Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 22 өдөр

Дугаар    2023/ШЦТ/362

 

 

 

 

 

 

 

 

  2023           03           22                                      2023/ШЦТ/362

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

           улсын яллагч Д.Ганчимэг,

            шүүгдэгч *************нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********** овгийн **************** ************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208006100983 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны *** дугаар сарын ***ны өдөр Улаанбаатар хотод төрсөн *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрөг угсрагч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2 эхийн хамт, ************** дүүргийн ** дүгээр хороо,************** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ************ овогт ********** ************* (РД:************),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ************ дүүргийн *** дүгээр хороо, ************ дугаар гудамжны ** тоот гэртээ өөрийн эх ***********“архи уухаа боль” гэсэн шаардлагыг эсэргүүцэн  маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөж, ************* биед хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *************** нь: ...мэдүүлэг өгөхгүй, ээжээсээ уучлалт гуйсан байгаа” гэв (шүүх хуралдааны тэмдэглэл)

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч ********** нь 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******** дүүргийн ** дүгээр хороо, *дугаар гудам**********жны * то*от гэртээ өөрийн эх ********** “архи уухаа боль” гэсэн шаардлагыг эсэргүүцэн  маргалдаж, түүний нүүрэн тус газарт мөргөж, ***********биед хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч **********: “...Миний бие 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ 18 цагийн үед иртэл манай төрсөн хүү ************ нь архи их уусан байдалтай гэртээ ирсэн. Тэгэхээр нь би “битгий архи уугаад бай” гэтэл “миний архи уух танд хамаагүй” гэж хэлээд миний хамар, нүүр хэсэг рүү 1 удаа толгойгоороо мөргөж гэмтээсэн ба тэгээд удалгүй гараад явсан. Би хажуу айлын хүнийг дуудаад эмчид үзүүлж улмаар цагдаад хандсан. Өмнө нь цохиж гар хүрч байсан удаа байхгүй, хуваарьт болон дундын хөрөнгөд халдаж байсан удаа байхгүй. ...Намайг мөргөснөөс болж хамар маань мурийсан, түүнийгээ эмчлүүлсэн” (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1864 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...*********** биед хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

3. Шүүгдэгч *********: “... Миний бие маргах зүйл байхгүй, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр миний бие гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ороход манай ээж *********** нь намайг гэрээс гаргахгүй гэж маргаан үүссэн, би гарах зорилгоор уурлан гарахдаа ээжийг мөргөчхөөд гарсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл ) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч *********** хохирогч *************нар нь эх, хүү хоёр бөгөөд хамт амьдарч байсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу гэр бүлийн гишүүн гэж үзнэ.

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хүн бүр эрхзүйн этгээд байх ба хохирогч *********** нь аливаа хүчирхийллээс ангид байх, хамгаалуулах эрхтэй хүн байх ба шүүгдэгч *********** нь согтуурсан үедээ төрсөн эх  ************хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж буйгаа үйлдлээрээ илэрхийлж, эхийнхээ нүүр хэсэг рүү мөргөж хөнгөн хохирол учруулж гэмтээсэн,  тэрээр хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчид хохирол учруулахыг зориуд хүсэж үйлдсэн шинжтэй тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.  

Хохирол төлбөрийн тухайд:

Гэмт хэргийн улмаас хохирогч ************** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...**************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж үлдэх ялыг эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч **************нь “...ямар нэгэн хэлэх зүйл байхгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

            Шүүгдэгч *************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй  нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэрээр төрсөн эцэг, эхээ хүндлэх, хайрлах ухамсар төлөвшөөгүй, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж гэмшээгүй түүний хувийн байдал, тус гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчээс хохирол төлсөн зүйлгүй, мөн тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдоггүй, шүүхээс оргон зайлсан үеэс хөдөө, хот хооронд явж амьдарсан буюу хэрэгт авагдсан хаягтаа амьдраагүй зэргийг харгалзан түүнд торгох ял болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.

             Иймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч ************нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 34 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 34 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /34x8=/272 цагийг эдлэх ялаас хасаж тооцон биечлэн эдлэх ялыг 448 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.

Шүүгдэгч ************** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдэж,************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтов.      

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ************** овогт ************* ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ын цагдан хоригдсон 34 (гучин дөрөв) хоногийг нийтэд тустай ажил хийлгэх  ялын  найман цагаар тооцон /34x8=/272 цагийг эдлэх ялаас хасаж тооцон биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 448 (дөрвөн зуун дөчин найм) цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************ нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд **************** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ