн зохион байгуулах үйлчилгээний гэрээний хуулбар (3 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал),

 

3.7 *** ХХК болон *** ХХК нарын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Тээврийн зохион байгуулах үйлчилгээний гэрээ”-ний хуулбар (3 дахь хавтаст хэргийн 121-123 дахь тал),

 

3.8 *** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 803005089 дугаартай данснаас “***” ХХК-ийн Хаан банк дахь *** тоот  данс руу 61,155,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн” Худалдаа хөгжлийн банк”-ны шилжүүлгийн баримт (3 дахь хавтаст хэргийн 76 дахь тал),

3.9  Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: *** ХХК-ийн захиралтай байгуулсан гэрээний тухайд: Ачаа бол *** *** ХХК-ийн бараа байсан. Тухайн үед амралтын өдөр таараад ***ын компанийн дансаар шилжүүлж авч байсан. Үүнийг *** *** ХХК-ийн захирал *** мэдэж байгаа. Уг 61,155,000 төгрөгийг ***т биш ***д төлөх ёстой гэсэн үг. Хаан тээврийн зууч компанийн хувьцаа эзэмшигч *** нь ***гийн танил хүн бөгөөд ***ийг анх байгуулахад би орон нутгийн хаягтай байсан учир яалт ч үгүй хотын хаягтай хүн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх шаардлагатай болоод *** бүртгүүлж байсан. Дараа нь хасуулчихсан. Ямар хүн байдгийг нь сайн мэдэхгүй. *** мэдэх байх. *** энэ үйл ажиллагааг сайн мэдэхгүй. Нарийн учрыг нь мэдэхгүй. Ийм данс руу мөнгө шилжүүл гэхээр шилжүүлдэг байсан. Цалин гэж 1,200,000 төрөг авсан байх. Татварын байгууллагад тайлан өгсөн тохиолдол байхгүй. 6 дугаар сард тайлан өгөх ёстой байсан. Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй байсан байх. БНХАУ-ын Чайна констракшн банк дах миний дансанд ойролцоогоор 300, орчим сая төгрөг байгаа. БНХАУ-ын иргэн *** гэдэг хүн данснаас гүйлгээ хийх эрхтэй бөгөөд гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэхгүй. Паспортын дугаарыг нь ч мэдэхгүй. Тэр хүн намайг хоригдсон гэдгийг мэдсэн байсан. Данснаас зарлагын гүйлгээ хийсэн эсэхийг мэдэхгүй байна. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал),

 

4. Хохирогч “***” ХХК-нд хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

4.1 Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “***” ХХК-ийн гаргасан гомдол (3 дахь хавтаст хэргийн 7-8 дахь тал),

 

4.2 Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн:

Манай байгууллага ***-ийн ачааг тээвэрлэдэг байсан. 2022 оны 01 дүгээр сарын дундуур *** танайхаар ачаа бараагаа тээвэрлүүлэхээ болих гэж байгаа, танай ажлыг *** ХХК үргэлжлүүлэн явуулах болно гэсэн. Үүний дагуу *** гэх хүн ирж ***-ийн ачаа тээврийг хүлээж авсан, өөрийгөө танилцуулан манай *** ХХК найдвартай түргэн шуурхай ажилладаг гэж хэлж байсан. Мөн өөрийгөө БНХАУ-д тээвэр, *** чиглэлээр төгссөн гэж хэлж байсан. Манай байгууллага хурдан ажилладаг учраас *** ХХК-аар 4 удаагийн бараа татуулахаар манай оффис дээр *** нь ирж гэрээ хийж байсан. Гэвч *** ХХК-ийн *** нь 4 ширхэг захиалгаас нэгийг нь хүлээлгэн өгснөөс бусдыг нь одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй өнөөдрийг хүрсэн. *** өөрийгөө БНХАУ-д тээвэр ***ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2021 оноос эхлэн *** ХХК-г байгуулан тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, *** ХХК-ийг Хаан бууз, Хаан даатгал нараас салбарласан нэг эзэнтэй компани гэж хэлж байсан. Манай байгууллага нь 4 вагон цахилгаан барааг БНХАУ-н Эрээн хотоос Улаанбаатар хотод авчрах гэж урьдчилгаа 32,688,000 төгрөг, 1 ширхэг чингэлэг зэс ороомог БНХАУ-н Тяньжинээс Улаанбаатар хотод авчрах урьдчилгаа 11,375,000 төгрөг, 14 вагон ачаа, том автомашины дугуй БНХАУ-н Эрээн хотоос Улаанбаатар хотод авчрах урьдчилгаа 57,330,000 төгрөг, 1 автомашин бараа тоног төхөөрөмжийг БНХАУ-н Эрээн хотоос Улаанбаатар хотод авчрах урьдчилгаа 19,210,000 төгрөг тус тус өгсөн боловч сүүлийн тээвэрлэлтээс бусад нь өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. *** гэдэг хүний тамгатай байдаг байсан. Гэхдээ нэг удаа *** өөрөө тамгаа дарсан. *** гэх хүний өмнөөс өөрөө гарын үсэг зурж байсан. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн: *** ХХК нь *** ХХК-аар дамжуулан гэрээ байгуулж Хятад Улсын Тяньжин хотоос зэс ороомог бүхий 40 тонны чингэлэгтэй ачааг Улаанбаатар хотод авч ирж хүлээлгэн өгөх ёстой байтал тус ачааг *** ХХК-ийн түнш болох БНХАУ дахь “178 карго” нэртэй газар 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр зэс ороомог бүхий 40 тонн чингэлэгтэй ачааг хүлээж авсан боловч Монгол Улс руу явуулаагүй байсныг ***г цагдан хоригдсоны дараа мэдэж авсан. БНХАУ-ын “178” нэртэй карго компанийн холбогдох мэдээллийг олж аваад Ви чатаар лавлаж асуухад “***” ХХК-ийн захиалсан ачаа БНХАУ-ын Тяньжин хот дахь 178 нэртэй карго дээр байгаа гэж Хятад Улсын иргэн өөрийгөө Баяраа гэх хүнтэй холбогдож мэдсэн. Тус ачаагаа авъя гэхэд тээврийн зардал 58,000 юань төлсний дараагаар Монгол Улс руу явуулна гэсний дагуу зөвшөөрөөд урьдчилгаа 29,000 юань болох /13,315,000 сая төгрөг/-ийг тус компанийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч *** гэх хүний данс руу шилжүүлсэн. Ганхуягтай 98195454 дугаараар холбогдож ачаагаа асуухаар “би мэдэхгүй 178 нэртэй каргог БНХАУ-ын иргэн Баяраа мэднэ, би зөвхөн Монгол төгрөгийг юань болгоод шилжүүлсэн гээд баримт үзүүлсэн. Мөн өөрөө Хятад Улсын иргэн Баяраатай холбогдож чадахгүй байгаа, миний Ви чатад хариу өгөхгүй байна гэсэн. БНХАУ-ын Тяньжин хотод байгаа 178 карго нэртэй газраас зэс ороомог бүхий ачаа нь 240,420 ам долларын үнэтэй, Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгдэх нэн яаралтай ачаа байгаа болно. гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 57 дахь тал),

 

4.3 “***” ХХК, “***” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээний хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 19-20, 27-29 дэх тал),

4.4  “***” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19,210,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17,910,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11,375,000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 57,330,000 төгрөг шилжүүлсэн “Худалдаа хөгжлийн банк”-ны шилжүүлгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 32,688,000 төгрөгийг тээврийн хөлс утгатайгаар шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт, (3 дахь хавтаст хэргийн 15-16, 21, 25, 30 дахь тал),

 

4.5  Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: *** ХХК-ийн захирал *** дугуй болон уул уурхайн тоног төхөөрөмж ачуулахаар гэрээ байгуулж 101,393,000 төгрөгийг *** ХХК-ийн дансаар аваад шууд Хятад дахь данс руугаа дээрх байдлаар шилжүүлсэн. Ер нь бол дээрх байдлаар бусад хувь хүн хуулийн этгээдүүдээс авсан мөнгийг шууд БНХАУ руу өөрийн данс руу шилжүүлэн эндээсээ хүдрийн баяжмалаас мөнгө ялгадаг химийн бодис Монголд оруулж ирэхээр санаа шулуудаад 280,0 орчим сая төгрөгт тооцож 100 гаруй шуудай бодис оруулж ирсэн боловч гааль дээр хориотой бараа гээд хураагдсан. Өмнө нь тус бараа нь Монгол Улсын хилээр зүгээр ордог байсан, тухайн үед оруулахад хориотой байсан. Товчхондоо, хохирогч нараас авсан мөнгөөр химийн бодис оруулж ирж алдагдлаа, нөхөж хохирлоо төлнө гэсэн бодолтой байхад хураалгаад шатсан. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал),

 

5. Хохирогч “***” ХХК-д хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

            5.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “***” ХХК-аас гаргасан гомдол (2 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал),

5.2 Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: *** ХХК нь 2022 оны 02 дугаар сард БНХАУ-ын Эрээн хотын боомтоос 12 ширхэг машин Карказ төмөр тээвэрлэх шаардлагатай болсон. Тус тээвэрлэлтийг хийж гүйцэтгэнэ хэмээн Эрдэнэ овогтой ***, *** нар нь тээвэрлэлтийг хийж өгье манай компани энэ цар тахлын үед тээвэрлэлтийг ямар ч асуудалгүй хийж чадаж байгаа, Танай карказыг тээвэрлэе гэж хэлээд үнийн санал явуулж утсаар холбогдсон. Тухайн саналыг судалж үзээд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 0891122 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулж 80,0 сая төгрөгийн урьдчилгааг ***, *** нарын үүсгэн байгуулсан “***” ХХК-ийн Хаан банкны *** тоот дансанд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн боловч ачааг тээвэрлэж өгөөгүй. Тэгээд ачаа бараагаа асууж ярихаар “танай ачаа ачигдчихсан, хоёр хоноод очно, гурав хоноод очно” гэх мэтээр байнга худал мэдээлэл өгч байсан. Бид нар ачаа бараа ирэхгүй болохоор өөрсдөө судалж үзэхэд ачаа байрнаасаа хөдлөөгүй, Хятад талын тээвэр зуучийн хүмүүст ямар ч хөлс төлөөгүй, тээвэрлэлтийг огт эхлүүлээгүй байсан учир бид нар тухайн хүмүүстэй өөрсдөө холбогдож ачаагаа авах асуудлаа зохицуулж байгаа. ***, *** нар нь анхнаасаа тээвэрлэлт хийх зорилгогүй ямар ч ажилтангүй тээвэрлэлт хийх туршлагагүй зөвхөн урьдчилгаа мөнгө авах зорилготой энэхүү гэрээг байгуулж компанийг залилсан. Улмаар ***, *** нарыг судлахад компанийг залилсан адил 10 орчим иргэн, хуулийн этгээдийг адил аргаар залилж 1 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан талаар мэдээлэл авч улмаар цагдаагийн байгууллагад хандсан. ***г олж оффис дээрээ уулзахад хохирлыг барагдуулахгүй, мөнгөө үрчихсэн, барагдуулах мөнгө байхгүй гэж дансны хуулгаа үзүүлсэн. Дансны хуулгыг нь харахад ямар ч үлдэгдэл байхгүй. Мөн дансыг нь шүүж үзэхэд хохирогч нараас авсан мөнгөө зарим хэсгийг нь зугаа цэнгэлд зарцуулж, заримыг нь Хятад руу юань авах нэрийдлээр шилжүүлсэн байж болзошгүй байна. Манай компани 12-13 орчим машин төмөр тээвэрлэж оруулж ирэх гэж байсан, тэгээд ойролцоогоор 200 орчим сая төгрөгийн тээврийн зардал гаргахаар байсан. Урьдчилгаа 80,0 сая төгрөгийг компанийнх нь данс руу шилжүүлэн хохирсон. Манай ачаа анх ***тэй гэрээ хийхэд Эрээн хотод байсан. Одоог болтол Эрээнд байгаа. Манай ажил зогсох гээд байсан учир бид нар өөрсдөө хөөцөлдөж Хятадуудтай холбогдож ачаагаа эхнээс нь авах ажлыг зохион байгуулж байна. 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан. 3 дугаар сарын 28-ны дотор бүх ачааг оруулж ирнэ гэж гэрээнд тусгасан. ***тэй гэрээ байгуулахад манай ачаа Эрээний боомт дээр байсан ч одоо ялгаагүй тухайн боомт дээрээ байгаа. 154000 тонн 758 метр куб карказ төмөр байгаа. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 57-59 дэх тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд дахин 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн: *** Цемент ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр БНХАУ-ын Тяньжин хотын ачаа тээврийн боомт дээр байсан ачаа болох 2 чингэлэг шуудай болон хүнд машин механизмын дугуйг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах цементийн үйлдвэрт тээвэрлүүлэхээр ***, *** нарын үүсгэн байгуулсан “***” ХХК-тай 0015222 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 50 хувь болох 24,970,000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “***”-ийн  Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн. 14 хоногийн дараа *** компани руу залгаж ачаа тээврийн мөнгөө 100 хувь төлчих, тэгж байж ачаа чинь орж ирэх боломжтой юм байна гэж хэлсэн. Манайх 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр үлдэгдэл 50 хувь 24,970,000 төгрөгийг “***”-ийн Хаан банкны *** тоот данс руу шилжүүлсэн. Ийнхүү шуудай болон том машины дугуйны тээврийн зардлыг 100 хувь төлж нийтдээ 49,940,000 төгрөгийг “***” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Өнөөдрийг болтол ачаа Тяньжин хотын ачаа тээврийн боомт дээр байрнаасаа хөдлөөгүй байгааг тухайн боомтын 178 дугаар Каргоны эзэн болох Хятад иргэнээс мэдсэн. ***, *** нартай холбогдоход “танай ачаа эрээн дээр ирчихсэн, Замын Үүд дээр ирчихсэн, бүүр Үйлдвэр дээр чинь ирчихсэн буулгах гээд байж байтал танайх хүлээж авахгүй буцаад явчихлаа, одоо хоёр хоногийн дараа буцаагаад аваачаад өгье гэж хууран мэхэлсээр байсан. ***, *** нар нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дөнгөж үүсгэн байгуулсан “***” гэх компаниар ямар ч ажилтан байхгүй, туршлагагүй ачаа тээвэрлэх зорилгогүй, зөвхөн гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авч бусдыг хохироох зорилготой үйлдэл байсан. Мөн тухайн ачааг авч чадахгүй байсаар байгаад манай цементийн үйлдвэр зогсох эрсдэлтэй байсан тул бид дахин өөр боомтоор өөр шуудай авахаар болж ганц мод боомтод хүргүүлэхэд *** нь манай ачаа болох шуудайг БНХАУ-ын иргэн *** буюу *** барьцаалчихсан байсан. *** нь “*** надад өртэй намайг залилсан, танайх энэ ачаагаа ***гийн өрийг төлж өгч байж ав эсвэл бид нар зарж борлуулж хохирлоо барагдуулна гэж хэлээд ачааг явуулахгүй байсан учир бид нар төлбөр болох 85,000 юань буюу 40,556,900 төгрөгийг *** гэх хятадын “***” гэх компанийн данс руу шилжүүлсэн. Манай *** Цемент ХХК-д нийтдээ 90,496,900 төгрөгийн хохирол учруулаад байна. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 135-137 дахь тал),

 

5.3  “***” ХХК болон “***” ХХК нарын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 089-1122 дугаартай, “***” цемент ХХК болон ***” ХХК  нарын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001-5222 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 6-9, 80-82 дахь тал),

5.4 “***” ХХК-аас “Голомт” банкны данснаас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн цахим гүйлгээний баримт (2 дахь хавтаст хэргийн 10 дах тал),

 

5.5 “*** цемент” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 24,970,000 төгрөгийг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт (2 дахь хавтаст хэргийн  88 дах тал),

 

5.6 “*** цемент” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 24,970,000 төгрөгийг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт (2 дахь хавтаст хэргийн 89 дэх тал),

 

5.7 *** цемент” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 40,556,900 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн тус тус баримтууд (2 дахь хавтаст хэргийн 90 дэх тал),

5.8  Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: Хамгийн анх *** ХХК-ий олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулах зорилготой 2021 оны 10 дугаар сард анх байгуулж анхны ажил болохоор *** ХХК-ийн бөглөөг оруулж ирэх 15,000,000 төгрөгийн өртөгтэй ажил байсан. Уг ажлыг гэрээнд заасан хугацаанд биелүүлж дуусгасан. Үүний дараа *** ХХК-аас евро блокийн тоног төхөөрөмжийн 218.000.000 төгрөгийн өртөг бүхий ажлын санал орж ирснийг хүлээн авч 2022 оны 02 дугаар сарын 20-нд ажлыг бүрэн хийж гүйцэтгэн 120.000.000 төгрөг хүлээн авсан. Гэхдээ тухайн ачааг оруулж ирэх нийт өртөг 140 орчим сая төгрөг болсон болохоор би өөрөөсөө 20 орчим сая төгрөгийг гарган ачааг оруулж ирэн *** ХХК-д хүлээлгэн өгсөн. Гэвч *** ХХК ирсэн ачаа бараанд гэмтэл тодорхойлогдсон учир энэ гэмтлийг засах өртгийг тогтоож, анхны үнийн дүнгээс хасаж тооцно гэсэн. Ингээд гэмтлийг тогтоох үйл ажиллагаа явагдаж байх хооронд *** цемент ХХК-ийн шуудай болон дугуйг Гашуун сухайт боомт дээр гаалийн бүрдүүлэлт хийж гаргадаг *** гэдэг Хятад хүн өмнөх *** ХХК-ийн *** ХХК-ийн хохирол болох 13.419.540 төгрөгийн төлбөрт өгсөн байсан тул *** ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн хөлсийг ***эд төлөөгүй байсан юм. Энэ хооронд мөн *** ХХК-иас армотур төмрийн тээвэрлэлтийг хийхээр болж 80.000.000 төгрөгийг *** ХХК-ийн дансаар бүтэн аваад 28.000.000 төгрөгийг тээвэрлэлтийн компанид төлсөн, үлдэгдэл мөнгийг БНХАУ-ын Чайна констракшн банк дахь өөрийн нэрээр нээлгэсэн *** дугаарын данс руу БНХАУ мөнгө гуйвуулдаг хүмүүс болох Эрдэнэтөгс, Ургамалцэцэг нарын дансаар шилжүүлсэн. Учир нь тухайн үед нэр бүхий хүмүүс буюу Бямбадорж гэх мэт хүмүүсээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан учир хоригдоно гэдэгтээ бат итгэж уг мөнгийг Хятад дахь өөрийн данс руу шилжүүлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал),

 

6. Хохирогч ***ид хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

6.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн ***оос гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),

6.2 Хохирогч ***ийн “Хаан” банк”, “Худалдаа Хөгжлийн банк”-ны депозит дансны хуулга (1 дэх хавтаст хэргийн 27-31, 33-36 дахь тал),

 

6.3 Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн: Би ***тэй найзаараа дамжуулан танилцаж байсан. Тухайн үед уг залуу өөрийгөө ахынхаа тээвэр зуучийн компанид ажиллаж байгаа, сарын 2.0 сая төгрөгийн цалинтай учир бага байна, өөрөө компани байгуулж тээвэр хийх сонирхолтой гэж хэлж байсан. Хятад Улсад тээвэр зуучийн сургуульд магистраар төгссөн. Манай ангийн хүүхдүүд Хятадын ***ийн төвүүдэд гайгүй ажил хийж байгаа, бусад газруудын ачаа, бараа гацаж байхад миний ачаа бараа гацахгүй тээвэр хийх боломж байна гэж хэлсэн. Би ах, эгчийнхээ компанид бүх зүйлийг нь хийдэг байсан, тантай хамтарч тээвэр зуучийн компани байгуулж болох юм, би мөнгөө оруулна, та мөнгөө оруул ***-ын барааг тээвэрлэхийн тулд ***ийн тусгай зөвшөөрлийг ашиглаад хамтарч тээвэр хийж болох юм гэж хэлсэн. Би итгээд 7 удаагийн үйлдлээр 106,246,550 төгрөг шилжүүлсэн. Тэгээд ***-ын эхний ачааг хүлээлгэн өгсөн боловч нөгөө орж ирэх ёстой мөнгө нь орж ирээгүй байгаа гэж хэлээд байсан учир би ***-аас асуутал “***”-лүү шилжүүлчихсэн байсан. Тэрийгээ хэлээгүй мөнгө орж ирэхгүй байна гэж хэлээд байсан. Тэгээд ***-тай уулзах явцдаа “***” зуучийг ***гийн ах, эгчийнх биш *** гэх хүний нэр дээр байдаг компани гэж мэдсэн. Гэрээ байгуулаагүй эхний авсан 66,246,550 төгрөгийг ***-ын эхний ачаа тээвэрлэхэд зориулж шилжүүлсэн. Үлдэгдэл 40,000,000 төгрөгийг 2 дахь ачаанд зориулж шилжүүлсэн. Цементийн шуудай оруулж ирэх ёстой байсан. Эхний тээвэр орж ирээд ***-д хүлээлгээд өгчихсөн мөнгөө хэлээгүй *** авчихсан. Уг нь мөнгөө орж ирэнгүүт ашиг болох 55,325,000 төгрөгийг хоёр хуваана гэж ярьж байсан. Хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

 

6.4 Гэрч Г.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: *** компанийг 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулсан. Тухайн компанийг үүсгэн байгуулах болсон шалтгаан нь гэвэл би Хятад улсын Бээжин хотод Гадаад хэлний их сургуульд хятад хэлний орчуулагчаар суралцдаг, 2019 онд *** сургууль дээр хэдэн залуучуудтай ирж таараад бид нар тухайн үед танилцаж Ви чатаа солилцож байсан. *** шинээр тээвэр зуучийн компани байгуулъя гэж бодож байна, Монгол дахь ачаа, бараа маш их байгаа, урдаас ачаагаа татуулах хүмүүс их олдоно, би тэрийг нь өөрөө олчихно гэж хэлсэн. Чи зөвхөн бичиг цаас, гэрээгээ бэлдээд байж байхад болно. Хоёулаа хамтарч компани байгуулъя гэж хэлээд маш их яаруулаад байсан. Бид хоёр байгуулахаар болоод 100 айл дээр очиж хүнээр бичиг баримтаа хөөцөлдүүлэхээр болтол *** би иргэний үнэмлэхээ алга болгочихсон. Тэгээд ч би төрийн албан хаагч учраас компани байгуулж болохгүй, чиний нэр дээр байгуулчихъя гэж хэлээд миний нэр дээр “***” компанийг байгуулсан. Компани байгуулсны дараа “чи гялс компанийн нэр дээр данс нээчих, урьдчилгаа авах гэхээр компанийн данс хэрэг болоод байна” гээд би компанийн нэр дээр данс нээсэн. Уг дансаар *** приут жүүс ХХК-аас ажил орж ирж урьдчилгаа 7 сая орчим төгрөг төлөөд барааг нь урдаас оруулж ирсэн. Тэгтэл манайхаар дахин 3 контейнер ачаа оруулж ирүүлэхээр болоод *** хятад дансаараа тухайн ачааны мөнгийг авсан. Тэгтэл 3 контейнер ачаа нь орж ирэхгүй байгаад байсан, яагаад орж ирэхгүй байгаа талаар ***гээс асуутал урьдчилгаа мөнгийг нь өөр ачааны үлдэгдэлд өгчихсөн байгаа гэх мэт тайлбар тавьсан. Тэгээд ***гийн ачааг бүрэн шийдээгүй байж ***-аас захиалга авчихсан. 200 гаруй сая төгрөг компанийн данс руу орж ирсэн. Тухайн мөнгийг юань болгож урагшаа Хятад руу урьдчилгаагаа өгнө гэж хэлээд өөрийн болон юань сольдог хүний данс руу авсан. Тэгээд ачаа нь ороод ирчихлээ, *** чинь үлдэгдэл мөнгөө өгөхгүй байна гэж надад хэлсэн. Маргааш нь ***-аас надад манай ачаа бараа ерөөсөө Тянжинаас хөдлөөгүй байна, яаралтай хөдөлгөөч гэсэн и мэйл хүлээн авсан. *** рүү залгатал эхлээд ирчихсэн байгаа шүү дээ гэж хэлснээ “худлаа яриад бай, ***-аас ирээгүй байна гэж и мэйл ирээд байна” гэж уурлатал “харин тиймээ” гэж хэлээд чимээгүй юм ярихгүй байж байгаад “оочирт ороогүй байна, эргээд залгая” гэж хэлээд утсаа тасалсан. 2 хоног холбоогүй байж байгаад нэг залгасан чинь утсаа авсан. Тэгэхээр нь уурлаад “Надад хэцүү байна, ачаа бараагаа хүмүүс нэхээд байна, би Хятадад байгаа хүмүүсийг чинь мэдэхгүй байна гэж хэлтэл “Чи компаниас нэрээ салгачихаа чамд хамаагүй, асуудал гарсан ч би өөрөө хариуцаад явчихна гэж хэлсэн.гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал),

 

6.5 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: *** 109,246,550 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг Бямбадорж ах өөрийн компанийн данснаас Хятад хүний данс руу шилжүүлээд 79,000,000 төгрөг нь миний хувь данс руу орсон. Тэгэхээр би Бямбадоржид 79,000,000 төгрөгийн өртэй. Тухайн 79,000,000 төгрөгийг мөн л БНХАУ дахь данс руу шилжүүлсэн. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал),

 

         7.Хохирогч “***” ХХК-нд хохирол учруулсан хэргийн баримтууд:

7.1 Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “***” ХХК-аас гаргасан өргөдөл (5 дахь хавтаст хэргийн 201-202 дахь тал),

 

7.2 Хохирогч ***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, гүйцэтгэх захирал *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр надтай хамт тээвэр зуучийн компанид ажиллаж байсан Мөнхдөл *** дугаараас нэг ангид хамт сурч байсан ангийн охин тээвэр дээр хамтарч ажиллах хүн хайж байгаа юм байна, Шүр гэдэг хүн өөртэй чинь холбогдоно гээд 99081129 дугаарыг өгсөн. Бид хоёрыг яриад удаагүй байтал Шүр гэдэг эмэгтэй холбогдоод миний харилцагч *** гэдэг хүн байгаа тэрэнтэй яриадхаач, Ганц мод боомт дээр ***-ын бараа оруулж ирэх гэсэн чинь Хятад талын компани мөнгийг нь авч байж барааг Монгол руу оруулна гээд байна, чи боломжтой бол ***тэй хамтарч ажиллаад тэр барааг нь оруулалцаад өгөөч, *** рүү ярьж байгаад 90,000 юань буюу 41,670,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд бусад асуудлыг нь ***тэй ярьчих, би мэдэхгүй байна гээд ***гийн *** дугаарыг өгсөн. Тэр дор нь ***тэй ярихад өөрийгөө ***-ын хангамжийн албаны дарга гэж танилцуулсан. *** 3 чингэлэг ачаа тээвэрлүүлж байтал Шүрээ нь Тяньжин дээр бараа гацаачихсан. Тэр 3 чингэлгийн хоёрт нь ***-ын цементийн шуудай явж байсан. Тяньжин дээр тодорхойгүй хугацаагаар гацсан тул бид нар Хятадаас дахиж худалдаж аваад Ганц мод боомтоор авто машинаар оруулж ирэх гэж байна. Тэгэхгүй бол үйлдвэр зогсоод би өөрөө ажилгүй болох гэж байна гэж ярьсан. Хоёр авто машин ачаа боомт дээр ирсэн. Хятадын тал мөнгөө нэхээд байна гэхээр нь би *** ХХК-аас мөнгө гаргаж төлөөд ачаагаа авч болохгүй байгаа юм уу гэхэд ачаагаа авч байж мөнгөө төлнө гээд захирлууд зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Хятад талын компани руу төлчихье гэхэд хэрэггүй чи манай “***” ХХК-руу мөнгийг шилжүүлчих гэсэн. Би *** ХХК-тай гэрээ хийж байж мөнгөө шилжүүлнэ гэхэд гэрээ хийвэл удна эхний удаа “***” ХХК-тай гэрээгээ хийгээд мөнгөө шилжүүлчих гэхээр нь би “***” ХХК-тай гэрээ хийгээд мөнгөө “***” ХХК-ийн *** дугаарын дансаар шилжүүлсэн. Түүнийхээ дараа би “***” ХХК нь ямар чиглэлийн компани вэ гэж асуухад *** ХХК-тай гэрээгээр ажилладаг компани гээд хоорондоо байгуулсан гэрээгээ үзүүлсэн. Намайг мөнгөө шилжүүлснээс хойш 3-5 хоногийн дараа *** ХХК-д ачааг нь хүлээлгэж өгөөд мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлээд надад тээврийн төлбөр дээр нэмээд 30.000 юань өгнө гэдэг санал тавьсан боловч 2022 оны 4 дүгээр сарын 11-нд We chat-аар холбогдоод мөнгөө нэхэхэд 3 дахь өдөр гэхэд мөнгөө шилжүүлчихнэ гэж хэлээд түүнээс хойш алга болсон тул цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдсэн. Мөн ***д залилуулсан гэх 10 гаруй компанийн захирлууд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дахиж уулзах үед нь би очиж уулзсан. 10 гаруй компанийн ойролцоогоор 800 орчим сая төгрөгийн хохирол учирсан байна лэ***д залилуулж хохирсон компанийн захирлууд нь Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэг, Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн цагдаагийн хэлтсүүдэд бүгд өргөдлөө гаргасан байгаа. ...Гэрээг уулзаж байгуулаагүй, онлайнаар “***”-ийн гүйцэтгэх захирал *** /96712001/ нь гэрээг байгуулсан. “***”-г ***г таньдаг хүний найдвартай компани гэж хэлж гэрээ байгуулсан...Би *** гэдэг хүнтэй гар утсаар л холбогдож байснаас биеэр уулзаж байгаагүй. Ямархуу царайтай хүн байгааг мэдэхгүй байна. Би 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин хороолол 51/3 дугаар байрны 77 тоотод гэртээ байхдаа ***с компанийн 5009942797 дугаарын данснаас “***” ХХК-ийн *** дугаарын дансанд 20,000,000 төгрөг шилжүүлээд гүйлгээний лимит нь дууссан тул үлдсэн 21,670,000 төгрөгийг нь 2022 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10-11 цагийн орчимд Нарантуул захын Хаан банкны теллер дээр очиж ***с компанийн 5009942797 дугаарын данснаас дахин шилжүүлсэн. Би хамгийн сүүлд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний 11 цаг 32 минутад 99081129 дугаарын утсаар холбогдож ***гийн талаар асуухад мэдэхгүй, хүмүүс хайгаад байгаа юм шиг байна лээ гэж хэлсэн. гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал),

 

7.3  Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** “Хаан” банк”-ны депозит дансанд үзлэг хийсэн: 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 29 минутад гүйлгээ хийгдсэн талаарх мобайл банкны дансны хуулга байх ба тус гүйлгээгээр *** нэртэй харилцагчийн *** дугаартай дансанд 20,000,000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн.

 

Үзлэгээр “***” нэртэй харилцагчийн Хаан банкны 500994279 дугаартай данснаас 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр “***” нэртэй харилцагчийн Хаан банкны *** дугаартай дансанд нийт 40,670,000 төгрөгийн гүйлгээ гарсан болох нь тогтоогдсон. гэсэн тэмдэглэл (5 дахь хавтаст хэргийн 213-215 дахь тал),

 

7.4 Хохирогч “***” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр  20,000,000 төгрөг, 21,670,000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримтууд (5 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал),

 

            8. Хохирогч ***” ХХК-нд хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

8.1 Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 241-242 дахь тал),

8.2 Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэ-Очирын  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: Би барилгын засал чимэглэлийн “***” ХХК-ний барааг БНХАУ-аас оруулж ирэхээр тээвэр зуучлалын "***" ХХК-нд хандтал тус компанийн менежер Ууганбаяр гэдэг хүн таны ачааг манайх оруулж ирэх гэж удах шинжтэй байна. Өөр хурдан оруулж ирдэг компани байна. Өмнө нь 2-3 удаа манай ачааг урдаас оруулж ирж байсан. Та тэр компанид хандаад үз гээд “***” ХХК-ний нэр, *** дугаарыг мессежээр явуулсан. 2022 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед тус дугаарт залгаад *** гэдэг хүнтэй ярихад 3-4 хоногийн дотор таны ачааг баталгаатай оруулж ирнэ, та мөнгөө гэхээр нь Арилжааны банк хаалттай байсан тул маргааш нь гэртээ байхдаа Хаан банкныхаа 5021495639 дугаарын данснаас *** ХХК-ний нэр дээр байдаг *** дугаарын дансанд барааны урьдчилгаа төлбөр 11,600,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлчхээд ***тэй *** дугаарт эргэж залгаад ачаа хурдан оруулж ирээрэй, гэрээ байгуулна гэтэл би Гашуун сухайтын боомт дээр ачаа оруулж ирэх гээд ажилтай явж байна, 2-3 хоногийн дараа Улаанбаатар хот руу орохоороо гэрээгээ хийе гэсэн. Түүнээс хойш утсаа авахгүй байж байгаад 2022 оны 03 дугаар сарын 17-ны 13 цагийн үед Blue sky зочид буудлын баруун талд байрлалтай оффисын 13 давхарт байдаг гэх Хаан зууч тээвэр ХХК-ийн байранд уулзахаар тохирсон. Тэгээд маргааш өглөө нь уулзах гэтэл хаягаа өөрчлөөд 16 цагийн үед Таван богдын урд гутал оффисын байранд хүлээж байгаад уулзсан чинь энэ ахын оффис, манайхтай хамтарч ажилладаг. Манай ахын "***" ХХК гэж хэлсэн. Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гутал оффисын байранд очиж ***тэй уулзахад надад гэрээ танилцуулаад гэрээгээ аваад цаашаа өөр өрөө рүү ороод “***” ХХК-ний захирал *** гэх хүний гарын үсэг зуруулаад гарч ирсэн. Би *** гэдэг хүнийг хараагүй. Түүнээс хойш уулзахгүй алга болчихсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Би 2022 оны 03 дугаар сарын 24, 25-ны үед Гутал оффисын байранд очиж уулзахад *** нь ***гийн талаар сайн мэдэхгүй, манай дүү биш, манай байгууллагатай хамтарч ажиллана гэж ярьж байсан гэж хэлсэн. Бид нар ***г нэг удаа найзаар нь дамжуулж барьж аваад Хан-Уул дүүргийн цагдаад өгч байсан. ***г батлан даалтаар тавьж явуулаад ачаагаа олуулахаар болсон. *** нь хүмүүсийг залилаад яваад байдаг юм байна гэж хэлээд *** нь ***д залилуулсан хүмүүс нь уулзах гэж байгаа чи ирээрэй гэсэн тул 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагт Юнион бульдингийн 13 давхрын 1302 тоотод залилуулсан хүмүүстэй очиж уулзсан. Хүмүүс цуглаад бүгд тус тусын харьяа цагдаагийн байгууллагад хандахаар болсон...” гэх мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал),

 

8.3 Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *** дугаарын “***” ХХК-ийн дансанд 11,600,000 төгрөг шилжүүлсэн тухай “Хаан” банкны депозит дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 04 дэх тал),

 

8.4 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй, тухайн хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. гэх мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 19 дэх тал),

 

            9. Хохирогч *** ХХК-д хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

            9.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “***” ХХК-аас гаргасан гомдол (2 дахь хавтаст хэргийн 168-169 дэх тал),

 

            9.2 “***” ХХК болон *** нарын хооронд байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа (2 дахь хавтаст хэргийн 171 дэх тал),

            9.3 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн урьдчилгаа” төлбөр шилжүүлсэн дансны хуулга баримт (2 дахь хавтаст хэргийн 186 дахь тал),

            9.4 Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн: *** өөрийгөө БНХАУ-ын *** ХХК-д ажилладаг найзтайгаа ярилаа 4 дүгээр сарын 11 ширхэг вагон захиалчихлаа захиалгаа баталгаажуулахын тулд 50 хувийн төлбөрийг төлөх шаардлагатай байна гэж вагон захиалгын хуудаснууд үзүүлсэн. Тэгэхээр нь итгээд 50 хувийн төлбөр 124,250,000 төгрөгийг ***гийн Голомт банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед гадаад валют их хэмжээгээр банкууд олгохгүй гадаад гуйвуулга хийхэд банкууд хязгаарлалт тогтоосон. *** бид нарт *** ББСБ болон төлбөр тооцоо шилжүүлдэг хувь хүмүүсээр мөнгөө шилжүүлж вагон захиалгын мөнгөө өгч баталгаажуулна гэж тайлбарласан. Тэгээд нөгөө компанийн бульдозерын асуудлаас болоод 4 дүгээр сарын 12-ноос хойш алга болчихсон. Энэ мөнгөнөөс цааш нь Хятад руу явуулсан нэг төгрөг ч байхгүй. Би мөнгөө 3 дугаар сарын 30-ны өдөр өгсөн. Миний ачааг 4 дүгээр сарын 15-ны өдөр ачигдаж наашаагаа 14 хоног яваад 4 сардаа багтаж оруулж ирнэ гэж ярьж байсан. Уг ачааг Эрдэнэт үйлдвэрт 4 сард нийлүүлэх гэрээтэй байсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 191-192 дахь тал),

- мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: 175,000,000 төгрөг нь *** ХХК-ийн мөнгө юм. Тус мөнгө манай компанийн Эрдэнэт хотын салбар болох *** ХХК-ийн дансанд байсан мөнгийг захирал Энхтуяатай яриад тээврийн зардал төлөх хэрэгтэй байна гэж хэлээд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ***гийн Голомт банкны *** тоот данс руу 175,0 сая төгрөг шилжүүлээд илүү шилжүүлсэн 50,750,000 төгрөгийг буцаагаад *** ХХК-ийн дансандаа шилжүүлэн авсан. Манай компани 8 вагон төмөр, төмөр эдлэлийг Хятад улсаас, Эрээн хот хүртэл тээвэрлүүлэх тээврийн зардалд төлсөн мөнгө юм. Тэгээд сүүлд нь ***гийн худлаа яриад байгаа нөхцөл байдлыг мэдээд, баримт болгож тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж гарын үсэг зуруулсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал),

 

10. Хохирогч ***” ХХК-д хохирол учруулсан хэргийн баримтууд:

 

10.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***” ХХК-аас гаргасан гомдол (2 дахь хавтаст хэргийн 207-209 дэх тал),

10.2 Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн: Би *** ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг. Тус компани нь найзын компани, Уул уурхайн тоног төхөөрөмж засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хятад Улсын Хайду гэх үйлдвэрээс бульдозер захиалсан. Уг бульдозероо Өвөрхангай аймгийн *** ХК-д нийлүүлэхээр захиалсан. Уг бульдозер нь 2021 оны 11 дүгээр сард Эрээний боомт дээр ирээд 6 сар орчим гацчихсан, уг Бульдозерыг Ганц мод Гашуун сухайтын боомтоор тээвэрлэж өгье шуурхай оруулж ирье гэж *** миний танилаар дамжуулан холбогдож уулзсан. Тэгээд өөрийгөө ***-ийн хөнгөн блокны үйлдвэрийн төмөр хийц, *** ХХК-нийн шүүсний материалыг оруулж ирж ажилласан туршлагатай гэж хэлсэн. Мөн *** ХХК-ийн *** захиралтай хийсэн гэрээг үзүүлэн танилцуулсан. Ачаа бараа оруулж ирж байгаа бичлэг зургаа үзүүлсэн. Тэгээд би итгэж захиалга өгч уг Бульдозероо оруулж ирүүлэхээр болоод ***гийн зааварчилгааны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Батбаян овогтой *** Хаан банкны *** тоот данс руу 77,558,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *** Голомт банкны *** данс руу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 107,558,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгийг *** Ганц мод Боомт дээр байгаа Бульдозерыг Гашуун сухайтын Боомтоор оруулж ирэх тээвэр, кран, гааль бусад зардалд зарцуулна гэж авсан. Тус мөнгөнөөс 80,000,000 юань буюу 39,520,000 төгрөгийг *** цааш нь Хятад Улсын Ганц мод боомт дээр байдаг. Тээвэрлэлт хийдэг Өвөр Монголчуудад төлсөн байсан. Үлдэгдэл 68,038,000 төгрөгийг хувийн хэрэглээндээ хэрэглэсэн гэж бодож байна. *** Бульдозерыг анх оруулж ирэхдээ Гаалийн талбайгаас шланзны чиргүүл дээр ачихад 55 тонны даацтай хоёр кранаар өргөнө, краны зардал гэхэд 60,0 сая төгрөг болно гаалийн бүрдүүлэлт болон холбогдох зардалтайгаа нийт 107,558,000 төгрөг болно гэж хэлээд авсан. Тэгтэл бодит байдал дээрээ кранаар өргөөгүй. Бульдозерыг асааж өөрөөр нь Шланзны тэвш дээр ачилтыг нь хийсэн байсан. Манай Бульдозерыг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр оруулж ирнэ гэж хэлсэн. Тэгээд танай Бульдозер ороод ирчихлээ шүү гэж 04 дүгээр сарын 08-ны өдөр *** гэх Гашуун сухайтын Гаальд ажилдаг хүнээр яриулж үлдэгдэл 30.000.000 сая төгрөгийг Энхтөгсийн данс руу шилжүүлэн авсан. Манай жолооч Гашуун сухайт дээр хүлээгээд байсан. Тэгтэл Бульдозер орж ирэхгүй байгаад байсан. Тэр хугацаанд *** худлаа зураг үзүүлж хил дээр ирчихлээ ороод ирчихлээ гэж 4 хоног ярьж байгаад 04 сарын 13-ны өдрөөс бүүр таг чиг болчихсон. Тэгээд юу болсон талаар цаашаа сураглаж байтал Гаалийн бүрдүүлэлт хийдэг *** гэх эмэгтэй манай жолоочоос ачааны жинхэнэ эзэн хэн бэ гэж асууж холбогдож байгаад бид нартай холбогдож бид нар БНХАУ талаас ачилт хийх Өвөр монголчуудтай холбогдтол ***г, хүн залилаад байгаа гэж тухайн Өвөр монголчууд хэлсэн. Юу гэж хэлсэн бэ гэхээр *** мөнгө шилжүүлдэг хүмүүсээр бид нарын данс руу мөнгө хийлгэчхээд буцаагаад ямар нэгэн шалтаг шалтгаан хэлж өөрийнхөө хятад данс руу авчхаад байдаг гэж хэлсэн. Тэрийг нь мэдээд тухайн шилжүүлсэн 39,520,000 төгрөгийг нь буцаан шилжүүлээгүй гэж хэлсэн. Тухайн мөнгийг Бульдозерын тээврийн зардалд тусгаж Гашуун сухайт дээр хүргэж өгсөн. Тэгээд бид нар өөрсдөө гаалийн бүрдүүлэлтээ хийж авсан. Ингээд энэ ачаан дээрээс *** үндсэндээ манайхаас 68,038,000 төгрөгийг залилсан. гэх  мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 233-235 дахь тал),

            - мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн: Хятад Улсын Эрээн хотод ирсэн байсан Бульдозерыг ганц модны боомтоор дамжаад гашуун сухайтын боомтоор оруулж ирж өгье гэсэн. Гаалийн татвар, ачилт буулгалтын зардал тээвэрлэлт хийж өгнө гэсний дагуу 77,558,000 төгрөгөөр тохирсон. Тэгээд ачилт буулгалт дээр краны нэмэлт зардал гараад байна гэхээр нь 30,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Хүннү 2222 хорооллын голомт банкны салбар дээрээс Энхтөгс гэх данс руу шилжүүлсэн. *** нь Монгол Улсын хилийн Гашуун сухайтын боомтоор орж ирсэн гаалийн татварыг анх ярьсан тохирсондоо төлөөгүй. Гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдүүлээгүй учраас нэмэлтээр 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 38,011,162 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 14,139,869.79 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 15-нд 4,224,544.02 төгрөг төлсөн. Мөн ачилтын зардлыг *** төлөөгүй байсан учраас гаалийн бүрдүүлэлт хийж ачилт хийсэн Чогсом овогтой *** гэх хүний Голомт банкны 4305019219 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 16-нд 800,000 төгрөг төлсөн. Манай байгууллагад 57,175,575.81  төгрөгийн бодит хохирол учирсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 237 дахь  тал),

10.3. Гэрч С.***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: Тухайн үед *** гэх хүн миний 94101099 дугаарын утсаар залгаад би Өмнөговь аймагт байна, та урдаас нэг бульдозерын гаалийн бүрдүүлэлтийг хийгээд өгөөч гэхээр нь за, энэ ямар бульдозер юм бэ гэсэн чинь би очиж чадахгүй болоод байна, та наадхаа гаргаад өгөөч гэсэн. Тэгвэл тэр хужаагийн дугаарыг нь явуул би залгаад асуугаад өгье гэсэн. Би тэр хүн рүү ярихад нөгөө хятад нь за удахгүй орно гэж хэлсэн. ***д нөгөө хятад чинь орж ирэх болоогүй байна гэнээ гэхэд та яаралтай хөөцөлдөөд оруулаад өгөөч гэж гуйсан. Чи надад компанийн бүх бичиг баримтаа өгчих би гаргаад өгье гэсэн. Бараг 7 хоногийн дараа нөгөө хятадтай нь хэл ам хийж байж БНХАУ-аас 2022 оны 05 дугаар сард бульдозерыг оруулж ирсэн. Уг бульдозер нь ***” ХХК-ийн нэр дээр орж ирсэн байсан. Манай нөхөр уг Бульдозерын гаалийн бүрдүүлэлтийг хийж мөн их хэмжээний татварыг төлж оруулж ирсэн. Гэтэл *** болон урдаас оруулж байгаа  хятад хоёр хоорондоо мөнгөний маргаантай байсан юм билээ. Уг бульдозерыг оруулж ирэх бүх мөнгийг компаниас ***д бүрэн төлсөн байсан. Компанийн барааг *** олон хоног саатуулж урд хужаадаа мөнгөний өртэй байсан, урд хятад нь ***гээс мөнгө авахын тулд компанийн бульдозерыг саатуулаад байсан юм билэ*** тэр хятадын мөнгийг хаанаас олж өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Уг бульдозерыг *** ХХК-д хүлээлгэн өгсөн. ***гээс уг бульдозерыг оруулж ирэхэд ямар ч мөнгө гаргаагүй. Харин *** ХХК-аас дахин 100 хувь мөнгө нь гарч авсан. гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал),

 

10.4 ***” ХХК-аас Батбаян овогтой *** Хаан банкны *** тоот данс руу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 77,558,000 төгрөгийг шилжүүлсэн “Голомт” банкны шилжүүлгийн баримтын хуулбар, ***” ХХК-аас *** Голомт банкны *** тоот данс руу  2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн “Голомт” банкны шилжүүлгийн баримтын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал),

 

10.5 ***” ХХК-аас Гаалийн Ерөнхий газар”-ын данс руу 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 38,011,162 төгрөг,  2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14,139,869,79 төгрөг, 4,224,544 төгрөг шилжүүлсэн “Голомт” банкны шилжүүлгийн баримт, ***” ХХК-аас Ч.***ы 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 800,000 төгрөг шилжүүлсэн Голомт” банкны шилжүүлгийн баримтууд (2 дахь хавтаст хэргийн 222-225 дахь тал),

 

10.6 ***” ХХК-ийн бодит хохирлын тооцоолол, ***тэй байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар (2 дахь хавтаст хэргийн 211, 213 дахь тал),

10.7 Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: *** ХХК-ийн Чойжилсүрэнгийн ачаанаас тээвэрлэлтийн 77,0 сая төгрөгийг ***эд өгсөн байсан, дахин гаалийн бүрдүүлэлт хийж өгье гээд 33,000,000 төгрөгийг аваад тэр чигээр нь орхичихсон. Би Чойжилсүрэнд одоо бол 33,000,000 төгрөг өгөх ёстой. гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал),

11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 111 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 117 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (4 дэх хавтаст хэргийн 119 дэх тал), Хаан банкны *** тоот дансны дэлгэрэнгүй хуулга (4 дэх хавтаст хэргийн 135-136, 139-140 дэх тал) Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх хөрөнгөгүй тодорхойлолт (1 дэх хавтаст хэргийн 184 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 650 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 226-231 дэх тал), Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22/79 дугаартай тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 201, 3 дахь хавтаст хэргийн 226-231 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав: Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч *** нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ үргэлжилсэн үйлдлээр буюу 11 удаагийн үйлдлээр 11 хохирогчоос нийт 749,288,090 төгрөгийг залилан авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ хүндрүүлэх шинжтэйгээр буюу уг гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна. Гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг төөрөгдөлд оруулж *** ХХК-г байгуулсан. Уг компанийг ***гийн нэрээр байгуулж цар тахлын үед түргэн шуурхай бараа бүтээгдэхүүн оруулж ирнэ гэсэн байдлаар бусдыг залилсан. Цар тахлын үед Витафит ХХК-ийн 7,500 ширхэг бөглөө оруулж ирсэн нь тогтоогдсон. Витафит ХХК болон *** ХХК хоорондоо холбогдож ***гийн компанийн талаар мэдээлэл өгсөн. Хүмүүсийн итгэлийг нь далимдуулж их хэмжээний мөнгөөр хууль бус наймаа хийсэн, мөн амьдралын эх үүсвэр болгосон гэж дүгнэж байна. Шүүгдэгч нь бусдад нийт 749,288,090 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс 50,382,425 төгрөгийг хохирогч Чойжилсүрэнд төлсөн. Одоо бусдад нийт 698,905,665 төгрөг төлөх төлбөртэй. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэм буруутайд тооцуулах. гэсэн,  

 

Хохирогч “***” ХХК-ийн өмгөөлөгч В.Эрдэнэбатаас: Шүүгдэгч *** нь *** ХХК-аас 61,155,000 төгрөг залилсан. Тухайн 61,155,000 төгрөгийг бараа бүтээгдэхүүн авах зорилгоор биш өөр зорилгоор захиран зарцуулсан байна. Иймд түүнийг гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй байна. *** нь 200 сая төгрөг нь гадаад дахь дансанд байгаа гэж байгаа боловч тэр нь тогтоогдохгүй байна. Өмнө нь тухайн зүйл ангиар шийтгүүлсэн боловч үүнийгээ ухамсарлаагүй байна. Иймд 61,155,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах. гэсэн,  

 

Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ын өмгөөлөгч Ж.Наранбаяраас: Хохирогчийг буруу тогтоосон гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасан. Прокурор залилагч этгээд нь хохирогчтой заавал харьцсан байх ёстой гэдэг. Хохирогчийг гуравдагч этгээдэд ашигтайгаар болон хохиролтойгоор залилсан байж болно. Хөрөнгө шилжүүлж байгаа этгээд, төөрөгдсөн этгээд нэг этгээд байхыг шаарддаг. Төөрөгдсөн этгээд, хохирогч нь нэг этгээд байхыг шаарддаггүй. *** ХХК нь 240,000 долларын үнэ бүхий бараа авахаар гэрээ байгуулаад *** ХХК-д хандсан. *** ХХК нь ***гийн *** ХХК-тай харьцсан. Тээвэр зуучийн хөлсийг төлсөн. *** нэг үйлдлээр 2 компанид хохирол учруулсан. *** ХХК-ийн агент болох 178 карго барааг агуулахаас авсан талаар ***д мэдэгдэхэд *** *** ХХК-д мэдэгдсэн. Тэгээд сураггүй болсон. Бараагаа олж авахын тулд 178 каргог олоод холбогдоход “*** ХХК нь өртэй, урьдчилаад 29,000 юань төл” гэсэн тул төлсөн. Энэ нь хор уршиг болж байна. *** *** ХХК-тай уулзаагүй, бараа аваагүй гэж байна. Төөрөгдсөн этгээд нь “***” ХХК юм. Үндсэн хохирогч нь *** ХХК, нэг үйлдлээр 2 этгээдийг хохироосон. Гэтэл хоёр хохирогчийн нэгийг нь хохирогчоор тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хохирол, хор уршгийг тогтоох ёстой. Хохирлын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт өгөхөд хариу өгөөгүй. 240,000 долларыг нэхэмжлэх эрх та нарт байхгүй гэсэн. ***гийн үйлдлийн улмаас *** ХХК хохирсон. *** ХХК нь давхар хохирсон. Хохирогчийг буруу тогтоосон, хохирлын хэмжээг нэмэгдүүлж тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан  шүүх хуралдааныг хойшлуулж, *** ХХК-ийг хохирогчоор тогтоож  өгнө үү гэсэн санал, хүсэлт, дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж оролцсон.  

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч *** нь үргэлжилсэн үйлдлээр тээвэр зуучлалын чиглэлээр  болон сургалтад хамруулна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн, хуулийн этгээдийг төөрөгдөлд оруулж 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ыг хүртэл хугацаанд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Нэг. Иргэн ***, *** нарт Би Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажилладаг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын хэсэгт ажилладаг, Азийн Хөгжлийн Банк гадаад улсад Монгол Улсын иргэнийг их дээд сургуульд суралцуулах төлбөрийн тэтгэлгийн эрхийг Монгол Улсын Засгийн газарт шилжүүлсэнтэй холбогдуулан АНУ-ын Бостон хотын Их сургуульд бакалаврын мэргэжлээр 1, магистрын ангид 1 хүүхэд суралцуулах эрхийг Хэнтий аймагт сонгон шалгаруулалтгүй олгож байгаа гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ***, *** нарын сургалт, замын зардлын мөнгө гэж:

-2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Төрийн ордон”-ы зүүн талын хаалганы орчимд 12,000,000 төгрөг,

-2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр сургуулийн мөнгө, төлбөр гэж итгүүлэн “Хаан банк”-ны *** дугаарын дансаар 500,000 төгрөг,

-2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 13,500,000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

 

            - Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ***гаас гаргасан гомдол (3 дахь хавтаст хэргийн 141-142 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 147-148 дахь тал),

- Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 152-154 дахь тал ),

            - Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 162-163 дахь тал),

            - Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 212-214 дахь тал),

            - Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 222-225 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

           

            Хоёр. Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, “***” ХХК   /гадаад харилцааны ажилтан П.***/-ийг танай компаниас металл зүсэх, зорох зориулалт бүхий Омни брэндийн тоног төхөөрөмж захиалмаар байна, захиалгын гэрээ байгуулмаар байна, танай компани тоног төхөөрөмж нийлүүлэх бүрэн чадамжтай гэдгээ нотлохын тулд манай компанийн дансанд гэрээний үнийн дүнгийн 6 хувийн барьцаа мөнгийг байршуулах шаардлагатай гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, “Худалдах, худалдан авах” гэрээгээр халхавчилж, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 13,419,540 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “***” ХХК-аас гаргасан өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 83, 85 дахь тал),

- Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 94-95 дахь тал),

- Гэрч Б.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал),

- Гэрч Ю.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал),

- “***” ХХК /хууль ёсны төлөөлөгч П.***/-аас “Хаан банкны данс руу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1,100,000, 10,000,000, 2,700,000 төгрөг шилжүүлсэн тухай “Хаан” банкны дансны хуулга (4 дэх хавтаст хэргийн 136 дахь тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 185 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар;

 

Гурав. “***” ХХК-д ажиллаж, тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн захирал *** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах оронд байгаа үйлдвэрийн хийцийн карказ төмрийг 9 вагоноор тээвэрлэх тээвэрлэлтийг хийнэ гэж  урьдчилгаа төлбөрт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 61,155,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

 

 - *** ХХК-ийн захирал ***ын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдол (3 дахь хавтаст хэргийн 72-74 дахь тал),

 - *** ХХК, “***” ХХК-ийн хооронд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан Тээврийн зохион байгуулах үйлчилгээний гэрээний хуулбар (3 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал),

- Хохирогч *** ХХК-ийн захирал, хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 87 дах тал),

- Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 110-111 дахь тал),

- Гэрч И.***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтас хэргийн 113-114 дахь тал),

- Гэрч А.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 116-117 дахь тал),

- *** ХХК болон *** ХХК нарын 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Тээврийн зохион байгуулах үйлчилгээний гэрээ”-ний хуулбар (3 дахь хавтаст хэргийн 121-123 дахь тал),

- “***” ХХК-ын Худалдаа хөгжлийн банк дахь 803005089 дугаартай данснаас “***” ХХК-ийн Хаан банк дахь *** тоот  данс руу 61,155,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн” Худалдаа хөгжлийн банк”-ны шилжүүлгийн баримт (3 дахь хавтаст хэргийн 76 дахь тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

Дөрөв. БНХАУ-д тээвэр ***оор суралцаж төгссөн, “***” ХХК-д ажилладаг, тээвэр зуучлалын чиглэлээр хамтарч ажиллана гэж “***” ХХК /захирал Х.Давааням-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, БНХАУ-ын Тяньжин хотын ачаа тээврийн боомт дээрх 4 вагон цахилгаан бараа, 40 тонны нэг чингэлэг зэс ороомгийн тээвэрлэлтийг хийнэ гэж гэрээгээр халхавчилж тээвэрлэлтийн урьдчилгаа төлбөрт 2022 оны 01 дүгээр сарын 07, 13-ны өдрүүдэд 4 удаагийн гүйлгээгээр 101,393,000 төгрөгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:     

- Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр “***” ХХК-ийн гаргасан гомдол (3 дахь хавтаст хэргийн 7-8 дахь тал),

- Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал) болон мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 57 дахь тал),

 - “***” ХХК, *** ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээний хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 19-20, 27-29 дэх тал),

- “***” ХХК-аас  “***” ХХК-ийн данс руу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19,210,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 17,910,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11,375,000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 57,330,000 төгрөг шилжүүлсэн “Худалдаа хөгжлийн банк”-ны шилжүүлгийн баримт, 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 32,688,000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт (3 дахь хавтаст хэргийн 15-16, 21, 25, 30 дахь тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

Тав. “***” ХХК-д ажилладаг, тээвэр зуучлалын чиглэлээр хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн Хангамж, техник үйлчилгээний газрын захирал *** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, БНХАУ-ын Тяньжин хотын ачаа тээврийн боомт дээр байгаа 2 чингэлэг шуудай болон хүнд машин механизмын дугуйг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах цементийн үйлдвэрт авчрах тээвэрлэлтийг хийнэ гэж гэрээгээр халхавчилж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дахь “***” ХХК-ийн байрнаас 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс мөн сарын 26-ны хооронд тээвэрлэлтийн урьдчилгаа төлбөрт 49,940,000 төгрөг, мөн “***” ХХК-ийн данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 40,556,900 төгрөг, нийт 90,496,000 төгрөгийг шилжүүлж, их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

Зургаа. “***” ХХК-д ажилладаг, тээвэр зуучлалын чиглэлээр хамтарч ажиллана гэж “***” ХХК-ийн Хангамж, техник үйлчилгээний газрын захирал *** хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, БНХАУ-ын Эрээн хотын боомтоос 12 машин карказын тээвэрлэлтийг хийнэ гэж 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 0891122 дугаартай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээгээр халхавчилж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол дахь “***” ХХК-ийн байрнаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр тээвэрлэлтийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 80,000,000 төгрөгийг авч их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

 

            - Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “***” ХХК-аас гаргасан гомдол (2 дахь хавтаст хэргийн 2-3 дахь тал),

- Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 57-59 дэх тал), мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 135-137 дахь тал),

- Гэрч Г.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал),

- “***” ХХК болон “***” ХХК нарын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 089-1122 дугаартай, “***” цемент ХХК болон ***” ХХК  нарын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 001-5222 дугаартай “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 6-9, 80-82 дахь тал),

- “***” ХХК-аас “Голомт” банкны данснаас “***” ХХК-ийн  *** тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт,

- “*** цемент” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 24,970,000 төгрөгийг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт,

- “*** цемент” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 24,970,000 төгрөгийг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт,

- “*** цемент” ХХК-аас “***” ХХК-ийн данс руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 40,556,900 төгрөгийг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримтууд (2 дахь хавтаст хэргийн 10, 88-90 дэх тал)

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар,

 

Долоо. Иргэн ***ид ахынхаа тээвэр зуучийн компанид ажилладаг, БНХАУ-д тээвэр зуучаар магистрт суралцаж төгссөн, хамтарч тээвэр  зуучийн компани байгуулж ажиллая, *** ХХК-ийн барааг оруулж ирэхэд хамтарч тээвэр хийе, ашгаа хамт хуваая, би мөнгөө оруулна, та мөнгөө оруул гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн ***оос Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Гутал ХХК-ийн ажлын байрнаас 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр хөрөнгө оруулалтаар  шилжүүлсэн нийт 104,246,550 төгрөгийг авч, их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:  

 

-Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэн ***оос гаргасан өргөдөл (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),

-Хохирогч ***ийн “Хаан” банк”, “Худалдаа Хөгжлийн банк”-ны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 27-31, 33-36 дахь тал),

-Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал),

- Гэрч Г.***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 64-66 дахь тал),

-Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

Найм. ***” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***д өөрийгөө *** ХХК-ийн хангамжийн албаны дарга гэж танилцуулж, БНХАУ-ын Тяньжин хотод бараа гацчихсан, 3 чингэлгээс хоёрт нь *** ХХК-ийн цементийн шуудай байгаа, Ганц мод боомтоор автомашинаар оруулж ирэх гэж байна, үйлдвэр зогсоод би өөрөө ажилгүй болох гээд, бараагаа авч байж мөнгө төлж гээд захирлууд зөвшөөрөхгүй байна, тээвэрлэлт хамтарч хийе, манай тээвэр зуучийн компани руу мөнгөө шилжүүлчих, *** ХХК-тай гэрээгээр ажилладаг гэж гэрээ үзүүлж тээврийн төлбөр дээр нэмж ашиг хүртээнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин хороолол 51/3 дугаар байрны 77 тоотод байхдаа 20,000,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 05-нд Нарантуул захын Хаан банкны салбараас  21,670,000 төгрөг, нийт 41,670,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

- Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “***” ХХК-аас гаргасан өргөдөл (5 дахь хавтаст хэргийн 201-202 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал),

- Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** “Хаан” банк”-ны депозит дансанд үзлэг хийхэд 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 00 цаг 29 минутад гүйлгээ хийгдсэн, тус гүйлгээгээр *** нэртэй харилцагчийн *** дугаартай дансанд 20,000,000 төгрөгийн зарлага гүйлгээ хийгдсэн. “***” нэртэй харилцагчийн Хаан банкны 500994279 дугаартай данснаас 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр “***” нэртэй харилцагчийн Хаан банкны *** дугаартай дансанд гүйлгээ гарсан. гэсэн тэмдэглэл (5 дахь хавтаст хэргийн 213-215 дахь тал),

Хохирогч “***” ХХК-аас “***” ХХК-ийн Хаан банкны *** дугаартай данс руу 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр  20,000,000 төгрөг, 21,670,000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны шилжүүлгийн баримт (5 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

Ес. “***” ХХК-ийн захирал Х.Эрдэнэ-Очирт “***” ХХК-д ажилладаг, тээвэр зуучлалын чиглэлээр хамтарч ажиллана, БНХАУ-аас барааг чинь 3-4 хоногт баталгаатай оруулж ирнэ, урьдчилгаа төлбөрөө шилжүүл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 170/Б байрны 76 тоотоос 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр барааны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 11,600,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

- Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (4 дэх хавтаст хэргийн 241-242 дахь тал),

- Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэ-Очирын  мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (4 дэх хавтаст хэргийн 246-247 дахь тал),

- Хохирогч “***” ХХК /хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэ-Очир/-оос 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр *** дугаарын “***” ХХК-ийн дансанд 11,600,000 төгрөг шилжүүлсэн тухай “Хаан” банкны депозит дансны хуулга (5 дахь хавтаст хэргийн 04 дэх тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мэдүүлэг (5 дахь хавтаст хэргийн 19 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

 

Арав.***” ХХК-ийн захирал ***д *** ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн гэрээ болон Бямбадорж гэх хүнтэй хамтарч бизнес хийж байгаа гэж гэрээ үзүүлж, БНХАУ-ын *** ХХК-д ажилладаг найзтайгаа ярилаа, 4 дүгээр сарын 11 ширхэг вагон захиалчихлаа гэж захиалгын хуудаснууд үзүүлж захиалгаа баталгаажуулахын шаардлагатай байна, 4 дүгээр сарын 15-ны өдөр ачаа ачигдаж 14 хоноод 4 сард багтаж оруулж ирнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 124,250,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “***” ХХК-аас гаргасан гомдол (2 дахь хавтаст хэргийн 168-169 дэх тал),

-Хохирогч “***” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 191-192 дахь тал),

-мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 194 дэх тал),

            - 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тээврийн урьдчилгаа төлбөр шилжүүлсэн дансны хуулгын баримт (2 дахь хавтаст хэргийн 186 дахь тал),

-“***” ХХК болон *** нарын хооронд байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгаа (2 дахь хавтаст хэргийн 171 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар,

Арван нэг. ***” ХХК /захирал Л.Чойжилсүрэн/-д үйл ажиллагаа хариуцсан менежер ***д *** ХХК-тай хийсэн гэрээ, ачаа бараа оруулж ирж байгаа гэх бичлэг, зураг үзүүлж, *** ХХК-ийн хөнгөн блокны үйлдвэрийн төмөр хийц, *** ХХК-ийн шүүсний материалыг оруулсан туршлагатай гэж өөрийгөө танилцуулан БНХАУ-ын Хайду үйлдвэрт захиалсан бульдозерыг Гашуун сухайтын боомтоор 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шуурхай тээвэрлэж оруулж ирнэ, тээвэр, кран, гааль бусад зардалд зарцуулна, Бульдозерыг Гаалийн талбайгаас шланзны чиргүүл дээр ачихад 55 тонны даацтай хоёр кранаар өргөх зардал 60,0 сая төгрөг болно, гаалийн бүрдүүлэлт болон холбогдох зардалтайгаа нийт 107,558,000 төгрөг болно гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон,   бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Батбаян овогтой *** Хаан банкны *** тоот дансаар 77,558,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр *** Голомт банкны *** тоот дансаар 30,000,000 төгрөг, нийт 107,558,000 төгрөгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ***” ХХК-аас гаргасан гомдол (2 дахь хавтаст хэргийн 207-209 дэх тал),

-Хохирогч *** ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 233-235 дахь тал), мөн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 237 дахь   тал),

- Гэрч С.***ы мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 240-241 дэх тал),

- Яллагдагч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 106-108 дахь тал),

-***” ХХК-ын “Голомт” банкны шилжүүлгийн баримт, ***” ХХК-ийн өгсийн Голомт банкны шилжүүлгийн баримт (2 дахь хавтаст хэргийн 214-215 дахь тал),

-Голомт” банкны шилжүүлгийн баримтууд (2 дахь хавтаст хэргийн 222-225 дахь тал),

-***” ХХК-ийн хохирлын тооцоолол, ***тэй байгуулсан тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар (2 дахь хавтаст хэргийн 211, 213 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад  нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн хууль зүйн ойлголт нь бусдын эд хөрөнгийг хуурч шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг ба, бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, амлах, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх зэрэг аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авах хэлбэрээр илэрдэг бөгөөд бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь“***” ХХК-ийг хэлбэрийн төдий байдлаар буюу бусдад итгэл үнэмшил төрүүлэх зорилгоор иргэн Г.***гийн нэр дээр бүртгүүлж, өөрийгөө тээвэр зууч, ***оор БНХАУ-д магистрантурт суралцаж төгссөн, тээвэр зуучаар туршлагатай гэж танилцуулан  иргэн, хуулийн этгээдийн ачаа, барааг тээвэрлэлт хийнэ гэж хуурч, *** ХХК-ийн нэрийг ашиглаж, өөрийгөө “***” ХХК-д ажилладаг, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахад хамтарч ажиллана гэж *** ХХК-тай хийсэн тээвэрлэлтийн гэрээг бусдад үзүүлж гэрээгээр халхавчлах болон  *** ХХК-ийн барааг Хаан зууч тээвэр ХХК тээвэрлэлт хийж оруулж ирдэг, эсхүл тус компанид өөрийгөө ажилладаг гэх мэтээр төөрөгдөлд оруулж *** ХХК-ийн нэр дээр нээлгэсэн Хаан банкны болон өөрийн Голомт банкны данс, бусдын дансыг  ашиглан мөнгийг шилжүүлэн авч залилсан үйл баримт байна.

 

Иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг бол залилах гэмт хэрэгт “гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүйг гэрээний нэг тал мэдсээр байж гэрээ байгуулах, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлэн авч захиран зарцуулах бодит боломж бүрдүүлэх” үйлдлийг ойлгоно.

 

Тус хэрэгт *** ХХК нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг баримтгүй, улмаар *** нь бусдаас ачаа, барааг нь тээвэрлэлт хийж өгнө гэж шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг өөр зориулалтаар буюу химийн бодис захиалах, хувийн хэрэгцээндээ зарцуулах зэргээр ашиглаж бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор гэмт хэргийг үйлджээ. Мөн хохирогч нарт бараа чинь тээвэрлэлт хийгдсэн, ирсэн, ирж байгаа, байгууллагын чинь гадаа буулгаж байна гэх зэргээр хуур, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нөгөө талаас ачаа, барааг нь тээвэрлэсэн, хүлээлгэн өгөх зэрэг бодит үйлдэл хийхгүйгээр бусдыг хохироож залилсан байна.  

 

Мөн АНУ-ын Бостон хотын Их сургуульд бакалавр, магистрын ангид хүүхэд суралцуулна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөлд, буцааж мөнгийг өгөхгүй гэсэн санаа зорилгоор хохирогчдын мөнгийг өөрт шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлджээ.

 

Шүүгдэгч өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба амар хялбар аргаар мөнгө олох шунахай сэдэлтээр үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад залилах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон “бол дээрх заалтаар хүндрүүлэн зүйлчлэхээр гэмт хэргийн шинжийг  тодорхойлсон.

Амьдралын эх үүсвэр болгосон гэдэг хууль зүйн ойлголт нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд буюу гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан байхыг хамааруулан ойлгох юм.

Шүүгдэгч *** нь хохирогч нараас авсан мөнгийг 1х bet мөрийтэй тоглоом тоглох, биеэ үнэлэгчид төлбөр төлөх гэх зэргээр өөрийнхөө  амьжиргааныхаа эдийн засгийн эх үүсвэрт зарцуулсан үйл баримт тогтоогдож байх тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгчийн удаа дараагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэл нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Харин хохирогч *** ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяраас “***” ХХК-ийг хохирогчоор тогтоолгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай санал, хүсэлт гаргасныг хянан үзэхэд хэрэгт цугларсан баримтаар *** ХХК нь *** ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан “Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх” гэрээ (3 хх 19-20, 27-29) гэсэн баримт хэрэгт авагдсан, мөн “***” ХХК-аас ***гийн хэлсэн *** ХХК-ийн данс руу мөнгө шилжүүлсэн дансны хуулга авагдсан байгаагаас дүгнэхэд ***тэй харилцсан хуулийн этгээд нь “***” ХХК байх тул хохирогчийн зөв тогтоосон гэж үзнэ. Харин “***” нь шүүгдэгч ***тэй харилцсан, түүнд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үйл баримт хэрэгт байхгүй байна.

Нөгөө талаас өмгөөлөгч Ж.Наранбаяраас залилагч нь заавал хохирогчтой холбогдсон байх ёстой гэж прокурор тайлбарлаад байгаа боловч залилах гэмт хэрэгт хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь төөрөгдсөн этгээдтэй нэг байхыг шаардах ба “***” ХХК нь 240,000 долларын бараа авахаар онлайнаар гэрээ хийгээд, мөнгөө төлсний дараа *** ХХК-нд барааг тээвэрлэж өгөөч гэж хандаж гэрээний харилцаанд орсон гэж хүсэлтийн үндэслэлээ тайлбарласан.

Хууль зүйн ойлголтоор залилах гэмт хэргийн хохирогч нь түүний хөрөнгийг шилжүүлэн авч байгаа субъекттэй бодит байдлаар харилцсан, тодруулбал гэмт үйлдэл хийж буй субъект нь идэвхтэй үйлдлээр хохирогчтой харилцсан байхыг шаардах ба хуурч мэхлэх арга хэрэгсэл, үйлдэлд өөрийн зүгээс дүн шинжилгээ хийж, хариу үйлдэл гаргаж байдаг бөгөөд гагцхүү бодит харилцаанд орох явцдаа төөрөгдөлд орсон нь залилах гэмт хэргийн хохирогч болох үндсэн нөхцөл болно.

Шүүгдэгч *** нь “***” ХХК-тай харилцаанд ороогүй, “Майн Ри***” ХХК-аас хөрөнгө шилжүүлэн авсан үйл баримт байхгүй ба, харин “***” ХХК, “***” ХХК хоорондоо харилцсан, “***” ХХК нь ***тэй харилцсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд “***” ХХК-ийг хохирогчоор тогтоолгох, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, уг үндэслэлээр шүүх хуралдааныг 60  хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзах үндэстэй гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчдөөс шүүгдэгчийг гэм буруутай талаар гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймээс прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул шүүгдэгч ***г залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

Мөн “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд “гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Шүүгдэгч *** нь бусдад нийт 749,288,090 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнээс: *** ХХК, захирал *** 13,419,540 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн дансны хуулгаар тогтоогдож түүнд төлөх төлбөргүй байна. Мөн хохирогч *** ХХК-нд учирсан 107,558,000 төгрөгийн хохирлоос 50,382,425 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэх 57,175,575 төгрөгийн төлбөртэй байна. Иймд шүүгдэгчээс үлдэх хохиролд 685,486,125 төгрөгийг гаргуулж дараах нэр бүхий хохирогч нарт  олгох нь зүйтэй байна. Үүнд:

***д 7,000,000 төгрөг, ***д 6,500,000 төгрөг, “***” ХХК-д 61,155,000 төгрөг, ***” ХХК-д 101,393,000 төгрөг, *** ХХК-д 80,000,000 төгрөг, 90,496,000 төгрөг, нийт 170,496,000 төгрөг, ***ид 104,246,550 төгрөг, ***” ХХК-д 41,670,000 төгрөг, “***” ХХК-д 11,600,000 төгрөг, “*** 124,250,000 төгрөг, ***” ХХК-д 57,175,575 төгрөгийг тус тус олгох үндэстэй гэж дүгнэв.

Харин хохирогч *** ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж,  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

 

Яллах, өмгөөлөх талын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар  гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.  Шүүгдэгч *** нь бусдад 685,486,125 төгрөгийн төлөх төлбөртэй, хохирогч *** ХХК нь 14,299,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт хавсаргасан 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах, шүүгдэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх 10 сар 2 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон өдрийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах гэсэн саналыг,

Хохирогч “***” ХХК-ийн өмгөөлөгч В.Эрдэнэбатаас улсын яллагчийн саналыг дэмжиж байна. гэсэн саналыг,

Хохирогч “***” ХХК-ийн өмгөөлөгч Ж.Наранбаяраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоож, ял оногдуулж, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой. Зөрчигдсөн эрх ашгийг сэргээх биш нэмж эрх ашгийг нь зөрчсөн гэж үзэж байна. Гэм буруу дээр маргаагүй боловч хариуцлагын асуудал дээр хүндрүүлэх нөхцөл байна. Эрүүгийн хуулийн нэг бүлэгт заасан гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл болдог. Улсын яллагчийн гаргасан ялын санал дээр нэмж гаргах саналгүй. Хохирогч нарын эрхийг сэргээх тал дээр хангалтгүй байна. гэсэн саналыг, дүгнэлтийг тус тус гаргасан.

Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол зэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 650 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, цагдан хоригдсон хоногийг нь эдлэх ялд оруулан 945,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, үлдэх ялыг 9,055,000 төгрөгөөр тогтоосон байх ба 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 9,055,000 төгрөгийн торгох ялыг бүрэн эдэлж дуусгавар болсон болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн тогтоолоор тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хүнд” ангилалд хамаарна.

Шүүгдэгч ***г үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг арилгаагүй харгалзан, нөгөө талаас залилах гэмт хэрэг дахин үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хохирогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилгод нийцүүлэн, мөн учруулсан хохирол, хор уршгийг арилгах боломж, нөхцөлийг олгож шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

3. Бусад асуудлын талаар:

1/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 308 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

2/ Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,  гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хавсаргасан 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж ”залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** 11 (арван нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 308 (гурван зуун найм) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт ирүүлсэн хоёр ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *** ХХК /захирал П.***/-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***гээс 685,486,125 (зургаан зуун наян таван сая дөрвөн зуун наян зургаан мянга нэг зуун хорин тав) төгрөгийг гаргуулж:

- ***д 7,000,000 (долоон сая) төгрөг,

- ***д 6,500,000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг,

- “***” ХХК-д 61,155,000 (жаран нэгэн сая нэг зуун тавин таван мянга) төгрөг,

- “***” ХХК-д 101,393,000 (нэг зуун нэг сая гурван зуун ерэн гурван мянга) төгрөг,

- *** ХХК-д 170,496,000 (нэг зуун далан сая дөрвөн зуун ерэн зургаан мянга) төгрөг,

- ***ид 104,246,550 (нэг зуун дөрвөн сая хоёр зуун дөчин зургаан мянга таван зуун тавь) төгрөг,

- “***” ХХК-д 41,670,000 (дөчин нэгэн сая зургаан зуун далан мянга) төгрөг,

- “***” ХХК-д 11,600,000 (арван нэгэн сая зургаан зуун мянга) төгрөг,

-“*** 124,250,000 (нэг зуун хорин дөрвөн сая хоёр зуун тавин мянга) төгрөг,

-***” ХХК-д 57,175,575 (тавин долоон сая нэг зуун далан таван мянга таван зуун далан таван мянга) төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *** ХХК нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч ***гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***гийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН

                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТБОЛОР

                                                           

            ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА