| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/03657/и |
| Дугаар | 183/ШШ2019/01310 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2019/01310
2019 оны 06 сарын 05 өдөр Дугаар 183/ШШ2019/01310 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар С.Б , С.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009.04.14-ний өдөр төрсөн хүү Б.Х, 2013.12.05-ны өдөр төрсөн охин Б.И нарыг эх С.М гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009.04.14-ний өдөр төрсөн хүү Б.Х, 2013.12.05-ны өдөр төрсөн охин Б.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр С.Б эс гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Б эс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй, дундын хөрөнгийн талаар эвлэрсэн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М , хүү Б.Б , хүү Б.Х, охин Б. Индраанил нарт банкны зээлээр орон сууц авч өгөх зээлийн урьдчилгаа 10 хувь буюу 12.000.000 төгрөгийг хариуцагч С.Б төлж, үлдэгдэл төлбөрийг авах банкны зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оролцох, орон сууцны зээл, зээлийн хүү, нэмэгдүүдсэн хүүгийн төлөлтийг сар бүр хугацаанд нь бүрэн төлж дууссаны дараа тухайн орон сууцыг үл маргах журмаар С.М гийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, С.М гийн нэхэмжлэлийн Хан-Уул дүүргийн 2 хороо, Чингисийн өргөн чөлөө, 107 байр, 134 тоот орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууцыг чөлөөлүүлэх шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /70,200+70,200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Б эс 70,200 төгрөг гаргуулж С.М д олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 53,081 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ