Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2019/ДШМ/11

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд     

Прокурор Д.Ганцэцэг

Шүүгдэгч Г.У

Хохирогч Ч.Г

Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Уод холбогдох эрүүгийн 201726010255 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Монгол овгийн Г.У

Г.У нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.Б-н байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, алтан нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 2150000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн хохирогч Х.Н-д 1307500 төгрөгийн, Ч.Г-д 13880000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Монгол овгийн Г.У-г давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 384 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-д 600000 төгрөг төлсөн, гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Х.Нэргүйд 5000 төгрөгийн, хохирогч Ч.Г-д 7060000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлсийг буцааж өгсөн болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Уоос 8122500 төгрөг гаргуулж, хохирогч Х.Нэргүйд 1302500 төгрөгийг, хохирогч Ч.Г-д 6820000 төгрөгийг тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйдвэрлэсэн төмөр цоож 3 ширхэг, ногоон өнгийн хуванцар гэр бүхий ажлын хэсэг нь 70 мм, өргөн нь 20 мм, нийт 245 мм урттай молдокны хошуу 1 ширхэгийг тус тус устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.У гаргасан давж заалдах гомдолдоо:  Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулиар шийтгэвэл хөнгөрүүлэх нөхцөл байдалтай юм байна гэж дурдсан. Харин миний эрх зүйн байдал дээрдсэнгүй. Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил, мөн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил, нийт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан. Давж заалдах гомдол гаргасан боловч хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгэсэн нь миний эрх зүйн байдлыг дээрдүүлээгүй байгаа учир гомдолтой байна. Хохирогч Г-н бор өнгийн халтар манан хөөрөг нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн ахмад Наранбаатарт хураалгасан. Энэ хөөргийг хохирогчид буцааж өгмөөр байна. Мөн мөнгөн хазаарыг нь ч буцааж өгмөөр байна. Уг мөнгөн хазаар Л ахынд байгаа. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.У нь хохирогч Ч.Г, Х.Н нарт хохирол төлбөр төлсөн гэх боловч яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан хохирлыг төлөөгүй учраас шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь тохирсон гэж үзэж байна. Түүний үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчимд нийцүүлж ял шийтгэл оногдуулсан. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна. Хазаар нь байгаа түүнийг буцааж өгнө. Хөөрөг нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хэлтсийн ахмад Наранбаатарт байгаа үүнийг хохирогчид буцааж өгмөөр байна гэв.

Хохирогч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой байна. Хэрэг удааширч байгаа үүнд ч мөн гомдолтой байгаа. Хохирлоо төлчих юм бол гомдолгүй гэжээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Г.У нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоо 9 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух хохирогч Б.Бямбажаргалын байшингийн цонхоор нэвтэрч 32 инчийн зурагт, алтан нуухтай хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан 2150000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Х.Н-д 1307500 төгрөгийн, Ч.Г-д 13880000 төгрөгийн хохирол учруулсан болох нь анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.У-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Б /1-р хх-ийн 20, 81 хуу/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Бт /2-р хх-ийн 20 хуу/, хохирогч Х.Н, Ч.Г /2-р хх-ийн 66-67, 69-70, 72-73 хуу/, гэрч Э.Э, Б.Н, Д.Л /2-р хх-ийн 117-118, 119, 120-121 хуу/ нарын мэдүүлгүүд, Г.У-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл 1-р хх-ийн 172 хуу/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-10 хуу/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 30-41 хуу/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн криминалистикийн шинжээчийн 04/057 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 32 хуу/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн №53, 55 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтүүд /2-р хх-ийн 98-104, 109 хуу/, ломбардны бичгүүд /2-р хх-ийн 114-115 хуу/, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 213 хуу/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №04/03, №04/02 дугаартай үнэлгээний тайлангууд /2-р хх-ийн 87-89, 91-94 хуу/, шүүгдэгч Г.У-н яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 165-166, 2-р хх-ийн 133-134, З-р хх-ийн 89-91 хуу/ зэрэг хэрэгт авагдсан, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэхэд хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заасан хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах, өмгөөлөх талыг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийн тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарын хүрээнд Г.Уыг давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор заасан тул шүүгдэгч Г.Уын үйлдлийг үргэлжилсэн үйлдэлд тооцож, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй, анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Г.Уод анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч Ч.Г-н бор өнгийн халтар манан хөөрөгийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн ахмад Наранбаатарт хураалгасан гэх баримт хэрэгт авагдаагүй, мөнгөн хазаарыг хохирогчид буцааж өгмөөр байна хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэсэн шүүгдэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ШЦТ/46 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “3 жилийн хугацаагаар” гэснийг “2 жил 1 сарын хугацаагаар” гэж,

3 дахь заалтын “3 жилийн хугацаагаар” гэснийг “2 жил 1 сарын хугацаагаар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Г.Уын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 66 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.