Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 6

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх **алдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүгч Ж.Байгалмаа, Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга Б.Номин

Иргэдийн төлөөлөгч В.Д

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Ш.Э-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батмөнх-Очир, Х.Оюунбат

Гэрч М.Б-

Шүүгдэгч Э.О-, О.Н- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнзээ овгийн О-ийн Н-, Ч- овгийн Э-ийн О- нарт холбогдох 201514000022 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Ц овогт О-ийн Н-, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн газарт монетор эдийн засагч ажилтай, ам бүл 1, ** аймгийн ** сумын ** багийн 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД: /

2. Ч- овогт Э-ийн О-, Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын **  баг, 0-0 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. /РД:/

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

1. Шүүгдэгч О.Н-, Э.О- нар нь 2014 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” зочид буудлын гадаа Р.Э-ыг танхайн сэдэлтээр буюу ямар нэг шалтаг шалтгаангүй бүлэглэн зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх **алдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Р.Э-ы “2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “**” зочид буудлын зоогийн газарт манай ээлжийн шинэ жилийн баяр тэмдэглэх ажиллагаа орой 18 цагийн үед эхэлсэн. Орой 23:40 цагийн орчим гадаа гарсан чинь Д-, С- хоёр байхаар нь хамт тамхи татаж байгаад тэр хоёр машинд суугаад явсан. Бид хоёр үлдээд такси барих гээд зогсож байхад гэнэт л 5-6 залуучууд гарч ирээд үгийн солиогүй эхлээд Н-ийг цохиж аваад Н- ч 2-3 хүнтэй нь барьцалдаад авсан. Би ч биеэ хамгаалахаар нэг хүнтэй нь барьцалдаад авсан. Харилцан өөд өөдөөсөө хараад гадуур хувцаснаасаа зууралдсан. Би нүүрээ хамгаалаад  доошоо тонгойход нүүрний зүүн шанаа, нүдний доод хэсэг рүү нэг хүн өшиглөсөн. Хэн гэдгийг нь харах боломж байгаагүй. Надтай барьцалдсан залуу бол надаас арай өндөр залуу бор шаргал нарийхан өмдтэй байсан. Өшиглүүлээд хальт харсан чинь А-ын өрөөнд байсан Д- гэх залуу алаад өг гээд орилоод байсан. Тэгээд 5-10 секунд хэсэг завсарлах байдалтай байсны дараа  баруун талаас хавирга хэсэг рүү нэлээд олон өшиглөсөн. Сүүлийн нэг өшиглөлт дээр хавирга нэг сонин дуугараад би амьсгалж чадахаа болиод барьц алдаад газар унаад бас толгойгоо хамгаалаад өнхөрсөн. Өнхөрөхөд араас дагуулж хавирга сүвээ рүү хөөж ирээд  2 удаа өшиглөсөн. Яг хэн зодсоныг харах болможгүй. Тэгээд л хүмүүс зугтаагаад явсан. Зууралдсан залуу бол би хөлийг нь гуяар нь тэвэрчихсэн байсан учир би өшиглөх боломжгүй байсан гэтэл тонгойсон байхад эхлээд нүд эгэм рүү өшиглөсөн, дараа эсрэг талын хавирга сүвээ рүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 293-294-р хуудас/

 

            2. Гэрч М.Б-ийн “О-ыг машины арын суудалд суулгаад эргээд харахад машины зогсоол дээр зогсож байсан машинуудын голд Н-, намхан нуруутай ах нар маргалдаад зогсож байхаар нь очсон. Миний араас О- гарч ирээд машины голд байх намхан нуруутай ахыг цохисон. Н- бид хоёр О-ыг салгах гээд зууралдаж байхад нөгөө намхан нуруутай ах О-оос зуураад салахгүй байсан. Бид нар машины зогсоолоос буудлын хашлага хүртэл зууралдаж байсан арай өндөр ах ирээд О-ыг татаад цохиод О- эргэж хараад тэр ахтай зууралдаад нэг нэгнийгээ цохиод байсан. Мөн Ю-ийн ах Д- ирчихсэн О-ыг цохиж байхад арай өндөр нуруутай ахыг зуураад хоорондоо зодолдсон. Тэр үед намхан нуруутай ах миний хөлнөөс барьчихсан намайг тавихгүй байхад Н- хажуу талаас намхан нуруутай ахын гарыг нь бариад миний хөлийг салгасан. Би намхан нуруутай ахаас салаад эргээд харахад О- машины голд уначихсан байхаар нь очсон. Харин Н- намхан нуруутай ахын хажууд үлдсэн. Би О-ын хажууд үлдээд одоо боль гэж хэлж байхад Д- ах арай өндөр нуруутай ахыг машины зогсоол дээр гараараа нүүр рүү нь түлхээд унагааж байсан. Тэр үед Н- намхан нуруутай ахын байсан газарт зогсож харагдсан. О- Д- нар нэг хүнтэй зодолдож байхаар нь очиж миний ард Н- хохирогчийг өшиглөж байгааг би анзаараагүй болохоор мэдэхгүй байна. Тухайн үед идэвхитэй хөдөлгөөнд орчихсон хоёр, гурван газар зодоон болсон болохоор би аль болох **дан салгаад явахыг бодож байсан болохоор Н-г хохирогчийг цохиж байгааг хараагүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 448-449-р хуудас/

 

3. Гэрч Д.Н-ийн “Шинэ жил хэзээ яаж тарсныг бол санахгүй байгаа. Нэг мэдсэн зодуулж байсан. Багцаагаар 2-3 хүн байсан, намайг өшиглөөд байх шиг байсан. Би нэг нөхрийг нь барьж авч үлдэх гээд зуурахаар 2-3 хүн ирээд өшиглөөд салгаад аваад явсан. Тэр үед би босоод араас тэр хүмүүсийг дагаж яваад машин хөдлөөд явахаар нь машиныг өшиглөж байснаа санаж байна. Тэгээд эргээд ирсэн чинь Э- буудлын гадаа үүдний цаана нэг нүд нь маш том болоод хавдчихсан тонгойчихсон явган сууж байсан. Би тухайн үедээ эмнэлэгт хандаагүй. Э- эмнэлэгт хандсан, хавирга нь хугарсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 300-р хуудас/

 

            4. Шүүх шинжилгээний албаны 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 621 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн “2014 оны 12 сарын 24-ний өдрийн №33 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Р.Э-ы биед баруун 7 дугаар хавирганы суганы дунд шугамаар далд хугарал, тархины дО-т, зүүн нүдний орчим болон цээжинд зөөлөн эдэд цус **алт зэрэг гэмтэл үүсчээ. Уг гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд хий **алдсан байна. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун 7 дугаар хавирганы суганы дунд шугамаар далд хугарал нь уушгийг хатгаж цээжний хөндийд агаар **алдалт үүсгэсэн нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-т заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, тархины дО-т нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний орчим болон цээжинд зөөлөн эдэд цус **алт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Цээжний хөндийд агаар **алдалт нь баруун талын 7 дугаар хавирга хугарч уушгийг хатгаснаас үүссэн байна. Энэ нь 2014.12.21-нд цээж гэрэлд харахад баруун уушиг эгэмний шугам хүртэл шахагдсан, синуст бага зэргийн шингэнтэй байгаагаар оношлогдож байна. Хугарсан хавирга уушгийг хатган агаар, цус цээжний хөндийд **имтлагдсан бөгөөд энэ нь гэмтлийн зэргийн зааврын 3.1.12-т цээж, хэвлийн хөндийд эрхтэнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээжинд агаар **алдах бол уг заалтанд хамаарагдахаар заасны уушиг урагдах гэмтэлд хамаарагдсан гэмтэл үүссэн байна. Энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд гэмтлийн зэргийн зааварт заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 346-р хуудас/

 

            5. Шүүх шинжилгээний албаны 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай  нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 474-р хуудас/

 

            6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаартай дүгнэлт. /хх-ийн 511-513-р хуудас/

 

            7. Эд зүйл **аан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 24-р хуудас/

 

8. Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25-р хуудас/

 

9. Шүүгдэгч  Э.О-, О.Н- нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 22-23, 498-р хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул үнэлэх боломжтой байна.

 

Шүүх **алдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н- мэдүүлэхдээ “Хэрэгт байгаа мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Гэрч, хохирогч нарыг шүүх **алд оруулж бичлэг дээрээс хэн нь хаана байгааг асуух, яагаад зөрүүтэй мэдүүлэг өгснийг нь тодруулах шаардлагатай. Би О-ыг салгах гээд дийлдэхгүй байсан. Б-ийг дуудсан. О-ыг хүргэж өгсөн” гэв.

 

Шүүгдэгч Э.О- мэдүүлэхдээ “Би хохирогчтой ноцолдоогүй. Н-г өмөөрөх гэж очсон. Бараг зууралдаж амжаагүй байхад араас татсан. Хохирогчид ойртоогүй гэв.

 

Хохирогч Р.Э- мэдүүлэхдээ “Надад энэ хоёр тус бүр 800 000 төгрөг өгсөн. Өмнө нь мэдүүлэг өгсөн болохоор нэмж хэлэх зүйл байхгүй. Одоо миний бие гайгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй” гэв.

 

Шүүгдэгч О.Н-гийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ “Энэ хэрэгт Н- оролцсон талаар нотлох баримт байхгүй учир Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадахгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шийтгэх, цагаатгах тогтоолын аль нэгийг гаргах боломжтой гэж буцаасан байх. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч Х.Оюунбат шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэхдээ “Энэ хэргийг анх Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж байсан. Гэтэл хохирогч намайг 2 хүн зодсон гэж мэдүүлснээр бүлэглэж үйлдсэн гэж шалгасан. О-ын гэм буруу нотлогдоогүй, Гэрчүүдийн мэдүүлгээр О- хохирогчийг зодоогүй гэдэг нь нотлогддог. Иймд О-д холбогох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч О.Н-, Э.О- нар нь 2014 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” зочид буудлын гадаа Р.Э-ыг танхайн сэдэлтээр буюу ямар нэг шалтаг шалтгаангүй бүлэглэн зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь хохирогч Р.Э-ыг зодоогүй гэм буруугүй гэж мэдүүлж байх боловч хохирогч Р.Э-тай О.Н- маргалдсан, О.Н-г өмөөрч Э.О- нь хохирогчтой маргалдсан, шүүгдэгч О.Н-, Э.О- нар нь хохирогчтой маргалдаж зодолдоод салахгүй байсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Хохирогчид учирсан гэмтлийн талаар шүүх эмнэлэгийн дүгнэлт хангалттай үнэн зав гарсан гэж үзлээ. Энэ талаар талууд мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч О.Н-, Э.О- нар нь бүлэглэж, үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан байх тул Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон тэдэнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн бөгөөд хохирогчийн биеийн байдал сайжирч гэм хор арилсан байх тул тэдний анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн болон бусад хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулах ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч О.Н-, Э.О- нарт оногдуулсан ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар **аагдаж ирсэн 2 ширхэг рентген зургийг хохирогч Р.Эрдэнсайханд хүлээлгэн өгч, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, 13 ширхэг гэрэл зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Н-гийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоног, Э.О-ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.О- нь “эхнэр маань салаад явсан учир хүүхдүүд над дээр үлдсэн” гэж мэдүүлж байх тул Э.О-ын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2 настай О.Намуун, 6 настай О.Мишээл нарт нэн даруй асран хамгаалагч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргад даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэг битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч Р.Э- нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                                            ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц овогт О-ийн Н-, Ч- овогт  Э-ийн О- нарыг бүлэглэн танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар шүүгдэгч О.Н-г 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар, шүүгдэгч Э.О-ыг 7 / долоо/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч О.Н-, Э.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаас тус бүр 2 жилийн хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг тус бүр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч О.Н-, Э.О- нарт оногдуулсан 5 /тав/  жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч О.Н-гийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоног, шүүгдэгч Э.О-ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар **аагдаж ирсэн 2 ширхэг рентгэн зургийг хохирогч Р.Э-д буцаан олгож, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, 13 ширхэг гэрэл зургийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар шүүгдэгч Э.О-ын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2 настай О.Намуун, 6 настай О.Мишээл нарт асран хамгаалагч томилуулахыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг даргад даалгасугай.

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н-, Э.О- нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

10.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                  Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ

                                   ШҮҮГЧИД                                    Ж.БАЙГАЛМАА

                                                                                        Ц.АЛТАНГАДАС