Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/99

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                      

 

2023        01          19                                         1

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн  Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч М.Оюунбат,

шүүгдэгч Н.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Н.Ш-д  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04746 3446 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуулаач мэргэжилтэй. ................... ажилтай гэх, ам бүл-1, Баянзүрх Дүүргийн 00 дүгээр хороо, 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Н.Ш /РД: ХХ0000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ш нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ "O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, иргэн Д.Бын 00000000 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар хохирогчийн ашигладаг "Д.Б" гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилж халдсан,

"O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, иргэн Ш.О 00000000 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар Ш.О ашигладаг "Khurelee Oyuntuya" гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилсөн, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан,

“O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн В.Н 00000000 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар В.Н ашигладаг "Vanchinbazar Nyamtsetseg" гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилсөн, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан

"O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, иргэн Н.Д ашигладаг 00000000 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар Н.Д ашигладаг "Н.Д” гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан,

"O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, иргэн Н.Д ашигладаг 00000000 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар Н.Д ашигладаг "Норжмаа.Ч” гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нэр, нууц үгийг өөрчилж, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан,

2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр "O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, иргэн Н.Д 00000000 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар Н.Д ашигладаг "Aldarjavkhlan Gan-Erdene" гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилж, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан,

2022 оны 09 дүгээр сард "O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, иргэн Б.Д 00000000 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар Б.Д ашигладаг "Баатар Доко" гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилж, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан,

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх үедээ "O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "40-с дээш насныхан халамжийн үйлчилгээнд хамрагдаж мөнгө аваарай" гэх зарыг байршуулж, иргэн С.Н - дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар хохирогчийн ашигладаг "Сангидорж Ням” гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилж, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан,

2022 оны 07 дугаар сард "O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, иргэн Б.Б 88143386 дугаарын гар утсанд судалгааны код илгээсэн тул буцааж явуулна уу хэмээн авч, улмаар Б.Б ашигладаг "Бүрэнтөгс Батбаяр" гэх фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилж, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ш мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр судалгаа бөглөөд мөнгө аваарай гэсэн зарын дагуу холбогдоход утасны дугаараа явуулаарай гэсэн. Удалгүй миний фейсбүүк хаяг гарчхаад орж болохоо больсон. Тэгээд би фейсбүүк хаягаа хакердуулсан гэдгээ ойлгосон..." гэх мэдүүлэг,  

/1 дэх хавтаст хэргийн 21-22 дахь тал/                

2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “O Ts" нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дэх хавтаст хэргийн 27-26 дахь тал/

Хохирогч В.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Миний бие 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хаяг болох "Vanchinbazar Nyamtsetseg" гэх хаягаар орж байгаад ковидын судалгаа бөглөөд 50,000 төгрөг аваарай гэсэн зарын дагуу “O Ts" гэх хаягтай чатаар харилцсан бөгөөд миний утасны дугаарыг авсан бөгөөд 6 оронтой тоо ирэхээр нь буцаагаад явуулсан. Удалгүй миний фейсбүүк хаяг орохоо больсон..." гэх мэдүүлэг,

/2 дахь хавтаст хэргийн 48-49 дэх тал/

2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “O Ts" нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/2 дахь хавтаст хэргийн 50-52 дахь тал/

Хохирогч Ш.Омөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Миний бие 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хаяг болох "Khurelee Oyuntuya" гэх хаягаар орж байгаад ковидын судалгаа бөглөөд 50.000 төгрөг аваарай гэсэн зарын дагуу O Ts" гэх хаягтай чатаар харилцсан бөгөөд миний утасны дугаарыг авсан бөгөөд 6 оронтой тоо ирэхээр нь буцаагаад явуулсан. Удалгүй миний фейсбүүк хаяг орохоо больсон..." гэх мэдүүлэг,

/2 дахь хавтаст хэргийн 22-23 дахь тал/

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “O Ts" нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/2 дахь хавтаст хэргийн 24-26 дахь тал/

 Хохирогч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ашигладаг Н.Д гэх фейсбүүк хаягаар ороод байж байтал ковидын судалгаа бөглөөд 50к аваарай гэсэн зарын дагуу холбогдож тодруулахад гар утсанд 6 оронтой тоо ирнэ гэсэн тул чатаар нь явуултал удалгүй миний фейсбүүк хаяг орохоо больсон..." гэх мэдүүлэг,

/1 дэх хавтаст хэргийн 241 дэх тал/

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “O Ts” нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дэх хавтаст хэргийн 242-244 дэх тал/

Хохирогч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 09 дүгээр сарын үед өөрийн "Норжмаа Ч" гэсэн хаягаар орж байтал ковидын судалгаа бөглөөд мөнгөө аваарай гэсэн тул 6 оронтой код утсан дээр ирэхээр нь буцаагаад чатаар явуултал удалгүй миний фейсбүүк орохоо больсон..." гэх мэдүүлэг,

/1 дэх хавтаст хэргийн 214-215 дахь тал/

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “O Ts” нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дэх хавтаст хэргийн 216-218 дахь тал/

Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...үл таних фейсбүүк хаягаас ковидын талаарх судалгаа бөглөөд мөнгөө аваарай гэсэн чат ирсэн бөгөөд утасны дугаараа өгөөд ирсэн кодыг нь явуулсан. Тэгээд код явуулснаас хойш удалгүй миний фейсбүүк хаяг дахин орох боломжгүй болсон. Би дахин фейсбүүк хаяг руугаа орж чадахгүй байгаа..." гэх мэдүүлэг,

/1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал/

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “O Ts” нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дэх хавтаст хэргийн 123-125 дахь тал/

            Хохирогч С.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр чат ирж миний утасны дугаарыг асуусан бөгөөд би фейсбүүк хаягт бүртгэлтэй 00000000 дугаарыг явуулсан. Тэгээд миний утасны дугаар дээр код ирсэн байгаа, явуулаарай гэхэд миний утсанд мессежээр ирсэн 6 оронтой тоог чатаар явуулсан. Код явуулсны дараа болохгүй байна, дахиад өөр дугаар, код гэж асуугаад байсан бөгөөд удалгүй миний фейсбүүк хаяг гэнэт гараад нэвтрэх боломжгүй болсон.." гэсэн мэдүүлэг,

            /1 дэх хавтаст хэргийн 181-182 дахь тал/

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “O Ts” нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дэх хавтаст хэргийн 185-187 дахь тал/

Хохирогч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...би корона вирусийн судалгаа бөглөөд мөнгөө аваарай гэсэн зарын дагуу тус хаягтай холбогдож чат бичсэн. Тус хаягтай хүнээс миний утасны дугаарыг асуусан бөгөөд би өөрийн бүртгэлтэй 00000000 дугаарыг чатаар явуулсан. Тэгээд миний дугаар дээр код ирсэн байгаа, түүнийг явуулаарай гэж хэлэхээр нь 6 оронтой тоог чатаар явуулсан. Тэгээд удалгүй миний фейсбүүк орохоо больсон..." гэсэн мэдүүлэг,

/1 дэх хавтаст хэргийн 91-92 дахь мэдүүлэг/           

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “O Ts" нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... миний фейсбүүк хаяг руу судалгаа бөглөөд 50,000 төгрөг аваарай гэсэн чат ирсэн тул холбогдоход код ирнэ явуулаарай гэсэн Тэгээд кодыг нь чатаар явуултал удалгүй миний "Бүрэнтөгс Батбаяр" гэх фейсбүүк орохоо больсон..." гэсэн мэдүүлэг,

/1 дэх хавтаст хэргийн 152-154 дэх тал/

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “O Ts" нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

/1 дэх хавтаст хэргийн 155-157 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Иргэний үнэмлэхийн лавлагаа, /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /1 дэх хавтаст хэргийн 69 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Ш нь “O Ts" гэх хуурамч фейсбүүк хаяг үүсгэн, улмаар "Ковидын судалгаа бөглөөд 50к аваарай" гэх зарыг байршуулж, хохирогч Д.Б, Ш.О, В.Н, Н.Д, Ч.Н, А.Г, Б.Д, С.Н, Б.Б нарын фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилсөн, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч нарын мэдүүлэг, “O Ts" нэртэй Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Шгийн өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг болон хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Н.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч Н.Шг нэр бүхий 9 хохирогчийн фейсбүүк цахим хаягт нэвтрэх нууц үг, код зэргийг өөрчилсөн, цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн идэвхтэй үйлдлээр илэрч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.  .

Шүүх Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирогч нар нь шүүгдэгч Н.Шгээс хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй гэж мэдэгдсэн байх тул шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Н.Ш нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Н.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Н.Ш нь үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаж, өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хохирогч нь гэмт хэргийн улмаас нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаалах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч Н.Ш энэ гэмт хэргийн улмаас  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н.Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан  тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Шд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Шг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Ш нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ш нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ