Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/49

 

 

 

 

 

   2023 оны 02 сарын  28 өдөр                 2023/ШЦТ/49                        Баруун-Урт сум                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,  

улсын яллагч Г.Бат-Оргил,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,                                                                                                                  

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Бат-Оргилоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000247 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багийн ******* гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар *******, ******* овогт

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ эхнэр ад агсам тавьж, улмаар түүний үйлдлийг болиулахаар очсон иргэн ийг цохиж зодон эрүүл мэндэд нь “ 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар, хацарт няцрал, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэртэйгээ маргалдаж байхад нь орж ирээд миний дээрээс дараад авсан. Би цайны данхаа авах гэж байгаад хөлийн гуя хэсэгт нь урсан, өөр зүйл болоогүй, ийн нүүр хэсэгт хүрээгүй. Би бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хувьд гомдолтой байна. Эхнэртэйгээ маргалдсан, архи уусан нь миний буруу. Би цөөхөн хэдэн малтай, мөнгө гаргахад хэцүү байна. миний үеэлийн эхнэр, миний амьдралыг дээшлээд ирэхээр хорсдог байж магадгүй. өмнө нь гэр бүлийн асуудлаас нүүрэндээ гэмтэл авчихаад намайг цохисон гэж гүтгэж байна. Би түүний нүүрэнд хүрээгүй. Надаас өмгөөлөгч авах 500.000 төгрөг өгчих гэхээр нь өгөөгүй. Тэгээд намайг гүтгэж байна. Өмнө нь нөхөртөө зодуулсан байсан, тэрийгээ намайг зодсон гэж гүтгэж байна. нь ээжийгээ өмөөрөх далимаар намайг зодсон...гэв.

 

Эрүүгийн 2230000000247 дугаартай хэргээс:   

 

          - Яллагдагч *******ы: Би 2022 оны 08 сарын 15-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцсан, Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ” гэх мэдүүлэг /хх-55/

 

- Хохирогч ийн “...2022 оны 07 дугаар сарын *******-ний өдөр 18 цагийн үед манай зүүн талын айлын ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр ыг зодоод байсан. Орой 19 цагийн үед *******ы бага хүү Ж.Бархасдөл / 12 настай/  нь манай гэр лүү уйлсан орж ирээд аав архи уусан ээжийг зодоод байна, унтахгүй байна гээд орж ирсэн. Тэгэхээр нь би “за эгч нь одоо очлоо гэж” хэлчхээд өөрийн хүү ыг явуулаад “******* ах нь унтаж уу, үгүй юу харчхаад ир” гээд явуулсан. 30 минутын дараа ирээд “ ******* ах унтахгүй байна, намайг очиход эхнэрээ цамцаар унагаасан байна, миний үгэнд орохгүй намайг хэл амаар доромжлоод байна, би цагдаа дуудахаар явлаа” гээд цагдаа руу явсан. Тэгээд би байшингийн цонх онгорхой ******* ахын хашаа руу хараад байж байхад ******* нь гэр дотроо чамайг ална гээд чанга бархирахаар нь би гэрээс гараад ******* ахын гэр лүү орсон. ******* ах гэрийнхээ зүүн хойд талд дээгүүрээ цээж нүцгэн цайны данх барьсан эхнэр руу далайгаад сууж байсан. Тэгэхэд эгч гэрийнхээ баруун урд талд цаашаа хараад  уйлаад сууж байсан. Тэгэхээр нь би эгчийг “ та манай руу ороод амарчих, би ******* ахыг унтуулчихъя” гэхэд ******* ах намайг “чи Эрдэнэцагааны муу гуйлгачин хүүхэн би чиний үгэнд орж унтахгүй, миний амьдрал чамд хамаагүй зайл” гээд над руу босоод ирсэн. Би ахыг барьж аваад хэвтүүлэхэд баруун гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Баруун гарыг барьж аваад дарахад зүүн гараараа юм аваад миний баруун талын өвдөгний дээд талд зүссэн. Тэгээд би босоод эгчийн хажууд зогсоход миний араас босож ирээд зуухны шургуулга онгойлгоод үнс гаргаж ирээд над руу цацаад “чи муу хүүхэн үхээрэй би чамайг хараал хийж ална” гээд бахираад байсан” гэх мэдүүлэг /хэргийн 8-10х/,

 

- Гэрч ын “...2022 оны 07 дугаар сарын *******-ний шөнө 23 цагийн үед би гэртээ ээж ийн хамт унтах гээд байж байхад манай зүүн талын айл болох ******* ахын хүү Ж.Бархасдөл нь цонхон дээр ирээд “аав ээж бид хоёрыг зодоод байна, унтуулаад өгөөч” гэхээр нь би түрүүлээд ******* ахын хашаа руу ороход ******* ах гэрийнхээ гадаа үүдэнд эгчийг унагаагаад дээр нь суусан гараараа цохих гэж байхад нь би гарыг нь бариад татаж аваад доороос нь эгчийг босгосон. Би ******* ахыг гэр лүү нь оруулахад угаалтуурын хажууд хэвтээд өгсөн. Тухайн үед ******* ахын толгойн баруун талд шалбараад цус гарсан байхаар  нь би нойлын цаасаар цусыг нь арчиж өгсөн. Би тэндээсээ өргөөд зүүн талын орны өмнө талд хэвтүүлээд хөнжлөөр хучиж өгсөн. Тэгээд унтах гэж байснаа босож ирээд намайг хараад “чи гэр лүгээ харь” гээд аяга болон стакан, цайны данх шидэх гээд далайгаад байхаар нь би гэрээс нь гараад хашаан дээгүүрээ ээжийг дуудаад “би цагдаа дуудахаар явлаа” гэж хэлчхээд цагдаа руу явсан. Цагдаа дээр ирэхэд хүн байхгүй болохоор нь утсаар залгаж дуудлага өгчхөөд буцаад ******* ахын үүдэнд ирэхэд ээж нь доголсон байхаар нь би яасан юм гэхэд “ ******* намайг толгой руу цохчихлоо, мөн миний хөлийг хутгаар зүсчихлээ” гэж хэлсэн. Тэгж байхад цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,  /хэргийн 16-17х/,

 

  • Яаралтай тусламжийн хуудас №5017/хх-30,37/

 

- ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт /хх-38-39/

 

- ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээч эмч цагдаагийн ахмад 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаартай “...1. ийн  биед 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар хацарт няцрал, баруун өвдгөнд зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хэргийн 40-41х/

 

- ******* аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 387 дугаартай “...1. *******ы биед 2 мөр, баруун хацар, нуруунд, 2 хөлийн өвдөг, тавхайнд олон тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг болно. /хх-31-32/

 

          - *******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 60-61/

 

- *******ы Эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-56/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ эхнэр ад агсам тавьж, улмаар түүний үйлдлийг болиулахаар очсон иргэн ийг нүүрэнд гараар цохих, хөлийг нь зүсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь “ 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар, хацарт няцрал, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би эхнэртэйгээ маргалдсан. нь эхнэртэйгээ маргалдлаа гээд миний дээрээс дараад авсан. Би цайны данхаа авах гэж байгаад хөлийн гуя хэсэгт нь урсан, өөр зүйл болоогүй. Би ийн нүүр хэсэгт хүрээгүй..” гэх,

хохирогч ийн “...2022 оны 07 дугаар сарын *******-ний өдөр 18 цагийн үед манай зүүн талын айлын ******* нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэр ыг зодоод байсан. Орой 19 цагийн үед *******ы бага хүү Ж.Бархасдөл / 12 настай/  нь манай гэр лүү уйлсан орж ирээд аав архи уусан, ээжийг зодоод байна, унтахгүй байна гээд орж ирсэн. Би “за эгч нь одоо очлоо гэж” хэлчхээд өөрийн хүү ыг явуулаад “******* ах нь унтаж уу, үгүй юу харчхаад ир” гээд явуулсан. 30 минутын дараа ирээд “******* ах унтахгүй байна, намайг очиход эхнэрээ цамцаар унагаасан байна, миний үгэнд орохгүй намайг хэл амаар доромжлоод байна, би цагдаа дуудахаар явлаа” гээд цагдаа руу явсан. Тэгээд би байшингийн цонх онгорхой ******* ахын хашаа руу хараад байж байхад ******* нь гэр дотроо чамайг ална гээд чанга бархирахаар нь гэр лүү ороход ******* ах гэрийнхээ зүүн хойд талд дээгүүрээ цээж нүцгэн цайны данх барьсан эхнэр руу далайгаад сууж байсан. Би эгчийг та манай руу ороод амарчих, би ******* ахыг унтуулчихъя гэхэд ******* ах намайг “чи Эрдэнэцагааны муу гуйлгачин хүүхэн би чиний үгэнд орж унтахгүй, миний амьдрал чамд хамаагүй зайл” гээд над руу босоод ирсэн. Би ахыг барьж аваад хэвтүүлэхэд баруун гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Би баруун гарыг барьж аваад дарахад зүүн гараараа юм аваад миний баруун талын өвдөгний дээд талд зүссэн” гэх,

гэрч ын “...2022 оны 07 дугаар сарын *******-ний шөнө 23 цагийн үед би гэртээ ээж ийн хамт унтах гээд байж байхад манай зүүн талын айл болох ******* ахын хүү Ж.Бархасдөл нь цонхон дээр ирээд “аав ээж бид хоёрыг зодоод байна, унтуулаад өгөөч” гэхээр нь би түрүүлээд ******* ахын хашаа руу ороход ******* ах гэрийнхээ гадаа үүдэнд эгчийг унагаагаад дээр нь суусан гараараа цохих гэж байхад нь гарыг нь бариад татаж аваад доороос нь эгчийг босгосон. Тухайн үед ******* ахын толгойн баруун талд шалбараад цус гарсан байхаар  би нойлын цаасаар цусыг нь арчиж өгсөн. Тэгээд унтах гэж байснаа босож ирээд намайг хараад чи гэр лүгээ харь гээд аяга болон стакан, цайны данх шидэх гээд далайгаад байхаар нь би гэрээс нь гараад хашаан дээгүүрээ ээжийг дуудаад, цагдаа дуудахаар явлаа гэж хэлчхээд цагдаа руу явсан. Цагдаа дээр ирэхэд хүн байхгүй болохоор нь утсаар залгаж дуудлага өгчхөөд буцаад ******* ахын үүдэнд ирэхэд ээж нь доголсон байхаар нь би яасан юм гэхэд ******* намайг толгой руу цохчихлоо, мөн миний хөлийг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн.Тэгж байхад цагдаагийн алаг машинтай цагдаа ирсэн” гэх мэдүүлгүүд,

Яаралтай тусламжийн хуудас №5017, ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт,

шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 385 дугаартай “...1. ийн  биед 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар хацарт няцрал, баруун өвдгөнд зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч т учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 385 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч ийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

5. Прокуророос шүүгдэгч *******ы, хохирогч ийн хамар руу гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгчийн гэм буруутай холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Бат-Оргилоос “ Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн 23 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ эхнэр ад агсам тавьж, улмаар түүний үйлдлийг болиулахаар очсон ийн эрүүл мэндэд халдаж “ 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар, хацарт няцрал, баруун өвдгөнд зулгаралт”  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан хохирогч , гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 385 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, тогтооогдсон. Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэж гэм буруугийн санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэрээс  Өмгөөлөгчийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй.  *******ы хувьд бусдын биед гэмтэл учруулаагүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдож байна ” гэх,

шүүгдэгч *******аас “Миний хувьд гомдолтой байна. Эхнэртэйгээ маргалдсан, архи уусан нь миний буруу. Би цөөхөн хэдэн малтай, мөнгө гаргахад хэцүү байна. Би ийн нүүрэнд хүрээгүй, цайтай данхаа авахдаа хөлийн гуя хэсэгт нь урсан” гэж тайлбар гарган гэм буруугийн талаар мэтгэлцэв.

 

6. Шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа хэмжээ, хязгаарын хүрээнд тогтоох бөгөөд шүүгдэгч *******аас мэдүүлж буй “ өмнө нь гэр бүлийн асуудлаас нүүрэндээ гэмтэл авчихаад намайг цохисон гэж гүтгэж байна. Би түүний нүүрэнд хүрээгүй. миний үеэлийн эхнэр, миний амьдралын дээшлээд ирэхээр хорсдог байж магадгүй. Надаас өмгөөлөгч авах 500.000 төгрөг өгчих гэхээр нь өгөөгүй.Тэгээд намайг гүтгэж байна. Би гомдолтой байна” гэж маргаж байгаа нь хэрэгт нотлогдоогүй, хэргийн дараах баримтаар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Тухайлбал, хохирогч нь 2022 оны 07 дугаар сарын *******-ний орой шүүгдэгч *******тай хувийн өс хонзон, таарамжгүй харьцаанаас маргалдаагүй, харин *******ы бага хүү Ж.Бархасдөл гэрт нь уйлан ирж “аав архи уусан, ээжийг зодоод байна” гэх шалтгааны улмаас өөрийн хүү ыг явуулж, улмаар ыг  “ ******* ах унтахгүй байна, намайг очиход эхнэрээ цамцаар боогоод унагаасан байна, миний үгэнд орохгүй намайг хэл амаар доромжлоод байна, би цагдаа дуудахаар явлаа” гэж явсны дараа *******ы “ чамайг ална” гэж чанга бархирч агсам тавьснаар гэрт нь орж хориглоход ******* нь түүний нүүрэн хэсэгт гараар цохиж, баруун талын өвдгийг зүссэн үйл баримт болсон нь гэрч ын “ Цагдаа дээр ирэхэд хүн байхгүй болохоор нь утсаар залгаж дуудлага өгчхөөд буцаад ******* ахын үүдэнд ирэхэд ээж нь доголсон байхаар нь би яасан юм гэхэд ******* намайг толгой руу цохчихлоо, мөн миний хөлийг хутгаар зүсчихлээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг, Яаралтай тусламжийн хуудас №5017, ******* аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, шинжээчийн 385 дугаартай “ ийн  биед 2 нүдний доод зовхинд цус хуралт, хамар хацарт няцрал, баруун өвдгөнд зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна...” гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

Хохирогч нь тухайн хэрэг болсны дараа өдөр сумын эмнэлэгт үзүүлсэн, сумын эмчээс “ 2  нүдний доод хэсэгт 1.5х2 см орчим хөхөрсөн, хацар бага зэрэг хавантай, хамар битүүрсэн,хавантай, тэмтрэхэд эмзэглэлтэй, амьсгаа авахад саадтай, баруун хөлний өвдөгний гадна зурагдсан шархтай ” гэж түүнд биед учирсан гэмтлийг тодорхойлсон бөгөөд эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахыг шинжээч эмч 385 дугаартай дүгнэлтээр тодорхойлжээ.

 

Тодруулбал, хохирогч нь 2022 оны 07 дугаар сарын *******-ний орой шүүгдэгч *******ы гэртээ агсам согтуу тавьсан үйлдлийг хорьж, зогсоохоос өмнө биедээ өөр бусад гэмтэлтэй байсан нь шинжээчийн дүгнэлт болон өөр бусад баримтаар нотлогдоогүй, мөн шүүгдэгч *******тай хувийн өс хонзон, таарамжгүй харьцаатайг гэрч, бусад этгээдээс хэрэгт гэрчлээгүй, нотлоогүй байна.

           

7. Шүүгдэгч *******ы, хохирогч ийн нүүрэнд гараар цохиж, хөлийг зүсэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

3. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ы түүнийг цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

4. Шүүх шүүгдэгч *******ы гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлаа далимдуулан түүний эхнэртээ агсам согтуу тавьсан үйлдлийг хориглож, зогсоосон хохирогчийг ийг эсэргүүцэн цохиж, зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу гэмт хэргийг хүсэж үйлдсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Г.Бат-Оргилоос “шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай гэх дүгнэлт, 

өмгөөлөгч Т.Хүдэрээс “******* нь өөрийнхөө амьдрал, малынхаа талаар ярилаа. Анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байгаа зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгож 4 сарын хугацаанд төлөхөөр өгнө үү. ******* нь өөрийгөө гэм буруугүй, хохирогчийг зодоогүй гэж ярьж байгаа гэдэг боловч ******* нь насаараа мал дагаж амьдарсан, боловсролгүй, хүнтэй харилцах харилцааны хувьд доголдолтой, өөрийн ярьж байгаа зүйлийн учир холбогдлыг ойлгодоггүй хөдөөний иргэн байгаа. Иймд торгуулийн арга хэмжээг багасгаж өгнө үү ”  гэх,

шүүгдэгч *******аас “ Би хөдөө ганцаараа цөөхөн хэдэн малаа хардаг. Торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6,6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгч *******ы хувьд өөрийнх нь эхнэртээ агсам согтуу тавьсан хууль бус үйлдлийг зогсоох гэсэн хохирогчийг үл ялих шалтгаанаар эсэргүүцэн зодож цохисон, “ хохирогчид санаатай гэмтэл учруулаагүй, уг гэмтлийг өмнө нь гэр бүлдээ авсан, миний үеэлийн эхнэр, миний амьдралын дээшлээд ирэхээр хорсдог байж магадгүй. Надаас өмгөөлөгч авах 500.000 төгрөг өгчих гэхээр нь өгөөгүй. Тэгээд намайг гүтгэж байна...” гэх зэргээр хэрэгт нотлогдоогүй үндэслэлээр хохирогчийг илтэд гүтгэж, гэм буруугийн талаар маргаж байгаа, хохирогчид эмчилгээний зардал нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, улсын яллагчаас гаргасан “ 800.000 төгрөгөөр торгох ял” нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал  зэрэгт нийцээгүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг тодорхойлжээ.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы оршин суугаа газар буюу ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 сар 10 хоногийн хугацаагаар хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг хүлээлгэж, үүнд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

 

Шүүгдэгч *******ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч тэрээр өөрт учирсан гэмтэл, эмчилгээний зардлын нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, ирүүлээгүй байх бөгөөд хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал буюу Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан гэм хорын хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарахыг дурдъя.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 сар 10 хоногийн хугацаагаар хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1 сар 10 хоногийн хугацаагаар хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ******* түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН