Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

 

 

 

 

 

 

 

   2023        02          02                                   2023/ШЦТ/172     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхцэцэг,

улсын яллагч Г.Чанцалдулам,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа /ҮД:2650/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж овогт Б.М т холбогдох эрүүгийн 2306 00000 0018 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй гэх, урьд ял шийтгэлгүй,

 Ж овгийн Б.М /Регистрийн дугаар: ХХ00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Б.Мийг эвдэрсэн машины аккумлятор засах гэж байхад нь хохирогч Т.Д нь согтуурхан маргалдаж улмаар Т.Д нь Б.Мийг хавсарч унагахдаа Б.Мийн гартаа аккумляторын утас шалбалах зорилгоор барьж байсан хутгатай хамт унаж, Б.Мийн барьж байсан хутга нь хохирогч Т.Дгийн хэвлийн өмнөд ханаар нэвтэрч нэвтэрч хатгагдаж, түүний их сэмж, нарийн гэдэс, чацархай гэмтэж,  зүсэгдэн Т.Дгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол шүүгдэгч Б.М болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 06 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 07-11 дэх тал/

 

Хохирогч Т.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд уул руу гарч байгаад эхний Д Дд удалгүй Мийн машин эвдрээд зогссон. Би замдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэр үед Мийн машиныг Т ах янзлаад эндээ аккумлятор холбож байгаад гагнаад цаашаа явъя гэж байсан Тэгээд 2 аккумлятор холбоод гагнаж байхад дийлэхгүй аккумлятор буудсан. Тэгэхээр нь би Т ахад хандаж одоо хэрэггүй, буцаад Шархад орж сэлбэг аваад ирсэн нь дээр гэж хэлэхэд Т үгүй ээ гагнаж болдог юм. Чиний аккумлятораа гагначихъя гэж хэлэхээр нь би уурлаад маргалдсан. Тэгээд би Т ахтай барилцаж аваад зууралдаад байж байгаад салсан. Тухайн үед М холбож гагнаж байсан холбогчийг ахиж залгах гээд хутгаар гадна бүрээсийг нь шалбалаад сууж байсан. Тэгээд Мтой чи тэгвэл болчхооч дээ гээд над руу уурлаад бид 2 маргалдаж эхэлсэн. Тухайн үед М хутгатай байсан тул би хутгатай гарыг нь бариад ноцолдож байгаад би Мийг хавсраад бид 2 давхралдаад унасан. Тэгтэл манай найз НД намайг татаж босгосон. Би дөнгөж Моос салаад бостол миний хэвлийгээр халуун оргиод байхаар нь хартал гэдэс цоорсон цус гарч байсан. Тэгээд би хутгалуулсан гэдгээ мэдсэн. М надтай маргалдах үедээ хутгаар дайрсан, довтолсон, заналхийлсэн үйлдэл гаргаагүй. Бид 2 маргалдаж зууралдаж байгаад би хавсраад унагасан тэгэхэд миний гэдэс рүү барьж байсан хутгаар хатгасан байсан. Би согтуу байсан гэхдээ болж байгаа асуудал, гарах үр дагавар зэргийг бүрэн ойлгож ухаарах чадвартай байсан...." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 37- 35, дахь тал, 138 дахь тал/

 

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...хамт явж байсан Ж, түүний эхнэр С, М, Т, Д, Б, Н, Д нар хоорондоо гагнана, гагнахгүй гээд маргалдаад байсан. Тэгээд би кисалдаагаа арилгах гээд нөгөө хэд дээр очиход Ж надад М Дг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд М хараад очсон чинь Т ахын нүүрийг шалбарчихсан байна гээд байсан. Тэгэхээр нь би аккумлятор дэлбэрээд тэгсэн байх гэж хэлээд Д дээр очсон чинь гэдэсний баруун хэсэгт хутгалуулсан юм шиг цоорчихсон цус гарч байсан. Тэгэхээр нь би Дг өөрийнх нь УАЗ 469 машинд суулгаад НДгаар машиныг бариулаад Б бид 4 хот руу явсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 

Гэрч Д.Эрдэнэтөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : "...Д намайг хамт машины сэлбэгт явъя гээд би явахгүй гээд хоорондоо жаахан маргалдсан чинь Д намайг газар түлхэж унагаасан. Тэгээд би өөр хүмүүстэй юм яриад зогсож байтал гэнэт Д орилоод М намайг хутгалчихлаа гэхээр нь гайхаад цамцыг нь сөхөөд хартал хэвлий орчим нь хутгаар зүсэгдсэн байдалтай байхаар нь Дгийн машиныг найзаар нь бариулаад Дг суулгаад эмнэлэг рүү явуулсан. Д надтай маргалдаад намайг түлхэж унагаасан болохоор М уурлаад Дтай маргалдаад үлдсэн юм. Тэгээд удалгүй Д, М намайг хатгачихлаа гээд орилоод байсан. М архи уугаагүй байсан. Харин Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Яг хэн хажууд байсныг үнэхээр мэдэхгүй байна. Бүгд л машин эвдэрчихлээ гээд гадаа байж байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 дахь тал/,

 

Гэрч Б.НДгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Мийн машинд Т ах, Ганзориг нар сууж явсан. Тэгээд бид нар дээшээ уул руу гарч байтал Мийн машины хөндлөн тиаг нь хугараад цааш явах боломжгүй болсон. Тэгтэл Т ах аккумлятор холбож байгаад гагначихна гээд эхлээд 2 аккумлятор холбож байгаад гагнах гэтэл гагнаж болохгүй аккумлятор нь буудсан. Тэгээд болохгүй юм байна, Шархад орж сэлбэг авъя гэх яриа гарч байхад Т ах "үгүй ээ ахиад холбож байгаад гагнана" гэхэд Д Т ахтай маргалдаад байхаар нь салгаад өөр юм хийгээд байж байтал М ахиж аккумлятор холбох гээд утас шалбалаад сууж байсан. Тэр үед Д "наадах чинь гагнаж болохгүй, зүгээр сэлбэгт явсан нь дээр" гэж Мтой маргалдаж зууралдаж, ноцолдож байгаад хамт газар унасан. Би очоод салгатал Д "наадах чинь намайг хутгалчихлаа" гэхээр нь гэдсийг нь хартал гэдэснийхэн баруун доод хэсэгт цоорсон шарх байсан. Тухайн үедээ цус гарахгүй бондойж хавдсан, улаан өнгөтэй шарх байсан. Тухайн үед Мийн Тэгээд эмнэлэг явахгүй бол болохгүй гээд би Дгийн машиныг бариад Ганзориг, хэрэглэж байсан хутга Д М 2-н ноцолдож өнхөрсөн газар байсан. Д нарын хамт эмнэлэг явсан. Замдаа сүлжээ ороод дуудлага өгтөл өөдөөс Цагдаа болон Дгийн ар гэрийнхэн ирсэн байсан. Тухайн тэр 2 үед хэдий архи уусан байсан ч өөрийн үйлдлээ удирдан жолоодох, маргалдаж ноцолдсоноос гарах үр дагаврыг ойлгож ухамсарлах чадвартай байсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16171 дугаартай: "...Т.Дгийн биед хэвлийн өмнөд ханараа нэвтэрч их сэмж, нарийн гэдэс, чамархай гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 46-47 тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

- Жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 73 дахь тал/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 61 дэх тал/

- Оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 63 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 59 дэх тал/

- Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, /хавтаст хэргийн 65 дахь тал/

- Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт, /хавтаст хэргийн 66 дахь тал/

- “Сайн чагнуур” БГБХН-ийн ӨЭМҮТ-ийн 2022 оны 23 дугаар сарын 23-ны өдрийн 36 дугаар тодорхойлолт, /хавтаст хэргийн 70 дахь тал/

- “Тэнүүн глобал трейд” ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, /хавтаст хэргийн 71 дэх тал/

- “Тэнүүн глобал трейд” ХХК-ийн дүрэм, /хавтаст хэргийн 72-75 дахь тал/

- Б.Мийн гурван үеийн намтар, /хавтаст хэргийн 76-78 дахь тал/

- Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Бакалаврын дипломын хуулбар, /хавтаст хэргийн 79-80 дахь тал/

- Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, Суурь боловсролын үнэмлэхийн гэрчилгээний хуулбар, /хавтаст хэргийн 81 дэх тал/   

- Багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар, /хавтаст хэргийн 82 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох санкцтай хөнгөн гэмт хэрэгт болон хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэргийн ангилалд хамаарч байна.

           Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Мт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Б.Мийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Мийг эвдэрсэн машины аккумлятор засах гэж байхад нь хохирогч Т.Д нь согтуурхан маргалдаж улмаар Т.Д нь Б.Мийг хавсарч унагахдаа Б.Мийн гартаа аккумляторын утас шалбалах зорилгоор барьж байсан хутгатай хамт унаж, Б.Мийн барьж байсан хутга нь хохирогч Т.Дгийн хэвлийн өмнөд ханаар хатгагдан  нэвтэрч түүний их сэмж, нарийн гэдэс, чацархай гэмтэж,  зүсэгдэн Т.Дгийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон нөхцөл байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16171 дугаартай дүгнэлт, яллагдагч Б.Мийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  гэм буруутай болох  нь нотлогдон тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Б.М нь гартаа хутга барьсан үедээ хохирогч Т.Дтэй ноцолдож, зууралдсанаар түүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч гартаа барьсан хутгаа хаях, унагах, зайлуулах үйлдэл самбаачилж хийлгүй, бусадтай барьцалдаж ноцолдсоны улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна. 

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Мийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

  

          Иймд Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

         

          Шүүгдэгч Б.М нь хохирогч Ш.Энхжаргалын эрүүл мэндэд учирсан хохиролд нэхэмжилсэн 5.500.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 3.500.750 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 143 дахь талд авагдсан Хаан банкны 5022498628 дансны гүйлгээгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Мийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, харин цаашид хохирогч Т.Д нь  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

                            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “Учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага оногдуулах нөхцөлийг ойлгож хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл бүрдсэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээ нь хуульд нийцсэн, тохирсон байна гэж дүгнээд улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5.000 /таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.  

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Д нь  цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Моос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ