| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2018/01702/И |
| Дугаар | 102/ШШ2019/01819 |
| Огноо | 2019-06-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2019/01819
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Ц хүүхдийн төлөгдөөгүй тэтгэлэгт 23,879,663 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 491 дүгээр зүйлийн 491.6, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Мы хүүхдийн асрамж өөрчлүүлж, тэтгэлэг гаргуулах, хүүхдийн тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулахыг хариуцагч Э.Ц-д даалгуулах, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны *** тоотод байрлах, 2 өрөө орон сууцанд төлсөн төлбөрөөс өөрт ногдох хэсгийг буюу 8,760,332 төгрөгийг гаргуулах, охин М.Э, хүү М.И нарын сургалтын болон эмчилгээнд гарсан зардлын тал хувь буюу 14,425,250 төгрөгийг хариуцагч Э.Цгээс гаргуулах тухай үндсэн,
Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, “Голден парк” хотхон, Энхтайваны өргөн чөлөө, 101 дүгээр байрны 181 тоот хаягт байршилтай, 43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах тухай Э.Цгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 452,393 төгрөг, хариуцагчаас төлсөн 596,748 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ