Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 00016

 

                                  Б.А-ын нэхэмжлэлтэй хариуцагч

                         “Э” ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай

                                                                                      142/2017/01184/И

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01284 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

“2.410.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Э” компаний захирал Б.А-тай 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1000 боодол өвс авахаар гэрээ хийж, урьдчилгаа 50% буюу 1.750.000 төгрөг бэлнээр Б.А-д өгч, өвсөө 9 дүгээр сарын 10-наас 9 дүгээр сарын 15-ны дотор татаж авахаар тохиролцон, урьдчилгаа 50%-ийг өгсөн. Тохиролцсон хугацаа өнгөрч, өвс татах хугацаа сунжирч явсаар байгаад өдий хүрсэн. Тус гэрээний дагуу 1 талдаа 180 км газраас өвсөө татах байсан боловч утсаа залгахаар авахгүй мессеж л бичдэг. Бичихээрээ худлаа ярьдаг. 9 дүгээр сарын 10-нд Дархан хот руу өөрийн машинд 100.000 төгрөгөнд бензин хийж, хадлангийн талбай харахаар очиж, хадланг хариуцагч хүнтэй уулзсан. 9 сарын 19-нд Б.А ярьсны дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас өвс татахаар ачааны машин хөлслөн 500.000 төгрөг машины жолоочид өгч, өөрийн малчин дүүгээ хАт явуулсан. ХАт явуулахад Б.А утсаа авахгүй, мөн өвс ачуулах, тосч авах хүний утас нь болохгүй Ерөө суманд хоносон. Маргааш өглөө нь хадланг хариуцагч хүнтэй холбогдож, хадлангийн талбайд очиход нь өвс нь шаардлага хангахгүй, чийгтэй боосноос харлаж, хөгцөрсөн өвс нь байсан. Энэ байдлыг хэлэхэд утсаа авахгүй байсан учраас Ерөө суманд 1 шөнө 2 өдөр хүлээсэн. Жолооч ардаа ажилтай учир аргаа бараад буцаж ирсэн. Буцах явдлаа Б.А-д хэлэхэд утсаа аваагүй учир мессеж бичиж үлдээсэн. Жолооч ирж очихдоо талдаа 300 км бүтнээр 600 км зам туулан хоосон буцаж ирсэн. Жолоочдоо учир байдлаа хэлэхэд 500.000 төгрөгнөөс надад 100.000 төгрөг буцаан өгч, 400.000 төгрөг нь тээврийн зардалд суутгасан. Миний бие анх гэрээ хийхдээ банкнаас зээл авч хүүтэй мөнгө зээлж, өвсөө зараад зээлээ хаана гэж төлөвлөсөн байсан. Мөн тээврийн зардлын 500.000 төгрөгийг 1 сарын хугацаА-тай ломбарднаас зээлсэн. Зээлийн 1 сарын хүү 60.000 төгрөг. Миний бие өвсөө татаж чадахгүй цаг оройтож байгаа учир хөдөө ээжээрээ малчны зээл авахуулж Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас өвсөө татаж авсан. Миний бие өвсөө татаж бүрэн дууссан тул Б.А-аас дээр гаргасан хохирлыг барагдуулж өгөхийг хүсч байна. Зээлийн гэрээний урьчилгаа- 1.750.000 төг, Тээврийн зардалд 500.000 төгрөг /Ломбарднаас авсан/-хүү нь 60.000 төгрөг, Өөрийн машинаар Дархан явахад 100.000 төгрөг, нийт 2.410.000 төгрөгийг иргэн Б.А-аас бүрэн барагдуулж өгөхийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Э” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө, хушаат, Хүдэр, Сант зэрэг суманд хадлангийн бригадтай ярилцаж, хадлан бэлтгэсэн. Б.А нь өвс бэлтгэн нийлүүлэх гэрээ хийж, гэрээний дагуу өвсийг өөрийн биеэр очиж үзэх, үүний үндсэн дээр зөвшөөрсний дараа бид пресслэж, захиалагч тал машинаараа очих үүрэгтэй байсан. Гэтэл 9 дүгээр сарын 10-нд Дархан ороод хадлангийн бэлтгэсэн өвсийг үзээгүй, ачилт эхэлсэн, танайх очиж үзээд ач гэхэд 4-5 хоног алга болж эцэст нь бид өөрсдийн тээвэрт явдаг машиныг явуулсан. Ерөөгийн өвс таалагдсангүй гэхэд Хүдрээс ач 3-4 цагийн дараа хүн зАчилна гэхэд шууд буцсан байсан. 2017 оны 09 дүгээр сард бороо цас ээлжлэн орж хадлангийн ажил бэрхшээлтэй байгалийн давагдашгүй хүчинд автсан ч бид гэрээтэй бүх өвсөө бэлтгэсэн. Гэрээт захиалагч хадлангийн талбайгаас өвсөө аваагүй удаа дараа шаардсан ч өөр зүйл хийгээд явсан. Бид бригадаа буулгахын тулд цас орж зА дарагдтал хүлээж, эцэст нь Зил 131 машин өндөр үнээр хөлсөлж сумын төв рүү зөөсөн болно. Нэхэмжлэгч Б.А нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төв дээр татсан өвсийг 1 боодлыг 5500 төгрөгөөр тооцож үнийн дүн болох 1.750.000 төгрөгөндөө авах боломжтой. Бид бэлтгэсэн өвсийг нь өгөх боломжтойг удаа дараа хэлж тайлбарласан гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01284 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1-д заасныг баримтлан хариуцагч Э ХХК-аас 2.250.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураАжид төлсөн 53,510 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Э ХХК-аас 50,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А давж заалдсан гомдолдоо:

Б. А-ын нэхэмжлэлтэй Э ХХК-ийн хариуцагчтай өвс бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хэсэгчлэн гомдол гаргаж байна. Үүнд Б. А нь Сэлэнгэ аймгийн Хушаат сум руу явж бэлтгэсэн өвсийг үзэхдээ хадлан бэлдсэн менежер Б.Бээжинг зА муу явах боломжгүй гэж хэлснээс би явж үзээгүй гэж худал мэдүүлэг өгч, шүүхийн бодит байдлыг алдагдуулж байгалийн давагдашгүй хүчин зүйл очиж үзэхэд нөлөөлсөн гэсэн шийдвэр гарахад хүргэж байна. Гэвч өвс бэлтгэх гэж бүтэн 2 сар ажилчидтайгаа бороо цас шуургА-тай тэмцэлдэн байж хийсэн өвсний бэлтгэн нийлүүлсэн байдалд байгалийн давагдашгүй хүчин зүйл хЭэн нөлөөлж болох Ерөө сумын өвсний норсон чийгтэй боосон байдал нь нэг газарт байхад эхлээд өөрийн биеэр явж үзээгүй нэхэмжлэгч нөгөө хоёр газар болох Хүдэр болон Хушаатсуманд бэлтгэсэн хатааж боосон өвсийгүзээд авах боломж 100% байсныг олж харахгүй хэтЭий нэг талыг барьсан шийдвэр гэж үзэж байна. Б. Ад Э ХХК-ийн зүгээс эхлэж явж үзэх шаардлагыг тавьсанг үл хүндэтгэн ажлын талбар дээр шийдвэр гаргах чадваргүй хүргэнээ байлгаж, жолоочид 300.000 төгрөг төлж явсанаа 500.000Т гэж өөрсдийн алдаа гаргасан алдагдалаа төлүүлэх гэж худал ярьж байгаад нь гомдолтой байна. Б.А-ын нэхэмжилсэн 500.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч “Э” ХХК-иас өвсний үнэ 2.410.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1000 ширхэг боодол өвс бэлтгэн нийлүүлэх тухай 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнд үндэслэн тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Б.А нь “Э” ХХК-ийн захирал Б.А-тай 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1000 боодол өвс буюу 1 боодол 20 кг өвсийг 3500 төгрөгөөр тооцон бэлтгэж 2017 оны 09 дүгээр сарын 30-ны дотор нийлүүлэх, Б.А нь өвсний нийт үнэ 3.500.000 төгрөгийн 50 хувь буюу 1.750.000 төгрөгийг урьдчилгаанд өгөх, бэлдсэн өвсийг хугацаандаа очиж авах талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Б.А нь гэрээнд заасны дагуу хариуцагчид урьдчилгаа төлбөрт 1.750.000 төгрөг шилжүүлэн өгсөн байна.

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А нь гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгч Б.А нь бэлтгэсэн өвсний чанар байдлыг газар дээр нь очиж үзэх боломжоор хангаагүйгээс Дархан Эрдэнэтийн хооронд машин явуулж тээврийн зардал гаргасан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Дарханбаатарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн урьдчилгаа төлбөр 1.750.000 төгрөг Дархан ортол явсан тээврийн зардалд 500.000 төгрөг нийт 2.250.000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А-аас гаргуулахаар шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагаас ломбардны хүү 60.000 төгрөг, нэхэмжлэгч өөрийн машинаар Дархан ортол явсан зардал 100.000 төгрөг нийт 160.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А нь бэлтгэсэн өвсийг нэхэмжлэгч Б.А өөрийн биеэр очиж үзээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй боловч өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, хуулинд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2017/01284 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.А-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураАжид төлсөн 16000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журА зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах Э-тэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.БАТТӨР

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ