Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Энхбаяр

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221004620011 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 1-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 11 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт ******* /РД: ......./.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, “” худалдааны төвийн жижиглэнгийн 9 дүгээр лангуунд 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллаж цалин хөлс авч байх явцдаа хохирогч *******ээс өөрт итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 1,662,00 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “ 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Сар бүрийн тооцоон дээр бага багаар зөрүү гарсаар байгаад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тооллого хийх үед бараа дутсан. Шинжээчийн дүгнэлтээр 1,662,00 төгрөгийн бараа дутсан гэж гарсан нь зөв. Үүнээс надад хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн. Бид хоёр шинжээчийн дүгнэлт гарсны дараа дахин бараа бүтээгдэхүүнийг тулгаж тоолоод үлдэгдэл төлбөрөөс 281,00 төгрөгийг хассан. Үүнийг нэхэмжлэхгүй. Одоо гаас 381,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “” худалдааны төвийн барааны зах дотор жижиглэн худалдаа буюу дотуур хувцасны 9 дүгээр лангууг түрээсэлж ажиллуулдаг. Тухайн дэлгүүртээ 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* гэдэг эмэгтэйг ажилд авсан. г ажилд авснаас хойш сар бүр тооллого хийж явдаг байсан ба ажилд орсон эхний сараасаа эхлээд нь төлбөр тооцооны асуудал гаргаж байсан. г 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажиллуулаад тоолоход 73,00 төгрөгийн өртэй гарсан ба би 300,000 төгрөгийн цалин өгөөд дээрээс нь бонус нэмж өгөөд цалингаасаа 73,00 төгрөгийн өрөө хассан. Мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 182,800 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 133,790 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тооллого хийхэд 173,100 төгрөгийн өр гарсан. Энэ мэтчилэн өр гардаг байсан ба тухайн бүр нь тооллого хийж дээрх өрнүүдийг цалингаас нь суутгаж авсан. Ингээд завгүй явсаар байгаад 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны тооллогыг 08 дугаар сарын 18-ны өдөр хийсэн. Тэгтэл энэ хугацаанд нийт 1,08,000 төгрөгийн өр гарсан байсан. Үүнээс болж би г ажиллуулахаа больсон. 9 дүгээр лангуунд ганцаараа ажилладаг байсан...” гэжээ. /1-р хх-ийн 10-11, 14-1/

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн №22-206 тоот “...2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын  18-ны өдрийн хооронд ******* ажиллах хугацааны бараа материалын дутагдлын дүн нийт 1,662,00 төгрөгийн барааг дутаасан байна...” гэх дүгнэлт, холбогдох баримтууд /1-р хх-ийн 22-116/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бодлоор заримдаа бага багаар буюу 10,000 төгрөг, 20,000 төгрөгийг өдрийн хоол ундандаа зарцуулсаар байгаад ийм их өр дутагдал гарсан гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 127-128/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 3/

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 130, 133/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 129/

ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 112/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Бодонгууд овогт ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах “” худалдааны төвд хохирогч *******ийн барааны лангуунд  худалдагчаар ажиллаж байхдаа 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд *******ээс итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, түүнд 1,662,00 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******гийн “...би заримдаа бага багаар буюу 10,000 төгрөг, 20,000 төгрөгийг өдрийн хоол ундандаа зарцуулсаар байгаад ийм их өр дутагдал гарсан гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн “...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 182,800 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 133,790 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 0 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд тооллого хийхэд 173,100 төгрөгийн өр гарсан. Энэ мэтчилэн өр гардаг байсан ба тухайн бүр нь тооллого хийж дээрх өрнүүдийг цалингаас нь суутгаж авсан. Ингээд завгүй явсаар байгаад 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны тооллогыг 08 дугаар сарын 18-ны өдөр хийсэн. Тэгтэл энэ хугацаанд нийт 1,08,000 төгрөгийн өр гарсан байсан...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн №22-206 тоот “...2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ******* ажиллах хугацааны бараа материалын дутагдлын дүн нийт 1,662,00 төгрөг...” гэх дүгнэлт, холбогдох баримтууд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,662,00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг төлсөн, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, тогтмол орлогогүй, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* суманд хүүхдийн хамт оршин суудаг болох нь хавтаст хэрэгт авагдсан *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.   

Шүүгдэгч *******гийн үйлдсэн хөрөнгө завших гэмт хэргийн улмаас хохирогч *******т 1,662,00 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 1-ны өдрийн №22-206 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг төлж, хохирогч  ******* нь шүүгдэгчээс 281,00 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 381,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,662,00 /нэг сая зургаан зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, *******д хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар шүүгдэгч *******гаас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 381,000 /гурван зуун наян нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, Хатиган овогт ........ /РД: ............../-т олгохоор тогтоосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА