Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/01580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 23 дугаар хороо   тоотод оршин суух Б овогт О Г /РД: /

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   тоотод оршин суух Х овогт Х Э /РД:  /

Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Г

хариуцагч Х.Э

нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

Нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Г нь 2004 онд Х.Этэй танилцан улмаар 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г.Эохин маань төрсөн. Х.Э бид хоёр 2006 оны зун салж, жилийн дараа эргэж нийлсэн боловч жилийн дараа салсан. Одоо охин Г.Эмаань надтай хамт амьдарч байгаа. Х.Э өөр хүнтэй амьдарч байгаа учраас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хариуцагч Х.Э шүүхэд гаргасан тайлбартаа: О.Ггаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Нэхэмжлэгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х.Этэй 2004 онд танилцаад 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Эмаань төрсөн. 2006 оны зун салаад түүнээс хойш тусдаа амьдраад 10 гаруй жил болж байгаа. Х.Э нь өөр хүнтэй гэр бүлтэй болох гэж байгаа юм шиг байсан. Иймд Х.Эт хэрэгтэй байх гэж бодоод гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Салаад олон жил болж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулна. Одоо би охинтойгоо хамт амьдарч байгаа. Бидний дунд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн маргаан гардаггүй, ийм маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү.

Хариуцагч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2005 онд охин Г.Э маань төрсөн. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа. Бид хоёрыг салснаас хойш охин маань миний асрамжинд өсч хүмүүжсэн. Тийм болохоор би О.Гг үүрэг, хариуцлагаа хүлээж охиноо өсгөж хүмүүжүүлэхэд оролцох ёстой гэж үзээд охиноо аавынх нь асрамжинд шилжүүлсэн. Гэхдээ хүүхдээ эцэг нь авах ёстой, эсвэл би авах ёстой гэсэн маргаан бидний дунд гардаггүй. Иймд охиноо эцгийн асрамжинд үлдээнэ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. О.Г, Х.Э нар гэр бүл болсноо 2003 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх ба 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Эмүүжинг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шүүх О.Гнэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Гэрлэгчид 2006 оноос хойш удаан хугацаагаар тусдаа амьдарсан, энэ хугацаанд хэн аль нь гэрлэлтээ үргэлжлүүлэх санаачилга гаргаагүй байх тул тэдэнд эвлэрэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

3. Зохигчид охин Г.Эмүүжинг эцгийн асрамжинд үлдээхээр тохирсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эцэг О.Г-н асрамжинд үлдээв.

4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй болохыг дурдах нь зүйтэй.

5. Гэрлэгчид шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг биелүүлсэн байна.

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж, охин Г.Эмүүжинг эцэг О.Гасрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овогт О Г, Х овогт Х Э нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Г.Эг эцэг О.Г асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Гд олгосугай.

6. Шүүхийн шийдвэрийг уг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Жавзанпагмад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА