Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000015 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, цэргийн тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын ******* баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******ийг үл ялих зүйлээр шалтаглан маргаж пивоны шилээр толгойн тус газар нь цохиж биед нь тархи доргилт, зүүн чамархай хэсгийн хуйхнаас шанаа руу үргэлжилсэн мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би эмчилгээ хийлгэхэд гарсан замын зардал болон эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ. Сорви арилгуулахад шарх эдгэрснээс хойш 6 сараас 3 жилийн хугацаа өнгөрсөн байх шаардлагатай гэсэн тул цаашид хийлгэх зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжилнэ. Өнөөдрийн шүүх хуралдаанд эмчилгээ хийлгэсэн төлбөр, буудал, замын зардалд гарсан 1,673,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “..., , бид дөрөв уулзаад ******* сумын 6 дугаар багт байрлах нэртэй баар руу орсон. Тухайн бааранд ороод пиво ууж байгаад манай хэд бүжгийн талбай дээр бүжиглээд би ширээн дээрээ ганцаараа сууж байгаад гарч тамхилаад буцаад орж ирэхдээ халчихсан байсан болохоор хажуугийнхаа ширээн дээр андуураад суучихсан байсан. Тэгтэл тухайн ширээн дээр бас нэг танихгүй залуу ирж суугаад надтай юм ярьж байснаа гэнэтхэн ширээн дээрх пивоны шилээр толгойн хэсэгт цохиод авсан. Миний толгойноос маш их цус гараад би тэр үедээ ухаан алдаад уначихсан. Хэсэг ухаангүй байж байгаад нэг сэрэхэд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт ирчихсэн байсан. Бааранд толгойндоо шилээр цохиулаад цус гарч байгаад ухаан алдчихсан, тэрнээс хойш юу болсон талаар огт мэдэхгүй байна. Миний хувьд гомдолтой, эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 20-21/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд өөрийн найз, дүү охин болох , түүний танил Ууганаа, нэрийг  нь мэдэхгүй залуу /учир нь манай дүү охин л таньдаг/ бид дөрөв ороод хамт явсан хоёр залуу өөрсдөө тус бүр 100 грамм архи захиалж, бид хоёрт дарс авч өгөөд суусан. Бүгдээрээ бүжиглэхээр болж дөрвүүлээ хамт бүжгийн талбай руу гарч бүжиглэсэн. Тэгтэл гэнэт бааран дотор байсан хүмүүс бахираад бужигнаж эхлэхээр нь сууж байсан ширээ рүү очих гэхэд дүүрэн цус байхаар нь би айгаад ойртож чадахгүй байсан. Миний харснаар Ууганаагийн нөгөө залуугийн толгой руу пивоны шил шидээд толгойг нь хагалчихлаа гэж дотор байсан хүмүүс бахираад байсан...” гэжээ. /хх-ийн 26-27/

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... манай найзын танил болох Ууганаа, нар миний ажиллаж байгаа гоо сайхны газарт байдаг саунд орчихоод гарч ирээд бид хоёртой “нэг газар жаахан юм ярьж сууя” гэхээр нь эгч бид хоёр баар руу дагуулж орсон. Тус бааранд ороод Ууганаа, хоёр тус бүр 100 грамм архи захиалж, бид хоёрт дарс авч өгөөд сууж байгаад бүгдээрээ бүжиглэхээр болж дөрвүүлээ хамт талбай руу гарч бүжиглэсэн. Тэгтэл гэнэт бааран дотор байсан хүмүүс бахираад бужигнаж эхлэхээр нь харахад хамт явж байсан залуу болох г хэн юугаар цохисон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан толгойноос нь цус ихээр гараад байхаар нь цагдаа болон эмнэлэг дуудаарай гэж хэлээд цусыг нь тогтоох гэж алчуураар дарахад нэмэргүй цус гараад байсан. Түүнийг нэг бүдүүн залууг цохисон гэж дотор байсан хүмүүс надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 30-31/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед тархи доргилт, зүүн чамархай хэсгийн хуйхнаас шанаа руу үргэлжилсэн мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022.12.15-ны өдөр үүссэн байх шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.  Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 46-48/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтэл байна. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 51-52/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...тухайн баар руу орж надтай маргалдсан залуучуудыг хайж байгаад өөрийнхөө сууж байсан ширээний хажуу талд андуураад суучихсан байсан. Тухайн ширээн дээр бас нэг танихгүй залуу сууж байсан. Гэхдээ тухайн залууг огт танихгүй, би бодохдоо намайг баарны гадаа цохисон залуучуудын нэг нь байж магадгүй гэж бодоод андуураад ширээн дээр байсан пивоны шилээр толгой хэсэгт нь цохиод авсан. Тухайн залуугийн толгойноос цус гараад тэнд байсан хүмүүс бахиралдаад, шуугилдаад бужигналдаад явчихсан...” гэжээ. /хх-ийн 57-59/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-16/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

*******н иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 63-64/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ болон шүүх хуралдаанд хохирогч *******ээс шинээр гаргаж өгсөн буудлын тооцоо хийсэн баримт /4 хуудас/, шатахууны баримт /3 ширхэг/, үзлэгийн төлбөрийн баримт /1 ширхэг/, дүрс оношилгооны шинжилгээний хариу /1 хуудас/, эмчийн жор /1 ширхэг/, *******ийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /эх хувиар нь/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан “” баарны дотор талын хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигин овогт ******* нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ пивоны шилээр хохирогч *******ийн толгойн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, зүүн чамархай хэсгийн хуйхнаас шанаа руу үргэлжилсэн мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...намайг баарны гадаа цохисон залуучуудын нэг нь байж магадгүй гэж бодоод андуураад ширээн дээр байсан пивоны шилээр толгой хэсэгт нь цохиод авсан. Тухайн залуугийн толгойноос цус гараад тэнд байсан хүмүүс бахиралдаад, шуугилдаад бужигналдаад явчихсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн “...тухайн ширээн дээр бас нэг танихгүй залуу ирж суугаад надтай юм ярьж байснаа гэнэтхэн ширээн дээрх пивоны шилээр толгойн хэсэгт цохиод авсан. Миний толгойноос маш их цус гараад би тэр үедээ ухаан алдаад уначихсан. Хэсэг ухаангүй байж байгаад нэг сэрэхэд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүлээн авах тасагт ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч С.гийн “...гэнэт бааран дотор байсан хүмүүс бахираад бужигнаж эхлэхээр нь сууж байсан ширээ рүү очих гэхэд дүүрэн цус байхаар нь би айгаад ойртож чадахгүй байсан. Миний харснаар Ууганаагийн нөгөө залуугийн толгой руу пивоны шил шидээд толгойг нь хагалчихлаа гэж дотор байсан хүмүүс бахираад байсан...” гэх, гэрч Ч.ын “...гэнэт бааран дотор байсан хүмүүс бахираад бужигнаж эхлэхээр нь харахад хамт явж байсан залуу болох г хэн юугаар цохисон гэдгийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан толгойноос нь цус ихээр гараад байхаар нь цагдаа болон эмнэлэг дуудаарай гэж хэлээд цусыг нь тогтоох гэж алчуураар дарахад нэмэргүй цус гараад байсан. Тэгсэн нэг бүдүүн залууг цохисон гэж дотор байсан хүмүүс надад хэлсэн...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******н үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 12 тоот “*******ийн биед тархи доргилт, зүүн чамархай хэсгийн хуйхнаас шанаа руу үргэлжилсэн мэс заслын оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үүссэн байх шинэ гэмтэл бөгөөд мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн “....ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтэл байна. Гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******н анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,120,000 төгрөг төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс эмчилгээ хийлгэсэн төлбөр, буудал, шатахууны зардалд 1,673,000 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг гаргаж өгчээ. Шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч ******* нь Улаанбаатар хотод компьютер томографийн шинжилгээ өгч, шархнаас гадны биетүүдийг түүлгэж, бохирлогдсон шархыг цэвэрлүүлж, эмчилгээ боолт хийлгэсэн болох нь түүний амбулаториор эмчлүүлэгсдийн картан дахь эмчийн тэмдэглэл, дүрс оношилгооны шинжилгээний хариу, эмчийн жор зэргээр тогтоогдож байх тул эмчилгээний төлбөр, буудал, шатахууны зардалд нэхэмжилсэн 1,673,000 төгрөгийг гаргуулахаар гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэснийг шүүгдэгч ******* хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанаас завсарлага авч хохирол төлбөрт хохирогч *******д 1,000,000 төгрөгийг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 49******* зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 673,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор тогтоож, хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидид буулгасан бичлэгийг хэрэгт хавсарган хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******н хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 49******* зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 673,000 /зургаан зуун далан гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорноговь  аймгийн сумын 2 дугаар баг тоотод оршин суух Боржигон овогт /РД: /-д олгохоор тогтоосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА