Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/71

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тост овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221005020012 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “******* *******” ХХК-д туслах мужаан ажилтай, ам бүл 3, эх, ахын хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* 1-9 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Тост овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Galaxy” бааранд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд *******тай маргалдан зүүн гараараа цохих, хоолойг нь боох зэргээр зодож түүний биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр болсон асуудлын талаар худал мэдүүлэг өгсөн байна. Хяналтын камерын бичлэгт ыг зодоогүй болох нь тодорхой байгаа. надад намайг хүргээд өгөөч гэж хэлсэн. ыг цохиж зодсон зүйл байхгүй” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр төрсөн өдөр болж манай гэрт , бид 3 нэг пиво уусан. Дараа нь бид караоке ороод , Золбоо, нар ирсэн. Бид нар дуулж байгаад караокеноос гарж, Galaxy бааранд орсон. нялх хүүхэдтэй учир баар оролгүй нөхөр нь ирээд аваад явсан. бид хоёр бүжиглэж байх үед , нар сугадалцаад гарсан. Тэр үед би араас нь гарч г “чи явах гэж байгаа юм уу” гэж асуухад “үгүй ээ, найз нь юу гэж явж байдаг юм” гэж хэлсэн. ийн машинаас г авч буугаад эргэж баар орох үед “найз нь явахгүй шүү, намайг битгий явуулаарай” гэж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед согтуу байсан учир юу ч санахгүй байна гэж мэдүүлэг өгсөн. , нар олон жил найзалсан найзууд. надад , г авч явах гээд байна гэж хэлэх үед би очоод “чи яагаад хүн авч явах гээд байгаа юм бэ” гэж цухалдангуй хэлсэн. Би согтуурлын зэрэг өндөр байсан тул *******эй ууртай ярьсан. Бид маргалдаж ийг түлхэх үед миний чих рүү эхэлж алгадаад дараа нь боож, сандал дээр дарсан. Миний чих рүү алгадах үед ээмэг маань үсэрч алга болсон. Би чихээ бариад ёо ёо гэж хэлээд доош суухад “чи муу аль түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний хоолойг боогоод дарсан. Золбоо гэдэг залуу биднийг ирж салгасан. Би хэсэг сууж байгаад босож ирээд рүү “чи яагаад миний хоолойг боож, цохидог юм” гэж хэлээд өөдөөс нь уурлаж дайрч, цохиж түлхсэн. Тэр үед намайг дахин сандал дээр хоолойг минь боож дарсан. Түүнээс хойш одоог хүртэл миний толгой дүүрч, хоолойны сөөнгө арилаагүй. Надад мөнгө байхгүй байсан учир дахин эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэж чадаагүй. надаас уучлалт гуйж, авсан эм тарианы минь мөнгийг өгөөгүйд гомдолтой байна. Хяналтын камерын бичлэгт болсон асуудал тодорхой байгаа. Надад худал мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Би ийг цохиж, түлхсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Би эм авсан 350,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай найз төрсөн өдөр болж найзууд болох бид гурав анх тэмдэглэж манай гэрт нэг том пиво хувааж уусан. Ингээд Дорнод их сургуулийн ард байдаг караокед нь найзуудаа дуудсан. Хамгийн эхэнд Золбоот гэх залуу ирсэн бөгөөд түүний дараагаар гэх залуу, түүний дараа нар нэмэгдэж ирсэн. Бид хэд ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси бааранд 21 цагийн орчимд орсон. Тухайн үед бүгд л архи согтууруулах ундаа  хэрэглэсэн байсан. Харин ийн хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж машин бариад яваад байсан. ...Тухайн үед ийн хамт бүжгийн талбайд бүжиглэж байхад надад хандаж “ гэх залуу г аваад гарчихлаа” гэж хэлсэн. Энэ үед би шууд гараад ийн машин руу очиж оос “явах гэж байгаа юм уу” гэж асуухад “юу гэж явж байдаг юм бэ” гээд байсан учир би г машинаас нь буулгаад баар руу оруулж байхад найз нь явахгүй шүү намайг битгий явуулаарай гэж хэлсэн. г баарны ширээн дээр суулгаж би өөрөө бүжиглэж байсан чинь нь тухайн ширээн дээр г авч явах гээд тэй маргалдаад байж байсан учир би ******* хандаж “чи яагаад Отгоог авч явдаг юм бэ” гээд болиулах гээд маргалдаж эхэлсэн. Энэ үед нь намайг “чи одоо энэ хэдийг зарах гээд байгаа юм уу” гэх зэргээр хэл амаар доромжилж дараагаар нь миний зүүн чих рүү алгадаж хүзүүнээс боож сандал дээр дарж унагаасан. Золбоо гэх залуу түүнийг надаас холдуулсан бөгөөд би босож ирээд “чи яагаад намайг боодог юм бэ” гэж хэлээд ийг түлхсэн чинь хэсэг хэл амаараа маргалдаж байгаад дахин миний хацар хэсэгт алгадаж хоолойноос боож доошоо дараад тавихгүй байсан. Золбоо гэх залуу дахин намайг салгасан бөгөөд Золбоо салгаагүй бол нь намайг боогоод л байх байсан. ...Миний толгой доргиж, хүзүү хоолой хэсгээр хөндүүрлэж арьс урагдсан шархтай болсон. Одоогоор толгой дүүрч өвдөөд, хоолойны сорви үлдсэн байдалтай, чих шуугих, хоолой хөндүүрлэх зовуурьтай байна. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд 350,000 төгрөг зарцуулсан нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 17-19/

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би гадагшаа гарсан чинь нөхөр Соронзонболд гэх залуу ирсэн байсан. Харин нь цагдаад дуудлага өгч байсан бөгөөд шалтгаан нь гэвэл “би хүнд зодуулчихлаа, намайг зодчихлоо” гэж ярьж байсан...” гэжээ. /хх-ийн 25-26/

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... нь буцаж орж ирээд г авч явна гэхээр нь бид түүнийг хүргээд өгчихнө гэж хэлсэн чинь намайг зөөлхөн түлхээд г авч явна гээд хүчилж байх үед түүнийг болиулах гэж байгаад *******эй маргалдаж түүнийг түлхэн дайрч эхлэх үед түүний хариуд хоолойноос нь багалзуурдаж байгаад сандал руу түлхсэн. Багалзуурдахдаа нээх удаан багалзуур хэсгээс нь бариагүй дараад л буцаагаад авсан. Энэ үед сандал дээр ойчсон. Би тухайн үед хажууд нь байсан тул харахад хүзүүний зүүн тал улайсан байдалтай, ээмэг нь газарт ойчсон байсан...” гэжээ. /хх-ийн 30-31/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ын бие дэх тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 57-58/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 712 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэжээ. /хх-ийн 48-49/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн кароакед яваад очиход , , нар байж байсан бөгөөд миний дараа гэх найз нэмэгдэж ирсэн. Ингээд тухайн караокед хэсэг сууж байхад , нар нэлээн согтсон байдалтай байсан бөгөөд би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Учир нь надад хандаж “чи намайг аваад яваарай” гэж хэлсэн. Караокеноос гараад ******* сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Галакси гэх бааранд 22 цаг өнгөрч байхад ороод хамт байсан эмэгтэйчүүд бүгд нэг шил пиво авч ууж зарим нь бүжиглэж байсан. Бааранд ороод ойролцоогоор 30-10 минутын дараагаар сандал дээр сууж ч чадахгүй унах үедээ надад хандаж “би ер нь архи уугаад болсон байна, найз нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ асуудалд орно, намайг хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би той баарнаас гараад машиндаа суугаад байж байхад араас , нар гарч ирээд г машинаас минь татаж буулгаад г аваад буцаж баар руу орсон. ...г аваад гарах гэж байхад над руу ирж намайг хориглож дайраад байсан. Ингээд бид хоёр хэсэг амаараа маргалдаж байгаад намайг түрүүлж түлхсэн. Энэ үйлдлийнх нь хариуд би түүнийг буцаагаад түлхсэн. Би түлхэхдээ хоолой хэсгээс нь барьж түлхсэн бөгөөд намайг түлхэх үед сандал дээр унасан. Ямартай ч бид хоёр хэсэг хугацаанд зууралцсан...” гэжээ. /хх-ийн 64-65/

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13/

*******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохирлын баримт /хх-ийн 20-22/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/

*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 66/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч  Тост овогт ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Galaxy” бааранд хохирогч *******тай маргалдан улмаар гараараа цохиж, хоолойг нь боосны улмаас түүний биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ын “... нь тухайн ширээн дээр г авч явах гээд тэй маргалдаад байсан учир би ******* хандаж “чи яагаад Отгоог авч явдаг юм бэ” гээд болиулах гээд маргалдаж эхэлсэн. Энэ үед нь намайг “чи одоо энэ хэдийг зарах гээд байгаа юм уу” гэх зэргээр хэл амаар доромжилж дараагаар нь миний зүүн чих рүү алгадаж хүзүүнээс боож сандал дээр дарж унагаасан. Золбоо гэх залуу түүнийг надаас холдуулсан бөгөөд би босож ирээд “чи яагаад намайг боодог юм бэ” гэж хэлээд ийг түлхсэн чинь хэсэг хэл амаараа маргалдаж байгаад дахин миний хацар хэсэгт алгадаж хоолойноос боож доошоо дараад тавихгүй байсан...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч Ж.ийн “... нь буцаж орж ирээд г авч явна гэхээр нь бид түүнийг хүргээд өгчихнө гэж хэлсэн чинь намайг зөөлхөн түлхээд г авч явна гээд хүчилж байх үед түүнийг болиулах гэж байгаад *******эй маргалдаж түүнийг түлхэн дайрч эхлэх үед түүний хариуд хоолойноос нь багалзуурдаж байгаад сандал руу түлхсэн. Багалзуурдахдаа нээх удаан багалзуур хэсгээс нь бариагүй дараад л буцаагаад авсан. Энэ үед сандал дээр ойчсон. Би тухайн үед хажууд нь байсан тул харахад хүзүүний зүүн тал улайсан байдалтай, ээмэг нь газарт ойчсон байсан...” гэх мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... нь хэсэг хугацаанд түлхүүлэн дахин г авч гарах гэж оролдох ба нь ийн энэ үйлдлийг болиулах хязгаарлах үүднээс руу ойртуулахгүй байх ба нь тай хэсэг зууралцаж байх үедээ толгой хэсэгт гараараа цохиж, сандал дээр дарж байгаа дүрс бичигдсэн байв. Хэсэг хугацааны дараа , нар дахин маргалдаж эхлэх бөгөөд нь руу дайрч сандал дээр дарж байгаа дүрс бичлэг бичигдсэн байв...” гэх тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 712 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг, гэрч Г.ийн мэдүүлэг, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 712 тоот “*******ын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн “...*******ын бие дэх тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь эмчилгээний зардалд 342,800 төгрөгийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 45/, *******ын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, хохирлын баримт /хх-ийн 20-22/ зэргээр тогтоогдож байхаас гадна шүүгдэгч нь хохирогчид дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 342,800 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидид хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тост овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 342,800 /гурван зуун дөчин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух Шинэзуун овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА