Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000280067 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч Б.******* нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг аймгийн төвөөс зүүн тийш 80 км орчим газраас 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед согтуугаар хохирогч эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 1,240,000 /нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... үхрээ туугаад ирж байгаа харагдахаар нь хамт явсан *******ын хамтаар өөдөөс нь тосож очоод машинаа асаалттай чигээр нь үлдээгээд сүх, хутга хоёроо аваад буухад арын суудал дээр сууж байсан ******* миний араас бууж байгаа харагдсан. Ингээд ажиллах үхрээ бариад цохих гэж байхад ******* гэнэт миний асаалттай байсан машиныг унаад ертөнцийн зүгээр хойш чигтэй яваад өгсөн. Харин миний хувьд хойно байгаа айл руу яваад ирэх нь гэж бодоод санаанд оролгүй үхрээ ажиллаж байхад ******* нь ирэлгүй цааш яваад өгсөн. Миний хувьд ажилласан үхрээ хээр орхиод Эрхэмбаярын гэрт ирж унтаж амарсан бөгөөд тэдний гэрийн утсаар аймгийн төв рүү эхнэртээ болсон асуудлын талаар хэлсэн. ...*******тай сайн дураараа эвлэрсэн учраас миний хувьд гаргах ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 23-25/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хөдөө хээр үхэр сүрэг дээр очиход Эрхэмбаяр миний өөрийн эзэмшлийн үхрийг барьж өгөөд цааш явж миний хувьд хамтаар ажиллах гэж байхад арын суудлаас ******* бууж ирэх гээд гутлаа өмсөж байгаа бололтой үлдсэн. Ууганбаатар бид хоёрыг үхэр цохиж унагаад цусалж  байхад гэнэт ******* машиныг бариад хөдөлсөн бөгөөд бид хоёрын хувьд нэг их юм бодоогүй. Ойрхон эсвэл бие засаад ирэх гэж байна гэж бодоод үлдсэн. Харин *******ын хувьд ирэлгүй шууд аймгийн төв рүү явсан байсан. Ууганбаатар бид хоёр унаагүй явган үлдэж Эрхэмбаярынхаас холгүй байдаг жижиг машинтай залууг гуйгаад маргааш нь аймгийн төв рүү хүргүүлсэн...” гэжээ. /хх-ийн 32-33/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд уусан архиндаа согтоод хөдөө хээр асаалттай байсан эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан бөгөөд замдаа овгор шороон дээгүүр харайлгаад бүтэн эргээд зогссон...” гэжээ. /хх-ийн 51-52/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн зүүүлэлт /хх-ийн 8-10/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 25-26/

Гэрч мэдүүлэг /хх-ийн 38-39/

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 42153 тоот “Авто машин техникийн үнэлгээний тайлан”, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44/

улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 58/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 54/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/

Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 66/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Хатагин овогт ******* ******* нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн үед Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг буюу аймгийн төвөөс зүүн урагш 80 км орчим газраас хохирогч эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 1,240,000 /нэг сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Миний хувьд уусан архиндаа согтоод хөдөө хээр асаалттай байсан эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан бөгөөд замдаа овгор шороон дээгүүр харайлгаад бүтэн эргээд зогссон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “... үхрээ туугаад ирж байгаа харагдахаар нь хамт явсан *******ын хамтаар өөдөөс нь тосож очоод машинаа асаалттай чигээр нь үлдээгээд сүх, хутга хоёроо аваад буухад арын суудал дээр сууж байсан ******* миний араас бууж байгаа харагдсан. Ингээд ажиллах үхрээ бариад цохих гэж байхад ******* гэнэт миний асаалттай байсан машиныг унаад ертөнцийн зүгээр хойш чигтэй яваад өгсөн. Харин миний хувьд хойно байгаа айл руу яваад ирэх нь гэж бодоод санаанд оролгүй үхрээ ажиллаж байхад ******* нь ирэлгүй цааш яваад өгсөн. Миний хувьд ажилласан үхрээ хээр орхиод Эрхэмбаярын гэрт ирж унтаж амарсан бөгөөд тэдний гэрийн утсаар аймгийн төв рүү эхнэртээ болсон асуудлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч ын “...Ууганбаатар бид хоёрыг үхэр цохиж унаагаад цусалж байхад гэнэт ******* машиныг бариад хөдөлсөн бөгөөд бид хоёрын хувьд нэг их юм бодоогүй. Ойрхон эсвэл бие засаад ирэх гэж байна гэж бодоод үлдсэн. Харин *******ын хувьд ирэлгүй шууд аймгийн төв рүү явсан. Ууганбаатар бид хоёр унаагүй явган үлдэж Эрхэмбаярынхаас холгүй байдаг жижиг машинтай залууг гуйгаад маргааш нь аймгийн төв рүү хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний 42153 тоот тайлан, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь бусдын авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч ******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул *******ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эд хөрөнгөнд 1,240,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн авто машин техникийн үнэлгээний 42153 тоот тайлангаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулж, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хатагин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА